ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Чойр

Говьсүмбэр аймаг Баянтал сум 1-р баг Ноос ноолуур боловсруулах үйлдвэр

99050014

soogoo_2006@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

"Чойрхайрхан ХХК" нь 2009 онд байгуулагдсан бөгөөд БНХАУ-ын технологиор ноос боловсруулах үйлдвэрлэл явуулж бүтээгдэхүүнээ дотоод ба гадаад зах зээлд борлуулдаг. 2009 оны 9 дугаар сараас 2012 оны 5 сар хүртэл хугацаанд 3000 тн бохир ноос угаах, 85 тн самнасан ноолуур боловсруулах үйлдвэрийг байгуулах төсөл хэрэгжүүлж 50-н ажлын байр шинээр нэмэгдүүлэж 1523 м2 үйлдвэрийн барилга, 230 м2 барилгатай уурын зуух, бохир усны тунгаагуур болон бусад бүтээн байгуулалтыг ашиглалтанд оруулсан.

Эрхэм зорилго

Ашгаа улам нэмэгдүүлэн ажиллах

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүний нэр төрөл

1.Угаасан хонины ноос

2.Угаасан тэмээний ноос

3.Самнасан хонины ноос

4.Самнасан тэмээний ноос

5.Эсгий

6,Самнасан ноос

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

2012-2014 онд самнах цехийн үйл ажиллагааг өргөтгөж 10 тн самнасан ноолуур, эсгий үйлдвэрлэх үйлдвэр ашиглалтанд оруулснаар 20000 ширхэг гэрийн эсгий болон гудасны эсгий үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр нь шинээр 30 гаруй ажлын байр бий болгосон. Одоогийн байдлаар ноос, ноолуур боловсруулахад үйлдвэр нь 80 гаруй ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна.

Компанийн свот шинжилгээ

Манай комдани нь үйлдвэрийн түүхий эдийн нөөцийг 8 аймгийн 69 сумдаас манай компанийн 60-н итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан 1000 тн хонины ноос, 200 тн тэмээний, 10 тн ямааны ноолуур бэлтгэдэг тул үйлдвэрийн үйл ажиллагаа тасралтгүй явагддаг.

Гаргасан амжилт

2015 онд аймгийн засаг даргын тамгын газраас "Шилдэг аж ахуй нэгж"-ээр, 2012 онд МХАҮТ-аас "Шилдэг аж ахуй нэгж"-ээр, 2015 онд татварын хэлтэсээс "Шилдэг татвар төлөгч"-өөр 2014 онд хөдөлмөрийн хэлтэсээс шинэ ажлын байр бий болгон ажилласан тул өргөмжлөлөөр тус тус шагнагдаж байсан.

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Түүхий эдээрээ 350 тн хонины ноос, 100 тн угаасан тэмээний ноос, 10000 ширхэг гэрийн эсгий гэх мэт чанарын шаардлага хангасан түүхий эдээр үйлдвэрлэлээ явуулж шинэ зууны хэрэглэгчидийн хэрэгцээг хангасан экологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Манай компанийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний чанар үндэсний болон олон улсын стандарт шаардлагыг бүрэн хангадаг. Ноос боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаанд орчин үеийн дэвшилтэд технологи хэрэглэн чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх талаар байнга судалгаа хийж байна.

Компанийн нийгмийн хариуцлага

Холбогдох  хууль, журмын хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байна.

Ирээдүйн зорилт

2015-2017 онд өөрсдийн бэлтгэдэг 1000 тн хонины ноос, 200 тн тэмээний ноосоо бүрэн боловсруулж 15000 ширхэг угаасан хонины ноосон гэрийн эсгий, 60000 ширхэг эсгий гудас, 100000 ширхэг хонь, тэмээний ноосон хөнжил гэх мэт бүтээгдэхүүн үйлдвэрлэж дотоод болон гадаадын зах зээл дээр гаргах боломжтой болж боловсруулах үйлдвэрээс эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болохоор төсөл хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Байгууллагын хаяг
Говьсүмбэр аймаг Баянтал сум 1-р баг Ноос ноолуур боловсруулах үйлдвэр
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Сонинбаяр 99001405 soogoo_2006@yahoo.com
Сонинбаяр 99001405 soogii_2006@yahoo.com
Эсгий Эсгий Эсгий Эсгий
279211: Эсгий "гэрийн эсгий"

2012-2014 онд самнах цехийн үйл ажиллагааг өргөтгөж 10 тн самнасан ноолуур, эсгий үйлдвэрлэх үйлдвэр ашиглалтанд оруулснаар  20,000 ширхэг гэрийн эсгий болон гудасны эсгий үйлдвэрлэх хүчин чадалтай  үйлдвэр нь  шинээр 30 гаруй ажлын байр бий болгосон.

Угаасан ноолуур Угаасан ноолуур Угаасан ноолуур
261604: Угаасан ноолуур "Угаасан ноолуур"

цагаан, бор өнгийн ямааны ноолуурыг үйлдвэрийн дамжлагаар угаан боловсруулж байна.

Тэмээний ноос Тэмээний ноос Тэмээний ноос
261503: Тэмээний ноос "тэмээний угаасан ноос"

  тэмээний ноосыг үйлдвэрийн дамжлагаар угаан боловсруулж байна.

Угаасан ноос Угаасан ноос Угаасан ноос
261300: Угаасан ноос "угаасан хониний ноос"

  хонины ноосыг үйлдвэрийн дамжлагаар угаан боловсруулж байна.

Самнасан хонины ноос Самнасан хонины ноос
261501: Самнасан хонины ноос "самнасан хонины ноос"

цагаан, бор өнгийн хонины ноосыг үйлдвэрийн дамжлагаар самнан боловсруулж байна.

Самнасан ноолуур Самнасан ноолуур Самнасан ноолуур Самнасан ноолуур
261601: Самнасан ноолуур "самнасан ноолуур"

цагаан, бор өнгийн ямааны ноолуурыг үйлдвэрийн дамжлагаар самнан боловсруулж байна.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ