ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Дархан Нэхий

Дархан-Уул аймаг Дархан сум 16-р баг Үйлдвэрийн дүүрэг

99372555

batsaikhan@nekhii.mn

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

  Монгол улсын арьс ширний салбарын тэргүүлэх үйлдвэр Дархан нэхий хувьцаат компани 1972 оноос үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай, том үйлдвэрийн нэг. Байгальд ээлттэй, хэмнэлттэй эко технологуудын ололтыг нэвтрүүлсэн. Евро стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулдаг.


 

  • Бодын шир боловсруулах үйлдвэр: хоногт 1000 ширхэг буюу жилд 300000 ширхэг бодын арьс боловсруулж хөх шир, краст, гутал цүнхний гүйцээн боловсруулсан арьс, хуулдсан арьсууд үйлдвэрлэнэ.
  • Богийн арьс боловсруулах үйлдвэр: хоногт 5000 ширхэг буюу жилд 1,5 сая хонь ямааны арьс боловсруулж хувцасны үслэг нэхий, савхи үйлдвэрлэнэ.
  • Жижиг арьс боловсруулах үйлдвэр: жилдээ 200000 ширхэг хурга , ишиг, туулай болон ангийн арьс боловсруулж зах, дотор, шубны арьс үйлдвэрлэнэ.
  • Оёдлын үйлдвэр: жилд 0,5 сая ширхэг нэхий болон савхин хувцас бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ.
  • Гутлын үйлдвэр: жилд 0 ,5 сая хос өвөл, хавар намрын гутал үйлдвэрлэнэ.                                                                                                                   Монгол улсын арьс ширний салбарын тэргүүлэх үйлдвэр “Дархан нэхий” хувьцаат компани  1972 оноос өнөөг хүртэл 45 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа туршлагатай том үйлдвэрийн нэг. Байгальд ээлтэй, хэмнэлттэй эко технологийн ололтуудыг нэвтрүүлсэн. Евро стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулдаг. Улсын үйлдвэрийн газар байгаад 1993 онд хувьчлагдаж хөрөнгийн биржид бүртгэлтэй,  нээлттэй “Нэхий” хувьцаат компани болсон. Нийт 4000 орчим хувьцаа эзэмшигчтэй. 2001 онд  “Дархан нэхий” ХК болон өргөжиж Монгол улсын арьс шир боловсруулах салбарын тэргүүлэгч үйлдвэрийн хэмжээнд хүрсэн. Одоо тэд үхэр хонь ямаа, сарлагийн wet blue, краст, хувцас гутлын савхи, үслэг нэхий арьс боловсруулахаас гадна нэхий дээл, хувцас, гутал, савхин бүтээгдэхүүн гэх мэт 100 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна. Салбартаа хамгийн өндөр цалин хангамжтай 500 гаруй мэргэшсэн  ажилтантай тус компани өдгөө хоногт 1000 ширхэг буюу жилд 300000 ширхэг  бодын арьс боловсруулж хөх шир, краст, гутал цүнхний гүйцээн боловсруулсан арьс, хуулдсан арьсууд үйлдвэрлэхийн зэрэгцээ жилд 1,5 сая  хонь ямааны арьс боловсруулж  хувцасны үслэг нэхий, савхи үйлдвэрлэж байна. Мөн жижиг арьс боловсруулах үйлдвэртээ жилд 200000 ширхэг хурга, ишиг, туулай болон ангийн арьс боловсруулж  зах, дотор, шубны арьс үйлдвэрлэдэг. Оёдлын үйлдвэр нь жилд  0,5 сая ширхэг нэхий болон савхин  хувцас бүтээгдэхүүн, гутлын үйлдвэр жилд 0,5 сая хос өвөл, хавар намрын гутал үйлдвэрлэж байна. Үслэг арсыг шубны технологоор боловсруулах, хувцасны зөөлөн савхи боловсруулах, гутлын шир, шевро боловсруулах технологийг Испанийн Cromogenia компаниийн, БНХАУ-ын Бээжингийн Fanbo компанийн мэргэжилтнүүдтэй хамтран нэвтрүүлээд байгаа. Хамгийн сүүлийн үеийн техникийн  дэвшил, ололтуудыг цаг алдалгүй нэвтрүүлэн  Итали, Испани, Тайван, Хятад улсын нэртэй үйлдвэрүүдийн тоног төхөөрөмж  ашиглаж байна.
Эрхэм зорилго

дуурсах нэртэй дуудах хүчтэй хамгийн чанартай, хамгийн хямд  Монгол бүтээгдэхүүнийг Монголчууд өөрсдөө үйлдвэрлэх

Гадаад руу гарч буй мөнгөн урсгалыг багасгах

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

 Нэхий дээл болон нэхий бүтээгдэхүүн
 Савхин дээл, илгэн жакет болон савхин бүтээгдэхүүн
 Нэхий болон ширэн гутал (бүх улирлын )
 Ажлын хувцас, гутал (нэхий дотортой, доторгүй)
 Савхи, ширэн гоёлын болон оффис цүнх
 Боловсруулсан арьс (бүх төрлийн илгэн нэхий, савхи, шир)
 Эсгий, эсгий бүтээгдэхүүн

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Манай компани нь нийт 6 салбар 350 ажилтантай

Компанийн свот шинжилгээ

Давуу тал: Өөрийн байртай, олон жил үйл ажиллагаа явуулсан, малчид хоршоод бүхий түүхий эдийн нийлүүлэгчтэй, хромын бус идээлгийн аргаар үйлдвэрлэлээ явуулж буй 

Сул тал: Тогтвортой ажиллах хүч, 

Боломж: Гадаад зах зээлд танигдаж байгаа

Аюул: Түүхий эдийн чанар муудах, 

Гаргасан амжилт

МОНГОЛД БОЛСОН ҮЗЭСГЭЛЭНГЭЭС

* 2005 оны Монголын татвар төлөгчдийн үндэсний холбооны “Шилдэг менежменттэй байгууллага” өргөмжлөл

* 2004 оны Монгол улсын засгийн газар, ҮХЯ-ны “Тогтвортой үйл ажиллагаатай шилдэг аж ахуйн нэгж” өргөмжлөл

* Монголын байгаль орчны яам, МҮХАҮТ-ын Цэвэр үйлдвэрлэл нэвтрүүлэгч “Анхдагч гэрчилгээ”

* Монгол даатгал компаний “Найдвартай даатгуулагч” өргөмжлөл

* 2005 оны Монголын үнэ стандартчилалын улсын хорооны “Чанарын тэмдэг” –ээр ҮХЯ-ны “ААА” зэрэглэлийн үйл ажиллагаатай аж ахуйн нэгж батламж, “Алтан гэрэгэ”

* Жижиг дунд үйлдвэрлэлийн Техник технологийн үзэсгэлэнгээс “Гранпри”

* Төвийн бүсийн түншлэлээс “Аж үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүн”

*Улаанбаатар түншлэл -2006 түншлэлээс “Арьс ширний үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүн”

* Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгж, өргөмжлөл, 2007, 2008,2009

* Монгол улсын ТОП-150 аж ахуйн нэгж, өргөмжлөл 2010, 2011

* МУТЕГ-ын Найдвартай татвар төлөгч – 2003, 2005, 2007, 2008, 2009

* Жижиг дунд үйлдвэрлэлийн Техник технологийн үзэсгэлэнгээс “Гранпри”

* Төвийн бүсийн түншлэлээс “Аж үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүн”

* Улаанбаатар түншлэл -2006 түншлэлээс “Арьс ширний үйлдвэрийн шилдэг бүтээгдэхүүн”

* Монголын үндэсний шилдэг 99 бүтээгдэхүүн, үйлдвэр үйлчилгээтэй байгууллага цом, өргөмжлөл

* 2008 оны Цэвэр үйлдвэрлэл нэвтрүүлэгч цом, өргөмжлөл

* 2008, 2009 оны НДШ төлөгч “Шилдгийн шилдэг ажил олгогч” өргөмжлөл

* 2007, 2009 оны “Нийгмийн хариуцлагатай татвар төлөгч байгууллага” өргөмжлөл

* ХХААХҮЯ-ны Шилдэг аж ахуйн нэгж байгууллага цом, өргөмжлөл 2010 он

* Дархан-Уул аймаг ХАҮТ –ын 2010 оны Гранпри цом, өргөмжлөл

* Татвар төлөгч “А” үнэлгээт байгууллага 2010 он татварын хэлтэс

* Татварын ерөнхий газрын 2011 оны “Найдвартай татвар төлөгч гэрчилгээ”

* 2010 он, ХХААХҮЯ-ны Шилдэг аж ахуйн нэгж байгууллага цом, өргөмжлөл

* 2011 оны хөдөлмөр эрхлэлтийг дэмжигч “Шилдэг аж ахуйн нэгж” өргөмжлөл, ДУА-ийн халамж үйлчилгээний хэлтэс

* 2011 он, ДУА-ийн Татварын хэлтэсийн “Шилдэг татвар төлөгч” өргөмжлөл

* 2011 он, ДУА-ийн НДГ-аас “Найдвартай шимтгэл төлөгч” өргөмжлөл

* 2012 он, “Сайн засаглалыг хэрэгжүүлэгч шилдэг байгууллага, Entrepreneur Award 2012 цом, өргөмжлөл

* 2012 он, МХАҮТ-ийн Business Excellence Award цом, өргөмжлөл

* 2012 он, Экологийн Бүтээгдэхүүний Хөгжил сангийн Brand Awardөргөмжлөл

* 2012 он, Төвийн бүсийн түншлэл – Гранпри цом, өргөмжлөл

* 2012 он, ДУА-ийн ОБГ, УЗХ-ны хамтарсан Нөхөрлөл 2011,2012 дурсамж

* 2013 он, “Найдвартай хэрэглэгч” Дарханы ДДС ТӨХК

* 2013 он, “Арьс шир ноос ноолууран бүтээгдэхүүний 2013” үзэсгэлэнгээс “Шилдэгийн шилдэг бүтээгдэхүүн-Гранпри” цом, өргөмжлөл

* 2013 он, Дархан брэнд бүтээгдэхүүн, шилдэг бүтээгдэхүүн 2013 түншлэлийн “Брэнд бүтээгдэхүүн” цом, өргөмжлөл

* 2013 он, МТА-ны Талархал

* 2014 он, Дархан хотын баяр – Төвийн бүсийн түншлэл 2014 үзэсгэлэнгээс Брэнд бүтээгдэхүүн цом, өргөмжлөл

* 2014 он, “Арьс ширний үйлдвэрийн салбарын 2014 оны Шилдэгийн шилдэг ААН” Монголын арьс ширний холбоо

* 2014 он, ДУА-ийн “Топ 15 ААН” батламж

* 2014 он, “Найдвартай хэрэглэгч” Дарханы ДДС ТӨХК

* 2014 он, МТА-ны Талархал

  • 2015 он, “Төвийн бүсийн түнлэл” Төвийн бүсийг шилдэг бүтээгдэхүүн

ГАДААД ОРНУУДАД БОЛСОН ҮЗЭСГЭЛЭНГЭЭС

* 1973 оны Олон улсын үзэсгэлэнгээс ”Алтан медаль” цом

* 1978 оны Олон улсын үзэсгэлэнгээс ”Алтан медаль” цом

* 1979 онд Москвад болсон ОУ-ын арьс боловсруулах үйлдвэрүүдийн бүтээгдэхүүний үзэсгэлэнгүүдээс “Цом”

* Ази Африкийн орнуудын бүтээгдэхүүний үзэсгэлэн яармагаас “Хүрэл медаль”

* Румыны олон улсын үзэсгэлэнгээс “Алтан медаль” цом

* Киргиз-д болсон олон улсын үзэсгэлэнгээс “Мөнгөн медаль”

* 2006 онд Японы олон улсын яармаг үзэсгэлэнгээс “Алтан медаль”

* 2007 онд Улан-удэ-ийн ОУ-ын үзэсгэлэнгээс “Алтан цом”, дипломоор

* 2009, 2010 онуудад ОХУ-ын Иркутскийн үзэсгэлэнгээс шилдэг бүтээгдэхүүний цом, диплом

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгаль экологид хоргүй эко үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилт тавин идээлгийн дамжлагын дахин ашиглалтыг үйлдвэрлэлд нэврүүлж химийн материалын орцыг 30 хувь, технологийн усыг 45 хувь хэмнэж химийн материалын болон усны хэрэглээг багасгасан. Мөн бодын ширний үсийг шатаахгүйгээр салгах технологийг нэвтрүүлж ус болон химийн материалын хэрэглээг 30 хувиар бууруулжээ. Цаашид  хүчил болон давсны хэрэглээг бууруулах технологи, хромгүй идээлгийн технологи нэвтрүүлэхээр ажиллаж байна. Манай бүтээгдэхүүн нь хүний ямар нэгэн сөрөг нөлөөгүй эко бүтээгдэхүүн юм

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Дэд бүтэц бүрэн шийдэгдсэн. Өөрийн байртай

Компанийн нийгмийн хариуцлага

 “Дархан нэхий” компани үхрийн шир, хонины нэхийгээ Монгол улсын 21 аймгаас бэлтгэдэг. Тэд түүхий эдийг дундын дамжлагагүйгээр шууд авч малчдын орлогыг дэмжсэнээр малчин үйлдвэрлэгч хоёрын холбоог нягтруулж арьсны чанарыг сайжруулах, түүхийн эдийн гарал үүслийг тодорхой болгох зорилгоор Түүхий эд бэлтгэлийн баазыг Архангай, Хөвсгөл, Орхон, Ховд аймгуудад нээн ажиллуулж эхлээд байна. 2010 оноос хойш хагас боловсруулсан ширээ Итали, Испани, Энэтхэг, Бангладеш руу экспортлох болжээ.
Зөөлөн оёдлын тасаг буюу гадартай хувцасны тасаг нь 1999 оноос эхлэн тусгай зориулалтын ажлын хувцас үйлдвэрлэж байгаа бөгөөд БХЯ, ХХЕГ, ШШГЕГ, ЦЕГ, ГЕГ, ОБЕГ, ЦТС, УБТЗ, ИНЕГ зэрэг газруудад Монгол орны уур амьсгал, хүний биеийн онцлогт тохирсон, эрүүл ахуй хөдөлмөр хамгааллын стандартыг бүрэн хангасан, биед эвтэйхэн, загварлаг, бат бөх, цагаан нэхий дотортой өвлийн дулаан хувцасыг чанарын өндөр түвшинд ханган нийлүүлж ирсэн юм.
 

Ирээдүйн зорилт

Гадаад руу гарч буй мөнгөн урсгалыг багасгах

Буянт малынхаа арьс шир, ус ноосоор дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц нэр хүндтэй брэнд төрүүлж, ашиг шимийг нь хүртэх  “Дэвшлийг хэрэгжүүлэгч, ёсзүйг эрхэмлэгч, байгальд ээлтэй компани” уриатайгаар монголчуудын төдийгүй дэлхийн гоёл болох 

Байгууллагын хаяг
Дархан-Уул аймаг Дархан сум 16-р баг Үйлдвэрийн дүүрэг
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Энх-Орхон 88012555 oogii.anu@gmail.com
Өвлийн малгай
282622: Өвлийн малгай "Нэхий малгай"

Экологийн цэвэр бүтээгдэхүүн хонины нэхийгээр төрөл бүрийн хэлбэр хэмжээ, загвараар захиалгаар нийлүүлнэ.

Нэхий шаахай, бойтог
283204: Нэхий шаахай, бойтог "нэхий шаахай"

Нэхий шаахай

Нэхий цамц, хантааз
283203: Нэхий цамц, хантааз "Нэхий хантааз эрэгтэй"

Нэхий дотортой хантааз

Савхин гутал, ботинк Савхин гутал, ботинк Савхин гутал, ботинк Савхин гутал, ботинк
293305: Савхин гутал, ботинк "Цэвэр арьсан болон нэхий гутал 4 улиралын"

100% цэвэр арьсан 4 улиралын том хүний болон хүүхдийн гутал

Ажлын хувцас Ажлын хувцас Ажлын хувцас Ажлын хувцас
282318: Ажлын хувцас "4 Улиралын бүх төрлийн ажлын хувцас"

Бүх төрлийн ажлын хувцас даавуун гадартай нэхий дотортой

Нэхий дээл Нэхий дээл Нэхий дээл Нэхий дээл
283201: Нэхий дээл "нэхий дээл"

100% цэвэр хонины нэхий дээл том хүний хүүхдийн 

Нэхий шаахай, бойтог
283204: Нэхий шаахай, бойтог "Хүүхдийн бойтог"

Хүүхдийн бойтог

Нэхий цамц, хантааз
283203: Нэхий цамц, хантааз "Нэхий хантааз "

Нэхий дотортой, доторгүй төрөл бүрийн ажлын хантаазыг хэлбэр, загварын өргөн сонголттойгоор үйлдвэрлэж байна.

Авто машины суудлын бүрээс
271606: Авто машины суудлын бүрээс "Суудлын бүрээс"

Төрөл бүрийн хэмжээ загвараар монгол хонь, ямааны цэвэр арьсаар хийсэн нэхий болон савхин суудлын бүрээс

Гудас, матрас
271802: Гудас, матрас "Эсгий гудас 1 хүний"

Цэвэр хонины ноосоор үйлдвэрийн аргаар боловсруулж гаргасан. Хөнгөн дулаан, цэвэрхэн эсгий гудасыг зах зээлд нийлүүлж байна.

Нэхий дээл Нэхий дээл Нэхий дээл Нэхий дээл
283201: Нэхий дээл "нэхий дотортой савхин дээл"

Нэхий дотортой савхин дээл

Боловсруулсан үхрийн шир Боловсруулсан үхрийн шир
291209: Боловсруулсан үхрийн шир "Үстэй боловсруулсан үхрийн шир"

Үйлдвэрийн аргаар үстэй нь боловсруулсан, Дахин давтагдашгүй өөрийн гэсэн өнгө хээтэй үслэг арьс

Зориулалт: Дэвсгэр, бүтээлэг, бэлэг дурсгал

Тодорхойлолт: Хөдөө аялал зугаалга амралтаар явахдаа майхан, гэр, хээр гадаа дэвсэж суух, амрахад маш тохиромжтой мөн таны гэрт чимэг болно, эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, эвхэж хуйлж авч явахад зай талбай бага эзэлдэг, авсаархан , хөнгөн

Үслэг ширэн уг бүтээгдэхүүн нь:

  • үс унахгүй
  • Ус чийг нэвтрэхгүй
  • Цагаан эрвээхий, мөөгөнцөрийн эсрэг материалаар боловсруулсан тул эдэлгээ урттай, хшн байгальд хор нөлөөгүй ЭКО бүтээгдэхүүн юм
Гудас, матрас
271802: Гудас, матрас "Эсгий гудас 2 хүний"

Цэвэр хонины ноосоор үйлдвэрийн аргаар боловсруулж гаргасан. Хөнгөн дулаан, цэвэрхэн эсгий гудасыг төрөл бүрийн хэмжээгээр үйлдвэрлэнэ.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ