ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Буйрын толио ХХК

Дорнод аймаг Хэрлэн сум 6-р баг ивээл 22-03

99580925

bayarmaaenkhmaa@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Өөрийн үйлдвэрийн байртай болохоор төлөвлөж байна.

Компанийн нийгмийн хариуцлага

Улирал, жил бүр татвараа төлж ажилладаг. Борлуулсан бүтээгдэхүүн бүрээс 2 хувийг  Байгал орчин, нуур усаа хамгаалах үйлсэд зохиулдаг.

Халхгол сумын иргэдэд хандив тусламж өгч, Буйр нуурын эрэг дээр 60ширхэг улиас, 200 ширхэг чацаргана тариалсан.

Ирээдүйн зорилт

Загас, адууны мах, тахианы махан консервлосан бүтээгдэхүүнээр Дорнод нутгийн "БРЕНД" бүтээгдэхүүн болгон хөгжүүлнэ.

Гаргасан амжилт

"Шилдэг бүтээгдэхүүн үйлдвэрлэгч-201"5 шагнал авч байсан.

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгаль орчинд болон хүний биед сөрөг нөлөөгүй,

Түүхэн замнал

Дорнод аймгийн Халхгол сумын нутагт орших Буйр нуураа түшиглэн  2005 оноос аялал жуулчлалын  түр бааз, загас барих, загас агнуурын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж байгаад 2008 Буйрын толио ХХК  болж өргөжин боловсруулах үйлдвэрийн чиглэлээр ажиллаж байна.

Эрхэм зорилго

Экологийн эрүүл хүнс үйлдвэрлэх.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Загас болон махан бүтээгдэхүүн боловсруулах, Буйр нуураа түшиглэн аялал жуулчлалыг хөгжүүлэх

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Үйлдвэрлэлийн цар хүрээгээ өргөжүүлэхээр төлөвлөж байна.

Компанийн свот шинжилгээ

Давуу тал: Түүхий эдийн нөөцийг нутгийн иргэд, малчдаас нийлүүлдэг, аймгийн төвд зах зээлд ойр байрласан, консердлож савласан бүтээгдэхүүний үйлдвэрлэл одоогоор манайхаас өөр байхгүй /Дорнод аймагт/, ажиллах хүч одоогоор хангалттай, Улаанбаатар хотод бүтээгдэхүүнээ борлуулж байгаа /Номин-гийн сүлжээгээр/

Байгууллагын хаяг
Дорнод аймаг Хэрлэн сум 6-р баг ивээл 22-03
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Энхмаа 99580925 bayarmaaenkhmaa@yahoo.com
Махан консерв Махан консерв
211322: Махан консерв "тахианы махан консерв"

Тахианы махыг консердах, шарж вакумлах ажиллагааг 2016 оноос хийж эхэллээ.

Махан консерв Махан консерв
211322: Махан консерв "адууны жигнэсэн мах"

500 граммын шилэн саванд адууны махыг жигнэж боловсруулах худалдаалж байна.

Махан консерв Махан консерв Махан консерв Махан консерв
211322: Махан консерв "Буйр загас"

Халхголын Буйр нуурын  Булуу цагаан, Цурхай загасны махыг шилэн саванд нөөшлөх, утах, шарж вакумлах зэргээр боловсруулан Дорнод аймгийн хэрэглэгчид төдийгүй Улаанбаатар хотод борлуулж байна.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ