ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Галба-Өртөө

Өмнөговь аймаг Ханбогд сум 1-р баг, Номгон Баян-хөөвөр 32-1 тоот

99463670

tulga_j67@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

"Галба-Өртаа" ХХК нь 2013 онд өмнөговь аймгийн Ханбогд суманд анх үүсгэн байгуулдаж зочид буудал, бөөний төв , мини маркет бүхий худалдаа үйлчилгээ эрхэлж байна. 2014 оноос эхлэн одоог хүртэл "Оюу толгой" ХХК-ны хүнсний хангалт /цай, кофе/ болох нийт 16 нэр төрлийн бүтээгдэхүүнийг нийлүүлж байна.Манай компани нь нийт 9 ажилтантай. Үүний пийлэнх нь орон нутгийн иргэд байна. Мөн 2016 оноос эхлэн хуванцарын жижиг үйлдвэр байгуулан ажиллаж байна. Хуванцарын үйлдвэр нь одоогоор "Оюу толгой"ХХК-*ны захиалга болох сард дундажаар 30000 ширхэг халбага, 20000 сэрээ үйлдвэрлэдэг. 

Эрхэм зорилго

Хүний эрүүл мэнд болон байгаль орчинд ээлтэй, аюулгүй үйлдвэрлэл,өндөр бүтээмж бүхий хамт олон байхад оршино.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Худалдаа үйлчилгээ

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Манай компани нь нийт 9 ажилчинтай бөгөөд цаашид үйлдвэрээ өргөтгөж шинээр ажилчид нэмж ажиллуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Компанийн свот шинжилгээ

Давуу тал:

  • Улсын хэмжээний томоохон уул уурхайн компаниудтай газарзүйн байршилын хувьд ойрхон.
  • "Оюутолгой"ХХК-ны гэрээт компани
  • Өрсөлдөгч багатай
  • Түүхий эдийн олдоц ихтэй
  • Байгаль орчинд хор хөнөөлтэй хог хаягдалыг дахин боловсруулж бүтээгдэхүүн болгон ашиглана.

Сул тал:

  • Тоног төхөөрөмжөө сайжруулж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх санхүүгийн хөрөнгө дутмаг
  • Олон нийтэд танигдаагүй.
  • Одоогоор хүчин чадалаа бүрэн ажиглахгүй байгаа
  • Ажилчдын сургалт хөгжилийн асуудал дутмаг

Боломж:

  • Уул уурхайн томоохон компаниудтай ойрхон давуу талаа ашиглан бусад компаниудад бүтээгдэхүүнээ нийлүүлэх
  • Тоног төхөөрөмжөө сайжруулж өөр олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх.
  • Компаний веб сайт үүсгэн олон нийтэд суртчилах
  • Ажилчидынхаа мэргэжил чадварыг хөгжүүлэх.
  • Үйл ажиллагаа бусдад таниулж санхүүгийн хөрөнгө оруулалт татах

Аюул:

  • Шинээр өрсөлдөгч бий болох.
  • Хууль эрх зүйн орчин
  • Гэрээ цуцлагдах

 

Гаргасан амжилт

2014 онд "Бимэкс" ХХК*ны "шилдэгийн шилдэг харилцагч" компани 

2015 оны ханбогд сумын боловсролыг дэмжигч шилдэг аж ахуйн нэгжээр шалгарсан

2016 онд Үндэсний бизнес хөгжлийн нэгдэл төв-өөс "хичээнгүй зүтгэл мөнгөн гэрэгэ" цом өргөмжлөл

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгаль орчинд асар их хор хөнөөлтэй хуванцар хог хаягдалыг дахин боловсруулж бүтээгдэхүүн болгон ашиглана. Нэг удаагийн хуванцар эдлэл нь хүний биед ямарч хор хөнөөлгүй бөгөөд бүтээгдэхүүний хаягдал нь эргээд манай үйлдвэрийн түүхий эд болох бүрэн боломжтой учир хог хаягдал гарахгүй.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц
Компанийн нийгмийн хариуцлага

Үйлдвэрлэл бүтээн байгуулалтаа өргөжүүлж ажлийн байраа нэмэгдүүлэн орон нутгийн иргэдээ найдвартай ажлийн байраар хангана.

Ирээдүйн зорилт

Үйл ажиллагаагаа өргөжүүлэн тэлж илүү олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоодын зах зээл төдийгүй гадаадруу бүтээгдэхүүнээ экспортлох.

Байгууллагын хаяг
Өмнөговь аймаг Ханбогд сум 1-р баг, Номгон Баян-хөөвөр 32-1 тоот
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Цэцэгсайхан 89234703 Tulga_j67@yahoo.com
Хуванцар эдлэл
369904: Хуванцар эдлэл "сэрээ"

10граммын бөмбөлөгөөр 5ширхэг сэрээ хийнэ.

100гр түүхий эдээс 20%-ийн хорогдолтой

10гр-ийн бөмбөлбөг нэгийг хийхэд 12,5 гр түүхий эд шаардагдана

Хуванцар эдлэл
369904: Хуванцар эдлэл "халбага"

10граммын бөмбөлөгөөр 5 ширхэг халбага хийнэ.

100гр түүхий эдээс 20%-ийн хорогдолтой

10гр-ийн бөмбөлөг нэгийг хийхэд 12,5гр түүхий эд шаардагдана



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ