ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Алтан оршихуй групп

Улаанбаатар хот Багахангай дүүрэг 1-р хороо химийн гудамж ахуй мандал үйлдвэрийн байр

99104569

golden_universe@ymail.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

“Алтан Оршихуй Групп” ХХК нь 2011 онд байгуулагдсан ба  “АХУЙ МАНДАЛ” дахиварын үндэсний үйлдвэрийн төслийн бэлтгэл ажлыг  2011 оноос эхлүүлж, 2012 оны 07-р сард анхны шаваа тавьж, 2013 оны 4-р сарын 17-нд үйлдвэрийн албан ёсны нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулсан ба 2014 оны 1 сарын 1-нээс бүтээгдэхүүнээ зах зээлд нийлүүлж эхэлсэн юм. Тус үйлдвэр Улаанбаатар хотоос 85 км зайд нийслэлийн Багахангай дүүрэгт оршдог ба Улаанбаатар Замын-Үүдийн чиглэлийн хатуу хучилттай авто зам болон төмөр зам дайран өнгөрөх дэд бүтцийн таатай байршилтай. 

Эрхэм зорилго

Дэлхийн жишигт нийцсэн үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлтийг Монгол нутагт Монгол хүний гараар бүтээх

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Хог хаягдал дахин боловсруулах 

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Ерөнхий захирал 

Гүйцэтгэх захирал 

Менежер 

Үйлдвэрийн дарга 

Үйлдвэр хариуцсан инженер 

Тоног төхөөрөмжийн мастер 

Гагнуурчин 

Ээлжийн мастер 

Дулааны оператор 

Туслах оператор 

Нягтлан 

Нярав 

Харуул 

Тогооч 

Жолооч 

Механик 

 

Компанийн свот шинжилгээ

Strength (Давуу тал)

1

Монголын зах зээлд бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ ихтэй

2

Үйлдвэрийн байршил нь Орос Хятадыг холбосон хурдны зам болон төмөр замтай ойр мөн үйлдвэрийн бүсэд байрлалтай. Уул уурхай компаниудад тээвэр ойр.

3

Олон улсын туршлагаар өөрсдөө үйлдвэрийн техник технологийг улам боловсронгуй болгох, үйлдвэрийн хүчин чадал ба бүтээмжийг ахиулах боломжтой.

4

Техник технологи нь олон улсын стандартад нийцсэн, шаардлага хангахуйц, нийлүүлэгчээс өгсөн баталгаат хугацаатай.

5

Нийлүүлэгч байгууллага олон улсад техник технологио нэвтрүүлсэн туршлагатай ба олон улсын зах зээл дээр тогтвортой үйл ажиллагаагаа явуулдаг

Weakness (Сул тал)

1

Энэ төрлийн үйл ажиллагаа явуулж байсан туршлага дутмаг

Opportunity (Боломж)

1

Импортын түлштэй адил чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх ба зах зээлд өрсөлдөхүйц үнийн бодлого баримтлана

2

Дахин ашиглаж болох хаягдлаар үйлдвэрлэл эрхэлж байгаа нь хууль эрх зүйн орчин, төрийн бодлоготой нягт уялдаж байгаа

3

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд төрөөс дэмжлэг туслалцаа авах боломжтой

4

Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн нь импортыг орлох бүтээгдэхүүн болно

Threats (Аюул)

1

Бүтээгдэхүүн гарал үүсэл талаасаа зах зээлд танигдаагүй

2

Хоёрдогч түүхий эдийг цуглуулахад гарах зардал өсөх хандлагатай

Strength (Давуу тал)

1

Монголын зах зээлд бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээ ихтэй

2

Үйлдвэрийн байршил нь Орос Хятадыг холбосон хурдны зам болон төмөр замтай ойр мөн үйлдвэрийн бүсэд байрлалтай. Уул уурхай компаниудад тээвэр ойр.

3

Олон улсын туршлагаар өөрсдөө үйлдвэрийн техник технологийг улам боловсронгуй болгох, үйлдвэрийн хүчин чадал ба бүтээмжийг ахиулах боломжтой.

4

Техник технологи нь олон улсын стандартад нийцсэн, шаардлага хангахуйц, нийлүүлэгчээс өгсөн баталгаат хугацаатай.

5

Нийлүүлэгч байгууллага олон улсад техник технологио нэвтрүүлсэн туршлагатай ба олон улсын зах зээл дээр тогтвортой үйл ажиллагаагаа явуулдаг

Weakness (Сул тал)

1

Энэ төрлийн үйл ажиллагаа явуулж байсан туршлага дутмаг

Opportunity (Боломж)

1

Импортын түлштэй адил чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх ба зах зээлд өрсөлдөхүйц үнийн бодлого баримтлана

2

Дахин ашиглаж болох хаягдлаар үйлдвэрлэл эрхэлж байгаа нь хууль эрх зүйн орчин, төрийн бодлоготой нягт уялдаж байгаа

3

Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих бодлогын хүрээнд төрөөс дэмжлэг туслалцаа авах боломжтой

4

Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн нь импортыг орлох бүтээгдэхүүн болно

Threats (Аюул)

1

Бүтээгдэхүүн гарал үүсэл талаасаа зах зээлд танигдаагүй

2

Хоёрдогч түүхий эдийг цуглуулахад гарах зардал өсөх хандлагатай

Гаргасан амжилт
Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Моторын ашигласан тос нь маш аюултай бохирдуулагч бодис юм. Энэхүү бодис нь олон төрлийн хүнд металлын нэгдлүүд, үнэрт нүүрсустөрөгчийг агуулдаг. Моторын ашигласан тосонд агуулагдах Pb, Zn, Cu, Cr, Ni, Cd зэрэг хүнд металууд нь байгаль орчин, хүн амьтны биед маш их хортой байдаг. Энэхүү ашигласан моторын тосноос үүдсэн хорт хаягдал дэлхий даяар жилд нийт 7 сая тонн бий болдог. Энэхүү асгарсан тос нь байгаль орчин, хүн амьтныг хөрсөнд нэвчих, усанд урсаж орох, шатаасны дараа хүнд нэгдэлүүд агаарт дэгдэх замаар бохирдуулж, хордуулдаг. Жишээлбэл: 1 пинт /57 литер/ тос нь усанд урсаж орсноор 1 акр /4046.85642 м2/ талбайг бохирдуулдаг.

Ахуй мандал дахиварын үйлдвэр нь үйл ажиллагаа эхэлснээс хойш нийт 6,000,000 литр аюултай хог хаягдлыг дахин боловсруулж  байгаль орчныг бохирдлоос хамгаалан ургамал, амьтан, хөрс, ус, агаарыг хамгаалаад байна.

Мөн тус үйлдвэрийн технологи нь байгаль ээлтэй эко технологийг Монгол инженерүүд нутагшуулаад байна. 

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Нийт 1229м2 талбай бүхий үйлдвэрийн байр,  30000м2 эзэмшлийн газартай

35/400-н цахилгааны дэд станцтай

Дизель түлшний гол үзүүлэлтүүдийг шинжлэх өөрийн лабораторитой.

Компанийн нийгмийн хариуцлага

•АЛТАН ОРШИХУЙ ХХК нь сар шинийн баярыг тохиолдуулан нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж Багахангай дүүргийн 80-аас дээш настай ахмад настанг хүлээн авч хүндэтгэл үзүүлдэг

•2014-2015 онд ШУТИС-ын Газрын тосны сургуулийн 100 гаруй оюутан Ахуй Мандал үйлдвэртэй танилцсан.

•Багахангай дүүргийн цэцэрлэгүүдийн дунд зохион байгуулагдсан Уран геманистикийн тэмцээнд Алтан Оршихуй Групп -н ивээн тэтгэсэн 183 дугаар цэцэрлэгийн  хүүхдүүд ялагч боллоо.

•Багахангай дүүрэг болсон өсвөрийн аврага шалгаруулах олон хотын тэмцээний ерөнхий ивээн тэтгэгчээр хамтран ажиллалаа.

•Багахангай дүүргийн сагсан бөмбөгийн лигийн тамирчидийн хувцас хэрэгсэлээр хангаж ивээн тэтгэв.

•Багахангай дүүргийн 207-р цэцэрлэгийн хүүхэд багачуудын шинэ жилийн болон эрдэмийн баяраар бэлэг гардууж хүүхэд багачуудаа баярлууллаа.

•2017 оны 7 сарын 21-ны өдөр зохион байгуулагдсан “Багахангайн цом-2017”  яруу найргийн наадмын ерөнхий ивээн тэтгэгчээр оролцож хамтран ажиллалаа.

Ирээдүйн зорилт

Цаашид үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэн өдөрт 20-25 тн дизель түлш үйлдвэрлэхээр өргөтгөлийн төслийг хэрэгжүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. 

Байгууллагын хаяг
Улаанбаатар хот Багахангай дүүрэг 1-р хороо химийн гудамж ахуй мандал үйлдвэрийн байр
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Battohtokh 9910569 golden_universe@ymail.com
Дизелийн түлш
333701: Дизелийн түлш "монгол эко түлш"

МОНГОЛ ЭКО ТҮЛШНИЙ

ТАНИЛЦУУЛГА

 Давуу тал

  • Цетаны тоо өндөр учир түлшний шаталт жигд, хөдөлгүүрийн ажиллагаа хүчин чадалд сайнаар нөлөөлнө.
  • Хүхрийн агууламж маш бага учир ашиглалтын шинж чанарт сайн нөлөөлөхөөс гадна  хөдөлгүүр болон эд ангийн ашиглалтын хугацаа 10%-иар нэмэгдэнэ.
  • Нүүрстөрөгчийн тортог нэмэгдэхгүй ба шаталтын явцад хөдөлгүүрт үүссэн тортогыг арилгана.
  •  Хүчилтөрөгчийн агуулга ихтэй тул шаталт илүү үр дүнтэй явагдана.
  • Хорт хийн ялгарал дунджаар 20% буурна.

 

ЭКО ТҮЛШНИЙ НӨЛӨӨЛӨЛ

  • Эко түлшийг хэрэглэсэнээр сэлгээнд орсон нүүрстөрөгч хөдөлгүүрт орсоноор  хөдөлгүүрийн хүчин чадлыг 10%-иар нэмэгдүүлэн, хорт хий 20%-иар бууруулдаг ба цилиндрт эерэг нөлөө үзүүлнэ.
  • Дизель хөдөлгүүрийн шаталтын камерт тортог үүсэлтийг багасгах, поршенгийн кольц коксжилтонд орохоос урьдчилан сэргийлнэ. Мөн хөдөлгүүрийн урьд нь тогтсон тортогийг зайлуулах үйлдэлтэй. Тортогыг ингэж цэвэрлэх үед зайлуулж байгаа тортгийн зарим хэсэг шатаж амжилгүй агаарт цацагдах тул яндангийн утааны хэмжээ түр зуур ихсэж болно.
  • Шаталтын явцад хөдөлгүүрт үүссэн тортогийг зайлуулах гэдэг нь бусад түлшнээс ялгарах гол онцлог юм. Шатах хөндий нь цэвэр болсоноор хөдөлгүүрийн бүтээмж дээшлэн шатахууны зарцуулалт багасдаг. Иймд зөвхөн хөдөлгүүр цэвэр болоод зогсохгүй түлшний үр ашиг, авто машины ашиглалтын хугацаа нэмэгдэнэ.

БАТАЛГАА

  • Газрын тосны бүтээгдэхүүний салбарт Монгол инженерүүдийн ур ухаанаар  “Монгол эко түлш” үндэсний  брэнд бүтээгдэхүүн болгон нутагшуулж чадсан.
  •  “Монгол эко түлш” –ийг  Ахуй мандал үйлдвэрийн    Хюндай танклори \hyandai tanklory\ маркын 23 тонны даацтай  цистерн машин нь  2013-2015 оны хооронд   156,000 км зайд тасралтгүй хэрэглэн үр ашгаа өгсөн. Мөн 5 тонн даацтай Хюндай гоулд  маркын 2419 унх улсын дугаар бүхий тээврийн хэрэгсэл  нь 2013  оны 12-р сараас 2017 оны 01-р сарын 20-ны хооронд  спидотетрийн заалтаар  82,100- 284,000 км буюу нийт 201,900 км зайнд  тасралтгүй хэрэглэж холын тээвэрт  аюулгүй байдал, чанар  үр ашиг нь батлагдсан болно.
  • Бид 2015 оноос Энержи ресорс компаний охин компани Паблик сервис ххк-нь нийгмийн хариуцлага хэрэгжүүлэн хамтран ажиллаж байна.
  • Баянхонгор аймагын төвд  аж, ахуй нэгж байгууллагууд  “монгол эко” түлшийг хэрэглэж байгаагаас гадна  Өмнөговь аймаг Цогт цэций сумын нутаг дэвсгэрт  үйл ажиллагаа явуулж байгаа  нүүрс тээвэрлэлтийн  компанитай хамтран ажилладаг.
  • 2016 оноос Монгол базальт вүүд ххк-тай хамтын ажиллагаатай түншилж  байна.


ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ