ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Орхон энхбүтэмж ххк

Орхон аймаг Баян-Өндөр сум 1-р баг, Зэст хойд дугуй

99352272 99044272

gunje_butemj@.yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

 “Орхон-Энхбүтэмж” ХХК-ийн түүхэн замнал   

      Орхон-Энхбүтэмж    ХХК нь анх 1999 онд үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд одоо 19 дахь жилдээ тогтвортой  ажиллаж байна.     Манай компани нь 2001 онд ОХУ-с жижиг оврын тоног төхөөрөмж оруулж ирэн үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажиллаж эхэлсэн.

Энэхүү жижиг оврын тоног төхөөрөмжийг оруулж ирснээр бид бүтээгдэхүүнийхээ нэр төрлийг  нэмэгдүүлэхийн зэрэгцээ аймгийнхаа ард түмний хүнсний  хэрэгцээг ханган  ажилласаар 2011-2013 онд ажилчдынхаа хөдөлмөр бүтээмжийг сайжруулах, хөнгөвчлөх зорилгоор тоног төхөөрөмжөө орчин үеийн тоног төхөөрөмжөөр 100 хувь бүрэн шинэчлэн, мөн хөргөлтийн системээ сайжруулан томруулж хавар хэрэглэх мах түүхий эдийг  чанарын шаардлага ханган  нөөцлөн  хэрэглэж байна.     

Мөн бүтээгдэхүүнийхээ чанар болон тухайн үеийн эрэлт хэрэгцээ, ажилчдын мэдлэг ур чадварыг сайжруулах зорилгоор  2007-онд ОХУ,2010-онд ОХУ, 2012-онд Герман улсаас технологич урин авчирч шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэж шинэ технологи нэвтрүүлэн ажиллаж байна.Манай компани нь түүхий эд материалыг “Траст трейд” ХХК, ОХУ-ын “Сибагро” компани,”Хүнс Мастер” ХХК,  “Хүнс Комплекс” ХХК, “Юм Юм” ХХК, ХБНГУ-ын  “Moguntia”компани,  “Erdene design” болон Тяньжины бүрхэвчны үйлдвэрүүдээс  чанарын шаардлага хангасан түүхий эд материал авч хэрэглэж байна.

Мөн бүтээгдэхүүнийхээ чанар эрүүл ахуй дээр байнга анхаарал тавин шинжилгээнд оруулан шинжилгээний бичигтэйгээр борлуулдаг юм.Түнш компаниуддаа бүтээгдэхүүнийг нийлүүлэхдээ  зориулалтын хөргүүртэй машинаар цаг тухайд нь шинэ бүтээгдэхүүн нийлүүлэн ажиллаж байна.

Аймгаас зохиогдож байгаа арга хэмжээнд идэвхтэй оролцдог бөгөөд 2004,2012 оны Хэрэглэгчдийн Найдвартай Түнш байгууллагаар тодорч байсан юм. Компанийхаа ажилчдын эрүүл мэндэд анхаарч жилд 1 удаа  эмч нарын нарийн мэргэжилийн үзлэгт, улиралд 1 удаа эрүүл мэндийн үзлэгт хамруулан ажиллаж байна. 2001 оноос эхлэн “Траст трейд “ХХК “Мөнхийн болор” ХХК  Дархан-Уул аймгийн “Гангууш “ХХК  зэрэг  үйлвэрүүдтэй туршлага солилцон жил бүр ажилчдын дунд урлаг спортын уралдаант тэмцээн зохион хамтран түншлэн ажиллаж байна.

 

Эрхэм зорилго

Ард түмний хэрэгцээ шаардлага хангасан эрүүл чанартай хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэх, орчин үеийн техник технологиор хангаж ажиллах

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Одоогоор манай компани нь   өдөрт 5-6 тонн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай ОХУ, ХЯТАД,ГЕРМАН зэрэг орны тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон байна. Манай компани нь  хагас болон давхар утлагат хиам , чанамал хиам, төрөл бүрийн утсан мах, бууз банш, гахай үхрийн   стейк зэрэг хагас болон бүтэн боловсруулсан 40-50 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн Орхон, Булган,Хөвсгөл зэрэг аймгуудын ард түмний хүнсний хэрэгцээний тодорхой хувийг ханган  ажиллаж байна. 

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт
  1. Захиргаа
  2. үйлдвэрлэлийн цех
  3. борлуулалтын хэсэг
Компанийн свот шинжилгээ

Өөрийн үйлдвэрийн байр, мэргэжлийн бэлтгэгдсэн ажилчидтай. Үйлдвэрийн байр, тоног төхөөрөмжөө шинэчлэн сайжруулах, түүхий эдийн нөөцөө бүрдүүлэх зорилгоор үйл ажиллагааны чиглэлд махны үхрийн аж ахуйг хослон эрхлэх

Гаргасан амжилт

2002-онд "чанамал хиам аймгийн шилдэг бүтээгдэхүүн 

2003 онд Зочин  хиам Шилдэг  бүтээгдэхүүн

2004 онд  Салями  хиам  Аймгиййн  Баталгаат  бүтээгдэхүүн

2004онд  онд Хэрэглэгчдийн  Найдвартай  түнш  Байгууллага

2005  онд Вакуумжсан  адууны утсан мах  оны шилдэг  дэвшилтэт  технологитой  бүтээгдэхүүн

2007  онд Хангайн  бүсийн  Түншлэл Булган 2007 үзэсгэлэн яармагаас Салями хиам ньОны шилдэг бүтээгдэхүүн 

2008  онд  технологи нь тогтворжсон бүтээгдэхүүн

2009  онд Бяслагт  хиам Аймгийн баталгаат  бүтээгдэхүүн 

2009   онд Баталгаат  бүтээгдэхүүн

2010  онд Хэрэглэгчдийн   таашалд нийцсэн бүтээгдхүүн

2010  онд Шилдэг  байгууллага 

2012   онд Хэрэглэгчдийн найдвартай түнш

2013  онд   Хангайн бүсийн Түншлэл 2013  үзэсгэлэнгээс  орон нутгийн Онцлог  Шилдэг  Бүтээгдэхүүн

2014   онд Статистикийн  тэргүүний мэдээлэгч

2015  ондХангайн бүсийн түншлэлээс 2015  үзэсгэлэн  яармагаас  Шилдэг  Мах  махан  бүтээгдэхүүн

2016 онд Эрдэнэт түншлэл-2016 үзэсгэлэнгээс  "Шилдэг сав баглаа боодолтой бүтээгдэхүүн" 

2016 онд Орхон аймгийн "Шилдэг аж ахуй нэгж"

2017 онд Цагаан сар-Эрдэнэтэд үйлдвэрлэв 2017 "Зохион байгуулалт сайтай оролцсон байгууллага"

2017 онд Entrepreneur-2017 Хүнсний үйлдвэрлэлийн салбарын "Оны онцлох байгууллага"

2018 онд Цагаан сар-Эрдэнэтэд үйлдвэрлэв 2018 "Гран-при" номинациар

2018 онд Орхон аймгийн "Оны Шилдэг аж ахуй нэгж" зэрэг шагнал авсан 

 

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

байгаль  орчинд үзүүлдэг хор нөлөө байхгүй

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Төвлөрсөн шугам сүлжээнд холбогдсон үйлдвэрийн байртай. НАССР тогтолцоог нэвтрүүлэх

Компанийн нийгмийн хариуцлага

ажилтан ажиллагсдын  нийгмийн байдалд анхаарч  тусалж дэмжих 

Ирээдүйн зорилт

Ирээдүйд үйл ажиллагаагаа илүү чанаржуулан өргөтгөж,  иргэддээ чанартай хүнс түгээх, илүү олон хүмүүсийг ажлын байраар хангах зорилт тавин ажиллаж байна.

Байгууллагын хаяг
Орхон аймаг Баян-Өндөр сум 1-р баг, Зэст хойд дугуй
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Хиамны зүйл Хиамны зүйл Хиамны зүйл Хиамны зүйл
211321: Хиамны зүйл "бүх төрлийн хиам үйлдвэрлэх"

16735041_1225974644138993_1747251902_o.jpg16731812_1225974647472326_2014268448_o.jpg



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ