ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Дархан Минж

Дархан-Уул аймаг Дархан сум 13-р баг

99054103

dhandmaa71@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал
  • Тус компани нь 1992 онд Минж ББХК нэртэйгээр монгол хонины нэхий боловсруулан эцсийн бүтээгдэхүүн болох эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн нэхий дээл, нэхий эдлэл  үйлдвэрлэн борлуулах зорилгоор жилдээ 4000 ширхэг хонины нэхий боловсруулах хүчин чадалтайгаар үүсгэн байгуулагдсан.

                          nyamaa.jpg     04.25.jpg   hyyrai.jpg

  • 2008 онд бид үйлдвэртээ 700 гаруй сая төгрөгний хөрөнгө оруулалтаар Турк, Испанийн Capdevilla, Ozdersan, Baser Makina, Yildirim, Dermaksan зэрэг фирмийн   дэвшилтэт техник, технологи бүхий   тоног төхөөрөмжүүдийг  бүрэн суурьлуулж жилдээ 350 мянган ширхэг нэхий боловсруулах хүчин чадалтайгаар ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлсэн.
  •      IMGP3234.JPG      цех (1).jpg  цех-2.jpg
Эрхэм зорилго

         Эрхэм зорилго

       Бид эх орныхоо арьс ширний салбарт шинэ техник технологийн анхдагч нь байж, чанараар баталгаажсан нэхий бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн, хэрэглэгчийн сэтгэл ханамжийг дээдэлсэн Үндэсний манлайлагч компани болно.

                Алсын хараа

       Бид дэлхийн жишигт нийцсэн, чанарыг эрхэмлэсэн, мэргэжлийн өндөр ур чадвартай хүний нөөцөд тулгуурласан үйлдвэрлэлийг явуулж, дэлхийн зах зээлд Монгол Улсаа нэр хүндтэйгээр төлөөлөх Олон улсын компани болно.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Үйл ажиллагааны чиглэл

  • Нэхий, нэхий бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа
Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Тус компани нь Дархан салбарын боловсруулах үйлдвэрт нийт 65-70 ажиллагсад, Улаанбаатар дахь оёдлын үйлдвэрт нийт 60,  нийт 130 ажиллагсадтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна .

butets-1.pngbutets-2.pngзб.png

Компанийн свот шинжилгээ

swot-1.png

Гаргасан амжилт

Бидний амжилт

  • 2003 онд Дархан-Уул аймгийн ТОР аж ахуйн нэгж
  • "Гоёл-2004" наадмын ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ЗАГВАР
  • 2006 онд ШИЛДЭГ ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭР
  • 2008 онд ОНЫ ШИЛДЭГ ОРОН НУТГИЙН ҮЙЛДВЭРЛЭГЧ БАЙГУУЛЛАГА
  • Нийгэмд стандарт хэвшүүлэх сангаас стандартын горимыг ханган ажиллаж, стандартад нийцсэн бараа бүтээгдэхүүнийг ард түмэндээ хүргэж байгааг үнэлэн СТАНДАРТ- 2009 цол, өргөмжлөл
  • ТӨВИЙН БҮСИЙН ТҮНШЛЭЛ-2009 үзэсгэлэн, шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэгч, шинийг эрэлхийлэгч байгууллага өргөмжлөл
  • МОНГОЛД ҮЙЛДВЭРЛЭВ-2010 үзэсгэлэн, АРЬС ШИРНИЙ САЛБАРЫН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН өргөмжлөл
  • УЛААНБААТАР ТҮНШЛЭЛ-2010 олон улсын үзэсгэлэн худалдаа, ЭКСПОРТЫН ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН
  • ДАРХАН ГОЁЛ 2012 загварын наадмын Шилдгийн шилдэг ГРАН ПРИ ШАГНАЛ
  • Дархан-Уул аймгийн 2014 оны ШИЛДЭГ ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ  байгууллага
  • “Дархан хотын баяр-2015 “ үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож Савхин гадартай эрэгтэй  нэхий дээл   “БРЭНД БҮТЭЭГДЭХҮҮН”
  • Улаанбаатар Түншлэл-2015 үзэсгэлэн худалдаа - Савхин гадартай эрэгтэй  нэхий дээл   “Шилдэг БҮТЭЭГДЭХҮҮН”
  • Монголын арьс ширний холбооноос зохион байгуулсан  үзэсгэлэн худалдаанаа “Шилдэг бүтээгдэхүүн Гран При”  шагнал
  • Аж үйлдвэрийн яамнаас зохион байгуулсан  Монголд үйлдвэрлэв Үзэсгэлэн Худалдаа“Шилдэг БҮТЭЭГДЭХҮҮН” өргөмжлөл цом тус тус хүртлээ
  • Дархан-УУл аймгийн ЗДТГ, Дархан-Уул аймгийн ХАҮТ-аас оны шилдэг аж ахуйн нэгж шалгаруулах ENTERPRENUER AWARDS 2015 шалгаруулалтын  Гран При шагнал
Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Тус компани нь Испани, Туркийн CLARIANT, CROMGENIA-UNITS.S.A, STAL, БНХАУ-ын Шинжлэх Ухаан технологийн Хүрээлэнгийн харъяа FANBO, SARCHEM, PULCRA CHEMICALS  зэрэг дэлхийн арьс ширний  салбарт тэргүүлэгч фирмүүдийн чанарын баталгаатай, хүний биеэнд ямар нэгэн харш нөлөөгүй, байгаль орчинд   хор хөнөөлгүй химийн материалуудыг үйлдвэрлэлдээ ашиглаж байгаа ба технологийн хаягдал усны хэмжээг багасгах, эдийн засгийн үр ашиггүй зардлыг бууруулах  зорилгоор идээлгийн  болон пикелийн уусмалын дахин ашиглах технологийг сүүлийн жилүүдэд мөрдөн ажилласнаар усны ашиглалтыг 30 хувиар бууруулан ажиллаж байна.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

 

Цахилгаан, дулаан хангамжийн эх үүсвэр

Боловсруулах үйлдвэр: Тус үйлдвэр нь Дархан аймгийн “ДСЦТС” ХК-тай гэрээ байгуулан, 2 талын тэжээлтэй,  1-р зэргийн хэрэглэгч болж, цахилгааныхаа хэрэглээгээ хангадаг.

Усан хангамжийн эх үүсвэр

“Дархан минж” ХХК нь Монгол Улсын Иргэний хууль, Усны тухай хуулийн 16, 17, 19, 20, 22, 28-р зүйл, “Хот суурины усан хангамжийн ашиглалтын тухай хууль”, Дэд бүтцийн хөгжлийн сайдын 1996 оны 3-р сарын 12-ны өдрийн 62 тоот тушаалаар батлагдсан “Цэвэр ус түгээгүүр, ариутгах татуургыг ашиглах дүрэм”-ийг тус тус үндэслэн “Дархан-Ус суваг” ХК-тай гэрээ байгуулан усан хангамж, ариутгах татуургын сүлжээнээс цэвэр ус авч, бохир ус шууд нийлүүлж байна.

  • Тус компаний Дархан салбарын боловсруулах үйлдвэр нь нийт 3250 мкв талбайтай, бетон цутгамал сууртай, тоосгон ханатай, цахилгаан, халаалт, цэвэр бохир усны холболтонд бүрэн холбогдсон
  • Түхий эдийн агуулах-1 / 30*24 м-ийн харьцаатай, Түүхий эдийн агуулах-2 1152 мкв талбайтай, бетон цутгамал аяган суурьтай, бетон шалтай,  төмөр карказ, сэндвичэн барилга
  • Сэлбэгийн агуулах 45*8 харьцаатай, тоосгон ханатай, 59*12м хучилтын хавтан бүхий барилга
  • Автомашины гараж 162 мкв ашигтай талбай бүхий, дулаан цахилгааны холболтонд бүрэн холбогдсон, 6-8 автомашины зогсоолтой
  • 600 мкв талбай бүхий газрыг  мод тарьж зүлэгжүүлсэн
  • Үйлдвэрийн эргэн тойрон 6400 мкв зам,  талбайг бетондож  хөрсний эвдрэл, бохирдлоос хамгаалсан

 

 

Компанийн нийгмийн хариуцлага

                       Аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газартай хамтран эмзэг бүлэг, өрх толгойлсон эмэгтэйчүүдэд эд материалын болон сэтгэл санааны дэмжлэг үзүүлэх арга хэмжээг зохион байгуулсан. Баг, сумын ЗДТГ-тай хамтран нийгэмд чиглэсэн төрөл бүрийн арга хэмжээнд идэвхитэй хамтран ажиллаж байна.    HOK.png   IMG_0977.JPG                                                                

                          jpg.jpeg     ТӨЛӨӨ.png

-1.png-2.png

Ирээдүйн зорилт
  • Тус компани нь 2016-2021 онд үйлдвэрлэлийн хүчин чадлаа 100 хувьд хүргэн бүрэн хүчин чадлаараа ажиллах
  • Гадаад туршилт, судалгаа хөгжил, боловсруулах болон оёдлын үйлдвэрлэлдээ шинэ дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх ажлыг үргэлжлүүлэх
  • Жилд 25000-50000 ш ямааны арьс бүрэн боловсруулах шугам нээх, машин тоног төхөөрөмжүүдийг худалдан авч суурьлуулан ашиглалтанд оруулах
  • Нэхий гутлын үйлдвэрлэлээ өргөжүүлэн шинэ үйлдвэрий барилга байгууламжийг барьж, үйлдвэрийг ашиглалтанд оруулах
Байгууллагын хаяг
Дархан-Уул аймаг Дархан сум 13-р баг
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Хандмаа 99054103 Khandmaa_d@hotmail.com
Баяраа 99063575 uugii_amuu@yahoo.com
Нэхий дээл Нэхий дээл Нэхий дээл Нэхий дээл
283201: Нэхий дээл "хүүхдийн нэхий дээл"

    Манай компани нь 2011 оноос хүүхдэд зориулсан коллекцоо  зах зээлд SNOW брэнд нэртэйгээр шинэчлэн  гаргасан  ба одоогоор бид  3-12 насны  энхрий бяцхан хүүхдүүддээ зориулан 35-45 нэр төрлийн загвараар нэхий дээл  үйлдвэрлэж байна. 

Нэхий дээл Нэхий дээл Нэхий дээл Нэхий дээл
283201: Нэхий дээл "эрэгтэй нэхий дээл"

   Тус компани нь эрс тэс уур амьсгал, монгол хүний онцлогт тохирсон   хөнгөн, дулаахан   бүх насны эрэгтэй хүмүүст зориулан богино, хагас богино урт  нэхий болон  наплан  дээлнүүдийг өнгө, загварын өргөн сонголттойгоор үйлдвэрлэдэг  ба бид цагаан сарын баярыг тохиолдуулан ХҮННҮБРЭНД-ийн коллекцийг гарган хэрэглэгчидээсээ өндөр үнэлэлт аван,  амжилттайгаар ажиллаж байна.

Хонины арьс Хонины арьс Хонины арьс Хонины арьс
291401: Хонины арьс "дотрын цагаан арьс"

        Дархан Минж ХХК нь төрийн болон хүчний байгууллагуудын тухайлбал Монгол Улсын Зэвсэгт Хүчин, Хил Хамгаалах Ерөнхий Газар, Онцгой Байдлын Ерөнхий Газар, Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Газар, УБТЗ зэрэг байгууллагуудын ажилтан албан хаагчдын өвлийн хувцас хэрэглэлийг тендерийн гэрээний дагуу сүүлийн 10 гаруй жил тасралтгүй нийлүүлж байна.
 Тус байгууллагуудын ажилтан албан хаагчдын өвлийн хувцас нь боловсруулсан дотрын  цагаан арьсаар хийгддэг ба жилдээ хүчний байгууллагуудын 2500-4000 ш хувцасыг гэрээнд заагдсан стандарт, шаардлагад нийцүүлэн үйлдвэрлэн нийлүүлдэг.

 

 

Савхин хүрэм Савхин хүрэм Савхин хүрэм Савхин хүрэм
282413: Савхин хүрэм "савхин дээл"

Хонь, ямааны арьсийг савхины зориулалтаар  боловсруулан эрэгтэй, эмэгтэй нэхий  савхин гадартай, нэхий дотортой  бүтээгдэхүүн үйлдвэрлэн дотоодын зах зээлд нийлүүлэн худалдаалж байна. Савхин гадартай нэхий бүтээгдэхүүн нь 2015 оны шилдэг бүтээгдэхүүнээр  шалгарсан.
         Бид  оёдлын үйлдвэрлэлдээ европын оёмол бүтээгдэхүүний технологийг нутагшуулах ажлыг амжилттай хэрэгжүүлснээр  савхин болон  нэхий бүтээгдэхүүний уламжлалт оёдлын чанарыг шинэчилж:

манай компаний нэрийн бүтээгдэхүүн:

  •  Өнгө үзэмж гадна болон дотор талаасаа харагдахуйц байдлаар цэвэрхэн, гоёмсог
  • Биед эвтэйхэн, суулт сайтай үйлвэрлэгдэн,  оёдлын чанар, стандартыг шинэ шатанд гаргаж чадлаа
Монгол гутал Монгол гутал Монгол гутал
293201: Монгол гутал "ээтэн гутал"

Манай компани нь эрэгтэй, эмэгтэй хүний болон хүүхдийн  /эрэгтэй, эмэгтэй / урт богино түрийтэй нэхий ЭЭТЭН БРЭНД-ийн  гутлыг үйлдвэрлэн борлуулж байна.                            ЭЭТЭН БРЭНД-ийн  гутал нь каучукан ултай, чийг татдаггүй, халтидаггүй, өнгө, загвар, размерийн өргөн сонголттойгоор үйлдвэрлэгддэг.

 

Нэхий дээл Нэхий дээл Нэхий дээл Нэхий дээл
283201: Нэхий дээл "эмэгтэй нэхий дээл"

Тус компани  нь манай зорилтот хэрэглэгчид болох залуу, дунд, ахмад насны эмэгтэйчүүдэд зориулан  урт, хагас богино, богино илгэн, наплан нэхий дээлнүүдийг  орчин үеийн  загвараар  үйлдвэрлэн  борлуулж байгаа ба 2016  онд  сар шинийн баярыг тохиолдуулан  эрэгтэй, эмэгтэй хүний  ХҮННҮБРЭНД- ийн нэхий дээлнүүдийг  хэрэглэгчиддээ бэлэг барин гаргасан.

2015 онд Улаанбаатар хотноо DARKHAN MINJ SHOW 2016 загварын бүрэн хэмжээний шоуг Норвеги, Гурманы моделууд, АRIUNAA SURI- агентлагтай хамтран зохион байгуулж экспортонд чиглэсэн шинэ брэнд гаргах ажлаа  амжилттай эхлүүллээ



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ