ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Монгол алтан тос

Дархан-Уул аймаг Дархан сум 17-р баг өөрийн байранд

99116434

oyuna_021903@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Дархан-Уул аймаг, Дархан сум “Монгол-Алтан тос” ХХК нь 2005 оноос эхлэн ОХУ-ын компанийн хөрөнгө оруулалттайгаар байгуулагдаж ургамлын тосны төслийг эхлүүлсэн. Тус үйлдвэр нь хоногт 100тн жилд 33 сая литр ургамлын үйлдвэрлэх хүчин чадалтай. 2011 оны 12 сараас өнөөг хүртэл “Алтан тос” ургамлын тосыг дотоодын зах зээлд нийлүүлж байна. 2014 оноос 100% дотоодын хөрөнгө оруулалттай болж үндэсний үйлдвэрийг  хөгжүүлэх чиг хандлагыг барьж ажиллаж байна.

Эрхэм зорилго

Бид дэлхийн стандарт,шинэ техник технолгийг эх орондоо нэвтрүүлж нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа бүрэн хэрэгжүүлэх

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Ургамлын тос үйлдвэрлэл, боловсруулалт, гадаад дотоод худалдаа  “Монгол Алтан Тос” ХХК нь 2005 онд ОХУ-ын хөрөнгө оруулалттайгаар байгуулагдан сайн чанарын ургамлын тосыг хоногт 100 тн үйлдвэрлэхээр байгуулагдсан боловч үйл ажиллагаа нь зогсонги байдалд орсон.  2011 оны 2 дугаар сард “Блю Скай Майнинг” ХХК нь “Монгол Алтан Тос” ХХК 100 хувьцааг худалдан авч үйл ажиллагааг дахин эхлүүлсэнээр олон улсын чанарын стандартын шаардлагыг хангасан бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж дотоодын зах зээлд нийлүүлж байна.  2014 оны 4-р сард тус компанийн хувцаа иргэн Гомбо овогтой Ганболд-д 100% авснаар 100% монголын компани болсон болно.  “Монгол Алтан Тос” ХХК-ий үйлдвэр нь ОХУ, Итали, Герман, Дани, БНХАУ, Норвеги зэрэг улс орнуудаас сүүлийн үеийн технологи бүхий тоног төхөөрөмжүүдийг суурилуулсан.  “Монгол Алтан Тос” ХХК нь жилд 2000-3000 тонн ургамлын гаралтай түүхий тосыг импортоор худалдан авч боловсруулан бэлэн бүтээгдэхүүн гаргаж байгаа.  Тосны үйлдвэрлэлээс гарсан хаягдлаар барааны саван, уугаалгын бодис үйлдвэрлэх боломжтой.  Төсөл хэрэгжснээр Импортын ургамлын тосноос 15-20% төгрөгөөр хямд бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэгднэ. “Монгол Алтан Тос” ХХК-ий үйлдвэр нь дэргэдээ бага оврын уурын зуух, усны цэвэршилтийн аппаратууд, шугам хоорондын болон эцсийн бүтээгдэхүүний чанар, стандартыг хянах бүрэн тоноглогдсон улсын магадлан итгэмжлэгдсэн нэгдсэн лабораторитой.

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Мэргэжлийн баг хамт олныг бүрдүүлсэн үндсэн 66 ажилтантай. 

Компанийн свот шинжилгээ

Давуу тал: Өөрийн үйлдвэрийн байртай, Монгол Улсын анхны ургамлын тосны үйлдвэр, мэргэжлийн боловсон хүчинтэй,

Сул тал: Түүхий эдээ өөрсдөө үйлдвэрлэдэггүй, 

Боломж: Импортыг орлосон экспортын бүтээгдэхүүн, зах зээл өргөжин тэлэх боломжтой

Аюул: Импортоор оруулж ирэх тосны хэмжээ нэмэгдэх, түүхий эдийн үнэ өсөх, 

Гаргасан амжилт

"Монголд үйлдвэрлэв-2012” үзэсгэлэн худалдаа  Гран-При шагнал хүртсэн “Алтан тос” ургамлын үйлдвэр

2013 он Монгол Улсын Шилдэг 150 аж ахуйн нэгжийн Манлай аж ахуйн нэгж

“Монголын хүнсчдийн холбоо”-ноос жил бүр шалгаруулдаг “Ард түмний хүнс” шагналаар “Монгол алтан тос” ХХК-ийн “Алтан тос” ургамлын тосыг шалгаруулав.

“Ард түмний хүнс”-ээр “Монгол алтан тос” ХХК-ийн “Алтан тос” бүтээгдэхүүн 

2015 “Алтан тос“ ургамлын тос нь “Импортыг Орлох Шилдэг Бүтээгдэхүүн” өргөмжлөл хүртлээ.

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Ургамлын тосны салбар нь манай улсын хувьд харьцангуй шинэ салбар боловч өнгөрсөн гурван жилийн хугацаанд хурдацтай хөгжсөн мэт. Импортын бараа бүтээгдэхүүн дотоодын хэрэгцээг хангаж байх цагт эрүүл, аюулгүй эх орны хөрсөнд ургасан тосны ургамлыг шахаж, түүхий тос гаргаж чадсан тус компани импортын 385 тостой эн тэнцүү өрсөлдсөөр дотоодын хэрэглэгчдэдээ танигдаж чадсан юм. Одоогоор шар буурцаг, рапсаар “Алтан”, “Миний” гэх ургамлын тосыг улсын хэмжээнд нийлүүлж байгааг үнэнч хэрэглэгчид нь андахгүй мэднэ.

“Миний” тосны тухайд 2015 оны хоёрдугаар сараас эхлэн худалдаанд гарсан бөгөөд шар буурцагны цайвар өнгөтэй тос юм. Ургамлын тос цайвар байх тусмаа чанартай, эрүүл байдаг.  Цаашид дээрх тосноос гадна сармис, чинжүү, лаврын навч зэрэг нэмэлттэй зургаан төрлийн тосыг зах зээлд нийлүүлэхээр 2014 оноос эхлэн туршилтын ажлаа эхлүүлжээ. Мөн Монгол Улсад бүрэн хэмжээний европын тоног төхөөрөмжөөр тоноглогдсон шинэ үйлдвэр байгуулж, биодизель түлшийг олон улсын стандартын дагуу шинэ технологиор эх орондоо боловсруулан, үйлдвэрлэх төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа аж.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

 “Монгол Алтан Тос” ХХК нь үйлдвэрийн хашаанд орж ирсэн 2 салаа төмөр замтай бөгөөд түүгээрээ дамжуулан түүхий тос хүлээж авах тус бүр нь 1000 тонны багтаамжтай 4-н ширхэг эзэлхүүнт, 2000 тонны 3-н ширхэг эзэлхүүнтэй 10000 тонн түүхий тос хадгалах савтай.  Боловсруулах үйлдвэр бүрэн баригдаж ашиглатанд орсон ба бүтээгдэхүүнээ зах зээлд тогтвортой нийлүүлж байга болно  Ургамлын тос шахах анхан шатны үйлдвэр болон тосны ургамлын үр хадгалах элеватор төслийн иж бүрэн зураг төсөл хийгдсэн болно .1048522_179616305547576_270661309_o.jpg

Компанийн нийгмийн хариуцлага

Бид дэлхийн стандарт,шинэ техник технолгийг эх орондоо нэвтрүүлж нийгмийн өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа бүрэн хэрэгжүүлэхийг эрхэм зорилгоо болгон ажилладаг билээ.

Ирээдүйн зорилт

- Рапсын үрнээс түүхий тос шахах үйлдвэрийн техник, технологийг 2012 онд оруулж ирж, түүхий эдээ дотооддоо үйлдвэрлэнэ.
- Дотоодын ургамлын тосны хэрэгцээг 100% хангана. Экспортод бүтээгдэхүүнээ гаргана.
- Үйлдвэрийн хаягдал гэх "соапсток"-ийг боловсруулж эдийн саван, шингэн саван үйлдвэрлэх цех мөн майонезь улаан лоолийн цехийг барьж байгуулна.

Байгууллагын хаяг
Дархан-Уул аймаг Дархан сум 17-р баг өөрийн байранд
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
ганболд 99116434 oyuna_021903@yahoo.com
Ургамлын тос Ургамлын тос Ургамлын тос Ургамлын тос
215430: Ургамлын тос "алтан тос"

Тус үйлдвэр нь хоногт 100тн жилд 33 сая литр ургамлын үйлдвэрлэх хүчин чадалтай. 2011 оны 12 сараас өнөөг хүртэл “Алтан тос” ургамлын тосыг дотоодын зах зээлд нийлүүлж байна. 2014 оноос 100% дотоодын хөрөнгө оруулалттай болж үндэсний үйлдвэрийг  хөгжүүлэх чиг хандлагыг барьж ажиллаж байна. Хүнсний ургамлын тосны шинэ салбарыг эх орондоо бий болгож, түүчээлсээр “Алтан”, “Миний” гэх байгалийн гаралтай цэвэр тосыг Монголчууддаа нийлүүлж байна.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ