ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Завхан баялаг ХК

Завхан аймаг Улиастай сум 6-р баг, Өлзийт Баялаг хэсэг

99113306

baagii_zb@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Манай үйлдвэрийн түүх

1925 онд архины хороо

1935 оноос Сангийн архины 4р хэлтэс

1941 оноос Идэш тэжээлийн комбинат

1960 оноос Хүнсний үйлдвэр

1992 оноос Завханбаялаг ХК болж ажиллаж байна.

Эрхэм зорилго

Байгалийн органик түүхий эдийг дэвшильэь технологиор боловсруулж , аюулгүй цэвэр хүнсээр хэрэглэгчдээ хангаж улмаар экспортлогч болно.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Завханбаялаг ХК нь хүнсний үйлдвэрлэл,худалдааны чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг хувийн өмчийн компани бөгөөд Завханаймгийн Улиалстай хотод төв үйлдвэр,2 бөөний худалдааны цэг Улаанбаатар хотод төлөөлөгчийн газар, Дархан-уул,Говьалтай,Хөвсгөл зэрэг аймгуудад,мөн бүх сумуудад худалдааны цэг салбарууд ажиллаж байна.

Мөн ОХУ-ын Тувагаас бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг нийлүүлж хамтран ажиллаж байна.

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Тус компани нь Санхүү мэдээллийн алба,Техник технологийн алба,Маркетингийн алба, Хяналтын лаборатори   гэсэн 4 албатай Гүйцэтгэх захирал,ТУЗ,Хувьцаа эзэмшигчдийн хурал гэсэн бүтэц зохион байгуулалттай ажиллаж байна.

Компанийн свот шинжилгээ

Компаний свот шинжилгээг хийж давуу болн сул талаа тодорхойлж тулгарч болох аюул занал,гадаад нөлөөллийг тодорхойлон безнисийн нөхцөл байдалдаа дүн шинжилгээ хийж, бизнесийн үйл ажиллагаагаа сайжруулахад анхаарч ажиллаж байна.

Гаргасан амжилт

Гаргасан амжилт

1.3 жил дараалан аймгийн шилдэг татвар төлөгч аж ахуйн нэгж

2.2003 онд Монгол улсын найдвартай татвар төлөгч байгууллага

3.2002 онд Хүнс үйлдвэрлэгч улсын тэргүүний үйлдвэр

4.2001,2005 онуудад Аймгийн хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага

5.2003 онд аймгийн шилдэг үйлдвэрлэгч

6.2004,2005,2007,2008 оны аймгийн шилдэг аж ахуйн нэгж

7.2004 онд Гаалийн итгэл хүлээсэн аж ахуйн нэгж

8.Улсын тэргүүний хүнсний ногоо ,жимс жимсгэнэ үйлдвэрлэгч

9.2005,2006 онуудад МҮХАҮТ-ын ИНТЕРПРЕНИЕР дараалан шалгарсан

10.3 жил дараалан Аймгийн ТОП-10 аж ахуйн нэгжээр

11.2014 оны Монгол улсын Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдаанд Шилдэг Органик бүтээгдэхүүн

12.2015 оны Монголын Намрын ногоон өдрүүд үзэсгэлэн худалдаанд Шилдэг жимс жимсгэнэ үйлдвэрлэгч зэрэг шагналуудаар шагнагдаж байсан.

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгаль орчноо хамгаалж,хүний буруу үйл ажиллагаанаас болон байгаль орчины тэнцвэрт байдал алдагдахаас сэргийлэн байгаль орчинд сөрөг нөлөө багатай түүхий эдийг бэлтгэн,хэрэглэгчдийнхээ эрүүл мэндийг хамгаалсан амин дэмээр баялаг,экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьдог.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Компаний бэлтгэн нийлүүлэлтийн сүлжээг шинэчлэн хүчин чадлыг нэмэгдүүлж дэд бүтэц дэмжлэгийг бий болгон, 100 га  жимс, ногооны усалгааны плантацыг байгуулж,жимс жимгэнэ,ногоо хадгалах хөргөлттэй камер, зоорь бий болгох

Компанийн нийгмийн хариуцлага

Компани үйл ажиллагаагаа хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлхгүйгээр байгаль орчноо бохирдуулахгүйгээр дараахь асуудлуудын тэнцвэрт байдалд анхаарч ажиллаж байна.

1.Ажиллагсад,ажилтануудын эрүүл мэнд боловсрол,хөдөлмөр хамгаалал,сургалт,удирдлагын зэрэг дотоод асуудлаас гадна хүний эрхийн ерөнхий асуудлууд,хээл хахуул,нийгмийн асуудлууд,санхүүгийн туслалцаа дэмжлэг

2.Компаний үйл ажиллагааболон үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн  байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл,нөөц баялагийн ашиглалт,нөхөн сэргээлт

3.Улс орон нутгийн эдийн засагт оруулж байгаа компаний хувь нэмэр зэрэг хамаарна.

Ирээдүйн зорилт

Монгол түмнийхээ эрүүл мэндийг хамгаалж,амин дэмээр баялаг,экологийн цэвэр бүтээгдэхүүнийг хэрэглэгчдийнхээ хэрэгцээ таашаалд нийцүүлж,сүүлийн үеийн технологи олон улсын стандартыг ханган үйлдвэрлэн худалдаалж,бүс нутагтаа төдийгүй Монгол улсын зах зээлд тэргүүлэгч байх зорилт тавин ажиллаж байна.

Байгууллагын хаяг
Завхан аймаг Улиастай сум 6-р баг, Өлзийт Баялаг хэсэг
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Лхамжав 99016557 Lham_l@yahoo.com
Жүүс
249902: Жүүс "Баялаг жүүс"

Амин дэмээр баялаг нэрс, аньс, чацаргана, үхрийн нүд ,чонын элэг,гишүүгэнэ зэрэг зэрлэг жимсийг эрүүл мэндэд халгүй технологиор боловсруулж, савлаж, химийн хольцгүй байгалийн цэвэр бүтээгдэхүүн амин дэмийн цуглуулга болсон энэхүү бүтээгдэхүүн нь химийн хольцгүй шинэлэг байдал, зэрлэг жимснээс гаргаж авснаараа адил төрлийн бүтээгдэхүүнээс давуу болно.

Жимсний чанамал
215202: Жимсний чанамал "жимсний чанамал"

Баялаг чанамал нь Завхан нутгийн онгон байгальд ургасан зэрлэг жимсийг чихрийн хамгийн тохиромжтой найрлагаар химийн ямар ч бодисын орцгүй үйлдвэрлэгдсэн. Тухайн жимснийхээ амт, үнэр, чанар найрлагыг бүрэн хадгалсан шинэ бүтээгдэхүүн бөгөөд бүтээхүүний чанар, технологийн онцлог, хэрэглэгчдийн эрэлт, санал, бусад шалгавраар импортын чанамлын хэмжээнд хүрсэнийг ҮСХЗГазар баталгаажуулж үндэсний тохирлын тэмдэг хэрэглэх гэрчилгээ олгосон юм. Булнайн нурууны хөх нэрс, хар бутны Чацаргана, хангайн нурууны салбар уул нуруудын үхрийн нүд, ховор амин дэмт гишүүнэ жимс ургамалаар эл төрлийн чанамал, повидлоог үйлдвэрлэж байна.Тохирлын гэрчилгээтэй бүтээгдэхүүн.

Иоджуулсан хүнсний давс
239981: Иоджуулсан хүнсний давс "Иоджуулсан давс"

Хүн амыг иод дутлын эмгэгээс сэргийлэх зорилгоор нуурын цэвэр давсыг иодоор баяжуулж худалдаанд гаргаж байна.

Чанарын тэмдэг,тохирлын гэрчилгээтэй бүтээгдэрүүн юм.

Архи
241300: Архи "Отгонтэнгэр"

Монголчуудын шүтээн болсон Отгонтэнгэр хайрхан шиг ихэмсэг, сүрлэг бөгөөд Завханчуудын нэрийн хуудас болсон бүтээгдэхүүн. Отгонтэнгэр тансаг архи нь 0,7 л, 0,5 л, 0,1 л, Бадархундага 0,25 л, зэрэг 4 төрлийн архи үйлдвэрлэж байна. 

Отгон тэнгэр брэндийн архины бусдаас ялгагдах онцлог:

1. бүх орц нь байгалийн гаралтай эклогийн цэвэр давтагдашгүй чанартай, хэрэглэгчдийн хэрэглэж дассан бүтээгдэхүүн

2. Монголын хөрсөнд ургасан улаан буудайн тансаг ангилалыгн спиртийг зөөлрүүлсэн усаар найруулж, 6 давхар болор шүүлтүүрээр шүүж цэвэршүүлэн үйлдвэрлэсэн.

3. Ус ба архины шүүлтүүр нь бусад үйлдвэрүүдээс 3 дахин илүү цэвэршүүлэх хүчин чадалтайгаар зохион байгуулагдсан.

4. 80 жил үйлдвэрлэсэн хэрэглэгчдийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн бөгөөд сүүлийн 6 жил энэ архиын борлуулалтын орлогоос улсад 2,3 тэр бум төгрөгийн татвар төлсөн.

Түгээсэн цэвэр ус Түгээсэн цэвэр ус
692100: Түгээсэн цэвэр ус "Отгонтэнгэр"

Отгон тэнгэр ус нь Отгонтэнгэр хайрханы мөнх цас, ариун дагшин газар орон, ургамлын амин шүүс бүхий байгалийн ус, рашааныг цэвэршүүлэн савласан амин дэмт ариун ус юм.

Нарийн боов
234201: Нарийн боов "Баялаг "

Өндөгт, Чацарганат, хивэгтэй боов, амтат бялуу, хэвийн боов, еэвэн зэрэг 15 нэрийн нарийн боов, талх үйлдвэрлэдэгба гарсан халуухан шиэнлэг боов, талх нь хэрэглэгчдийн аюулгүй бөгөөд шинэлэг хүнс, амин дэм өдөр бүрийн хэрэглээ болдог.

Дарс
242200: Дарс "Улиастай"

Завхан нутгийн онгон байгаль, эрс тэс уур амьсгалд ургадаг амин дэмээр баялаг нэрс, аньс, Чацаргана зэрэг зэрлэг жимсийг эрүүл мэндэд халгүй технологиор боловсруулан нэрсний дарс, Чацарганы дарс, Баялаг ликёрыг үйлдвэрлэж байна. Амт чанар, савлагаагаараа импортын дарстай дөхөх хэмжээнд хүргэсэн Үндэсний тохирлын тэмдэгтэй бүтээгдэхүүн билээ.

Чихэр
235200: Чихэр "Баялаг чихэр"

Баялаг хатуу чихэр, сармай дээлт, зөөлөн чихэр, самартай чихэр,амтат чихэр,  LOVE шоколад зэрэг 6 нэрийн чихрийг тусгай савлагаатайгаар үйлдвэрлэж байна. Уламжлалт технологи бүхий Завханы сармай дээлт хэмээх "Завхан брэнд" бүтээгдэхүүнийг залгамжлан 1930 оноос хойш үйлдэврэлсэн энэ уламжлалаа хадгалж үйлдвэрлэлээ явуулж байгаа билээ. Монгол чихрийн удам, өвөрмөц технологийг хадгалсан цорын ганц бүтээгдэхүүн болох "Баялаг" чихэр нь Завханчуудын идээний дээж, чимэг найз нөхөд, ах дүүстээ барих бэлэг болдог.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ