ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Амарсанаа степ ххк

Улаанбаатар хот Багахангай дүүрэг 1-р хороо 1-р хороо үйлдвэрийн хэсэг Хими 1-28

99992922

almaz888@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Багахангай дүүргийн үйлдвэрийн бүсэд 2010 онд өөрийн эзэмшлийн газар үйлдвэрийн байраа нээж үйлдвэрлэлээ улирлын чанартай явуулж  дүүргийн 20 гаруй иргэнийг ажлийн байраар хангаж татвар төлөлтөө байнга хийж ирсэн. Хаягдал хөнгөн цагааныг дахин боловсруулж хөнгөн цагаан сав суулга, тогоог үйлдвэрлэж иргэдэд нийлүүлж ирсэн. Сүүлийн жилүүдэд Япон улсын захиалгаар усан онгоцны тэнцвэржүүлэгч үйлдвэрлэж экспортолж эхлээд байна. Тус үйлдвэр Улаанбаатар хотоос 85 км зайд нийслэлийн Багахангай дүүрэгт оршдог ба Улаанбаатар Замын-Үүдийн чиглэлийн хатуу хучилттай авто зам болон төмөр зам дайран өнгөрөх дэд бүтцийн таатай байршилтай. 

Эрхэм зорилго

Чанартай,хямд,өргөн хэрэгцээний хөнгөн цагаан сав суулга, бүтээгдэхүүн үйлдвэрлэж үйл ажилгаагаа өргөтгөж өөрийн бизнесээ нэмэгдүүлж ажиллах. Япон улстай хамтран ажиллах харилцаагаа улам нэмэгдүүлэх. 

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Хаягдал хөнгөн цагаан, хог хаягдлыг дахин боловсруулах. Манай компани хаягдал хөнгөн цагаан хайлшыг худалдан авч үйлдвэрлэсэнээр жижиг дунд бизнес эрхлэгч болох хоёрдогч түүхий эд авах цэгүүдтэй хамтран ажилдаг.

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Цаашид одоо байгаа бүтэцээ нэмэгдүүлж,чанаржуулах, Ажилтан албан хаагчдыг гадаадад туршлага судлуулах. 

Компанийн свот шинжилгээ

Давуу тал: 

  1. Өөрийн байртай, эзэмшиж ашиглах газартай.
  2. Олон жил тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа.
  3. Үйлдвэрлэх бүтээгдэхүүний түүхий эд олдоц харьцангуй хямд олддог.
  4.  Япон улсын захиалгаар тус улс руу усан онгоцны тэнцвэржүүлэгч үйлдвэрлэж экспортолдог.
  5. Гаднаас орж ирэх мөнгөний урсгалыг нэмэгдүүлдэг
  6. 100% монгол эзэн мөн ажилтантай.

Сул тал:

  1. Хөнгөн цагаан сав суулга худалдан авах иргэдийн тоо хязгаарлагдмал.
  2. Хөрөнгө оруулалт, зээл тусламжинд хамрагдахад хүндрэлтэй байдаг. 

Боломж: 

  1. үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж ажлын байрыг нэмэгдүүлэх
  2. утаагүй зуух барьж байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа явуулах бүрэн боломжтой

Аюул занал:

  1. Хятад хүмүүс хятадруу их хэмжээгээр хөнгөн цагаан хайлш зөөж байгаа хомсдол үүсэх хэмжээнд хүргэх аюултай
Гаргасан амжилт

Гадаад зах зээлд бараа бүтээгдэхүүнээ нийлүүлж экспортод гаргах болсон. Борлуулалт нэмэгдэж байна. 

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгал орчинд хор хохирол тогтоогдоогүй.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Өөрийн эзэмшлийн 25000 м2газартай. Үйлдвэр нь төмөр зам, улсын чанартай хатуу хучилттай авто замтай ойр. Дэд бүтэц сайтай. Цахилгаан, усан хангамжаар бүрэн хангагдсан. Өөрийн эзэмшлийн паспорттай худагтай. Байгаль орчны үнэлгээг хийлгэсэн.  Ажиллагсадын амьдрах орчинг дээд зэргээр хангасан. 

Компанийн нийгмийн хариуцлага

Ажилчдийнхаа нийгмийн даатгал,татвар төлөлтөө, хуулийн хүрээнд төлж ажилладаг. Нийгмийн хариуцлагын хүрээнд Дүүргийн иргэдийн өдөрлөгөөр 5 жил дараалан 500000 төгрөгний хандив үзүүлсэн. Эх үрсийн баяраар амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой 30 хүүхдэд бэлэг өгдөг. 

Ирээдүйн зорилт

Үйлдвэрээ сайжруулах,тоног төхөөрөмжөө боловсронгуй болгох, олон нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх. Япон улс руу экспортолж буй бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэн япон улсаас өөр бусад оронд бүтээгдэхүүнээ экспортлох. Монгол улсын нэрийг дэлхийд гаргахад оршино.

Байгууллагын хаяг
Улаанбаатар хот Багахангай дүүрэг 1-р хороо 1-р хороо үйлдвэрийн хэсэг Хими 1-28
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Алтандуулга 95956373 baaska.0327@yahoo.com
Хөнгөн цагаан эдлэл
415320: Хөнгөн цагаан эдлэл "хүндрүүлэгч"

 

Амарсанаа степ ХХК нь 2016 оны 05 дугаар сараас  эхлэн Япон улсын захиалгаар усан онгоцны тэнцвэржүүлэгчийн үүрэг гүйцэтгэгч  нэг нь 26,5 кг жинтэй бүтээгдэхүүн хөнгөн цагаан эрдэсээр  үйлдвэрлэж гадаад зах зээлд захиалгаар нийлүүлж эхлээд байна. энэ бүтээгдэхүүн түүхий эд материал цуглуулах ангилах хайлуулах цутгах гэсэн дарааллаар хийгддэг.

Хөнгөн цагаан эдлэл
415320: Хөнгөн цагаан эдлэл "гэрийн хөнгөн цагаан сав"

 

Амарсанаа степ ХХК нь 2010 оны 07 дугаар сард Багахангай дүүргийн үйлдвэрийн бүсд газар эзэмшиж үйл ажиллагаагаа улирлын чанартай явуулж ахуйн хэрэглээний хөнгөн цагаан тогоо сав үйлдвэрлэж  дотоодын зах зээлд хямд үнээр нийлүүлж ирсэн. Энэ бүтээгдэхүүн түүхий эд материал цуглуулах ангилах хайлуулж хэвлэх өнгөлөх гэсэн дарааллаар явагдаж эцсийн бүтээгдэхүүн болон гардаг.

 



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ