ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Мон Илч ХХК

Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 3-р хороо ДЦС-3 ТӨХК-ийн баруун талд, өөрийн байр

99097205

info@mon-ilch.mn

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

-02-01 бүтэц.jpg

Түүхэн замнал

Мон-Илч ХХК нь 1998 оны 03-р сарын 06-ны өдрийн ЭХУГ-ын даргын зөвлөлийн хурлаас өгсөн шийдвэр болон ЭХУГ-ын 1998 оны 04-р сарын 20-ны өдрийн 2/542 тоот албан бичгийн дагуу ДЦС-ын зуухны засварын ажлыг арилжааны хэлбэрт шилжүүлэх тэр үед тухайн үйлдвэрт ажиллаж байсан засварын бригадын хамт олноос бүрдсэн хэсэг нөхөд уг компаний анхны ууган ажилчид болон байгуулагдсан түүхтэй.

1998 онд анх 15 гаруй ажилчин албан хаагчтай үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн бол түүнээс хойш 18 жилийн турш тасралтгүй үйл ажиллагаа явуулахдаа эрчим хүчний салбартаа нэр хүнд бүхий томоохон компани болон өргөжин тэлсэн.

Компани байгуулагдсан цагаасаа хойш ДЦС-2, 3, 4, Дархан, Эрдэнэт, Дорнодын ДЦС, Баянголын дулааны станц, Биокомбинатын дулааны станц, Спирт Бал Бурам ХХК, Даланзадгадын Дулааны Цахилгаан Станц ТӨХК зэрэг газруудад эрчим хүчний зуухны их болон урсгал засварын ажил үйлчилгээг чанарын өндөр түвшинд гүйцэтгэж ирсэн. Мөн дулааны цахилгаан станцуудын хийц эд ангийн үйлдвэрлэлтийг өөрийн үйлдвэрийн бааз суурин дээр түшиглэн найдвартай чанартай хийж гүйцэтгэснээр дулааны цахилгаан станцуудын зуухнуудын өндөр даралтын халах гадаргуун шинэ сэлбэгийг багцаар үйлдвэрлэж, монтажлах, өрлөг, дулаалга, эргэх механизм, арматур, насосны их засвар, түүний шинэ эд анги хийх технологио улам өргөжүүлэн үйлдвэртээ нэвтрүүлснээр гадны орноос өндөр үнээр авдаг техник хэрэгсэлийг өөрсдийн хүчээр бэлтгэн нийлүүлэх боломжтой болсон юм.

Үндсэн үйл ажиллагаанаас гадна 2005 оны 01 дүгээр сараас эхлэн хүчилтөрөгчийн үйлдвэрийн үйл ажиллагааг албан ёсоор нээн ажиллуулж эхлээд байна. Хүчилтөрөгчийн үйлдвэрт мэргэжилтэй боловсон хүчин болох 4 ээлжийн 16 ажиллагсадтай. Уг үйл ажиллагааг эрхэлсэнээс хойш ДЦС-2 ТӨХК, Биокомбинат ТӨҮГ, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв эмнэлэг, Гэмтэл Согог Сэргээн Засах Клиник, Улсын клиникийн Төв Эмнэлэг, П.Н.Шастины нэрэмжит төв эмнэлэг, Нэгдүгээр амаржих газар, Баянгол дүүргийн Эрүүл Мэндийн нэгдэл, Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Орос Монголын хамтарсан “Инкон” ХХК, Шижир Алт ХХК, Бэрэн групп, Их харанга ХХК, Мэйжир дриллинг ХХК, Спирт Бал Бурам ХХК, Хангилцаг ХХК, Боорчи ХХК, Одкон Холдинг ХХК, Сос Мэдика эмнэлэг, Номун эмнэлэг болон бусад хэрэглэгчтэй албан ёсны гэрээ хийн хүчилтөрөгчөөр ханган ажиллаж байна.

Эрхэм зорилго

Бид аюулгүй ажиллагааг эрхэм болгон дэвшилтэт технологийг үйлдвэрлэлдээ нэвтрүүлэн чанартай бүтээгдэхүүнээр Монгол улсын зах зээлд тэргүүлэгч Үндэсний үйлдвэрлэгч болох.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд
  • 0,4-35 кВ-н цахилгаан дамжуулах, шугам, дэд станцын засвар, угсралт, түүний туршилт, тохируулга, дагалдах ажил үйлчилгээ
  • 80,0 кгх/см2-аас дээш даралттай зуухны засвар, угсралт, түүний туршилт, тохируулга, дагалдах ажил үйлчилгээ
  • 80,0 кгх/см2-аас дээш даралттай даралтат савны засвар, угсралт, түүний туршилт, тохируулга, дагалдах ажил үйлчилгээ
  • 80,0 кгх/см2-аас дээш даралттай шугам хоолой, ЦТП-ны засвар, угсралт, түүний туршилт, тохируулга, дагалдах ажил үйлчилгээ
  • Дулааны цахилгаан станцуудын өндөр даралтын зуухны их засвар, угсралт үйлчилгээ
  • Даралтат савны засвар угсралт
  • Шугам хоолойн засвар угсралт
  • Зуух, даралтат савны хийц эд ангиудын үйлдвэрлэл, сэргээн засварлах
  • Барилга угсралт
  • Барилгын ган бүтээц
  • Бүх төрлийн төмөр хийц
  • Хүчилтөрөгчийн үйлдвэрлэл
  • Азотын үйлдвэрлэл
Компанийн свот шинжилгээ

Байгууллагын СВОТ шинжилгээ:

Давуу тал: Тус байгууллага нь зорилго зорилт, манлайлах ур чадвар болон байгууллагын зан үйл, соёлын талаар нэлээдгүй давуу талтай. Зорилго зорилтын хувьд байгууллага нь хэрэглэгч үйлчлүүлэгчээс гарсан санал гомдлыг хүлээн авч хурдан шуурхай арга хэмжээ авдаг ба мөн баг хэсгүүд сайн төлөвлөгөөтэй учир хүн бүрийн ажлын байрны зорилго зорилт тодорхой байдаг. Манлайлах ур чадварын тухайд байгууллагын удирдлага, хэлтэс нэгжүүдэд үүргээ нарийвчлан хуваарилдаг тул ажил давхцах, цалгардах явдал гардаггүйн зэрэгцээ хэрэглэгчдэд хандсан үйлчилгээ үзүүлэх эрмэлзэлтэй. Мөн улс орны болон салбарын хэтийн стратеги төлөвлөгөө, бодлоготой ажлаа нийцүүлэхийг хичээж ажилладаг. Түүнчлэн үйл ажиллагаагаа хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, эрчим хүчинд хэмнэлттэй шинэ техник технологи, инновацийг өөрийн үйл ажиллагаандаа цаг тутам эрэлхийлж үйлдвэрлэлээ хэвийн тасралтгүй найдвартай явуулахад шаардлагатай тоног төхөөрөмж болон мэргэжилтэй боловсон хүчинээр бүрэн хангагдсан давуу талтай.

Гаргасан амжилт

Бидний хэрэгжүүлж байгаа бодлого чиг хандлагыг засгийн газраас үнэлж хэрэглэгчдийнхээ хүсэл сонирхолд нийцсэн үйлдвэр үйлчилгээг бий болгоход гаргасан идэвхи зүтгэлийг үнэлж 2006 онд Монгол чанар цол өргөмжлөл, Монгол Улсын татварын албанаас 2006 оны Сайн татвар төлөгч аж ахуйн нэгж, 2010 онд Монголын мэргэшсэн санхүүчдын Төгсгөн холбооноос “Үндсэний шилдэг аж ахуйн нэгж” цол өргөмжлөл, Нийгмийн даатгалд даатгуулагчдын эрх ашгийг хамгаалах Тэргүүн-Оюу нийгэмлэгийн “Нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч хамт олон” цол өргөмжлөл, 2011 онд Монголын бизнес хөгжлийн гар холбооноос “Оны шилдэг байгууллага”, “Шилдэг удирдагч” цол өргөмжлөл, 2013 онд Монгол Улсын мэргэжлийн өндөр ур чадвартай ажилчин бэлтгэх үйл ажиллагаанд бүх талын дэмжлэг үзүүлж чадамжид суурилсан хосмог сургалтын системийг нэвтрүүлж, тэднийг найдвартай, байнгын ажлын байраар хангах тухай Засгийн газрын бодлогыг дэмжин идэвхи, санаачилга, үр бүтээлтэй ажилласанд талархаж Хөдөлмөрийн сайдын нэрэмжит “Шилдэг аж ахуйн нэгж” өргөмжлөл, Монголын бизнес хөгжлийн гар холбооноос “Монгол чанар” үндэсний брэнд анхдугаар цом, өргөмжлөл, 2014 онд Шинэчлэлийн Засгийн газрын ард, иргэдээ ажилтай орлоготой болгох зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Хөдөлмөрийн сайдын нэрэмжит “Шилдэг түншлэгч аж ахуйн нэгж” өргөмжлөл, Үндэсний бизнес хөгжлийн нэгдэл ТББ-с Уул уурхай Эрчим хүчний салбарын “Монголын Манлай” цом, өргөмжлөлөөр шагнуулж байсан.

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Манай компани нь үйл ажиллагаандаа хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, байгаль орчинд ээлтэй, эрчим хүчний хэмнэлттэй техник технологийг ашигладаг. Мөн эко шийдэл болох эрчим хүчний А зэргийн хэмнэлттэй лед гэрэлтүүлгийг (Led Outdoor Light) үйлдвэрийн болон оффисын барилгадаа суурилуулж, мөн талбайн гэрэлтүүлэгт ашиглаж байна. Энэхүү гэрэлтүүлэг нь 50 -100 Вт хүртэлх хүчин чадалтай, цахилгааны хэрэглээг 3-5 дахин бууруулж байгаа бөгөөд энгийн гэрэлтүүлгээс хоёр дахин илүү гэрэлтүүлж, илүү удаан эдэлгээтэйгээрээ хэрэглэгчдийн тав тухтай байдлыг нэмэгдүүлж байна.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

1999 онд ДЦС-3 ТӨХК-н БКЗ-75-39ФБ маркийн 2-р зуухны их засвар, ДЦС-2 ТӨХК-н БКЗ-75-39ФБ маркийн 5-р зуухны их засвар.

2000 онд Дархан ДЦС-н БКЗ-75-39ФБ маркийн 1-р зуухны их засвар.

2001 онд ДЦС-2 ТӨХК-н зуух №1, 3-р зуухыг буцлатгай үе шатанд оруулах шинэчлэлийн ажлыг ОХУ-н Красноярскийн Эрчим Хүчний институт, ЭХУГ-н инженерүүдийн гаргасан зураг төслийн дагуу техникийн өөрчлөлт угсралтыг өндөр түвшинд чанарын сайн үзүүлэлттэйгээр хүлээлгэж өгсөн.

2002 онд ДЦС-3 ТӨХК-н ДДХ зуухны БЭН-1-н их засвар, ДДТурбины Тэжээлийн Усны Деэаратор №3-н засвар, ДДХ-н БКЗ-75-39ФБ зуухны ВВСМ-н улитка, агаар тоосны шиберийн хийц, БКЗ-75-39ФБ маркийн зуухны ДС-18 маркийн утаа сорогчийн ажлын дугуй.

2003 онд ДЦС-3 ТӨХК-н БКЗ-75-39ФБ зуух №1-н их засвар, ДЦС-2 ТӨХК-н ТП-35 зуухны засвар, СББ ХХК-н зуухны хийц эд анги, ОУХНТөвийн Баянгол ДЦС-н зуухны шинэчлэлт, ДЦС-4 ТӨХК-ны захиалгаар хийц эд анги.

2004 онд ДЦС-3 ТӨХК-н 8-р зуухны өргөтсөн урсгал засвар, 4-р турбогенераторын уурын шугамын өөрчлөлт, 5-р зуухны ТЗБАХ-гээр агаарын короб өөрчлөлт, ДЦС-4 ТӨХК-н БКЗ-420-140 маркийн зуухны агаар халаагчийн куб, Градирен №1-н их засвар, Мазут аж ахуйн дулааны алдагдалыг бууруулах засвар, Биокомбинат ТӨҮГ-н БУШ-1 маркийн зуухны их засварын ажил мөн Биокомбинат ТӨҮГ КЕ14/10 маркийн зуухны их засвар.

2005 онд ДЦС-4 ТӨХК-н Зуух №6-д солих агаар халаагчийн 1-р үеийн 4ш куб шинээр хийсэн, Дарханы ДЦС ТӨХК-н БКЗ-75-39ФБ маркийн зуух №1-н их засвар, ДЦС-3 ТӨХК-н БКЗ-220-100/4С маркийн зуух №11-н их засвар. 

2006 онд ДЦС-4 ТӨХК-н БКЗ-420-140 маркын зуухны экран панелийн хийцийн ажил, ДЦС-3 ТӨХК-н зуух №12-н их засвар, ДДтурбин цехийн тэжээлийн деэаратор №3-н их засвар, ӨДХ-н 1,2 ата-н деэаратор №2-н их засвар, БКЗ-220-100/4С маркийн зуухны асаагуурын шибер, скрубберийн цагираг, Дарханы ДЦС ТӨХК-н зуух №6-н их засвар, Биокомбинат ТӨҮГ-н зуух №4-н их засвар.

2007 онд ДЦС-3 ТӨХК-н БКЗ-220-100/4С маркийн зуух №12-н хийцийн ажил, зуух №12-н их засвар, Зуух №10-н экран солих ажил, ДЦС-2 ТӨХК-н БКЗ-75-39ФБ маркийн зуух №5-н их засвар, ДЦС-4 ТӨХК-н үнс баригчийн батрейт циклон, 35кВт-н ЦДАШ-н анкер.

2008 ДЦС-3 ТӨХК-н Зуух №10-н их засвар, ӨДХ-н зуухны гуравдагч агаарын регистр, гуравдагч агаарын цилиндр хоолойн хийц, ӨДХ-н зуухны үнсний 1, 2-р шугамны их засвар, тэжээлийн деэаратор №2-н их засвар.

2009 онд ДЦС-3 ТӨХК-н Өндөр даралтын хэсгийн зуух №13-н өргөтгөсөн урсгал засвар, ӨДЗ-н гуравдагч агаарын регистр 6ш, нүүрсний улитка 3ш хийх хийц, ӨДС-н БКЗ-220-100/4С маркийн зуух №7-н металл хийц, ӨДХ-н турбин №7-н хурц уурын болон тэжээлийн усны шугам шинээр солисон.

2010 ДЦС-2 ТӨХК-н ТС-35 маркийн зуух №3-н их засвар, БКЗ-75-39ФБ маркийн зуух №4-н их засвар, ДЦС-3 ТӨХК-н ӨДХ-н зуух галлагааны коллекторын металл шинжилгээний ажил, БКЗ-75-39ФБ маркийн зуух №2-н их засвар, зуух №7-н экран систем шинээр солих ажил, Зуух №8-н их засвар, БКЗ-220-100/4С маркийн зуухны агаар халаагчийн куб 8ш, Дарханы ДЦС ТӨХК-н зуухны салаа экран хийж нийлүүлэх ажил.

2011 онд ДДЦС ТӨХК-н Хөргөх цамхаг ст №1-н их засвар, шинэчлэлийн ажил, ДЦС-2 ТӨХК-н ТС-35 маркын зуух №1-н их засварын ажил, ДЦС-3 ТӨХК-н Зуух №12-н үндсэн хэсгийн засварын ажил, ДДХ-н Зуух №13-н үлээх салхилуур /ДВЗ/-н хийцийн ажил, ДЦС-3 ТӨХК-н Зуух №12-н экономайзерын 1, 2-р үеийн их засварын ажил, ДЦС-3 ТӨХК-н Зуух №11-н Экран системийн хийцийн ажил, МАК ХК-н оффисын барилгын төмөр хийц үйлдвэрлэн нийлүүлэх ажил, ДЦС-3 ТӨХК-н ДДЗуухны ВВСМ-н ажлын хүрз хайчлах ажил, ДЦС-3 ТӨХК-н Зуух №11-н гаднах утааны сувгийн ерөнхий галлерейтэй холбогдох хэсгийн ажил, ДЦС-3 ТӨХК-н Зуух №12-н Шнек ванны дээд бункер шинээр хийх ажлыг болон бусад байгууллагын захиалгын төмөр хийцийн ажлыг чанарын өндөр түвшинд, графикт хугацаанд хийж гүйцэтгэсэн.

2012 онд ДЦС-3 ТӨХК-н ӨДС-н үнсний шугамын №1, 2-н их засварын ажил, ДЦС-3 ТӨХК-н Зуухны 2-р үеийн үндсэн тоноглолын /зуух-10/ үндсэн хэсгийн их засвар, ДЦС-3 ТӨХК-н Зуух №13-н экран системийн хийц, обшивка хийх засвар, Налайхын ДЦС-н хийцийн ажил, ДЦС-3 ТӨХК-н Зуух №6-н уур халаагчийн 1- рүе, ВВСМ-н улитка, уруудуулан хатаах төхөөрөмж хийх ажил, МАК ХХК-н төмөр хийц үйлдвэрлэх, угсрах ажил, Бласт ХХК-н нерж ёмкость-г тоноглох ажил, ДДЦС ТӨХК-н Хөргөх цамхаг ст№ 02-н их засварын шинэчлэлийн ажил болон бусад байгууллагын захиалгат хийцийн ажлыг чанарын өндөр түвшинд, графикт хугацаанд хүлээлгэн өгсөн.

2013 онд ДЦС-3 ТӨХК-н ӨДХ-ийн зуух №11-н горелка шинээр хийх хийцийн ажил, ДЦС-3 ТӨХК-н ДДЗ Цехийн зуух №4-ийн их засварын ажил, ДЦС-3 ТӨХК-н Түлш дамжуулах цехийн ДФМ-ийн явах ангийн хөтлөгч араа хийх ажил, ДЦС-3 ТӨХК-н Зуух №13-н хурц уурын шугам, уур цуглуулах, уур хөргөгчийн болон завсрын коллектор тэдгээртэй холбогдох Ф133*13мм-н маталттай хоолойг солих их засварын ажил, ДЦС-2 ТӨХК-н БКЗ-35-39 ФБ маркийн зуухны агаар халаагчийн 1-р үеийн кубын самбар хийх ажил, ДЦС-2 ТӨХК-н ТС-35 маркийн зуух ст№3-н их засварын ажил, Засаг чандмань майнз ХХК-н Хүдэрийн уурхайн үйлдвэрийн барилгын төмөр бэлдэц хийх ажил болон бусад байгууллагын хийцийн ажлыг чанарын өндөр түвшинд, графикт хугацаанд хүлээлгэн өгсөн.

2014 онд ДЦС-3 ТӨХК-н ДДЗ цехийн зуух №2-н их засварын ажил, ДЦС-3 ТӨХК-н ДДЗ Цехийн зуух №2-ийн их засварын МША-р гарсан нэмэлт ажил, ДЦС-3 ТӨХК-н Зуух №3, 4-н нэмэлт халах гадаргуун хийц болон солих ажил, ДЦС-3 ТӨХК-н ӨДХ-н зуухны утааны хийн хоолойн засварын ажил, ДЦС-3 ТӨХК-н ТДЦ-н бутлагчийн ротор хийх ажил, ДЦС-3 ТӨХК-н ТДЦ-н ДФМ-11 машины хөтлөгч араа зорох ажил, ДЦС-3 ТӨХК-н Төрөл бүрийн булан матах ажил, МАК ХХК-н Чингис Хаан ОУНОБ-д байрлах ангарын халаалтын зуухны хийц болон засварын ажил, Вейр Минералс ХХК-н Ф800-Ф1160мм хүртлэх фланц болон шугам хоолой, буланг ган листээр хуйлж хийх ажил, М Си Эс ХХК-н Шангри Ла төслийн барилгын метал хийцийн ажил, Ган Харш барилгын метал хийцийн ажил болон бусад байгууллагын хийцийн ажлыг чанарын өндөр түвшинд графикт хугацаанд ХАБЭА-н дүрэм зааврын дагуу хийж гүйцэтгэсэн байна.

2015 онд ДЦС-3 ТӨХК-н ӨДС-н БКЗ-220-100/4С маркын Зуух №12-н үндсэн хэсэг, ДХХА-н тоноглол, тоосон систем, эргэх механизм, цахилгаан тоноглолын их засварын ажил, ДЦС-3 ТӨХК-н Турбогенератор №5-н хурц уурын шугам шинээр солих засварын ажлуудын чанар стандартын болон техникийн тодорхойлолт, шаардлагыг бүрэн хангасан өндөр даралтын труба, хаалт арматур, үндсэн болон туслах тоноглолын сэлбэг материалыг ОХУ болон Хятад улсын мэргэжилийн үйлдвэрүүдээс захиалагаар шууд татан авч өөрийн үйлдвэртээ тухайн зуухны хийц эд ангийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэн графикт хугацаанд нь засварын технологи болон ХАБЭА-н дүрэм зааврын дагуу хийж гүйцэтгэн хүлээлгэн өгсөн. Мөн ДЦС-2 ТӨХК-н Ган ширмэн хаалт нийлүүлэх, Хууль Сахиулах Их Сургуулийн гадна шугам сүлжээний ажил, Шастины Нэрэмжит Улсын Гурвадугаар Төв эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх, Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвд эмнэлэгийн хүчилтөрөгч нийлүүлэх, Улсын Хоёрдугаар Төв эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх, Хавдар Судлалын Үндэсний Төв эмнэлэгт хүчилтөрөгч нийлүүлэх, М Си Эс ХХК-н Шангри Ла төслийн барилгын метал хийцийн ажил, Ган Харш барилгын метал хийцийн ажил болон бусад байгууллагуудын захиалагат хийцийн ажлуудыг чанарын өндөр түвшинд графикт хугацаанд ХАБЭА-н дүрэм зааврын дагуу хийж гүйцэтгэсэн байна.

Компанийн нийгмийн хариуцлага

Бид Монгол улсын Эрчим хүчний салбарт тэргүүлэх үүрэг гүйцэтгэж, эх орныхоо эдийн засгийн өсөлтөнд үнэтэй хувь нэмэр оруулж, байгууллагынхаа хүний хөгжилийг байнга анхааран, хамтран ажиллагчид, түншүүдийнхээ итгэлтэй түнш байж, нийгмийн хариуцлагаа нэр төртэй биелүүлэн ажиллаж байна.

Ирээдүйн зорилт

Манай компани үйл ажиллагаагаа хүний эрүүл мэнд, байгаль орчинд сөрөг нөлөөгүй, эрчим хүчинд хэмнэлттэй шинэ техник технологи, инновацийг өөрийн үйл ажиллагаандаа цаг тутам эрэлхийлж үндэсний брэнд бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийг эрхэмлэн, аюулгүй ажиллагааны Монгол улсын хууль, тогтоомж холбогдох эрх зүйн бусад акт, Олон улсын болон үндсэний стандартуудыг хангахаар зорилт тавин ажиллаж байна.

Байгууллагын хаяг
Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 3-р хороо ДЦС-3 ТӨХК-ийн баруун талд, өөрийн байр
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Гантулга 99019161 gantulga.b@mon-ilch.mn
Чимэдцэрэн 99141430 chimedtseren.ch@mon-ilch.mn
Бүүвэйбаатар 88114675 buuveibaatar.s@mon-ilch.mn
Алтантүлхүүр 99880201 altantulhuur.d@mon-ilch.mn
Лувсан 99152421 luvsan.o@mon-ilch.mn
Ган төмөр хийц Ган төмөр хийц Ган төмөр хийц Ган төмөр хийц
412651: Ган төмөр хийц "Дунд болон өндөр даралтын зуухны халах гадаргуун хийц эд анги бусад төмөр хийц"

Дунд болон өндөр даралтын зуухны халах гадаргуун төрөл бүрийн маталттай могой хоолой.

Дунд болон өндөр даралтын зуухны бусад хийц эд ангиуд.

Хөнгөн болон хүнд үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн эд ангиуд.

Бүх төрлийн төмөр хийц эд ангиуд.

 

Хүчилтөрөгч
342105: Хүчилтөрөгч "Хүчилтөрөгч"

99.97% цэвэршилттэй техникийн болон эмнэлэгийн зориулалттай хийн төлөвт хүчилтөрөгч.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ