ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Ганга импекс

Сүхбаатар аймаг Баруун-Урт сум 5-р баг Ганга импексийн байр

99512088

gangaimpex@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Компанийн нийгмийн хариуцлага

Ажилчдын нийгмийн асуудлыг шийддэг.

Ирээдүйн зорилт

Зүүн бүсийг цэвэр усаар хангах

Түүхэн замнал

Монгол Улсын Засгийн газрын жижиг дунд үйлдвэрийг дэмжих хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр 2009 онд байгуулагдаж 7 дахь жилдээ үйлдвэрлэлээ явуулж байна.

2014 онд өөрийн хөрөнгөөр 200 метрквадрат талбай бүхий үйлдвэрийн зориулалтын байрыг барьж ашиглалтанд оруулсан. Усны эх үүсвэр нь өөрийнх бөгөөд боржингийн давхаргыг өрөмдөх замаар 103 метрийн гүнээс авч газрын доорхи шугамаар цэвэрлэх байгууламжтай холбосон. Ус цэвэршүүлэх, зөөлрүүлэх, цэнгэгжүүлэх тоног төхөөрөмжийг Усны тоног төхөөрөмж суурилуулах, байгаль орчны үнэлгээ зөвөлгөө өгөх МОНВЕКОМ ХХК суурилуулж, арга зүйн удирдлагаар хангасан.

Эрхэм зорилго

Хүнсний эрүүл ахуйн шаардлага хангасан савласан цэвэр усаар нутгийн иргэдийн хэрэгцээг хангах

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

цэвэр усны үйлдвэр

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт
Компанийн свот шинжилгээ

Давуу тал:  Иж бүрэн тоног төхөөрөмж бүхий өөрийн үйлдвэрийн байртай, Бүтээгдэхүүн  борлуулах маркетинг сайтай

Сул тал: Орон нутгийн зах зэл бага,

Аюул: Томоохон үйлдвэрүүдэд зах зээлээ алдах

Боломж:  Ундаа боловсруулах үйлдвэрийн шугам оруулах

Гаргасан амжилт

Оны шилдэг цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч цол гэрэг авч байсан .

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Тоноглол нь усны найрлага дахь ерөнхий хатуулаг, эрдэсжилт, төмөр, магни, фтор зэрэг агууламж ихтэй усыг MNS-900-2005 стандартын шаардлагад нийцүүлэн зөөлрүүлэх ба усыг хэт зөөлрүүлэхээс сэргийлж өөрт нь байх дамжин өнгөрүүлэх системээр зөөлөн усны зохистой харьцааг барьдаг хүний оролцоогүй. Ашиглалтын туршид шүүгч бодисын шүүх чадварыг автоматаар хянаж, өөрт нь тохируулсан програмын дагуу өөрөө өөрийгөө цэвэрлэж, угааж, зайлж сэргээн цэнэглэдэг. Энэ тоног төхөөрөмж нь орчин үеийн техник технологийн ололтыг шингээсэн, туршилтаар үр дүн нь баталгаажсан Монгол орны нөхцөлд ашиглагдах шаардлагыг хангасан, байгаль орчинд ээлтэй гэсэн дүгнэлттэй. Олон улсын стандартын байгууллагын /ISO9001/ чанар стандартын шаардлага хангасан.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

2014 онд өөрийн хөрөнгөөр 200 метрквадрат талбай бүхий үйлдвэрийн зориулалтын байрыг барьж ашиглалтанд оруулсан.

Байгууллагын хаяг
Сүхбаатар аймаг Баруун-Урт сум 5-р баг Ганга импексийн байр
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
гомбосүрэн 99512088 gangaimpex@yahoo.com
Хийжүүлсэн цэвэр ус, рашаан
244100: Хийжүүлсэн цэвэр ус, рашаан "цэвэр ус 1,5"

Цэвэршүүлж, зөөлрүүлж, цэнгэгжүүлсэн усыг 0,5, 1,5, 18,9 литрийн саванд савлаж зах зээлд нийлүүлж байна.

Хийжүүлсэн цэвэр ус, рашаан
244100: Хийжүүлсэн цэвэр ус, рашаан "цэвэр ус 18,9"

Олон улсын стандартын байгууллагын /ISO9001/ чанар шаардлагыг хангасан

Хийжүүлсэн цэвэр ус, рашаан
244100: Хийжүүлсэн цэвэр ус, рашаан "цэвэр ус0,5"

Цэвэршүүлж, зөөлрүүлж, цэнгэгжүүлсэн усыг 0,5, 1,5, 18,9 литрийн саванд савлаж зах зээлд нийлүүлж байна.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ