2008 онд Өрх толгойсон болон бага дунд орлогтой иргэдийг дэмжих зорилгоор JSC олон улсын байгуулагын тусламжтайгаар Францын Эдит хэмээх эмэгтэй санаачлагаар анх үүсгэн байгуулагдсан. Анх 3 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байсан. JSC олон улсын байгууллагын төсөл нь 2008-2015 он хүртэл амжилттай хэрэгжиж дууссан. 2014 оноос бид үйл ажиллагаагаа өргөтгөн Алтайн бүтээл хоршоо байгуулан 9 ажилтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай хоршоо нь хонины ноосоор гоёл чимэглэл, бэлэг дурсгалын зүйл хийж Франци, Швейцари, Австрали, Америк зэрэг улсуудад экспортлодог. Улаанбаатар хотод “Хүннү мол” , "Мари марта" зэрэг их дэлгүүрт борлуулалтын цэг ажиллуулдаг.
Брэнд гэдэг нь нэг талаараа чанар юм. Бид брэндийн эрэлд гарахдаа байгалийн цэвэр бүтээгдэхүүн болох хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүнийг ашиглан монгол брэнд бий болгох тал дээр анхаарч ажилладаг. Түүгээр ч барахгүй түүнийгээ дэлхийн зах зээлд гаргаж байна. Манай эсгий урлалын гайхамшигт чанар, давуу талыг нь мэдэрсэн гадаадын иргэд аль хэдийн худалдан авч хэвшээд байна.
Чанартай, орчин үеийн хийц загвартай эсгий эдлэл хйиж Монголдоо төдийгүй дэлхийн зах зээлийг хангах Монгол брэндийг бий болгох юм.
Хоршоо нь нийт 9 ажилтантай. Цаашид жил бүр 2 ажлын байр бий болгох зорилго тавин ажиллаж байна.
Манай хоршоо нь байгуулагдсан цагаасаа эхлэн эсгий бүтээгдэхүүний хэрэглээний болон загварын чиглэлээр судалгааны ажил хийн, өнөөгийн хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн европ чанарын резинэн ултай, боломжийн үнэ, сонголт ихтэй эсгий шаахайг эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн болон бага насны хүүхдийн гэсэн зориулалтаар, бүх төрлийн гоёл чимэглэл, бэлэг дурсгалын зүйлс үйлдвэрлэн гаргаж зах зээлд нийлүүлж байна. Бид Монголдоо төдийгүй гадаадын улс орнуудад экспортлож байна.
"Цагаан сар-2016" үзэсгэлэн худалдааны Шилдэг аж ахуйн нэгж
Байгаль орчин, хүний эрүүл мэндэд хор нөлөөгүй.
Бид 2015 онд өөрийн үйлдвэрийн байрыг барьсан ба цаашид өөрийн үйлдвэрийн нэрийн дэлгүүртэй болохыг зорьж байна.
Бид ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг байнга төлж байна. Мөн цалингийн урамшуулал олгохоос гадна хоршооны ногдол ашгаас гишүүддээ урамшуулал олгодог
1. Техник тоног төхөөрмж авах
2. Цахилгаан тоног төхөөрөмж үйлдвэртээ нэвтрүүлснээр үйлдвэрийн бүтээмж нэмэгдэнэ
3. Гадаад дотоодын дулгүүрүүдтэй гэрээ хийж харилцагчдаа нэмэх
4. Өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүний каталогтой болох
5. Оёдлын салбартай болох
6. Хүмүүсээ сургаж мэргэшүүлэх
Говь-Алтай аймаг Есөнбулаг сум 4-р баг, Харзат Оргил баг 30 дугаар байр
279215: Бусад эсгий эдлэл / гутлын улавч гэх мэт/ "Хурганы ноосон тавчик том"
Хурганы ноосоор хийдэг. Дулаан, чанартай, эдэлгээ удаан. Чанартай савхин ултай, боломжийн үнэ, сонголт ихтэй эсгий шаахайг эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн болон бага насны хүүхдийн гэсэн зориулалтаар үйлдвэрлэн гаргаж зах зээлд нийлүүлж байна.