ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Мөнх авзага хайрхан

Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 2-р баг Мөнхийн -1 тоот

99644128

moogii8161@gmail.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Ирээдүйн зорилт

Цаашид үйлдвэртээ орчин үеийн тоног төхөөрөмж авч ажлын байраа өргөтгөн, бүтээгдэхүүний нэр төрлийг олшируулан ажиллах зорилт тавин ажиллаж байна.

Түүхэн замнал

 Х. Мөнхсайхан миний бие нь Говьсүмбэр аймагт 2008 оноос эхлэн модон эдлэлийн үйлдвэрийн чиглэлээр мужааны цех байгуулан ажиллаж ирсэн. 2014 оноос "Мөнх авзага хайрхан ХХК" үүсгэн байгуулж сум орон нутгаас зарлагдаж буй тендерүүдэд оролцон шалгарч бүтээгдэхүүнийг шаардлагын түвшинд хийж гүйцэтгэж байна. Мөн 3 хүнийг тогтмол ажлын байраар ханган ажиллаж байна. Өөрийн орон нутаг болон бусад аймгуудаас захиалга авч бүтээгдэхүүнээ нийлүүлж байна.

Эрхэм зорилго

Модон тавилгын үйлдвэрлэл эрхэлж өрхийн орлогоо нэмэгдүүлэхээс гадна өөрийн орон нутгийн болон иргэдийн эрэлт хэрэгцээг хангах

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Бүх төрлийн модон тавилга үйлдвэрлэл

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Ажилчидаа тогтмол ажлын байраар ханган цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлэн ажлын байрны тоог нэмэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Компанийн свот шинжилгээ

Аймгийн хэмжээнд өрсөлдөгч олон байдаг хэдий ч бүтээгдэхүүний чанараар олонд танигдсан, өөрийн ажлын байртай, Сум хөгжүүлэх сан, Хөдөлмөр эрхлэтийг дэмжих сангийн  хөнгөлөлттэй зээлд хамрагдсанаар үйл ажиллагаа өргөжих боломж бүрдсэн. Мөн одоогоор ЖДҮХС-аас зээл авч ажлын байраа өргөтгөх, агуулахтай болох хэрэгцээтэй байна.

Гаргасан амжилт

2010 оноос эхлэн аймгаас зохион байгуулагддаг "Шилмэл мал, шилдэг бүтээгдэхүүн", " Элбэг дэлбэг цагаан сар" үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцож 2010-2013 онд модон эдлэлээр тэргүүн байр, 2015 онд "Шилдэг модон эдлэл", 2016 онд аж үйлдвэрийн яамнаас зохион байгуулагдсан үндэсний нэрийн бүтээгдэхүүн шалгаруулахад оролцож яамны талархалаар тус тус шагнуулсан. 

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгаль орчинд ямар нэгэн хор нөлөөгүй, эрүүл мэндэд ямар нэгэн хор хөлөөнүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Цахилгаан эх үүсвэрт холбогдсон, үйл ажиллагаагаа аймгийн төвд байршил сайтай газар явуулдаг.

Компанийн нийгмийн хариуцлага

Холбогдох хууль, журмын хүрээнд үйл ажиллагаа явуулдаг татварын хэлтэст тухай бүр тайлангаа өгч татвараа төлдөг.

Байгууллагын хаяг
Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 2-р баг Мөнхийн -1 тоот
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Мөнхсайхан 99644128 moogii8161@gmail.com
Гэрийн бусад модон тавилга Гэрийн бусад модон тавилга Гэрийн бусад модон тавилга
381403: Гэрийн бусад модон тавилга "Шкаф"

Углуургатай, модон хадаастай, том овортой тавилгыг хэсэг хэсгээр нь салгаж зөөж суурьлуулахад хялбар болгосон. Тухайн захиалж буй хүний өөрийн сонирхолын дагуу засвар, өнгөний өргөн сонголттой.

Гэрийн бусад модон тавилга Гэрийн бусад модон тавилга Гэрийн бусад модон тавилга Гэрийн бусад модон тавилга
381403: Гэрийн бусад модон тавилга "Ханын тавилга /стинк/"

Углуургатай, модон хадаастай, том овортой тавилгыг хэсэг хэсгээр нь салгаж зөөж суурьлуулахад хялбар болгосон. Тухайн захиалж буй хүний өөрийн сонирхолын дагуу засвар, өнгөний өргөн сонголттой.

Гэрийн бусад модон тавилга Гэрийн бусад модон тавилга Гэрийн бусад модон тавилга
381403: Гэрийн бусад модон тавилга "Гал тогооны ком тавилга"

Углуургатай, модон хадаастай, том овортой тавилгыг хэсэг хэсгээр нь салгаж зөөж суурьлуулахад хялбар болгосон. Тухайн захиалж буй хүний өөрийн сонирхолын дагуу засвар, өнгөний өргөн сонголттой.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ