ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Сүмийн Нуга Хоршоо

Орхон аймаг Баян-Өндөр сум 4-р баг, Хүрэнбулаг 4-22-44 тоот

99357575

amgaa1245@gmail.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

“Сүмийн нуга “ хоршоо нь 2003 оны 3 дугаар сард 9 хүний бүрэлдхүүнтэй ах дүү нарын хамтын хөдөлмөрөөр нэгдэн байгуулагдаж байсан бол одоо 100 гаруй сая төгрөгийн хөрөнгөтэй болж, гурил үйлдвэрлэх, газар тариалан / улаан буудай, арвай, хөх тариа, бог будаа г.м /, төмс, хүнсний ногоо,малын төрөл бүрийн тэжээлийн ургамал тариалах ,мал аж ахуйн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Эрхэм зорилго

Хэрэглэгчдийнхээ эрх ашгийг дээдлэн тэдний хэрэгцээг экологийн цэвэр бүтээгдхүүнээр хангах

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд
  • Газар тариалан
  • Мал аж ахуй эрхлэх
  • Малын тэжээлийн ургамал тариалах
  • Гурилын үйлдвэр
  • Хадлан тэжээл бэлтгэх
Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Тус хоршоо нь хоршооны захирал, менежер, механикжуулагч, туслах ажилчид гэсэн бүтэц зохион байгуулалттайгаар үйл ажиллагаагаа явуулдаг.

Цаашид шинээр залуу механикжуулагч, трактор комбайны жолооч авч ажиллуулах, сургах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

 

Компанийн свот шинжилгээ

Давуу тал:

  • Улсын тэргүүний хоршоо
  • Газар тариалангийн салбарт олон жил үйл ажиллагаа явуулж туршлагажсан, чадварлаг ахмад боловсон хүчинтэй
  • Хөрсний үржил шим сайтай, жил бүр ургац алдадгүй
  • Өөрсдөө түүхий эдээ тариалж /бог будаа, арвай, улаан буудай/ тариалж экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг
  • Зах зээлд танигдсан

Сул тал:

  • Хэрэглэгчдэд хүргэхэд байршил хол
  • Зам дэд бүтэц
  • Ажиллах хүчин бага
  • Төрөөс үзүүлж буй санхүү болон бусад дэмжлэг дутмаг
Гаргасан амжилт
  • 2007 онд ажил үйлсээрээ шалгарч  “Орхон аймгийн тэргүүний тариаланч хамт олон
  • 2009 онд МХАА – н хоршоологчдын үндэсний холбооны  “Тэргүүний хоршоо
  • 2010 онд “Улсын тэргүүний хоршоо”, мөн “Орхон аймгийн бүтээлч хоршоо”, аймгийн “Нэгж талбайгаас хамгийн өндөр ургац хураан авсан аж ахуйн нэгж “ – ээр тус тус шалгарсан хөдөлмөрч хамт олон юм.
  • 2011 онд “ Аймгийн тэргүүний тариаланч “ – аар трактор комбайны жолооч М.Батаа
  • 2012 онд “ Аймгийн тэргүүний тариаланч “ – аар хоршооны дарга М.Одгэрэл
  • 2013 онд “Аймгийн тэргүүний тариаланч хамт олон “ –оор шалгарсан.
  • 2014 онд “ Баялаг бүтээгчид  - 2014 “ хөдөлмөрийн яармаг худалдаанд “Халтар арвайн гурил, бог будааны чангаамал “ нь “Шилдгийн шилдэг бүтээгдхүүн” – ээр, “Халтар арвайн гурил” нь Орхон аймгийн “Бренд бүтээгдхүүн “ – р тус тус шалгарсан байна.

 

  • Хангайн бүсийн түншлэл Орхон – 2015 үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож ,Орхон аймгийн “Шилдэг үйлдвэрлэгч хоршоо “ – оор шалгарч цом, өргөмжлөлөөр шагнагдсан .
  • Түүнчлэн, “Төр хоршооллын хамтын ажиллагааг өргөжүүлэх нь “ сэдэвт Төв Хангайн бүсийн ХАА  - н хоршоологчдын зөвлөгөөний хүрээнд зохион байгуулсан спортын уралдаан тэмцээнд амжилттай оролцож “Тэргүүн байр “ эзэлж цом, үнэ бүхий зүйлээр шагнуулжээ.
  • Мөн хөдөө аж ахуйн өрсөлдөх чадварыг судлах нийгэмлэгээс шаргаруулсан 2250 аж ахуйн нэгжээс ТОП 103 аж ахуйн нэгжид багтаж , байгууллага нь “ТОП СТАНДАРТ – 2015 “ цом, хоршооны дарга нь “ХҮНДЭТ МЕНЕЖЕР “  тэмдгээр шагнуулсан.
  • 2015 онд 3 дахь удаагаа” Аймгийн тэргүүний тариаланч хамт олон “ – оор шалгарсан .
  • Эрдэнэт хот байгуулагдсаны 40  жилийн ойгоор “ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ “ ээр шаргарч өргөмжлөл хүртсэн байна.
  • Хоршооны дарга М.Одгэрэл нь 2016 онд ажил үйлсээрээ тэргүүлэн “ОНЫ ТЭРГҮҮНИЙ АЖИЛТАН “ –аар шалгарч өргөмжлөл,мөнгөн шагналаар
  • Мөн тус хоршоо нь “2016 ОНЫ ШИЛДЭГ АЖ АХУЙН НЭГЖ “-ээр шалгарч цом, батламж, мөнгөн шшагналаар
  • Тус хоршооны механикч М.Цогтгэрэл нь 2016 оны “ УЛСЫН ТЭРГҮҮНИЙ ТАРИАЛАНЧ “-аар шалгарсан болно.
Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Тус хоршооны үйлдвэрлэдэг бүтээгдэхүүнүүд нь эрт дээр үеэс монголд уламжлагдан ирсэн, байгаль орчинд ямар нэгэн хор нөлөөгүй, хаягдалгүй технологи үйл ажиллагаатайгаараа онцлог юм.Уг бүтээгдэхүүнүүд нь хоол боловсруулах эрхтний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах, сахарыг тэнцвэржүүлэхэд онцгой нөлөөтэй экологийн цэвэр бүтээгдэхүүнүүд юм.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Тус хоршоо нь 2013 онд хоногт 2.5 тн – ын хүчин чадалтай гурилын үйлдвэр болон тэжээлийн үйлдвэр байгуулж ашиглалтанд оруулсан.Хоршооны дарга М.Одгэрэл нь ажиллагсадынхаа нийгмийн асуудлыг сайжруулах, ажиллах нөхцлийг бүрдүүлэхэд ихээхэн анхаарч 2006 онд 6x6 хэмжээтэй ажлын байр, 2007 онд 4x4 хэмжээтэй ажилчдын амрах зуны байр, 11x8 хэмжээтэй будааны агуулах,2011 онд ажлын нөхцлийг сайжруулан 6x8 хэмжээтэй өвөл зуны ажилчдын байр шинээр барьж ашиглалтанд оруулаад байна. Тэрээр, аж ахуйгаа байнга өргөтгөх, хөгжүүлэхэд санаачлагатай ажилладаг   ба 2010 онд 300- 400 тонны багтаамжтай будааны агуулах  нэмж аж ахуйн аргаар , 2011 онд 30 тонны пүүг шинээр барьж ашиглалтанд оруулсан.Жимс жимсгэнэ тариалахаар 3 га газар хашаажуулж, одоогоор 1.5 га талбайд 1000 ширхэг  чацарганы суулгац суулгаад байна.Мөн улаан буудай тариалах 60 га газрыг хашаажуулсан.

Компанийн нийгмийн хариуцлага

Тус хоршоо нь ажилчдын нийгмийн асуудлыг сайжруулах зорилгоор монголын үзэсгэлэнт газраар аялуулах, эмчилгээ сувилгаа, амралтанд амруулах, 

Ирээдүйн зорилт
  • Га-аас авах ургацын хэмжээг нэмэгдүүлэх
  • Чанартай экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэх
  • Эрчимжсэн мал ахуйд зориулж тэжээлийн ургамал тариалах, малын хүчит тэжээл хийх
Байгууллагын хаяг
Орхон аймаг Баян-Өндөр сум 4-р баг, Хүрэнбулаг 4-22-44 тоот
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Амгаланбаатар 99038464 davaa470@yahoo.com
Гурил II зэрэг
231103: Гурил II зэрэг "Улаанбуудайн гурил"

Улаанбуудайн 1, 2 дугаар зэргийн гурил үйлдвэрлэдэг.

Гурил I зэрэг
231102: Гурил I зэрэг "Улаанбуудайн гурил"

Улаан буудайн 1-р гурил 25 кг-аар савласан.

Арвайн гурил Арвайн гурил
231201: Арвайн гурил "Халтар арвайн гурил"

ХАЛТАР АРВАЙН ГУРИЛ

“Сүмийн нуга” хоршоо нь жил бүр 3 – 5 га – д  “Ноёд болон Алаг – эрдэнэ” сортын арвайг тариалж байна. Түүнчлэн, га- гаас дунджаар 20 – 25 центр арвай хураан авч , арвайн гурил хийж үйлдвэрлэдэг.Арвайн гурилыг үйлдвэрлэж Орхон болон Булган аймгийн хөдөлмөрчдөд экологийн цэвэр бүтээгдхүүнээр хангаж байдаг.

Тус хоршоо нь арвайн гурилыг дээр үеэс Монголд уламжлагдан ирсэн чулуун тээрэмд оруулж ,байгаль орчинд ямар нэгэн хор нөлөөгүй, хаягдалгүй технологи нэвтрүүлэн үйлдвэрлэдэг.

Иймээс тус арвайн гурил нь амт, үнэр сайтай үйлдвэрлэгддэгээрээ хөдөлмөрчдийн сайшаалыг хүртэж байдаг.

Халтар арвайн гурилын ач холбогдол нь хоол боловсруулах эрхтэний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах,сахарыг тэнцвэржүүлэх,өтгөн хаталтын эсрэг,зүрх, судас,хавдар зэрэг өвчнийг анагаах, сэргийлэх  онцгой нөлөөтэй экологийн цэвэр бүтээгдхүүн юм.

Тус арвайн гурилын чийглэг нь 6.62%, тос 0.72%, уураг 13.5 %, нүүрс ус 74.1 %, эслэг 2.45 %.илчлэг чанар нь 364.3 ккал байдаг.

Хивэг Хивэг
233102: Хивэг "Хивэг"

ХАЛТАР АРВАЙН ГУРИЛ

“Сүмийн нуга” хоршоо нь жил бүр 3 – 5 га – д  “Ноёд болон Алаг – эрдэнэ” сортын арвайг тариалж байна. Түүнчлэн, га- гаас дунджаар 20 – 25 центр арвай хураан авч , арвайн гурил хийж үйлдвэрлэдэг.Арвайн гурилыг үйлдвэрлэж Орхон болон Булган аймгийн хөдөлмөрчдөд экологийн цэвэр бүтээгдхүүнээр хангаж байдаг.

Тус хоршоо нь арвайн гурилыг дээр үеэс Монголд уламжлагдан ирсэн чулуун тээрэмд оруулж ,байгаль орчинд ямар нэгэн хор нөлөөгүй, хаягдалгүй технологи нэвтрүүлэн үйлдвэрлэдэг.

Иймээс тус арвайн гурил нь амт, үнэр сайтай үйлдвэрлэгддэгээрээ хөдөлмөрчдийн сайшаалыг хүртэж байдаг.

Халтар арвайн гурилын ач холбогдол нь хоол боловсруулах эрхтэний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах,сахарыг тэнцвэржүүлэх,өтгөн хаталтын эсрэг,зүрх, судас,хавдар зэрэг өвчнийг анагаах, сэргийлэх  онцгой нөлөөтэй экологийн цэвэр бүтээгдхүүн юм.

Тус арвайн гурилын чийглэг нь 6.62%, тос 0.72%, уураг 13.5 %, нүүрс ус 74.1 %, эслэг 2.45 %.илчлэг чанар нь 364.3 ккал байдаг.

Арвайн гурил Арвайн гурил
231201: Арвайн гурил "Хуурсан арвай"

ХУУРСАН АРВАЙ

Хуурсан арвайг уламжлалт гар аргаар ширмэн тогоонд хуурч боловсруулан 0.5 кг-аар савлан зах зээлд нийлүүлж байна. Хоол боловсруулах эрхтний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах, сахарыг тэнцвэржүүлэх, өтгөн хаталтын эсрэг анагаан сэргийлэх нөлөөтэй.

ҮСЭЛСЭН АРВАЙ Хоршоо нь эрт дээр үеэс уламжилж ирсэн аргаар ууранд хийж, цогнон үсэлж, боловсруулан зах зээлд нийлүүлж байна. Үсэлсэн арвайг толгой шийр, өвчүү, сүүл, ястай чанан аарцаар амталж хэрэглэнэ.Үсэлсэн арвай нь амт чанар сайтайгаас гадна гүрвэлзэх хөдөлгөөнийг идэвхжүүлэх, хавврын ядаргаа тайлах зэрэгт сайн.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ