‘‘ОСО Констракшн’‘ ХХК нь 2010 оны 4 дүгээр сарын 08 ны өдөр ГовьСүмбэр аймгийн Татварын Хэлтэст бүртгүүлж бие даасан аж ахуйн үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор мэргэжлийн хамт олондоо түшиглэн Хуванцар цонх ,хаалга, хана, шилэн хийцийн үйлдвэрлэл, Эрчим хүчний Барилга Угсралт 0,4-15 кВ, Барилга угсралт 2.1.1 , 2.1.2 , 2.2.1 , 2.2.2 чиглэлээр тусгай зөвшөөрөлтэй мөн гэр ахуйн тавилгын үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.
Манай Компани нь Эрчим хүчний шугам тоноглолыг шинээр ашиглалтад оруулах, хүчдэл залгах, барилга байгууламжийн угсралт, засвар тохижилт, Хуванцар öîíõ,хаалга, шилэн хийцийн ¿éëäâýðëýëийг тогтмол гүйцэтгэсээр ирсэн ба барилга угсралт засварын ажлыг чанартай гүйцэтгэхэд олон улсын стандартын шаардлага хангасан бараа материал, сүүлийн үеийн дэвшилтэт технологи, өндөр хүчин чадал бүхий тоног төхөөрөмж, орчин үеийн материалыг ашиглан боловсон хүчнүүдийнхээ ур чадварыг дээшлүүлэн ажиллаж байна.
‘‘ОСО Констракшн ‘‘ ХХК-н Зорилго: Чадварлаг хамт олон
Чанартай бүтээмж
‘‘ОСО Констракшн ‘‘ ХХК-н Зорилт: Үндэсний шилдэг бүтээн
байгуулагч Компани болно.
1. Шилэн хийцийн үйлдвэрлэл
2. Хуванцар цонх, хаалганы үйлдвэрлэл
3. Метал цонх, хаалганы үйлдвэрлэл
4. Шилэн фасад
5. Шилэн хана буюу партешн
6. Барилга угсралтын 2.1.1, 2.1.2, 2.2.1, 2.2.2 чиглэлээр
7. Эрчим хүчний барилга угсралт 0,4-15кв
8. Гэр ахуйн тавилгын худалдаа үйлдвэрлэл
Байгууллагын эдийн засаг санхүүгийн үзүүлэлтүүд жилээс жилд үр ашигтай болж орон нутгийн төсөвт төлөх татварын хэмжээ нэмэгдэж, жилдээ 720 сая төгрөгийн үнийн дүн бүхий ажил үйлчилгээ явуулж ирсэн бөгөөд татвар, нийгмийн даатгалийн байгууллагуудад өр төлбөргүйгээр ажиллаж ирлээ.
Бидний үйл ажиллагааны хамгийн тэргүүн эгнээнд тавигддаг зүйл бол гарцаагүй ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ ЭРҮҮЛ АХУЙГ хангаж ажиллах явдал юм. Иймд бид осол зөрчилгүй хамт олон болж чадсан.
Аймгийн хэмжээнд өрсөлдөгч байхгүй, өөрийн байртай, үйл ажиллагаа тогтмолжсон
Бид 2013 онд ОНХС-н хөрөнгөөр Говь-Сүмбэр аймгийн Баянтал суманд хогийн цэг байгуулах ажил, Сүмбэр сумын 1-р багийн 125,126,127-р байрны гадна фасад, орцны засварын ажил, Цагдаагийн хэлтсийн 40-н айлын цахилгаан хангамжийн нар салхины үүсгүүртэй гудамжны LED гэрэлтүүлгийг суурьлуулах, холболт хийх, 6/0,4кВ ЦДАШ шинээр барьж байгуулах ажлыг, 2014 онд Сүмбэр сумын 125,126,127-р байрны гадна хүүхдийн тоглоомын талбайн тохижилтын ажил, Шивээговь сумын ЭМТ-н барилгын их засварын ажил, Шивээговь суманд хүүхдийн тоглоомын талбайн ажил, Дорноговь аймгийн Иххэт суманд гэр байруудын дунд явган хүний зам тавих ажил, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Сансар цэцэрлэгийн цонх солих ажил, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутаг дахь Далангийн уурхайд 68х6,06 оффисийн барилга, 34х60х3,5х2,5 цэвэр усны чайна болон гадна барилгын ажил, 32х12х6 засварын байр зэрэг сендвичэн барилгын угсралтын ажлыг 2015 онд Дорноговь аймгийн Иххэт сумын Хогийн цэгийг хашаажуулах ажил , Иххэт сумын ЗДТГ-т Иргэний танхим шинээр байгуулах, Шивээговь сумын ЭМТ-ийн архив, агуулахын барилгын их засвар, Петровис компаний ШТС-ын барилгын их засварын ажлыг тус тус амжилттай хийж гүйцэтгэж улсын комисст сайн дүнтэй хүлээлгэн өгсөн. Мөн вакум цонхны үйлдвэр жилдээ 1200 гаруй м2 хуванцар болон металл цонх, хаалга, хаалт, 70 гаруй м2 партешн хаалт, болон гэр ахуйн тавилга зэрэг бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж үйл ажиллагаагаа хэвийн найдвартай явуулж байна.
Байгаль орчинд сөрөг нөлөөгүй
2012 онд техникийн шинэчлэл бүрэн хийж, ашиглалтын зардлаа хэмнэж шинэ технологоор үйлдвэрлэлээ явуулж хэрэглэгчдэд чанартай бүтээгдэхүүн нийлүүлж тэдний талархалыг байнга авч байна. Мөн 2013 онд компанийн оффис, үйлдвэрийн барилга байгууламжийг шинээр барьж байгуулан ашиглалтанд оруулсан.
Манай Компаний ИТА нарын 70 % нь Эрчим хүчний байгууллагад олон жил үр бүтээлтэй ажиллаж байгаа мэдлэг туршлагатай багаар ажиллах өндөр ур чадвартай ажилчид байдаг.
ОСО Констракшн ХХК-д ХАБЭА нь багийн хамтын хичээл зүтгэл юм.
Бидний давуу тал :
- Үйл ажиллагаа нь тогтмолжсон, нэр хүндтэйкомпани
- Орон нутагтаа татвар төлөгч компани
- Дадлага туршлагатайинженер, мэргэжилтэй ажилчдын багтай компани
- Хариуцлага бүрэн хүлээх чадвартай компани
- Ажлыг цаг хугацаанд нь чанартай гүйцэтгэдэг компани
- Ажлын арвин туршлагатай тул шинэ техник технологийг нэвтрүүлж чадсан компани
Байгууллагын хаяг: Говьсүмбэр аймаг
Сүмбэр сум III баг
Хонхор 1-р байрны урд задгай
E-mail хаяг: osokonsruction @gmail.com
Утас: 99014551, 99014458, 89999102
Холбогдох хууль, журмын хүрээнд үйл ажиллагаа явуулж үйл ажиллагаагаа улам өргөжүүлэхийн зэрэгцээ иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцүүлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилттой ажиллаж байна.
Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 3-р баг Хонхор, 1-89 тоот
381300: Гал тогооны өрөөний модон тавилга "Хувцасны шкаф /дсп хавтангаар хийсэн/"
Гүйдэг хаалгатай болон энгийн хаалгатай хувцасны шкафыг өнгө загвөрын өргөн сонголттойгоор захиалгын дагуу хэрэглэгчдэд хүргэж байна. Бид бүтээгдэхүүн болгоныг баталгаат хугацаатайгаар борлуулж байна.