ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Эрдэнэ адуун сүрэг хоршоо

Баянхонгор аймаг Баянхонгор сум 1-р баг, Номгон хангамжийн хашаа 1 тоот

88442255

zayanaa_1117@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

                                                 Танилцуулга

Манай эсгийний үйлдвэр анх 2010 онд байгуулагдан үйл ажиллгаагаа тогтмол явуулж эхэлсэн. Жилийн 1 улирал буюу 6-9 сард 1000-1500 эсгий хийж Баянхонгорынхоо зах зээлд нийлүүлж хэрэглэгчидээ өнгө үзэмжтэй, үнэргүй чанартай бүтээгдэхүүнээр ханган ажиллаж байна. 5-10 хүнийг тогтмол ажлын байраар хангаж ажилладаг.

Манай эсгийний үйлдвэр нь 4 төрлийн эсгий бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж байна

  1. Бор ба цагаан эсгий
  2. Ширмэл ширдэгний эсги
  3. Монгол гэрийн дээвэр туурга

Манай үйлдвэрээс гарч байгаа бор цагаан эсгийнүүд нь ямар нэгэн үнэргүй, нягт сайтай, ахарын ноосоор хийдгээрээ бусад үйлдвэрээс онцлог ялгаатай юм. Урт нь 5м өргөн нь 1.30м хэмжээтэй хийгддэг нь хэрэглэгчдийн хэрэгцээнд бүрэн нийцдэг төдийгүй борлуулалт сайтай байдаг. Зах зээлийн үнэ нь 40000-43000 төгрөгийн хооронд зарагддаг харьцангуй хямд үнэтэй чанартай бүтээгдэхүүн юм.

Ширмэл ширдэгний эсгий нь цэвэр цагаан хонины ноосоор олон дамжлага угаалтаар дамжиж хийгдэх бөгөөд үнэргүй, толбогүй, нимгэн зузаан 2 төрлөөр  байдаг нь худалдан авагчдын таашаалд бүрэн нийцдэг бүтээгдэхүүн юм. Аймгийнхаа зах зээлд 1.20м өргөнтөй 4.80м-5м урттай ширмэл ширдэгэнд зориулсан эсгийг 100000 төгрөгөөр нийлүүлж байна.

Монгол гэрийн дээвэр туургийг өөрсдийн бүтээгдэхүүн болох бор болон цагаан эсгийгээр эсгэж, оёж зах зээлд 150000-180000 төгрөгийн хооронд худалдан борлуулж байна. Манай үйлдвэр төв зах болон өөрийн нэрийн дэлгүүр мөн хөдөө сумдын харилцагч нараараа дамжуулан борлуулалтаа өргөн цар хүрээтэй хэрэглэгчидэд ойрхон хүрч борлуулдагаараа давуу талтай үйлдвэр юм.

Үйлдвэрийн тоног төхөөрмжийн хувьд ОХУ-д үйлдвэрлэсэн ноос  сэмлэх, самнах, агшаах  машинаар бүтээгдэхүүнээ гарган авдаг. 950мм ажлын өргөнтөй,4-5квт/цаг хөдөлгүүрийн чадалтай самнах машин, 2000мм ажлын өргөнтөй, 5.5квт/цаг хөдөлгүүрийн чадалтай, 3400*1400*1700 хэмжээтэй эсгий агшаах барбан, 600мм ажлын өргөнтөй 4квт/цаг хөдөлгүүрийн чадалтайсэмлэх машин зэрэг тоног төхөөрөмжүүдээр хангагдсан эсгийний үйлдвэр юм. Миний бие Доржням овогтой Батбаяр нь 1997 оноос 2013 он хүртэл түүхий эд, ноос ноолуур бэлтгэн нийлүүлэх ажлыг хувиараа эрхэлж байгаад 2013 онд Эрдэнэт адуун сүрэг малчдын хоршоог үүсгэн байгуулсан. Одоо манай хоршоо нь 3 сумын 300 гишүүнчлэлтэйгээр, 20 ажилчинтай үйл ажиллагаа явуулж байна. 

2010 онд иж бүрэн эсгийний самнах 2 үйлдвэр ашиглалтанд оруулж орон нутгийн ард иргэдийг эсгий болон эсгий эдлэлээр ханган ажиллаж байна.

2010 онд 90 тонны даац бүхий авто цахилгаан жинг ашиглалтанд оруулсан.

2012 онд монгол гэрийн иж бүрэн үйлдвэрлэлээр үйл ажиллаагаа явуулж эхэлсэн.

1997 оноос хойш хувиараа үндэсний үйлдвэрлэл болох Эрдэнэт хивс, Улаанбаатар хивс, Ноос ирээдүй, Сор кашмер зэрэг үйлдвэрүүдтэй хамтран ажиллаж ирсэн.

200-400 тонны ноос ноолуур хадгалах агуулахтай болсон.

Эрхэм зорилго

Бүх гишүүдэд хүртээмжтэй, амьдралын чанарын өсөлтийг хангах, өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүн, үйлчилгээгээр гишүүддээ үйлчилэх.  

Тал бүрийн, үр өгөөжтэй хамтын ажиллагааг өргөжүүлэх, хоршооллын салбар, хоршоо, гишүүд, ажиллагсадын хөгжлийг дэмжихэд чиглэсэн үйл ажиллагаа явуулах.  

Ажиллагсдын мэргэжлийн ур чадвар, туршлага, шинэ технологид суурилан, хоршооны нөөц боломжийг илүү сайн ашиглан эрсдлийг бууруулах, тогтвортой байдлыг бэхжүүлэн ажиллана. 

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд
Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Компанийн свот шинжилгээ
Гаргасан амжилт

Баянхонгор аймгийн жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих тэдний үйл ажиллагааг сайжруулах ажлын хүрээнд "Хонгор нутгийн үзэсгэлэн яармаг" худалдаанаас 2 жил дараалан шилдгээр шалгарч байсан. Мөн загвар хоршоогоор шалгарсан.

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгаль орчинд сөрөг нөлөөгүй, малын гаралтай учраас эрүүл мэндэд ямар нэгэн хор нөлөөгүй, дуу чимээ дулаан хадгалдаг бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг мөн малын ашиг шим түүхий эдийг ашиглан эко орчин бүрдүүлдэг юм.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

2016 ондоо багтаан үйлдвэрийн өргөжилт хийнэ.

Компанийн нийгмийн хариуцлага
  •  Гишүүд хоорондын хамтын үүрэг, хариуцлагатай ардчилсан удирдлага, хяналтын тогтолцоог бэхжүүлэх замаар гишүүдийг нийгмийн харилцаанд сургах, байр сууриа олох, амьдралын чанарыг дээшлүүлэхэд хоршооны үйл ажиллагааг чиглүүлнэ. Хоршооны үйл ажиллагаагааг ил тод, нээлттэй, орчин үеийн харилцааны сувгуудыг ашиглан явуулна.
  •     Үр ашигтай, чанартай бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх замаар гишүүдийн орлогыг нэмэгдүүлэх, санхүүгийн боловсрол, амьдралын төлөөх хүчин чармайлтыг дээшлүүлж, хоршоо, гишүүдийн чадавхийг хөгжлүүлнэ. Санхүүгийн тогтвортой, гишүүдэд хүртээмжтэй үйл ажиллагаа явуулж гишүүдийн итгэл, оролцоог ханган ажиллана. Гишүүд, ажиллагсадын хооронд ёс зүйтэй, ажил хэрэгч, харилцан ойлголцсон, найрсаг харилцааг бүрдүүлнэ.
  •    Ажиллагсдад мэдлэгээ дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэх, сэтгэл ханамжтай ажиллах, өсөж дэвжихийг дэмжиж улмаар хоршооны үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд гаргаж,  санхүүгийн зах зээлд эзлэх байр сууриа бэхжүүлнэ. Хамтрагч, дэмжигч байгууллагуудтай үр ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж, хоршооны болон салбарын хөгжилд хувь нэмрээ оруулж, хоршооны нэр хүндийг өндөрт авч явна.
Ирээдүйн зорилт
Байгууллагын хаяг
Баянхонгор аймаг Баянхонгор сум 1-р баг, Номгон хангамжийн хашаа 1 тоот
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Батбаяр 88442255 zayanaa_1117@yahoo.com
Эсгий эдлэл
279213: Эсгий эдлэл "гэрийн дээвэр туурга"

Хонь болон ахарын ноосыг үйлдвэрийн аргаар угаах, сэмлэх, санаж хийсэн бор болон цагаан эсгий нь урт нь 5м өргөн нь 1,80см өнгө үнэргүй шилдэг бүтээгдэхүүн.

Эсгий эдлэл
279213: Эсгий эдлэл "ширмэл ширдэг"

Хонь хурагны ноосыг олон удаагийн давтамжтайгаар угааж, самнаж, сэмлэж хийгээд гар аргаар үндэсний хээ угалзыг ширж хийсэн бүтээгдэхүүн юм.

Эсгий эдлэл
279213: Эсгий эдлэл "гудас"

Нягт сайтай зузаан цэвэр цагаан эсгийг 180*200 болон  120*200 хэмжээтэйгээр өнгө үнэргүй үзэмжтэйгээр үйлдвэрлэн гаргаж байна.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ