Манай компани нь анх 1997 онд гурил үйлдвэрлэл, худалдаа үйлчилгээ эрхлэх зорилготойгоор жилд дундажаар 4000-5000тн үр тариа хадгалан боловсруулах хүчин чадалтай БНХАУ-ын гурилын үйлдвэрийг ашиглалтанд оруулж, 15-20 ажилтан ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа эхэлж байсан түүхтэй.
1999 онд Дархан сумын 8-р багт "Өгөөж Супермаркет" хүнсний дэлгүүрийг нээн ажиллуулж үйл ажиллагаагаа өргөтгөн бүтээгдэхүүнээ бөөний үнээр борлуулах цэгийг ашиглалтанд оруулсан.
2005 онд "Өгөөж" гурилын үйлдвэртээ өргөтгөл хийж БНХАУ-ын орчин үеийн дэвшилтэт технологитой тоног төхөөрөмжөөр технологийн шинэчлэлт хийж үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлснээр бүтээгдэхүүний чанарт дэвшил гарч борлуулалт нэмэгдэн "Өгөөж" гурил нь зах зээлд эрэлт хэрэгцээтэй бүтээгдэхүүн болж амжилтаа бататгаж чадсан.
Бид бүтээгдэхүүн үйлчилгээгээ өргөжүүлэн ажиллаж Хөвсгөл, Эрдэнэт, Сэлэнгэ, Төв аймаг болон бусад сумдад стандартын шаардлага хангасан I, II гурил, малын тэжээлээ хэрэглэгчдэд нийлүүлж байна
Шилдэг технологитой үндэсний үйлдвэрлэгч байж чанарыг эрхэмлэн, хэрэглэгч харилцагчдаа дээдэлсэн баялаг бүтээгч компани байна.
Давуу тал: тоног төхөөрөмж турк улсын тоног төхөөрөмжөөр шинчлэгдсэн
Сул тал: Ажиллах хүчийг бэлтгэх
Боломж: хэрэглэгчийн тоог нэмэх
Аюултай тал: Өрсөлдөгчийн тоо нэмэгдэх
Манай хамт олны ажлын амжилтыг үнэлж:
2000 онд ЭАХС-ын Хяналтын Албанаас "Эрүүл байгууллага" гэрчилгээ,
2002 онд ХАҮТанхимаас "Шилдэг байгууллага хамт олон" цол өргөмжлөл,
2005 онд "Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага" өргөмжлөл,
2005 онд "Тэргүүний байгууллага ,ААН гэрчилгээ" ,
2007 - 2012 онд 5 жил дараалан Татварын албанаас "А" үнэлгээ бүхий гэрчилгээ,
2007 онд Аймгийн МХА-наас стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүний батламж
2007 онд ХАҮТ-аас зохино байгуулсан "Дархан Түншлэл 2007" үзэсгэлэн худалдаанаас "Үндэсний үйлдвэрлэлийн дэвшилтэт технологитой бүтээгдэхүүн" өргөмжлөл
2007 оны "Шилдэг бүтээгдэхүүн", "Хэрэглэгчийг ХААН-д өргөмжилсөн хамт олон" цол өргөмжлөл
2009 онд "Эрүүл хүнс үйлдвэрлэгч байгууллага" өргөмжлөл
2012 онд "Хүнсний манлай бүтээгдэхүүн" өргөмжлөлөөр тус тус хүртэн шагнагдаж байсан.
Манай бүтээгдэхүүн нь байгаль орчинд ээлтэй, экологийн цэвэр бүтээгдэхүүн юм.
Өөрийн үйлдвэрийн техник технологийн шинэчлэн орчин үеийн дэвшилтэт технологи бүхий Турк улсын иж бүрэн гурилын үйлдвэрийн оруулж ирэн өөрийн компаний үйл ажиллагааг өргөжүүлж байна
Манай компани нь нийгмийн хариуцлага ухамсарлан нийгмийн эмзэг бүлгийнхэнд тусламж үзүүлэх зорилгоор Дархан сумын ЗДТГазартай хамтран өөрийн орон нутгийн иргэдэд хандив тусламж үзүүлж, байнга хамтран ажилладаг.
Манай компани нь цаашид амжилтаа бататгаж бизнесийнхээ цар хүрээг өргөжүүлэн үйлдвэрлэлийн хэмжээг өсгөж, олон улсын стандартанд тэнцсэн компани болох зорилтыг хэрэгжүүлж байна.
Дархан-Уул аймаг Дархан сум 8-р баг Дэвшил хотхон 3-18 тоот
233102: Хивэг "Хивэг"
Улаан буудайн хивэг нь 25 кг-ын савлагаа бүхий малын тэжээлийн зориулалтай бүтээгдэхүүн юм.