ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Нако түлш ХК

Дархан-Уул аймаг Дархан сум 13-р баг Өөрийн байр

99469713 99090373

bsglnbbn@gmail.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

“Нако түлш” ХК 2007 онд байгуулагдаж, сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хагас кокс үйлдвэрлэх үйлдвэр байгуулан ажиллуулахаар бэлтгэж байна.

Дархан-уул аймгийн Дархан сумын 15-р багийн нутаг үйлдвэрийн хотхонд  байгуулагдах энэ үйлдвэрт 76 ажлын байр шинээр бий болгоно.

Нүүрс боловсруулах үйлдвэр байгуулснаар нэмүү өртөг буй болох эдийн засгийн үр ашгаас гадна экологи, хүний эрүүл мэндэд ээлтэй үйлдвэрлэл явуулах таатай нөхцөл бүрдүүлж байна.

Хагас коксын үйлдвэрлэл нь нүүрс хагас коксжих явцад үүсэх дэгдэмхий хийг конденсацийн процесст оруулах замаар коксын тосыг ялган авч шатдаг хийг түлшний зориулалтаар бүрэн шатаах технологиор ажиллах тул байгаль орчинд учруулах сөрөг нөлөөллийг бүрэн арилгах боломжтой бөгөөд энэ нь орчинд халгүй технологи юм.

Эрхэм зорилго

Олон улсын стандартад нийцсэн хагас коксон түлшийг үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэх хагас коксын үйлдвэрлэлийн салбарт манлайлагч байх.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Коксын үйлдвэрлэл

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт
Менежер 1
нягтлан 2
Үйлдвэрийн ажилчид 30

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Компанийн свот шинжилгээ

Гаргасан амжилт
Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгаль орчин  эрүүл мэндэд ээлтэй /Утаагүй түлш /

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Үйлдвэрийн дэд бүтцийн хувьд
Үйлдвэр нь Улаанбаатар хотоос 225 гаруй км-ийн зайд оршдог бөгөөд  төмөр замын болон авто тээврийн сүлжээнд холбогдсон, 6/0.4 кВ  цахилгаан дамжуулах агаарын  шугам, 400кВА чадалтай дэд станц суурилагдсан болно.  
    Эрчим хүчний хувьд төвийн бүсийн цахилгаан дамжуулах шугаманд холбогдсон учраас хэрэглэсэн цахилгаан, эрчим хүчний хэмжээгээр зохих байгууллагатай тооцоо хийнэ. 
    Өөрийн үйлдвэрлэлийн талбайд гүний худаг гаргаснаар үйлдвэрлэлийн болон ундны усны хангамжийн асуудлыг бүрэн шийдвэрлэх боломжтой болсон.

Компанийн нийгмийн хариуцлага

Гэр хороололын зорилтот бүлгийн тодорхой хэсэгт хагас коксон бүтээгдэхүүнээр тусламж үзүүлэх

Ирээдүйн зорилт

Утаагүй түлш үйлдвэрлэж зах зээлийн 30 хувийг хангах.

Байгууллагын хаяг
Дархан-Уул аймаг Дархан сум 13-р баг Өөрийн байр
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Баясгалан 99469713 99940044 bsglnbbn@gmail.com
Чулуун нүүрс Чулуун нүүрс Чулуун нүүрс Чулуун нүүрс
110100: Чулуун нүүрс "Хагас кокс"

Хагас коксын бүтээгдэхүүн.

            Нүүрсийг хагас коксжуулах байгууламжид дунд хэмийн /450-6500С/ дулааны боловсруулалтад оруулах арга нь үндсэндээ нүүрсийг хагас коксжуулах аргаар боловсруулна гэсэн үг.  Эцсийн бүтээгдэхүүн нь хагас кокс, давирхай, шатдаг хий бөгөөд хагас коксын дулаан ялгаруулах чадвар нь 5500-6500 ккал/кг чийглэг нь 5% -иас ихгүй  байна.

                           

Коксын тос буюу давирхай.

Коксны давирхайг ашиглан олон төрлийн химийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх болсон. Нүүрсний давирхайнааснийлэг шингэн түлшийг гаргадаг. Одоогоор манай улсад шингэн түлш үйлдвэрлэж эхлээгүй учраас давирхайг гадаад захзээлд нийлүүлнэ. 

 

Коксын шатдаг хий.

 Коксжуулалтын анхны бүтээгдэхүүн дотроос коксын хий нь үнэт зүйлийн тоонд ордог. Кокс химийн үйлдвэрт 1 тн нүүрсний холимгоос дунджаар 350 м3 коксын хий гарган авна. Коксны хийн найрлагад устөрөгч, метан, этан, нүүрстөрөгчийн исэл, хүхэрлэг устөрөгч, азотын давхар исэл, бензолын уур, давирхай зэрэг элементүүд байдаг. Энэ хий нь бусад нийлэг хийнүүдийг бодвол дулаан гаргах чадвар ихтэй, нягтрал багатай байдаг байна.

 



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ