ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Солонго талст

Увс аймаг Улаангом сум 7-р баг 7-р баг 24-а

99452014

Solongotalst@gmail.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

“Солонго талст” ХХК нь анх 1989 онд “Солонго” пүүс нэртэйгээр байгуулагдаж давс боловсруулах үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд 1998 оноос Газар тариалангийн салбарт үйл ажиллагаа эхлүүлж өөрийн эзэмшлийн 4га талбайд бургас, улиас, хайлаас модыг үржүүлэх, 2000 оноос төмс хүнсний ногоо, хүнсний ногооны үр малын тэжээлийн ургамал, 2008 оноос өөрийн эзэмшлийн 37 га газарт газар доорх услалтын систем байгуулж чацаргана, үхэр нүдний суулгац үржүүлэх, тариалах, 1997 оноос Эрчим хүчний салбарт үйл ажиллагаагаа эхлүүлж Улаангом сумын ахлах 4-р сургууль, Чандмань-эрдэм сургуулийг дулааны эрчим хүчээр хангах, 2010 онд 280м2 талбай бүхий автомашины угаалга-дулаан граж ашиглалтад оруулан өнөөдрийг хүртэл тогтмол үйл ажиллагаа явуулж байна.         

Газар тариалангийн салбарт 1998 оноос үйл ажиллагаа эхлүүлж өөрийн эзэмшлийн 4га талбайд бургас, улиас, хайлаас модыг үржүүлж, 2000 оноос төмс хүнсний ногоо, хүнсний ногооны үр малын тэжээлийн ургамал, 2008 оноос өөрийн эзэмшлийн газар доорх услалтын систем бүхий 35 га газарт чацаргана, үхэр нүдний суулгац үржүүлж эхэлсэн бөгөөд жилд 2000-3000 пресс өвс, тэжээлийн ургамал, 100,000-150,000 суулгац үржүүлж байна. Өнгөрсөн хугацаанд чацаргана, үхэр нүдний 600,000 орчим суулгац бэлдэж иргэн, аж ахуйн нэгжүүд болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дэлхийн зөн, Адра Монгол ОУБ-аас зарласан тендерт шалгарч Улаанбаатар хот, Дархан-Уул, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Баян-Өлгий, Ховд, Завхан, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Дорнод, Хэнтий, Сүхбаатар зэрэг аймгуудад 400,000 гаруй суулгац нийлүүлсэн байна.

Эрчим хүчний салбарт 1997 оноос үйл ажиллагаагаа эхлүүлж 2000 онд Улаангом сумын ахлах 4-р сургууль, Чандмань-эрдэм сургуулийг дулаанаар халаах нам даралтын 2 ширхэг иж бүрэн уурын зуухыг компанийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар шинээр барьж ашиглалтад оруулан өнөөг хүртэл тасралтгүй 19 жил дулааны эрчим хүчээр хангаж байна. Уг хугацаанд 4-р сургуулийг дулаанаар хангах уурын зуухны тогоо, холбогдох тоног төхөөрөмжийг 2006, 2012 онд, Чандмань-эрдэм сургуулийг дулаанаар хангах уурын зуухны тогоо, холбогдох тоног төхөөрөмжийг 2006 онд шинэчилсэн ба 2013 онд Чандмань-Эрдэм сургуулийг дулаанаар хангах уурын зууханд технологийн шинэчлэл хийж байгальд ээлтэй бүрэн шаталттай утаа бага ялгаруулдаг 1.0 Мвт-ийн хүчин чадалтай усан халаалтын уурын зуухны тогоо болон тоног төхөөрөмж суурилуулж өргөтгөл барьж ажиллаж байна.

10.jpg

 

Эрхэм зорилго

Хэрэглэгчдийг найдвартай тасралтгүй дулааны эрчим хүчээр хангах, жимс, жимсгэний суулгац үржүүлж импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн эхлэлийг тавих.

 

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Дулааны эрчим хүч үйлдвэрлэл

Газар тариалан     -жимсний болон гоёлын модны суулгац үржүүлэх

                            - жимс тариалалт, боловсруулалт

                            - малын тэжээлийн ургамал тариалалт, усалгаатай хадлан

                            - төмс хүнсний ногоо, түүний үр тариалалт

Үйлчилгээ             автомашин угаалга, дулаан граж

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Хүний нөөцийн бүтцийн хувьд хэвтээ тогтолцоотой,  Эдийн засагч, Ня-Бо, дулаан, барилга, усны инженер, агрономич, агротехникч, механик, слесарь, гагнуурчин, жимс-ногоочин, мужаан, засалчин зэрэг мэргэжлийн үндсэн 31 ажилтны бүрэлдэхүүнтэй.

Компанийн свот шинжилгээ

Давуу тал: Олон жилийн дадлага туршлагатай мэргэшсэн ажилтан, өөрийн эзэмшлийн үйлдвэрийн байр, тоног төхөөрөмж, техник хэрэгсэлтэй

Борлуулалт: Дулааны үйлдвэрлэлийн хувьд дэвшилтэд техник, тоног төхөөрөмжөөр тоноглогдсон үйлдвэрлэл, борлуулалтын хэмжээ тогтвортой

Сул тал: МСҮТ төгсөгчдөөс ажиллах хүчин авахад тогтвор суурьшилтай ажилладаггүй, Газар тариалангийн салбарын борлуулалтын хувьд сүүлийн жилүүдэд санхүү, эдийн засгийн байдал хүндэрсэнтэй холбоотойгоор борлуулалтын хэмжээ буурах

 

 

Гаргасан амжилт

Манай “Солонго талст” ХХК-ийн үйл ажиллагааг төрөөс үнэлэн

-2006 онд "Аймгийн АОЭХ-ны хүндэт өргөмжлөл, цом

-2006 онд Монголын Үндэсний татварын албаны талархал

-2008 онд Увс аймгийн Татварын хэлтсийн "А" үнэлгээтэй гэрчилгээ

-2009 онд Увс аймгийн Татварын хэлтсийн "А" үнэлгээтэй гэрчилгээ

-2010 онд Увс аймгийн "Шилдэг татвартөлөгч" өргөмжлөл

-2011 онд ТЕГ-ын "Найдвартай татвар төлөгч" гэрчилгээ

-2011 онд ХХААХҮЯ-ны хүндэт өргөмжлөл

-2011 онд Монголын үндэсний ХАҮТ-ын "Хүндэт жуух"

-2012 онд "Нийгмийн даатгалын ерөнхий газрын талархал

-2012 онд Увс аймгийн "Шилдэг татвар төлөгч" өргөмжлөл

-2014 онд Увс аймгийн “Тэргүүний тариаланч” хамт олон өргөмжлөл, цом

-2015 онд Монголын үндэсний ХАҮТ-ын оны шилдэг аж ахуйн нэгж хүндэт өргөмжлөл, цомоор тус тус шагнагдсан.

1.jpeg

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Дулааны эрчим хүч үйлдвэрлэлийн тухайд байгаль орчинд ээлтэй, бүрэн шаталттай, утаа сорогч циклонтой MNS5045:2001 стандартын шаардлага хангасан уурын зуухны тогоо, тоног төхөөрөмж суурилуулж ажиллуулж байна.

Газар тариалангийн салбарт хийж буй үйл ажиллагааны тухайд жимсний болон гоёлын мод тариалалт нь ногоон байгууламжийн хэмжээг нэмэгдүүлж агаарын бохирдлын хэмжээг бууруулж, хог хаягдал үүсэгдэггүй давуу талтай бөгөөд байгаль орчинд ээлтэй.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Компани 100 хувь өөрийн хөрөнгөөр болон Банк санхүүгийн байгууллагаас арилжааны зээл авч бүтээн байгуулалт дэд бүтцийн өргөтгөл, шинэчлэлийн үйл ажиллагаа явуулж байна.

Дулааны эрчим хүч үйлдвэрлэлийн салбар дахь үйл ажиллагаагаа өргөтгөх зорилгоор Увс аймгийн Тариалан суманд төвлөрсөн 1.4Мвт-ын хүчин чадалтай дулааны эх үүсвэр, 1095 метр урт 3 хос усан хангамж, дулааны хангамжийн шугам сүлжээг шинээр байгуулж хэрэглэгчдийг дулаанаар хангахаар 2014 онд Увс аймгийн болон Тариалан сумын Засаг даргатай төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны гэрээ байгуулж нэгдсэн шугам сүлжээ байгуулах ажлыг эхлүүлээд байна.

Компанийн нийгмийн хариуцлага

Ажилчдаа эмчилгээ, сургалтанд явахад байгууллагаас зардлыг нь дааж, өвлийн улиралд 3-5 тн нүүрсийг өөрийн унаагаар хүргэж өгөх, хадлан өвс үнэгүй олгох, хүнсний ногоог нэг удаа үнэгүй олгох, гэр бүл болоход эд материалын болон мөнгөн тусламж үзүүлэх зэрэг нийгмийн асуудлыг шийдвэрлэдэг.

Ирээдүйн зорилт

Тариалан суманд дулааны эрчим хүчний эх үүсвэр, дулааны нэгдсэн шугам сүлжээг шинээр байгуулж тус сумын төрийн болон аж ахуйн нэгж байгууллага, иргэдийг дулааны эрчим хүчээр хангаж тав тухтай орчинд ажиллаж амьдрах нөхцлийг бий болгох зорилт тавин ажиллаж байна. 

Байгууллагын хаяг
Увс аймаг Улаангом сум 7-р баг 7-р баг 24-а
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Хорлоо 99452014 Solongotalst@gmail.com
Дулааны эрчим хүч Дулааны эрчим хүч Дулааны эрчим хүч Дулааны эрчим хүч
173001: Дулааны эрчим хүч "Дулааны үйлдвэрлэл"

Эрчим хүчний салбарт 1997 оноос үйл ажиллагаагаа эхлүүлж 2000 онд Улаангом сумын ахлах 4-р сургууль, Чандмань-эрдэм сургуулийг дулаанаар халаах нам даралтын 2 ширхэг иж бүрэн уурын зуухыг компанийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар шинээр барьж ашиглалтад оруулан өнөөг хүртэл тасралтгүй 19 жил дулааны эрчим хүчээр хангаж байна. Уг хугацаанд 4-р сургуулийг дулаанаар хангах уурын зуухны тогоо, холбогдох тоног төхөөрөмжийг 2006, 2012 онд, Чандмань-эрдэм сургуулийг дулаанаар хангах уурын зуухны тогоо, холбогдох тоног төхөөрөмжийг 2006 онд шинэчилсэн ба 2013 онд Чандмань-Эрдэм сургуулийг дулаанаар хангах уурын зууханд технологийн шинэчлэл хийж байгальд ээлтэй бүрэн шаталттай утаа бага ялгаруулдаг 1.0 Мвт-ийн хүчин чадалтай усан халаалтын уурын зуухны тогоо болон тоног төхөөрөмж суурилуулж өргөтгөл барьж ажиллаж байна. 

13.jpg3.1.jpg3.jpg

Бүх төрлийн жимсний компот
215509: Бүх төрлийн жимсний компот "чацарганы шүүс"

Увс нуурын сав газарт ургадаг амтат чацаргана жимсээ боловсруулан ямар нэгэн нэмэлт бодис хэрэглэлгүй үйлдвэрлэдэг тул цэвэр байгалийн гаралтай бүтээгдэхүүн болж чаддаг. Хүүхдүүдийн амин дэмийн хэрэгцээг хангах, насанд хүрсэн хүний дархлааг дэмжих, ханиад томуунаас урьдчилан сэргийлэх гэх мэт олон зорилгоор байгалийн цэвэр органик бүтээгдэхүүнийг худалдаалж байна. images.jpg

Бүх төрлийн жимсний компот Бүх төрлийн жимсний компот Бүх төрлийн жимсний компот Бүх төрлийн жимсний компот
215509: Бүх төрлийн жимсний компот "Суулгац"

Чацаргана, Үхэр нүд, Алим, Бэсрэг алим, Интоор, Чавга, Улиас, Бургас, Хайлаас модны суулгац бэлтгэх

Төмс хүнсний ногоо, түүний үр тариалалт

Огурций, Помидор, Чацаргана, Үхэр нүд, Алим, Бэсрэг алим, Интоор, Чавга, Бөөрөлзгөнө, Гүзээлзгэнэ жимс тариалалт

Чацаргана, Үхэр нүдний өтгөрүүлсэн шүүс варень, тос боловсруулах

 

Газар тариалангийн салбарт 1998 оноос үйл ажиллагаа эхлүүлж өөрийн эзэмшлийн 4га талбайд бургас, улиас, хайлаас модыг үржүүлж, 2000 оноос төмс хүнсний ногоо, хүнсний ногооны үр малын тэжээлийн ургамал, 2008 оноос өөрийн эзэмшлийн газар доорх услалтын систем бүхий 35 га газарт чацаргана, үхэр нүдний суулгац үржүүлж эхэлсэн бөгөөд жилд 2000-3000 пресс өвс, тэжээлийн ургамал, 100,000-150,000 суулгац үржүүлж байна. Өнгөрсөн хугацаанд чацаргана, үхэр нүдний 600,000 орчим суулгац бэлдэж иргэн, аж ахуйн нэгжүүд болон Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Дэлхийн зөн, Адра Монгол ОУБ-аас зарласан тендерт шалгарч Улаанбаатар хот, Дархан-Уул, Булган, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв, Баян-Өлгий, Ховд, Завхан, Дорноговь, Өмнөговь, Дундговь, Дорнод, Хэнтий, Сүхбаатар зэрэг аймгуудад 400,000 гаруй суулгац нийлүүлсэн байна.

Тус компани газар тариалангийн салбар дахь үйл ажиллагаагаа өргөтгөх зорилгоор 2013 онд ОХУ-ын Хөдөө аж ахуйн академийн харъяа Минусинск хотын хөдөө аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнтэй хамтран ажиллах гэрээ байгуулан алим, бэсрэг алим, чавга, интоор, гүзээлзгэнэ, чацаргана, үхрийн нүдийн 13000 ширхэг суулгац авч Улаангом суманд тариалж, нутагшуулах ажлыг амжилттай хийж байна. Энэхүү ажлын дээрх нэр дурдсан жимсний моднуудыг Монгол Улсад нутагшуулах тэдгээрийн суулгац бэлдэж жимс, жимсгэнэ тариалагчдыг хангах зорилготой ажиллаж байна

 

 

Бүх төрлийн жимсний компот
215509: Бүх төрлийн жимсний компот "Чацаргана"

Чацарганы тос нь биологийн идэвхт бодисууд болох каратиноид, токоферол, фосфолипид, органик хүчлүүдээс гадна витамин С, А, Р, К, болон В төрлийн витаминуудаар баялаг чацарганы тосыг худалдаалж байна. images.jpg

Бүх төрлийн жимсний компот
215509: Бүх төрлийн жимсний компот "үхрийн нүдний шүүс"
Мэдээлэл байхгүй байна


ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ