“Хөвсгөл Хүнс”ХК нь анх 1942 оны 12 дугаар сарын 30-ны СНЗ-ийн 59 дүгээр тогтоолоор Хоршоодын холбоонд байсан Идэш тэжээлийн үйлдвэрүүдийг Идэш тэжээлийн яамны харъяанд шилжүүлэх зааврыг баталж, эдгээр тогтоол, шийдвэрийн үндсэн дээр Хөвсгөл аймагт 1942 оны 3 дугаар сарын 15-нд Идэш тэжээлийн яамны харъяа Хөвсгөл аймаг дахь Идэш тэжээлийн комбинат нэртэй байгуулагдсан байна. Манай компани өнөөгийн байдлаар 40 гаруй ажилтан, ажилчидтай, бүтэц зохион байгуулалтын хувьд Захиргаа аж ахуй, Санхүү борлуулалт, Техник технологийн албадуудтай Талх нарийн боов, Жимс жимсгэний, Нөөшилсөн бүтээгдэхүүний гэсэн үйлдвэрлэлийн үндсэн 3 цехтэйгээр үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
Тус компани 1999 онд бүрэн хувьчлагдаж “Хөвсгөл Хүнс”ХК болон өөрчлөн байгуулсанаас хойш архи, ус ундаа, талх нарийн боовны үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг бүхэлд нь шинэчилж 2009 онд талх нарийн боовны цехэд Европын холбооны улсуудын техник технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлж Итали улсад үйлдвэрлэсэн Автомат хяналтын системтэй компьютерийн ажиллагаатай орчин үеийн тоног төхөөрөмж суурилуулсан. 2010 онд нарийн боовны цехийн шинэ байрыг ашиглалтанд оруулсан. Мөн амтат усны цехийн тоног төхөөрөмжийг иж бүрэн шинэчилж бүрэн автомат технологийн урсгал дамжлагат шугамыг 2010 оны 7-р сард суурилуулан ашиглалтад оруулсан.
Чанарын шаардлага хангсан бүтээгдэхүүнээр хэрэглэгчдэдээ үйлчлэх
“Хөвсгөл хүнс”ХК нь бизнесийнхээ үйл ажиллагааг хэвийн тасралтгүй, тогтвортой явуулахын зэрэгцээ хөрөнгө оруулалтын цогц бодлогыг үе шаттайгаар тасралтгүй хэрэгжүүлж буй ажлынхаа хүрээнд дэлхийд тэргүүлэх байгальд ээлтэй, хүнсний аюулгүй байдлыг ханган, хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх чиглэлээр техник технологи, менежментийн шинэчлэлийг хийн орчин үеийн Олон улсын чанарын хяналтын тогтолцоо “ISO-9001:2008 стандартыг аймаг орон нутагт анх удаа нэвтрүүлэн ажиллаж байна.
Манай компаний ажлын амжилтыг үнэлж:
- 2011 онд ХАҮТ-аас зохиосон Хөвсгөл түншлэл үзэсгэлэн худалдаанаас Шилдгийн шилдэг хүнс үйлдвэрлэгч Гран-При шагнал
- 2011 онд Хөгжлийн бодлогын хэлтэс, ЗДТГ-аас зохиосон үзэсгэлэн худалдаанаас Хөвсгөл аймгийн “Шилдгийн шилдэг хүнс үйлдвэрлэгч”
- 2011 онд ХАҮ-ийн тамхимаас зохион байгуулагдсан 10-н жилийн топ 10-н аж ахуй нэгжээр
- 2011 онд Сангийн яамны 100 жилийн ойгоор аймгийн санхүүгийн зөрчилгүй байгууллагаар
- 2011 онд Бар жилийн “Шилдэг хөрөнгө оруулагч” ХХААХҮЯам Засгийн газраас
- 2011 оныг Засгийн газраас хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлагдсантай холбогдуулан ажлын байрыг нэмэгжүүлж ажилсан амжилтыг үнэлж МУ-ын Засгийн газраас “Өргөмжлөл” мөнгөн шагналаар шагнагдсан байна.
-
2012 онд МУ-ын засгийн газар Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос ААА зэрэглэлийн тогтвортой үйл ажиллагаатай МУ-ын аж ахуйн нэгжийн батламж “Алтан гэрэгэ”
2012 онд Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэгэмлэгээс “Туулай жилийн хэрэглэгчээ дээдлэгч чанартай хүнс үйлдвэрлэгч”
2012 онд Нийгмийн даатгалын ерөнхий газар, Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлөөс талархлын бичиг
2012 онд Хүний нөөцийн өрсөлдөх чадварыг чадавхижуулах холбооноос “Шилдэг хамт олон” “Өргөмжлөл”
2012 онд Хөвсгөл аймгийн засаг даргын Хүндэт Өргөмжлөл
2012 онд Ховд аймгийн Худалдаа аж үйлдвэрийн танхим Мерси кор ОУБ-ын Ховд аймаг дахь төлөөлөгчийн газартай хамтран зохион байгуулсан “Элбэг дэлбэг цагаан сар 2012” үзэсгэлэн худалдаанаас “Цэвэр үйлдвэрлэгч” номинацийн эзнээр тус тус шалгарсан.
2012 онд Монгол улсын ҮХААЯ-аас зохион байгуулсан “Намрын ногоон өдрүүд 2012” нэгдсэн арга хэмжээнд амжилттай оролцож “Орон нутгийн шилдэг хүнс үйлдвэрлэгч компани”
2012 онд “Хүчирхэг монголын төлөө хамтдаа” Монголын татварын мэргэшсэн зөвлөх хуульдын нийгэмлэг 2012 оны “Шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж”-ээр тус тус шалгарлаа.
2013 онд Хөвсгөл аймгийн ХАҮТ-аас зохион байгуулсан Намрын ногоон өдрүүд 2013 үзэсгэлэн худалдаанаас “Шилдэг экологийн бүтээгдэхүүн” шагнал.
2013 онд Хөвсгөл аймгийн ХАҮТ-аас шилдэг технологитой бүтээгдэхүүн үйлдвэрлэгчийн шагнал
2013 онд Хөвсгөл аймгийн ЗДТГ-аас зохион байгуулсан “Хөвсгөл аймгийн брэнд” шалгаруулах үзэсгэлэн худалдаанаас “Аймгийн шилдэг бүтээгдэхүүн”, “Аймгийн брэнд бүтээгдэхүүн” үйлдвэрлэгчийн шагналыг тус тус хүртсэн.
2014 онд Хөвсгөл аймгийн ХАҮТ-аас зохион байгуулсан “Намрын ногоон өдрүүд-2014” үзэсгэлэн худалдаанаас “Шилдэг технологитой бүтээгдэхүүний” шагнал.
2014 онд “Намрын өнгө” үзэсгэлэн худалдаанаас “Шилдэгийн шилдэг бизнес эрхлэгч байгууллага”-аар шалгарсан.
Байгаль орчинд сөрөг нөлөөгүй.
Компаний нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлэн ажиллаж байна.
Бүс орон нутгийн хэрэгцээг хангах зорилготой.
Хөвсгөл аймаг Мөрөн сум 8-р баг 8-р баг
234300: Талх "талх, нарийн боов"
дээд гурлаар хөрөнгө гарган уламжлалт аргаар барьсан амт чанартай, хүний эрүүл мэндэд ач тустай бүтээгдэхүүн.