ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Шимтехнолоджи ХХК

Орхон аймаг Баян-Өндөр сум 13-р баг, Баянцагаан Үйлдвэрийн район

9935-1137

pogorely.shimtech@yandex.ru

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Компанийн нийгмийн хариуцлага

2008 онд Энэрэл төвийн хүүхдүүдийг иж бүрэн хувцас, хичээлийн хэрэслээр хангасан.

2009 онд Эрдэнэт хотын нэгдсэн эмнэлэгт өндөр үнэ бүхий рентгений аппарат бэлэглэсэн.

2014 онд Оросын мэргэжлийн эмч нарыг авч ирж эрүү нүүрний гажинтай хүүхдүүдэд үнэ төлбөргүй мэс засал хийлгэсэн.

Гэх мэт нийгмийн хариуцлагын хүрээнд олон ажлыг зохион байгуулж ирсэн.

 

Ирээдүйн зорилт

Цаашид үйлдвэрлэлээ өргөжүүлэн Пера молибден, рени өндөр агуулсан бүтээгдэхүү, цэвэр молибдений исэлээ өргөжүүлэн үйлдвэрлэж мөн шатаалтын явцад үүссэн хийг улам боловсруулан хүхрийн хүчил үйлдвэрлэн, тухайн хүхрийн хийх шохойн уусмалаар баяжуулан гипс үйлдвэрлэхээр төлөвлөж байна.

Түүхэн замнал

"Шим технолоджи" ХХК нь молибдений исэл, рени  агуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой 2005 оны 9 сард ашиглалтанд орсон. Жилд 3600тн молибдений баяжмал боловсруулж 2500тн молибдений техникийн исэл, 800кг рени агуулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай. 2007 оноос үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхэлсэн бөгөөд 2009 оны 1-р сар хүртэл дэлхийн зах зээлд молибденийн ислийн үнэ өндөр байх үед үйл ажиллагаа нь тогтвортой жигд явагдаж үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Япон, АНУ, БНСУ, БНХАУ, Энэтхэг, Зүүн европын болон Өмнөд Африкийн улсуудад экспортонд гаргаж байв. Дэлхийн санхүүгийн зах зээлийн хямралаас үүдэн зах зээл дээр молибден агуулсан бүтээгдэхүүний үнэ 3,5 дахин унаснаас компани эдийн засгийн хувьд ихээхэн хэмжээний алдагдал хүлээж 2009 оны 1-р сараас үйлдвэрлэлийн үйл ажиллагаа зогссон. 2013 оны 12-р  сард компанийг дахин хөрөнгөжүүлэх төлөвлөгөөг баталж үйлдвэрийн үйл ажиллагааг сэргээн ажиллуулахаар шийдвэрлэсэн.

Эрхэм зорилго

Стандартад нийцсэн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлж, шинэ техник технологи нэвтрүүлэн үйлвэрлэлээ улам өргөжүүлэх.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Молибдений исэл, рени агуулсан бүтээгдэхүүний үйлдвэр. Бүтээгдэхүүнээ Орос, Хятад, Солонгосын зах зээлд нийлүүлдэг.

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Швейцарын хөрөнгө оруулалттай ба Швейцарын "Шимтех" компани 70 хувийг Эрдэнэт үйлдвэр ХХК 30 хувийг эзэмшдэг. Швейцарын 70 хувийн 50 хувийг оросын тал эзэмшдэг. 100 гаруй ажилчидтай.

Компанийн свот шинжилгээ

Давуу тал нь үйлдвэрлэлийн үндсэн процесс бүрэн автомажсан, бүтээгдэхүүний чанар, тоо хэмжээ стандартын шаардлагад нийцсэн, байгаль орчинд ээлтэй

Сул тал нь дэлхийн зах зээлийн үнээс шууд хамаарч байдаг.

Гаргасан амжилт

2008,2009, 2014 оны "Шилдэг татвар төлөгч" өргөмжлөл, 2014 онд "Топ 100 аж ахуйн нэгж" -ээр тус тус шалгарч байсан.

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгаль орчны болон үйлдвэрийн аюулгүй ажиллагаа нь дэлхийн стандартад нийцсэн.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Орхон аймгийн Баянцагаан багт өөрийн үйлдвэрийн болон конторын барилга, лаброторийн хэсэгтэй. Дэлхийн стандартад нийцсэн бүрэн автомажсан тоног төхөөрөмжтэй.