ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Улаан хадны цуурай

Завхан аймаг Тэлмэн сум 5-р баг, Өвөгдий 1-р гудамж 2 тоот

98713530

yanjaa_sh@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Тус хоршоо 223 өрхийн 291 гишүүнтэй,дарга ,нярав, оёдолчид,мужаан,үсчин түүхий эд бэлтгэгч гэсэн бүрэлдхүүнтэй үйл ажиллагаагаа явуулж байна.Зохион байгуулалт дарга, санхүүч, тэргүүлэгчид, хяналтын зөвлөл ажилладаг.2011 оны 11-р сары 30-д 30 гишүүнтэйгээр байгуулагдаж үйл ажиллагаагаа өргөжүүлэн оёдлын тасаг, үсчин, мужаан, түрээсийн гутал засвар, компютерийн үйлчилгээ,худалдаа, түүхий эд бэлтгэн нийлэлтийн чиглэлээр ажиллаж байна.

Эрхэм зорилго

гишүүдийнхээ өрхийн амьжиргааг дээшлүүлэх ажлын байраар хангах ,малын гаралтай түүхий эдийн урамшуулалд холбох, үйлдвэрлэл үйлчилгээний ашгийг гишүүдэд хувиарлах

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Үндсэн чиглэл: Мал аж ахуйн гаралтай түүхий эдийг худалдан борлуулах ба боловсруулах

Туслах чиглэл: Оёдол, ахуй үйлчилгээ, газар тариалан,гадаад худалдаа, хоёрдогч түүхий эдийг боловсруулах

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Улаан хадны цуурай хоршоо нь  жил бүр ажлын байр нэмэгдүүлэн 2021он гэхэд 8 тогтмол ажлын байртайгаар үйл ажиллагаагаа тасралтгүй явуулна. Мөн гишүүдийнхээ мэдлэг чадвар мэргэшлийн түвшинг дээшлүүлэх сургалтыг жилд 2-3 удаа хийдэг. Цаашид тус хоршоо нь ахуйн үйлчилгээний чиглэлийг дагнан үйл ажиллагаагаа явуулна.

Компанийн свот шинжилгээ

Манай хоршоо нь ур чадвар эзэмшсэн дадлага туршлагатай ажилчидтай хатуу зөөлөн оёдлын чиглэлээр 5 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа хэрэглэгчдийн найдвартай түнш болж чадсан Политехникийн коллеж төгссөн мэргэжлийн ажилчдыг сурган авч ажиллуулдаг. 

Гаргасан амжилт

Хоршоо байгуулагдсанаа хойш үйл ажиллагаагаа тасралтгүй явуулж 2012 оны УЛСЫН ЖИШИГ 106 ХОРШООНЫ НЭГ,Завхан түншлэл -2013” оны тусгай байр,2014 оны “Эрдэнэт хивс” дотоодын үйлдвэрийн ШИЛДЭГ БЭЛТГЭН НИЙЛҮҮЛЭГЧ, “Завхан түншлэл -2014” оны ГЭРИЙН БҮРЭЭС оёдлын төрлөөр тэргүүн байр,“Завхан түншлэл -2015” оны ШИЛДЭГ ОЁМОЛ бүтээгдэхүүн, 2015 оны ХАА-өрсөлдөх чадвах нийгэмлэгийн ТОП СТАНДАРТ цом зэрэг амжилтуудыг үзүүлэв.

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгаль орчин ээлтэй цэвэр даавуун материалаар бүтээгдэхүүнээ үйлдвэрлэдэг.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Дэд бүтцэд холбогдсон Цаашид Тэлмэн суманд үйлдвэрлэлийн парк баригдвал бид бэлтгэн нийлүүлэгчээр ажиллах бүрэн боломжтой байна. 

Компанийн нийгмийн хариуцлага

Хоршооны гишүүдийн өрхийн орлогыг нэмэгдүүлж өрхийн амжиргааг дээшлүүлэх,хамтран  хөдөлмөрөө хоршин ажиллах,ажлын байр бий болгоно.

Цаашид сумынхаа өрх толгойлсон эмэгтэйчүүдэд жил бүр сургалт зохион байгуулж хэвшсэн мөн сургуулийн дотуур байрны 5-6 хүүхдийн хэрэгцээт оёдлыг  жилийн турш хариуцан ажиллаж байна.

Ирээдүйн зорилт

Бүх гишүүдийн 20% -ийг ажлын байраар хангах, үйлчилгээний байруудыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглох, мэргэжилтэй ажилтан бэлтгэн ажиллуулах, бүх гишүүдийг мөнгөн хуримтлалтай болгох. Цаашид сум орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулан бусад аймаг УБ хот руу бүтээгдэхүүнээ борлуулах 

Байгууллагын хаяг
Завхан аймаг Тэлмэн сум 5-р баг, Өвөгдий 1-р гудамж 2 тоот
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Янжиндулам 98713530 yanjaa_sh@yahoo.com
Гэр ахуйн оёмол эдлэл
282390: Гэр ахуйн оёмол эдлэл "борооны хаалт"

Гэрийн 5 ханатын борооны хаалт нь ус нэвтрэхгүй бат бөх давхар оёдолтой өнгөний сонголттой

Гэр ахуйн оёмол эдлэл Гэр ахуйн оёмол эдлэл
282390: Гэр ахуйн оёмол эдлэл "хаяавч"

Гэрийн хаяавч нь бат бөх сайн материалаар хийгдсэн өнгөний сонголттой монгол гэрт тохиромжтой

Гэр ахуйн оёмол эдлэл Гэр ахуйн оёмол эдлэл
282390: Гэр ахуйн оёмол эдлэл "дээл"

Бүх насныханд зориулсан монгол хувцас нь өнгө размерийн сонголттой өөрийн биеэс эсгүүрийг авч хийдэг тул эвтэйхэн хэрэглэгчийн давтагдашгүй хүссэн өнгө загварын сонголттойгоор үйлдвэрлэдэг.

Гэр ахуйн оёмол эдлэл Гэр ахуйн оёмол эдлэл Гэр ахуйн оёмол эдлэл Гэр ахуйн оёмол эдлэл
282390: Гэр ахуйн оёмол эдлэл "цагаан бүрээс"

Гэрийн цагаан бүрээс нь бат бөх материалаар хийгдсэн хэрэглэгчийн сонголтоор хээ бусад чимэглэлийг суулган оёж өгдөг.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ