Мөнхөд Мандаг ХХК нь анх 1993 онд байгуулагдаж архи дарс жимсний ликёр үйлдвэрлэж эхэлсэн.Үйл ажиллагаагаа өргөжүүлж 2006 оноосУс, Жүүс, Жимсний чанамал 2009 оноос аймагтаа анхдагч үйлдвэрлэл болох мах махан бүтээгдэхүүн 2014оноос сүү сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэвтрүүлэн амжилттай ажиллаж байна. Манай компани нь дарсны төрлөөс нэрсний дарс, чацарганы дарс, шүүсний төрлөөс Нэрс, Чацаргана,Чонын элэг, Гишүүгэнэ зэрэг жимсний шүүс, жимсний чанамалын төрлөөс, Нэрс, чацаргана, гишүүгэнэ, махан бүтээгдэхүүний төрлөөс Зочин, давхар утлагат хиам,хагас утлагат хиам,зайдас, элэгний нухаш,салями, цагаан эдээний төрлөөс ааруул нэрмэл архи зэрэг 20 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэж хэрэглэгчиддээ нийлүүлж байна.Цэвэр байгалийн гаралтай жимс жимсгэнэ болон малын гаралтай чанарын баталгаатай мах сүүгээр техник технологийн өндөр түвшинд чанар стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэн сав баглаа боодол өнгө үзэмжинд байнга анхаарч хэрэглэгчдийн итгэл даан ажиллаж байна.
Орон нутгийн байгалийн нөөцийг ашиглан, чадварлаг хамт олонтойгоор хэрэглэгчиддээ өдөр бүр шинэхэн эрүүл, аюулгүй экологийн цэвэр бүтээгдэхүүнээр хангах, цаашлаад монгол орны эрүүл хүнсийг гадаадын иргэдэд таниулан мэдүүлж гадаадад гаргах, Монгол орны дотоодын нийт бүтээгдэхүүнийг өсгөх, Монгол орны хөгжилд хувь нэмэрээ оруулах
Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлт,хадгалалт, дарс үйлдвэрлэх, жимсний ундаа,рашаан үйлдвэрлэл,сүү цагаан идээний үйлдвэрлэл гурилан боов,бейкер үйлдвэрлэл зэрэг үйл ажилгааны чиглэлтэй.
Байгууллагын дотоод журмын дагуу үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд одоогоор Захирал-1, ня-бо-1, Дотоод хяналт, лаборант -1,Жолоооч-1, Борлуулагч-1,Цех тасгийн мастер, технологич-3 энгийн ажилтан-6 зэрэг 14 ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байна.Ирээдүйд үйлдвэр өргөжин тэлэхийн хэрээр
Цэвэр байгалийн гаралтай жимс амьтны гаралтай түүхий эд болох мах сүүг боловсруулан үйлдвэрлэл эрхэлдэг учир байгаль орчинд сөрөг нөлөөгүй үйл ажиллагаа явуулдаг.
Давуу тал: Экологийн цэвэр бүтээгдэхүүнээр эрүүл аюулгүй хүнсийг чанарын өндөр түвшинд үйлдвэрлэдэг.Үйлдвэрээс шууд хэрэглэгчийн гарт шинээрээ хүрдэг. Хэрэглэгчийг хаанд өргөмжлөн хэрэглэгчийн хүсэлтийн дагуу бүтээгдэхүүнээ захилгаар үйлдвэрлэдэг. Хөдөө аж ахуйн гаралтай мах, сүүг худалдан авч малчдын үйл ажиллагааг дэмжин хамтарч ажилладаг.
Сул тал:Зарим түүхий эдээ Улаанбаатараас тээвэрлэдэг учир түүхий эдийн хүлээлтэд орж бүтээгдэхүүн үйлдвэрлэл тасалдах магадлал гардаг. Боломж:Байгалийн гаралтай болон малын гаралтай түүхий эд ашиглаж үйлдвэрлэлээ явуулдаг учир гол түүхий эдийн дутагдалд орохгүй нөөцлөж авдаг.
Аюул занал: Хэрэглэгчид авах чин хүсэлтэй мөртлөө худалдан авах чадвар буурах
2008,2010,2011онд- Баруун бүсийн Шилдэг аж ахуй нэгж,2009онд хиамны үйлдвэрлэлээр Завхан түншлэл үзэсгэлэн худалдаанд ХАА-н шилдэг аж ахуй нэгж 2009-онд жимсний жүүсээр Алтай түншлэл үзэсгэлэн худалдааны алтан медаль 2010онд аймгийн мах махан бүтээгдэхүүний шилдэг үйлдвэрлэгч,2011онд жимсний варень, жүүс аймгийн шилдэг бүтээгдэхүүн, хамгийн шинэлэг сав баглаа боодол2012 онд хэрэглэгчдын найдвартай түнш байгууллага,2012 онд Хөдөө аж ахуйн яамны шилдэг үйлдвэр 2009,2012,2014онуудад Аймгийн шилдэг аж ахуй нэгж 2014- Алтан намар үзэсгэлэн худалдаанд сүүн бүтээгдэхүүнээр Монгол архи, махан бүтээгдэхүүнээр Давхар утлагат хиам зэрэг бүтээгдэхүүн ХАА-н шилдэг бүтээгдэхүүн 2014 оны Шилдэг аж ахуй нэгж"Гран при"зэрэг олон шагналууд хүртэж буй томоохон үйлдвэрүүдийн нэг юм.
Байгууллага нь өөрийн эзэмшлийн 3 тал хашаатай бөгөөд хашаандаа зүлэгжүүлэлт, мод суулгаж тохижуулсан.Бүтээгдэхүүний түүхий эд, сав баглаа хадгалах 2 том агуулахтай бөгөөд 2016-онд 80*80м талбайтай 2 хөргүүрийн зоорь барьж өргөжүүлэн бүтээгдэхүүний агуулахтай болно.Сүүний цехд иж бүрэн сүүний тоног төхөөрөмж бүхий сүүний жигдрүүлэгч, холигч машин мөн махны машин хүчин чадал багатай төхөөрөмж байгаа учир ирээдүйн үйлдвэрлэлийг тооцон махны машиныг шинэчилэх зэрэг теник технологи, барилга байгууламжаа сайжруулах олон төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Манай байгууллага нийгмийн хариуцлагаа ухамсарлан аймгийн гар бөмбөгийн холбооны тоглолтыг сүүлийн 2 жил дараалан ивээн тэтгэж ажилласан. Завхан түншлэл Баруун бүсийн үзэсгэлэн -2012 худалдааг ивээн тэтгэсэн. Аймаг бүсийн чанартай спорт болон урлагын наадмыг эвээн тэтгэж ажлладаг
Бүтээгдэхүүний нэр төрлийг өргөжүүлж хамгийн сүүлийн үеийн техник технологиор сав, баглаа боодол, өнгө үзэмж сайтай бүтээгдэхүүн үйлдвэрлэж,орон нутгийн болон бүс нутгийн хүрээнд тэргүүлэх брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэж гадаад зах зээлд бүтээгдэхүүнээ экспортлох явдал юм.
Завхан аймаг Улиастай сум 6-р баг, Өлзийт Үлйдвэрийн хэсэг өөрийн байр 1 тоот
211321: Хиамны зүйл "Зочин ,давхар утлагат,зайдас,салями,хагас утлагат ,элэгний нухаш"
Адуу хонны 1-р зэргийн мах,гахайн өөх, сүүл,фосфат, давс, сармис,шар будааны гурил болон бусад төрлийн амтлагчууд орсон бүтээгдэхүүн юм.