Бид 1995 оноос арьсан эдлэл, гутал зэргийг гар аргаар үйлдвэрлэн үйл ажиллагаагаа явуулж зах зээлд өөрийн бүтээгдэхүүнээрээ танигдаж эхэлсэн.
2010 оноос дэлхийн томоохон уул уурхайн нэг “Оюу толгой” ХХК-тай хамтран ажиллаж хэрэгцээт хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, арьсан бүтээгдэхүүн, цүнх, сав зэргийг үйлдвэрлэн тасралтгүй ханган нийлүүлдэг болсон. 2014 оноос “Хасудбат” ХХК-ийг үүсгэн байгуулж арьсан эдлэл, бэлэг дурсгалын зүйл, уул уурхайн комданий хөдөлмөр хамгааллын арьсан хэрэгсэл, ажлын илгэн бээлий, өвөл, зуны ажлын хувцас, ажлын гутал болон энгийн гоёлын хүүхдийн гуталыг захиалгаар үйлдвэрлэн хүргэдэг
Чанартай шилдэг бүтээгдэхүүнийг, хэрэгчлэгчийн хүссэн загвараар үйлдвэрлэх
Үйл ажиллагааны чиглэл
- Арьс арьсан эдлэл үйлдвэрлэл /Бүс бүслүүр түрийвч, бэлэг дурсгалын зүйл
- Гадаад дотоод худалдаа үйлчилгээ /үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ нэрийн нэрийн барааны дэлгүүр болон жуулчны бааз, нисэх онгоцны буудлын сувинерын дэлгүүрээр худалдаалах захиалга авах
- Хатуу зөөлөн оёдол /ажлын хувцас, гоёлын, энгийн хүүхдийн гутал/
- Уул уурхайн компаниудын ханган нийлүүлэлт /Хөдөлмөр хамгаалалын хэрэгсэл, ажлын гутал хувцас, бээлий, нурууны бүслүүр, цүнх сав/
“Хасудбат” ХХК нь Өмнөговь аймгийн иргэдийн худалдан авалтын гол цэг болсон Гандрим худалдааны төвд өөрийн нэрийн барааны бүтээгдэхүүнээ борлуулдаг
Манай компани нь нийт 4 ажилтантай ирээдүйд 4-5 хүн сургаж авах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Бид байгаль орчинд сөрөг нөлөөгүй бизнес эрхэлдэгээрээ бахархдаг.
Өөрийн гэсэн үйлдвэрийн байргүй, ирээдүйд өөрийн үйлдвэрийн байртай болох зорилт тавин ажиллаж байна.
Улсын болон аймгийн хэмжээнд зохион байгуулсан нийтийг хамарсан ажилд жил бүр идэвхитэй оролцдог. Мөн компани ажилчдад мөнгөн болон эд материалын туслалцааг хүсэлтийн дагуу үзүүлсэн.
Дэлхийд өрсөлдөх монгол бренд үйлдвэрлэх
Өмнөговь аймаг Даланзадгад сум 1-р баг, ннсайхан Өлзийт дэлгүүрийн 2 давхарт
282421: Савхи, арьс, ширээр хийсэн бүс, тэлээ "Ширэн тэлий"
Манай бүтээгдэхүүн нь цэвэр арьсаар хийсэн чанар, загвар сайтай, захиалагчийн хүссэн загвараар үйлдвэрлэгдэдгээрээ онцлог. Мөн манай бүтээгдэхүүн нь хэрэглэгчдийн талархлыг хүлээнсэн, чанартай бүтээгдэхүүн юм.