ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Домогт Шарын гол

Дархан-Уул аймаг Шарынгол сум 1-р баг, Хайрхан 8 тоот

99752819

domogt_sh@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

   30530930_1941189285913983_7950722580795621376_n (1).jpg20676889_1672683762764538_161793919_o.jpg

   Монгол орныхоо үнэт баялаг болсон ойг хамгаалах ,үржүүлэх ,нөхөн сэргээх ,зохистой ашиглах  зорилгоор анх   1996 онд   Ойн аж ахуйнхаа суурийг тавьж эхэлсэнээр  одоог хүртэл  тогтвортой үйл ажиллагаа явуулж ирсэн.

             “Домогт Шарын гол” ХХK ерөнхий захирал Д.Арвиндэлгэр нь  ойн салбарт мэргэжлээрээ 30 гаруй жил ажиллаж байна. Д.Арвиндэлгэрийн үүсгэн байгуулсан “Домогт Шарын гол”ХХК нь “Ойн мэргэжлийн байгууллага ” юм. Тиймээс Монгол улсын Ойн тухай хууль, Ойн тухай үндэсний бодлого хөтөлбөрийг гол чиглэлээ болгон үйл ажиллагаандаа хэрэгжүүлж ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, тарьц суулгацын нөөцийг бэлтгэн нийлүүлэхэд мэргэжлийн байгууллагын түвшинд олон олон бүтээлч ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Үүнд: Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт 2800 га газрын ойн санг гэрээгээр эзэмшиж жил бүр 20-50 га-д ойжуулалт, ой нөхөн сэргээх, чацаргана тариалах зэрэг ажлыг хийдэг.  Жилдээ 200,0  тарьц суулгац бойжуулах хүчин чадал бүхий 1,5 га газарт шилмүүст нарс модны үржүүлгийн газар байгуулсан нь ойжуулалтын ажлын чанарт ихээхэн сайнаар нөлөөлдөг юм. Мөн бусад 10 гаруй   нэр төрлийн жимс жимсгэнэ, бут сөөгний модыг ногоон мөчрөөр үржүүлж суулгац бэлтгэн иргэд аж ахуй нэгжийн хэрэгцээнд нийлүүлдэг.  Жил бүрийн үндэсний мод тарих өдрөөр сумын тохижилтонд цэцэрлэгжилт хийх, ногоон үзэсгэлэнд оролцох ,иргэдэд сургалт явуулах зэрэг ажлуудыг уламжлал болгон явуулж ирсэн.

                       

Д.Арвиндэлгэрийн ажил хөдөлмөрийг өндрөөр үнэлж Худалдаа аж үйлдвэрийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэг ,Дархан Уул аймгийн “Тэргүүний ажилтан” цол тэмдэг, БОЯамны “Тэргүүний ажилтан, ”Монголын Хөдөө Аж Ахуйн Хоршоодын “Тэргүүний Хоршоологч” Монголын  Хөдөө Аж Ахуйн Хоршоологчдын Одон, Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн Хүндэт медаль,Алтан гадас одонгоор  тус тус шагнагдсан.

*  1996 онд  Домогт ББН 

*  1998 оноос Домогтийн ойн санг гэрээгээр эзэмшиж  ойн үржүүлгийн газар байгуулсан.

 *2007 онд  Домогт Шарынгол ХХК  болж өргөжсөн

* 2007 онд  Зүсмэл үйлдвэрлэх цех байгуулсан

*  2014 онд Модоо боловсруулж эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор  Цэвэршүүлсэн зүймэл хавтангийн үйлдвэрийг  ашиглалтанд оруулсан.

*  2013 онд  Хүлэмжийн аж ахуй  эрхэлж эхэлсэн. /өргөст хэмх, нарийн ногоо, жимс/

*  2014 онд   зөгийн аж ахуй 

*  2015-2018 онд Монгол, БНЧУ-ын  хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд “Монгол орны ой болон орон нутгийн ойн генийн сангийн хөгжил“ төсөл Дархан Уул аймагт хэрэгжсэн. Төслийн хамтран хэрэгжүүлэгч байгууллагаар сонгогдож “Ойн гайхамшиг“ мод үржүүлгийн 1-р загвар төвийг  байгуулсан.  

Төслийн үр дүнд  орон нутгийн ой модны генийн сан болон ойн хөгжлийн тогтвортой менежментийг боловсруулах арга зүйгээр ханган хамтран ажиллаж, “Патрик”  технологийг нэвтрүүлэн жилд 100 000 орчим  бортоготой тарьц ургуулах хүчин чадал бүхий 6 ш хүлэмжийг ашиглалтанд оруулсан.

 Цаашид бид өөрсдийн дадлага  туршлагандаа тулгуурлан, мэргэжлийн түвшинд ногоон бизнесээ улам өргөжүүлэхийн зэрэгцээ Олон улсын жишигт нийцсэн, Ойн тогтвортой менежментийн   хэрэгжилтийг хангасан загвар ойн аж ахуй болох зорилт тавин ажиллаж байна.

 

 

Эрхэм зорилго

Мэргэжлийн байгууллагуудтай хамтран шинжлэх ухааны үндэслэлтэйгээр ойг нөхөн сэргээх, цэцэрлэгжүүлэх, байгалийн дагалдах баялагийг зөв зохистой ашиглах, байгалийн зүй тогтлыг судлан, ойн аж ахуйг түшиглэн ойн сангийн сайн чанарын үрийн генфонд, судалгаа шинжилгээний бааз суурь бий болгон ойн аж ахуйн загвар фермерийн аж ахуй болоход оршино.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Ашгийн бус үйл ажиллагаа:

- Ан амьтан хамгаалах

- Ойн нөхөн сэргээлт, таримал ойн хамгаалалт

- Ойн түймэр, хортон үавжтай тэмцэх

- Булаг шанд, усны эхийг хамгаалах

- Судалгааны төв

Ашгийн үйл ажиллагаа:

- Жимс, жимсгэний үр, суулгац, бут сөөг, зүлгэний үр, гоёлын модны худалдаа

- Жимс жимсгэнэ боловсруулах үйлдвэр

- Эко амралтын газар

- Ботаник цэцэрлэгжүүлэлт /ландшафт/

- Мод боловсруулах үйлдвэр, бодон бүтээгдэхүүн

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Манай байгууллага нь ойн аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг үндсэн 2 хэсгээс бүрдэнэ. Үүнд: 

- Ойжуулалт, ойн нөхөн сэргээлт, мод үржүүлэг

- Мод бэлтгэл, мод боловсруулалт

Мөн ойн дагалт баялаг, мал аж ахуй, зөгийн аж ахуй, хүлэмжийн аж ахуй, жимсний аж ахуйтай.

Дээрх чиглэлийн дагуу хүний нөөцөө чадавхжуулах, чиглэл тус бүрээр мэргэжилтэй ажилчдыг нэмэгдүүлэх

 

Компанийн свот шинжилгээ

Давуу тал: Тогтвортой үйл ажиллагаа явуулж, өөрийн байртай, хэрэглэгчдэд танигдсан,  гадаад харилцаагаа өргөжүүлж төсөл хэрэгжүүлж үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлсэн, Ногоон хөгжлийг дэмжих дэлхийн чиг хандлагад нийцсэн үйл ажиллагаа явуулдаг. Ойн бүсэд оршдог.

Сул тал: Ажиллах хүчин тогтворгүй, Мэргэжлийн боловсон хүчин дутмаг. Орчин үеийн тоног төхөөрөмж хангалтгүй, Ойн замгүй учир техникийн хүндрэл учирдаг.

Боломж: Ногоон зээлийн сан, Олон улсын байгал хамгаалах сан, төрийн худалдан авалт, хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж өндөр,

Аюул: Уул уурхайн олборлолт ихсэж байна. Бэлчээрийн хомсдолоос үүдэн малд  тарьц суулгац идэгдэх, цаг агаарын өөрчлөлт, иргэдийн экологийн мэдлэг дутмагаас ойн баялаг үнэгүйдэлд хүрч байна.

 

Гаргасан амжилт

2007 онд Шарын гол сумын "Тэргүүний байгууллага"

2009 онд Дархан-Уул аймгийн МХГазраас "Шилдэг бойжуулагч" байгууллага

2010 онд Дархан-Уул аймгийн найдвартай татвар төлөгч байгууллага

2011 онд Дархан-Уул аймгийн "Шилдэг нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллага"

2014 онд Дархан-Уул аймгийн Хоршоодийн холбооны "Тэргүүний аж ахуйн нэгж"

2014 онд Дархан-Уул аймгийн "Манлайлагч байгууллага"

2015 онд БОНХЯамны "Хүндэт өргөмжлөл"

2016 онд БОНХЯам, ҮХААЯам, МОМҮЭХ-ны Ой модны салбарын Өргөмжлөл, гэрэгэ

2017 онд компаны залуу ажилтан А.Амартүвшин Дархан-Уул аймгийн "Тэргүүний ажилтан" цол тэмдэгээр тус тус шагнагдсан.

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй "Ногоон хөгжил" дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд бодит хувь нэмэрээ оруулж байгаа байгаль орчинд ээлтэй байгууллага юм.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

2015 онд Монгол Чехийн хөгжлийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх, "Монгол норны ой болон орон нутгийн ойн гены сангийн хөгжил" төслийн ойн үржүүлгийн 1-р загвар төвөөр сонгогдож Дархан-Уул аймгийн Хонгол сумын 2-р багийн нутаг Домогтод "Ойн гайхамшиг" мод үржүүлгийн төвийг байгуулсан.

Төслийн үр дүнд 1 тэр бум төгрөгийн техник технологийн хөрөнгө оруулалат хийгдсэн. Бид чех улсын дэвшилтэт Патрик технологийг нэвтрүүлж жилд сайн чанарын 100,000 ш бортоготой тарьц ургуулах хүчин чадал бүхий бүрэн усалгааны системтэй 6 ш хүлэмжийг ашиглалтанд оруулссан.

Орон нутгийн ойн генийн санг хадгалж, хамгаалах зорилго бүхий үрийн жижиг лаборатори болон үр боловсруулах, цайруулах, иж бүрэн төхөөрөмжийг ашиглалтанд оруулсан.

Дэд бүтэц сайн хөгжсөн.

Компанийн нийгмийн хариуцлага

Өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээсээ орон нутгийнхаа хүүхдийн төлөө, хүний төлөө ажилладаг байгууллагуудад хандив, тусламж олгосон.

- Шарын гол сумын 14-р цэцэрлэгт 160,000 төгрөгнийн модон материал

- Шарын гол сумын МШӨвчний "Тулга" сувилалд 240,000 төгрөгийн модон материал

- Шарын гол сумын "Таекендо" хүүхдийн спортын дугдйлангийн байрны тохижилтонд 160,000 төгрөгийн модон материал

- Хонгор сумын Ойн ангийн албан тасалгааны тохижилтонд 720,000 төгрөгийн модон материал

- Хонгор сумын гүүр засварлахад 3,0 сая төгрөг

- Ой модны салбар үүрч хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан "Ой мод эрхлэгчдийн холбоо" ТББ-д 1,0 сая төгрөг

- Шарын гол сум байгуулагдсаны 50 жилээр 1000ш мандалын цэцэгнүүд бэлтгэж хандивласан.

- Байгууллагынхаа шинээр гаүар авсан 3 ажилчны хашаа барьж шинэ байшин барьж өгсөн.

- Шарын гол сумын төв талбайд 45 м2 2ш талбайд мод тарьж хашаажуулсан. үүнд: 1,2 сая төгрөгийн зардал гарсан.

- Шарын гол сумын "Мини цогцолбор"-т дүнз, банзаар сүүдрэвч барьж өгсөн. 1,02 сая төгрөгийн зардал гарсан.  

Ирээдүйн зорилт

- Хүн болон байгаль орчинд ээлтэй байгууллага болох. 

- Компанийн удирдлагын менежментийг боловсронгуй болгох, хүний нөөцөө чадавхжуулж хөгжүүлэх.

- Гадаад дотоодын харилцаа хамтын ажиллагааг өргөжүүлэх.

- Ойн үрийн лабораторыг байгуулан модны төрөл бүрийн нөөцийг нэмэгдүүлэх бөгөөд загвар мод үржүүлгийн газрыг бий болгоно.

- Компанийхаа үйлдвэрлэлийг хөгжүүлж, эдийн засаг санхүүгээ бэхжүүлэх

Байгууллагын хаяг
Дархан-Уул аймаг Шарынгол сум 1-р баг, Хайрхан 8 тоот
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Арвиндэлгэр 99752819 domogt_sh@yahoo.com
Барилгын зүймэл шал, савх мод Барилгын зүймэл шал, савх мод Барилгын зүймэл шал, савх мод Барилгын зүймэл шал, савх мод
316003: Барилгын зүймэл шал, савх мод "зүймэл хавтан"

Байгалийн цэвэр хатаасан банзаар 0,2-0,5см-н зузаантай цэвэршүүлсэн 3х1м харьцаатай 3мкв 1,2,3-р зэргийн хавтан.

Төрөл бүрийн модон эдлэл Төрөл бүрийн модон эдлэл Төрөл бүрийн модон эдлэл
319144: Төрөл бүрийн модон эдлэл "Модон тавилга"

Өөрсдийн үйлдвэрлэсэн зиг заг хавтал болон цэвэршүүлсэн банзаар иргэдийн захиалгаа гэр ахуйн бүх төрлийн тавилга үйлдвэрлэж байна.

Модон сандал Модон сандал Модон сандал Модон сандал
381123: Модон сандал "Бүх төрлийн модны үрслэг, суулгац, үрслэг"

Бүх төрлийн ой үржүүлгийн болон жимс, жимсгэнийн тарьц, суулгац үйлдэрлэнэ. 



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ