ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Хишиг өгөөмөр

Дундговь аймаг Сайнцагаан сум 7-р баг, Нарлаг буяннэмэхийн гудамж

88265000

Batnyam_2016@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

2007-2008 онд Дэлгэрхангай рестораныг түрээслэн ажиллуулж 2009 оны 07 дугаар сарын 19-нд Хишиг Өгөөмөр ХХК-ныг байгуулан ресторан паб чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Манай компани нь Сайнцагаан сумын хэмжээнд ширмэн тавагны хоолыг анхдагч болгон гаргаж Дундговь аймагт нийтийн хоолны хөгжил дэвшилд их үүрэг гүйцэтгэсэн. Ази, Европ хоолонд өөрийн гэсэн өвөрмөц амт, жор төрхтэй үйлчилгээний шинэлэг ая тухтай орчинг бүрдүүлэн өнөөг хүртэл үйл ажиллагаагаа өргөтгөн ажиллаж байна.                                                                                                                                     

Эрхэм зорилго

Манай байгууллага ажлын байрыг нэмэгдүүлж, амт чанартай хоолыг ая тухтай тохилог орчин  найрсаг үйлчилгээгээр аймагт болон улсын хэмжээнд өрсөлдөхүйц үйлчилгээтэй хамт олон болохыг зорилго болгон ажиллаж байна.

Өөрийн хүлэмжинд тарисан эко хүнсний ногоогоор ресторанаа хангаж,  мөн бусад ресторан цайны газруудад хүнсний ногоогоо нийлүүлнэ.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд
  • хоол үйлдвэрлэл
  • хүнсний ногооны худалдаа
  • хагас болон бүтэн боловсруулсан бүтээгдэхүүний худалдаа
  • архи, согтууруулах ундааны зүйлээр үйлчлэх үйлчилгээ 

 

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

захирал 1, менежер 1, ахлах тогооч 1, туслах тогооч 1, угаагч 1, үйлчлэгч 1, бармен 2, нийт 8 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Цаашид ажлын байрыг нэмэгдүүлж менежер 1, ахлах тогооч 1, туслах тогооч 2, үйлчлэгч 1, бармен 2 ажилтан авах нөөц бололцоотой.   

Компанийн свот шинжилгээ

давуу тал: өөрийн байртай 150-200 хүн хүлээн авах боломжтой. олон жил үйл ажиллагаагаа тогтвортой явуулж өөрийн гэсэн үйлчлүүлэгчидтэй болсон.

Чадварлаг тогооч, цөхрөшгүй хөдөлмөрч зан, шинийг сэтгэх чадвар , А зэрэглэлийн байрлалтай, 

сул тал: эргэлтийн хөрөнгө дутмаг, стандартын шаардлага хангаагүй өрсөлдөгчүүд бий болсон,

боломж: давхарлах боломжтой, сүлжээ салбар нээх боломжтой,  

аюул: байгалийн гэнэтийн үзэгдэл хэрэглэгчийн худалдан авах чадвар муудах, хүнсний бараа, түхий эдийн үнэ өсөх 

 

Гаргасан амжилт

2009 онд Шилдэг үйлчилгээ

2010 онд Дундговь түншлэл Баталгаат бүтээлч соёлтой үйлчилгээ 

2011 онд Шилдэг Кореко Түнш байгууллага

2013 онд АПУ компаний гэрээт байгууллагуудын дунд зохион байгуулсан вольболын тэмцээнд Мөнгөн медаль

2014 онд Сайнцагаан сумын 90 жилийн ойн Шилдэг аж ахуй 

2016 онд Аймгийн засаг даргын жуух бичиг 

 

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Цахилгаан бага зарцуулж эко газ ашигладаг. Хоолны хог хаягдлаа гахайн фермид нийлүүлдэг. Жилд ажилчдаа бүрэн хамруулж Сайнцагаан суманд зохион байгуулагддаг Нийтийн мод тарих өдөрлөгт идэвхтэй оролцдог.

Өдөр нарны гэрэл ашиглах боломжтой том цонхтой. Aжилчидийг улиралд 1 эрүүл мэндийн үзлэгт хамрагдуулдаг 

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

2011 онд 41 саяын хөрөнгө оруулалтаар гал тогоогоо өргөтгөн 2 давхар 9х6 харьцаатай тоосгоор өнгөлөн барисан. 

2013 онд рестораныхаа урд талд залган 13х10 хэмжээтэй 80 саяын хөрөнгө оруулалтаар үйлчилгээнийхээ заалийг өргөтгөсөн. 

Компанийн нийгмийн хариуцлага

2010 оноос Сайнцагаан сумын 8 өндөр настанд баяр ёслолоор гарын бэлэг өгдөг.

Тэмцээн уралдаанд оролцох баг болон авъяаслаг хүүхдүүдэд ивээн тэтгэгч байгууллагаар оролцдог

Эмнэлэгийн ажилчдад шагнал урамшуулалд ивээн тэтгэсэн

Сайнцагаан сум болон аймгийн баяр наадам тэмдэглэлт үйл ажиллагаанд ивээн тэтгэгч байгууллагаар оролцдог 

Ирээдүйн зорилт

Бүтээгдэхүүнийхээ нэр төрөл тоог ихэсгэх 

Олон хүнийг байнгын ажлын байраар хангах

Туслах аж ахуй мал болон гахай, тахианы ферм байгуулан өөрийн болон дотоодын импортыг хангах 

Цэвэр усны үйлдвэр барих 

Сүлжээ салбаруудыг аймагт болон сумдад нээх 

 

Байгууллагын хаяг
Дундговь аймаг Сайнцагаан сум 7-р баг, Нарлаг буяннэмэхийн гудамж
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Батням 88265000 Batnyam_2016@yahoo.com
Бэлэн хоол Бэлэн хоол Бэлэн хоол Бэлэн хоол
239922: Бэлэн хоол "хоол , хөнгөн зууш"

монгол болон солонгос европ хоол

  1.  Будааны ороомог /жижиг мёльчи загас ургамалын тос/                  2,тактуритан /тахианы мөч төмс лууван күчүжан модны тос/               3,Кимчи жигэ /гахайны мах кимчи сармис халуун ногоо/                4,Калбитан /үхрийн хавираг төмс лууван/                                                5,Жеюүг /гахайн мах амтад чинжүү күчүүжан модны тос бусад амтлагч/  6,төрөл бүрийн хачирнууд 10-15 төрлийн панчаанууд/                                    7, хачиртай бууз хуушуур /хонины мах сонгино гурил/                                8, котлет /хонь үхрийн мах будаа бусад хачижууд/                              9,зараз /машиндсан мах будаа өндөг бусад хачирнууд/                             10, өндөгний ороомог /төмс машиндсан мах өндөг шанз бэлдэнэ/    11,мөөгтэй шбагэти /гоймон совустай машиндсан мах цагаан мөөг сиир/ 12,хачиртай хоньны хорхог /хонь яамааны мах сонгино төмс луувантай битүү саванд жигнэж болгоно/                                                   13,хавиргатай шөл/хоньны хаврига сонгино сормис ногоо /                  14,гурилтай шөл /тасалсан гурил хонь үхрийн мах/                                    15, битүү шөл/хоньни мах сонгино сормис гурил/                            16,шаржигнуур тахиа /тахианы цээж мах сухааранд ороож шарж хийнэ/                                                                                                              17,цуйван /хоньны мах гурил төмс лууван амтад чинжүү сонгино/             18, гульш /яамааны мах будаа бусад бүх төрлийн хачир/                19,өндөгтэй фипэштэйкс /машиндсан мах шарсан өндөг будаа бусад      хачирууд/                                                                                                    20 ширмэн тавагны захиалагт хоолууд   /өндөгтэй хуурга /өндөг мах чинжүү   лууван/                                                                                                     21, өндөг кимчитэй хуурга /өндөг кимчи мах/                                              22,тахианы шарсан гуя /тахиаы гуя гирилдэж шараад чихэрлэг соус  өгөрци цагаан будаа бусад хачирууд/                                                                     23 нарийн махан хуураг /өндөг өгөрци будаа лууван/                            24,чихэрлэг соустай тахианы махан хуурга                                               25,сонгимсал /гахайн мах насч халуун ногоо сонгино 5 төрлийн панчан /     26,шинэ ногооны салат /навч помидор өгөрци соус/                                    31, тахайны махан цээзэр, салат/цээж мах  навч помидор огурцы шарсан  талх майнузаар амтална/                                                                            32, тахайны махан шорлог /амталж сойсон тахайны мах огурцы помидор    амтат чинжүү зэрэг орно/                                                                            33, гахайны шарсан мах/амталж шарсан гахайн махыг  халуун ногоотой  шарна                                                                                                          34,/ чинжүүтэй махан хуурга /амтат чинжүү хонь ны мах бага зэрэг халуун  ногоо бусад хачир будаа/                                                                 35,хоньны шарсан мах /хоньны мах огурцы помидор будаа/ зэрэг 50-60  төрлийн хоол хийдэг
 


ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ