ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Сорс хүнс ХХК

Дундговь аймаг Сайнцагаан сум 7-р баг, Нарлаг 1-9 тоот

88114839

jargaa_2008@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Сорс хүнс компани нь нутгийн бүтээлч хүмүүсийн санаачлагаар байгуулагдсан бөгөөд эртнээс хэрэглэж ирсэн уламжлалт хоол хүнсийг гар аргаар үйлдвэрлэн худалдаалж байсныг үйлдвэрлэлд нэвтрүүлэн улам далайцтай ажиллахаар байгуулагдсан.

Эрхэм зорилго

Урт наслуулж, Удаан жаргаах хүнсээр дайлна.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Хоол амтлагч үйлдвэрлэл

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Захирал, борлуулагч, Үйлдвэрийн дарга, үйлдвэрийн ажилчид

Компанийн свот шинжилгээ

 

давуу тал: 

Орон нутагт түүхий эддээ ойр 

Ажиллах хүч, ажлын байрны зардал бага

Ижил төрлийн өрсөлдөх бүтээгдэхүүн байхгүй

цэвэр байгалын гаралтай бүтээгдэхүүн

 сул тал:

хөрөнгө мөнгөний дутагдал

Хүнсний үйлдвэрлэл явуулах тохиромжтой байр байхгүй

туршлага бага

Мэргэжилийн өндөр ур чадвартай ажилчид байхгүй

Байгал цаг уурын хүндрэл ган зуднаас хамааралтай/аарц хөмүүл/

 

Боломж 

Шинэ бүтээгдэхүүн тул зах зээлд түрүүлж танигдах

нийтийн хоолны газруудад нийлүүлэх

орон нутгийн хэрэглэгчдэдээ үйлдвэрийн үнээр борлуулж таниулах

Аюул 

ЭЗ хүндрэл худалдан авах чадвар

Ган гачигийн улмаас түүхий эдийн хомсдол үүсэх

үйлдвэрлэх, хадгалах горим алдагдснаас муудах хөгцрөх

 

Гаргасан амжилт

одоогоор байхгүй

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгал орчинд ээлтэй

Хүний эрүүл мэндэд ач тустай

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

байхгүй

Компанийн нийгмийн хариуцлага

Аймгийнхаа хүүхдийн цэцэрлэгүүдийн хоолны хэрэгцээнд үнэгүй нийлүүлж хүүхдүүдийг ханиад томуунаас хамгаалах төлөвлөгөөтэй байна

Ирээдүйн зорилт

Монгол орны мал, байгалын гаралтай түүхий эдээр хүний эрүүл мэндэд тустай амт чанартай хоол амтлагч болон бусад хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэж борлуулах, улмаар экспортлох.

Байгууллагын хаяг
Дундговь аймаг Сайнцагаан сум 7-р баг, Нарлаг 1-9 тоот
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Баяржаргал 88114839 jargaa_2008@yahoo.com
Хоол амтлагч Хоол амтлагч
239994: Хоол амтлагч "Сорс - Аарцтай хөмүүл"

Хөмүүл нь говийн элсэрхэг хуурай хөрсөнд ургадаг боловч маш шүүслэг ургамал юм. Тэрхүү шүүсийг аарцанд шимүүлэн шингээж хатааснаар өвөрмөц сайхан амттай болохоос гадна аарц нь хөмүүлний микро элементүүдээр баяжиж хүний биед хэрэгцээтэй олон чухал амин дэмүүдийн нэгдэл болон хувирдаг байна.
Манай Монголчууд эрднээс аарц хөмүүлээр хийсэн тэрхүү амин дэмээ Сорс хэмээн нэрлэж хоол хүнсэндээ хэрэглэж ирсэн байна.
Сүүлийн үед хүмүүс хэрэглэхээ больж мартагдах шахаад байсан СОРС буюу аарцтай хөмүүлийг манай компани орчин үеийн дэвшилтэд техник тоног төхөөрөмж ашиглан эрүүл ахуйн шаардлага хангасан үйлдвэрийн орчинд үйлдвэрлэн хэрэглэгч түмэндээ барьж байна.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ