ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Табуко

Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 3-р хороо токиогийн гудамж, 55-р байр, 0

99865058

enkhbaatar.banzragch@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Табуко ХХК-ны захирал Б.Энхбаатар миний бие 1995 оноос хувиараа арьсан жижиг эдлэлийг сонирхон эрхэлж 1996-2007 онд Буянт анд, Монгол Алтай зэт ХХК-иудад хувь нийлүүлэн хамтран ажиллахдаа гүйцэтгэх захирал, менежер технологч, загвар зохион бүтээгчээр ажиллаж байгаад 2008 оны 3-р сараас бие даан тус компанийг байгуулсан.

Эрхэм зорилго

Үйлдвэрлэл, үйлчилгээгээ өргөжүүлэн, үндэсний үйлдвэрийн барааны нэр төрлийг нэмэгдүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжсэн үйлдвэрлэл бий болгон дотоод гадаад зах зээлд тодорхой байр сууриа олох.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Тус үйлдвэр нь манай улсад боловсруулсан арьс шир түүхий эдийг ашиглан эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн бүх төрлийн цүнх, түрийвч, аяны цүнх, үүргэвч, ангийн буу болон тусгай тоноглолын гэр, бүс тэлээ, захиалгын үйлчилгээ, жижиг эдлэлийн засвар зэрэг бүтээгдэхүүн ба үйлчилгээг явуулдаг.

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Одоогоор 7 ажилтантай ажиллаж байна цаашид үйлдвэрийн өргөжүүлэлттэй холбогдуулан  технологийн шаардлагын дагуу хүний нөөцийг сургаж, мэргэшүүлж  нэмэгдүүлэн ажиллах болно.

Компанийн свот шинжилгээ

Цэвэр арьсан бүтээгдэхүүн эрэлт хэрэгцээ ихтэй байдаг.

Гаргасан амжилт

Манай улсад зохион байгуулагддаг үзэсгэлэн худалдаанд байнга оролцохдоо бараа бүтээгдэхүүнээ "Талын бух" тэмдэг шошготой танилцуулан сурталчилж, хэрэглэгчид болон худалдан авагчдад тодорхой хэмжээний танил болсон. 

1997 оны "Түншлэл-97" үзэсгэлэн худалдаанд оролцож 2-р байр эзэлсэн.

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Боловсруулсан түүхий эдээр бүтээгдэхүүн хийж байгаа тул байгаль орчин, эрүүл мэндэд хор нөлөөгүй.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц
Компанийн нийгмийн хариуцлага

Хүмүүнлэгийн болон нийгмийн арга хэмжээнд идэвхитэй оролцдог.

Ирээдүйн зорилт

- Цаашид өөрсдийн байгаа тоног төхөөрөмжөөр монгол, буриад гутал, сандаль, гэрийн шаахай, эмээл, хазаар зэргийг нөөц бололцоог ашиглан үйлдвэрлэх.

-  Өөрийн сурсан ур чадвараа хөгжүүлэн энэ төрлөөр сурах сонирхолтой иргэдэд дагалдуулан сургах.

- Их дээд сургуулиудын тус чиглэлийн танхимтай дадлагын оюутан сургах гэрээ хэлцэл хийх.

- Алслагдсан дүүрэг, хороололд салбар үйлдвэр нээх.

- Зах зээлийн худалдан авах чадварыг харгалзан нэрийн барааны дэлгүүр нээж хэрэглэгчдийн гар дээр шууд очих үйлчилгээг явуулах.

- Бүтээгдэхүүн бүрийн сав баглаа боодолдоо стандартыг дагаж мөрдөх. 

- Энэ чиглэлээр цар хүрээгээ тэлснээр зах зээлд зохих хувь нэмрээ оруулж хэрэглэгчдийн хэрэгцээнд хямд үнтэй бүтээгдэхүүн нийлүүлэх.

- Бусад үйлдвэрлэгчид болон импортын бараатай өрсөлдөх, энэ төрөлдөө өөрийн өвөрмөц загвар хийцтэй болох зорилт тавин ажиллаж байна.

Байгууллагын хаяг
Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг 3-р хороо токиогийн гудамж, 55-р байр, 0
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Энхбаатар 99865058 enkhbaatar.banzragch@yahoo.com
Савхи, арьс, ширээр хийсэн бүс, тэлээ Савхи, арьс, ширээр хийсэн бүс, тэлээ
282421: Савхи, арьс, ширээр хийсэн бүс, тэлээ "талын бух"

арьсан бүс, тэлээ

Савхин цүнх Савхин цүнх Савхин цүнх Савхин цүнх
292201: Савхин цүнх "талын бух"

арьсан цүнх /эрэгтэй, эмэгтэй, аяны, үүргэвч, ангийн бууны гэр, тусгай зориулалтын гэр, сав,.../

Савхин түрийвч Савхин түрийвч Савхин түрийвч
292202: Савхин түрийвч "талын бух"

арьсан түрийвч



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ