ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Дархангэрэл ХХК

Дархан-Уул аймаг Дархан сум 4-р баг 22-р хороолол Турк сургуулийн замын эсрэг талд өөрийн байранд

99372069

ganguushcompany@gmail.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

           1997 оны 04 сарын 15-нд " Гангууш" ХЭАА нэртэйгээр хиам ,мах махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх боловсруулах чиглэлээр, хоногт 100-140 кг хиам үйлдвэрлэх хүчин чадалтай , бага оврын тоног төхөөрөмжтэй 2 ажилчинтай байгуулагдсан. Орорн нутлгийн зах зээлд хиамны үйлдвэрлэлээр анхагч болон гарч ирсэн ба түүнээс хойш тасралтгүй 19 жилийн турш үйл ажиллагаа явуулж байна. 2000, 2004, 2005, 2011 онуудад тоног төхөөрөмжийн шинэчлэл хийсэн. Анх 1 төрлийн хиам үйлвэрлэж эхэлсэн " Гангууш " хүнсний үйлвэр одоогоор 0 гаруй төрлийн хиам, хагас боловсруулсан мах махан бүтээгдэхүүн, 10 гаруй нэр төрлийн дайвар хагас боловсруулсан бүтээгдэхүүн ,10 гаруй нэр төрлийн талх, гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэж Дархан-Уул аймаг, Сэлэнгэ аймгийн бүс нутгийн хүн амын хэрэгцээг хангаж байна.Мөн 2002 онд ХХАА-н сайдын үзлэгээр 83,5 оноогоор шаардлага хангасан үнэлгээ авч мах махан бүтээгдэхүүн үйлвэрлэх ИТГЭМЖЛЭЛ хүртсэн. 

 

Эрхэм зорилго

 

            Орчин үеийн стандарт, ариун цэврийн шаардлага хангасан мал нядалгааны махны үйлдвэрийн байр , тоног төхөөрөмж, лабораторийг хангасан байгууламж бариснаар   / НАССР / эгзэгтэй цэгийн аюултай байдлыг хяанх тогтолцоог нэтрүүлснээр малыг мал эмнэлэгийн үзлэгт хамруулж нядлах , эрүүл мах махан бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангах. 

Зах зээлийн эрэлт хэрэгцээнд шаарагаж буй мах махан бүтээгдэхүүн, хиам, хагас боловсруулсан бүтээгэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэн үйлдвэрлэх.

Монголчууд гадаадын улс оронтой харьцуулбал бэлчээрийн малын экологийн цэвэр махыг боловсруулж хэрэглэж байгаагаараа онцлогтой. Цаашид экспортын баримжаатай үйлдвэрлэл явуулах гол зорилготой.  

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Мах, мах боловсруулах үйлдвэр,худалдаа үйлчилгээ. Хүнсний үйлвэрлэл.Барилгын салбар.

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Мах боловсруулах цех нь: -Технологич-1      Санхүүгийн алба: - Нягталан-1       Борлуулалт, үйлчилгээний алба: - Борлуулагч-4

                                        - Мастер-1                                          - Нярав-1                                                               - Жолооч - 4

                                        - хиам найрагч-2                                 - Худалдагч - 6                                                      - Харуул - 3   

                                        - Мах шулагч-2                                                                                                                 - Үйлчлэгч - 1 нийт 33 ажилтантай.

                                         -Туслах-2

                                        - Гал тогоо-2

                                        - Хэрчсэн гурил-2

Компанийн свот шинжилгээ

Давуу тал: Зөвхөн танай компанийн бусдаас ялгарах тал

Сул тал:Зөвхөн танай компанийн сул тал

Боломж: Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлагдсан, Хөнгөлөлттэй зээл, зээлийн батлан даалтын санд хамрагдах боломжтой, Дэд бүтэц хөгжсөн төв суурин газар байрлаж байгаа, 

Аюул: Малын гоц халдварт өвчлөл, байгаль цаг агаарын өөрчлөлт, бүтээгдэхүүний үнийн өсөлт

Гаргасан амжилт

- 2000 оны Дархан-Уул аймгийн оны шилдэг бүтээгдэхүүн " Амтат " чанамал хиам.- 2001 онд "Зочин" чанамал хиам Дархан-Уул аймгийн оны шилдэг бүтээгдэхүүн,- 2002 онд " Зайдас " чанамал хиам Дархан-Уул аймгийн оны шилэг бүтээгдэхүүн.- 2002 онд ХАҮТанхимаас зохион байгуулагдсан "Дархан Түншлэл " үзэсгэлэн яармагаас гэрчилгээ. - 2003 онд " Чанартай бүтээгдэхүүн үйлвэрлэгч " өргөмжлөл. - 2004 онд " Дархан-Уул аймгийн оны шилэг бүтээгдэхүүн- Элэгний нухаш" дайвар бүтээгдэхүүн.- 2004 оны " Цагаан сар " үзэсгэлэн худалаанаас Зочин чанамал хиам Манлай бүтээгдэхүүн. - 2005 оны Цагаан сар үзэсгэлэн худалдаанаас Элэгний нухаш шилдэг бүтээгдэхүүн. - 2006онд Дархан -Уул аймгийн Засаг даргын тамгын газар болон Стандартчилал хэмжилзүйн төвөөс Хүнсний шилдэг бүтээгдэхүүн. - 2006 онд Монгол Улсын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага. -  2006 онд Дархан- Уул аймгийн Хүнсдийн холбооноос батламж. -  2006 онд Дархан-Уул аймгийн Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгээс Хэрэглэгчдийн найдвартай түнш. - 2007 онд Дархан-Уул аймгийн Татварын газраас Найдвартай татвар төлөгч.  -  2008 он Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооноос Мөнгөн тэмдэгт. -  2008 онд Төвийн бүсийн түншлэл үзэслэнгээс Тослогт бүтэн утлагат хиам Манлай бүтээгдэхүүн. - 2010 онд Дархан-Уул аймгийн брэнд бүтээгдэхүүнээр шалгаруулах үзэсгэлэн худалдаанаас Салями хиам шилдэг бүтээгдэхүүн. - 2010 онд " Дархан Түншлэл "-ээс Элэгний нухаш шилдэг бүтээгдэхүүн. - 2010 онд Испани улсын Мадридад болдог шилдэг брэнд бүтээдэхүүн үйлдвэрлэгч байгууллагад олгодог олон улсын шагнал, цом, өргөмжлөл. - 2011 онд Монгол Татварын Ерөнхий Газраас " Шилдэг татвар төлөгч". -  2011 онд Ажил олгогч эздийн хобооноос " Есөн эвт"  холбооноос " Оны шилэг байгууллага"шагнал. -  2011 онд Аймгийн брэнд бүтээгдэхүүн шалгаруулах үзэсгэлэн худалаанаас "Алтан салями " оны онцлох бүтээгдэхүүн . -  2012 онд " Дархан түншлэл " 2012 -оос "Нүнжиг " хиам оны шилдэг шинэ бүтээгдэхүүн. -  2015 онд Тогтвортой үйл ажиллагаа явуулсан " Топ стандарт " байгууллагаар, Захирал М.Гэрэлтуяа "шилдэг менежер" шагналаар тус тус шагнагдсан. 

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Команийн гадна талбай ногоон байгууламжтай. Хүний эрүүл мэндэд сайн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.Зумалсан гүзээ нь таргаглалтаас сэргийлнэ. 

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

 1 давхартаа худалдаа үйлчилгээний талбай "ГАНГУУШ" нэрийн барааны дэлгүүр, 5-н давхар 16 айлын орон сууц, гадна талбайн тожилт, хүүхэдийн тоглоомын талбай сүүдрэвч,  /900 мкт/ авто зогсоол, авто зам, явган хүний талабайг 2015 он улсын комисст хүлээлгэн өгсөн.  

Компанийн нийгмийн хариуцлага

Компани олон жил бүр бүтээлтэй ажилласан 3-н ажилчинд өөрийн хашаанд нь байгууллагын зардалаар 4х6м хэмжээтэй амины орон сууц барьж хүлээлгэн өгсөн. Жил бүр Улаан баатар хотын "Мөнхийн болор ", " Траст трейд ", Орхон аймгийн "Энх бүтэмж" компаниудтай урлаг, спортын наадамыг зохион байгуулаад 17 жил болж байна. Дархан-Уул аймгийн хүүхэд залуучуудын хөл бөмбөгийн тэмцээнийг ивээн тэтгэдэг.    " ДАРХАН-ГЭРЭЛ " ХХК-ийн ГАНГУУШ хүнсний үйлдвэр үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн нэрэмжит Дархан-Уул аймгийн аврага шалгаруулах хөлбөмбөгийн тэмцээн зохион байгууллаа. 

Ирээдүйн зорилт

 Орчин үеийн стандарт, ариун цэврийн шаардлага хангасан мал нядалгааны махны үйлдвэрийн байр , тоног төхөөрөмж, лабораторийг хангасан байгууламж бариснаар   / НАССР / эгзэгтэй цэгийн аюултай байдлыг хяанх тогтолцоог нэтрүүлснээр малыг мал эмнэлэгийн үзлэгт хамруулж нядлах , эрүүл мах махан бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг хангах. 

Зах зээлийн эрэлт хэрэгцээнд шаарагаж буй мах махан бүтээгдэхүүн, хиам, хагас боловсруулсан бүтээгэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэн үйлдвэрлэх.

Монголчууд гадаадын улс оронтой харьцуулбал бэлчээрийн малын экологийн цэвэр махыг боловсруулж хэрэглэж байгаагаараа онцлогтой. Цаашид экспортын баримжаатай үйлдвэрлэл явуулах гол зорилготой.  

 

Байгууллагын хаяг
Дархан-Уул аймаг Дархан сум 4-р баг 22-р хороолол Турк сургуулийн замын эсрэг талд өөрийн байранд
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Гэрэлтуяа 99372069 ganguushcompany@gmail.com
Хиамны зүйл
211321: Хиамны зүйл "Гахайн утсан мах "
Гахайн утсан мах: гахайн мах , гахайн өөх, давс, нитрит зэрэг бүтээгдэхүүн орно.
Гурил I зэрэг
231102: Гурил I зэрэг "Хэрчсэн гурил"

Хэрчсэн гурил: 1-р гурил, ус тос давс зэрэг бүтээгдэхүүнээр хийнэ. 

Хиамны зүйл
211321: Хиамны зүйл "Сардилк"
Сардилка: Үхрийн дээд зэргийн мах, гахайн нурууны өөх, давс, хар перец, амтлагчаар амталсан бүтэн утлагат хиам.
Хонины мах
211161: Хонины мах "Зорсон мах"
Зорсон мах: Богын ангилсан махыг 2мм нимгэн зорж хөрөөөж савалсан махан бүтээгдэхүүн. Гэрийн нөхцөлд түргэн хоол хийх боломжтой.
Банш, бууз, хуушуур
239991: Банш, бууз, хуушуур "Гангууш бууз "
Гангууш бууз: Богын мах, хониний сүүл, давс, сонгино, сармис, гоньд, дээд гурилаар хийж хөлдөөсөн бүтээгэхүүн.
Хиамны зүйл
211321: Хиамны зүйл "Бяслагт "
Бяслаг: Үхэр, гахайн мах, гахайн нурууны өөх, давс, уураг, бяслаг, амтлагчаар амталсан хагас утлагат бүтээгдэхүүн.
Банш, бууз, хуушуур
239991: Банш, бууз, хуушуур "Гангууш банш"
Гангууш банш: Богын мах, сонгино, сармис, давсаар амталлаж дээд гурилаар чимхэж хөлдөөсөн бүтээгдэхүүн.
Хиамны зүйл
211321: Хиамны зүйл "дархан гэрэл"
Дархангэрэл: Үхэр, гахайн мах, гахайн нурууны өөх, давс, уураг, амтлагчаар амталсан хагас утлагат бүтээгдэхүүн.
Хонины мах
211161: Хонины мах "Дотор махан таташ"

Дотор махан таташ: Богын дотор махыг ангилаж, махны машиндах, мөн гараар татаж 1кг, 0,500гр савалсан дотор махан бүтээгэхүүн. 

Хиамны зүйл
211321: Хиамны зүйл "Тахиан чанамал"
Тахиан чанамал: Тахианы мах,гахайн өөх, уураг. давс, хатаасан чинжүү, амтлагчаар амталсан чанамал бүтээгэхүүн.
Хиамны зүйл
211321: Хиамны зүйл "Тайхар чанамал"
Бүрхэвчтэй нарийн: Адуу. богийн 2-р зэргийн мах, гахайн нурууны өөх, уураг, сармис, давс зэрэг бүтээгэхүүнээр хийсэн чанамал хиам.
Хиамны зүйл
211321: Хиамны зүйл "тослогт"
Тослогт: Аууны дээд зэргийн мах, гахайн нурууны өөх, давс, хар перц, амтлагчаар амталсан бүтэн утлагат хиам. Өөх мах нь жигд тарахсан аяны нөхцөлд хэргэлхэд тохиромжтой
Хиамны зүйл
211321: Хиамны зүйл "Зочин чанамал "
Эрээн зочин: Үхэр, гахайн дээд зэргийн мах, гахайн нурууны өөх давс амтлагчаар амталж хийсэн чанамал хиам.
Гурил Дээд
231101: Гурил Дээд "Хэрчсэн гурил"

Хэрчсэн гурил: Дээд гурил, ус тос давс зэрэг бүтээгдэхүүнээр хийнэ.

Банш, бууз, хуушуур
239991: Банш, бууз, хуушуур "Дотор махан бууз"
Дотор махан бууз: Дотор мах /гэдэс/, давс амтлагчаар хийж, хөлдөөсөн бүтээгдэхүүн.
Талх
234300: Талх "Дугуй талх"

Дугуй талх: 1-р гурил, давс, тос, ус, исгэгч. 700гр-аар тасалж дугуй хэвэнд хэвлэсэн амтлаг талх.

Хиамны зүйл
211321: Хиамны зүйл "Найрамдал зайдас "
Зайдас: Үхэр, гахайн мах, давс, хуурай сүү, уураг, амтлагчаар амталсан чанамал зайдасан бүтээгэхүүн. 2-р хоол болон шарсан зайдас хийхэд тохиромжтой, бага насны хүүхэдүүд хэрэглэх дуртай.
Хиамны зүйл
211321: Хиамны зүйл "Хараа "
Хараа: Богын мах, гахайн өөх, сармис, давс, амтлагчаар амталлаж, боловсоруулсан гахайн өлөнд хийсэн, хагас утлагат бүтээгэхүүн. Борцолож хатааж хэрэглэхэд тохиромжтой.
Хиамны зүйл
211321: Хиамны зүйл "салями "
Салями: үхрийн дээд зэргийн мах, гахайн нурууны өөх, давс, хар перц, амтлагчаар амталсан бүтэн утлагат хиам. Өөх мах нь жигд тарахсан аяны нөхцөлд хэргэлхэд тохиромжтой
Хиамны зүйл
211321: Хиамны зүйл "Чинжүүт чанамал "
Чинжүүт: Хонь, адуу, гахайн дээд зэргийн мах, гахайн нурууны өөх,амтлаг чинжүү давс амтлагчаар амталж хийсэн чанамал хиам.
Талх
234300: Талх "Үзэмтэй талх"

Үзэмтэй талх: 1-р гурил, үзэм, исгэгч, сахар,тос,ус, өндгөөр хийсэн амтат талх. Дээр нь хачир түрхэх шаардлагагүй амтлаг бүтээгдэхүүн.

Ямааны мах
211171: Ямааны мах "Махан таташ"
Махан таташ: Үхэр, богын ангилсан махыг машиндаж савалсан бүтээгэхүүн. Гэрийн нөхцөлд бууз, банш хийх болон бусад олон төрлийн хоолонд тохиромжтой.
Хиамны зүйл
211321: Хиамны зүйл "Амтат чанамал "
Чанамал: Үхэр, гахайн дээд зэргийн мах, гахайн нурууны өөх давс амтлагчаар амталж хийсэн чанамал хиам.
Хиамны зүйл
211321: Хиамны зүйл "Өөхтөй талхан "
Үхрийн, гахайн 1- зэргийн мах, гахайн өөх, давс, уураг, амтлагчаар амталаж, зориуллалтын хэвэнд таташ, өөхийг үелэж хэвлэсэн чанамал бүтээгдэхүүн. Таны ширээний тансаг зоог.
Хиамны зүйл
211321: Хиамны зүйл "Аянчин "
Аянчин: Адуу, богын 2-р зэргийн мах, гахайн нурууны өөх, уураг, сармис, давс, бусад амтлагчаар амталсан хагас утлагат бүтээгэхүүн.
Гурил Дээд
231101: Гурил Дээд "Жигнэсэн гурил"

Жигнэсэн гурил: Дээд гурил,давс,тос, усаар зуурч, жигнэж, хэрчсэн гурилан бүтээгдэхүүн.Бүх төрлийн шөлтөй хоол болон 2-р хоолон тохиромжтой.

Хиамны зүйл
211321: Хиамны зүйл "Нүнжиг"
Нүнжиг: Үхэр, гахайн мах, гахайн нурууны өөх, давс, амтлагчаа, утаж борцолож, хатаасан бүтээгдэхүүн. Аяны нөхцөл авч явах, мөн шар айраганд даруулагаар хэрэглэх.
Хиамны зүйл
211321: Хиамны зүйл "Бяслагтай талхан "
Бяслагтай талхан: Үхрийн 1-р зэргийн мах, гахайн мах , хонины мах, бяслаг, амтат чинжүү, давс амтлагчаар амталж хэвэнд хэвлэсэн чанамал бүтээгдэхүүн.
Гахайн мах
211130: Гахайн мах "Амталсан шорлог"

Амталсан шорлог: Гахай, хониний мах, гахайн өөх, хониний сүүлийг 3-см хэмжээтэй дөрвөлжин хэрчиж, зориулалтын уусамлаар амтлаж 1кг савална. Гэрийн болон аяны нөхцөлд шараж,утаж хэрэглэх боломжтой.             

Хонины мах
211161: Хонины мах "Хавирга"

Хавирга: Богын хавирга, өвчүүг 5-7см хөрөөөж савалсан бүтээгэхүүн. Хоолон шууд чанаж, шараж хэрэглэх боломжтой. 

Хиамны зүйл
211321: Хиамны зүйл "Элэгний нухаш"
Элэгний нухаш: Үхэрийн чансан элэг, гахайн өөх, уураг, давс, сахар, амтлагчаар хийсэн,талханд түрхэж идэх зориулалтай.
Хиамны зүйл
211321: Хиамны зүйл "Зочин олгойт "
Олгойтой Зочин: Үхэр, гахайн дээд зэргийн мах, гахайн нурууны өөх давс амтлагчаар амталлаж, үхэрийн олгойнд хийсэн бүтээгэхүүн.
Хиамны зүйл
211321: Хиамны зүйл "Тайхар нарийн "
Тайхар нарийн: Адуу. богийн 2-р зэргийн мах, гахайн нурууны өөх, уураг, сармис, давс, бусад амтлагчтай боловсоруулсан гахайн болон үхэрийн өлөн гэдэсэнд шахаж хийсэн хагас утлагат хиам.
Гахайн мах
211130: Гахайн мах "Хэрчсэн мах"

Хэрчсэн мах: Гахайн цээж, хэвлийн хэсэгийн махыг 3мм хэмжээтэй хэрчиж савалсан мах. Гахайн хэрчиж савалсан махыг шараж хэрэглэх боломжтой. 



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ