ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Техникийн цогц шийдэл ХХК

Дорнод аймаг Хэрлэн сум 6-р баг 19-р байрны зүүн талаас

99582288

cenix999@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Техникийн цогц шийдэл ХХК нь цахилгаан дамжуулах шугам, дэд станцын засвар угсралт, түүний туршилт тохируулах, дагалдах үйл ажиллагаа эрхлэхээр 2006 онд 3 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдаж байсан. Үйл ажмллагаагаа өргөжүүлж барилгын дотор гэрэлтүүлэг, барилгын гадна цахилгаан шугам сүлжээний угсралт болон нар салхины эх үүсвэрийн тоног төхөөрөмжийг оруулж ирсэн ба 2016 оноос ДМ1000 цахилгаан үүсгүүрийг хийж эхэлсэн.

Эрхэм зорилго

Хэрэглэгчдэд найдвартай, баталгаатай үйлчилгээ үзүүлнэ.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Цахилгаан тоног  төхөөрөмжийн худалдаа үйлчилгээ, нар салхины үүсгүүрийн үйлдвэрлэл

 

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Үйлдвэрлэл, үйлчилгээний чанарыг эрхэмлэн, ур чадвартай инженер техникийн ажилтнуудыг сургаж, чадавхижуулан ажиллаж байна.

Компанийн свот шинжилгээ

Давуу тал: -Дуудлагаар үйлчилгээ үзүүлдэг нь олонд танигдах гүүр болж өгсөн

-Цахилгаан бараа бүтээгдэхүүний өргөн сонголттой

-Хэрэглэгчдэд захиалгаар, шуурхай үйлчилдэг

-Үндэсний бэлтгэн нийлүүлэгч компаниудтай байнгын харилцаатай байдаг

-Инженерийн ур чадвар өндөртэй баг ажилладаг

Гаргасан амжилт

Улсын төсвийн санхүүжилтийн Тендерт 2010 оноос оролцож эхлэсэн. Сүүлийн жилүүдэд 2014онд төсвийн болон орон нутаг байгууллагын томоохон 5 санхүүжилт, 2015 онд 6  ажил гүйцэтгэсэн. 2016 оны хагас жилд 4тендерт оролцон Чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн.

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй, цахилгааны хэмнэлттэй

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Төв оффис болон агуулах, байгууллагын орчин талбайг өргөжүүлж ажиллах орчин нөхцөлд сайжруулсан.

Компанийн нийгмийн хариуцлага

Ажилчлын нийгмийн баталгааг ханган хууль дүрмийн дагуу нийгмийн даатгал төлдөг, ажилчидтай хамтын харилцаа сайтай бөгөөд аливаа баяр ёслол тэмдэглэлт өдрүүд болон ар гэрийн буцалтгүй тусламжийг олгодог, спорт урлагийн арга хэмжээг дэмжин ажилладаг,

Ирээдүйн зорилт

Хэрэглэгчдийг хүндэтгэн хурдан шуурхай соёлтой үйлчилнэ.Бэлтгэн нийлүүлэгчидтэйгээ хамтын харилцаагаа өргөжүүлнэ.

Байгууллагын хаяг
Дорнод аймаг Хэрлэн сум 6-р баг 19-р байрны зүүн талаас
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Энхтөр 99582288 cenix999@yahoo.com
Нарны цахилгаан үүсгүүр Нарны цахилгаан үүсгүүр Нарны цахилгаан үүсгүүр Нарны цахилгаан үүсгүүр
469303: Нарны цахилгаан үүсгүүр "ДМ1000"

Нар салхины эх үүсвэртэй. Түүхий эд материал нь100Вт 2нарны дэлгэц болон 2 аккумлятортой өөр дээрээ 12Вт 24Вт 220Вт-г гаргах хүчин чадалтай тоног төхөөрөмж юм.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ