ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Хүрхрээ долгио

Говь-Алтай аймаг Чандмань сум 2-р баг, Өлзийбулаг Гүвь-Алтай Чандмань сумын Хан-уул 1-3 тоот

88098623

hvrhree_88@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

2011 оны 11 сарын 26нд Хүрхрээ долгио газар тариалангийн хоршоог  байгуулсан. Үүнээс өмнө хөх тариаг тариалж гар аргаар гурил үйлдвэрлэж иргэдэд нийлүүлж байсан. Хоршоогоо байгуулж шинэ техник, технологи нэвтрүүлсэн. Хоршоо нь нийт 44 гишүүн өрхтэй. Чандмань сумын Хүрхээ багт газар тариалангийн үйл ажиллагаагаа явуулж байна. Өөрийн үйлдвэрийн гурлыг Алтай хот болон Улаанбаатар хотод нийлүүлдэг. 4 хүнийг ажлын байраар ханган ажиллаж байна. Хоршооны захирал Б.Оросоо нь Улсын тэргүүний тариаланч хүн.

Эрхэм зорилго

Хөх тарианы гурлыг бренд болгох чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Хөх тарианы гурилаа үйлдвэрлэж Улаанбаатар хотод очиж дэлгүүр супермаркетэт нийлүүлдэг.

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Хүрхрээ долгио хоршоо нь одоогоор нэг  захирал, нэг менежер, хоёр туслах ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Ирээдүйд ажилчдын тоог нэмэх төлөвлөгөөтэй байгаа.

Компанийн свот шинжилгээ

Аймгийн хэмжээнд адил бүтээгдэхүүн үйлдвэрлэж өрсөлдөхүйц хэмжээний гарч ирсэн аж ахуй нэгж байхгүй.

Гаргасан амжилт

Алтайн түншлэл, бүсийн үзэсгэлэн худалдаа, Алтан намар, Намрын ногоон өдрүүд  зэрэг үзэсгэлэн худалдаануудаас шилдэг бүтээгдэхүүний шагнал авч байсан.

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгаль орчинд эрүүл мэндэд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Өөрийн үйлдвэрийн гурлыг эрүүл ахуйн шаардлага хангасан цаасан уутанд уутлаж хэрэглэгчдэд худалдаалж байна.Хөх тарианы гурил нь эрүүл хүнсэнд зүй ёсоор тооцогддог. Учир нь хүний биед зайлшгүй шаардлагатай өндөр хэмжээний эрдэс бодис, уураг, олон төрлийн витаминаар баялаг. Тухайлбал, хөх тариа нь нүүрс ус, эслэг ихтэй, уураг, амин дэм, B1 витамин, B2 витамин, B3 витамин, B5 витамин, B6 витамин, E витамин болон натри, кали, магни, калц, төмөр, зэс, фосфор, цайр  гээд олон төрлийн эрдэс бодисыг агуулдаг байна.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Тус үйлдвэр жилд 20тонн хөх гурил, тэжээл зэрэг бүтээгдэхүүнүүдийг зах зээлд нийлүүлдэг.   Хөх тарианы гурил нь Улаанбаатар хотоос гадна өөрийн аймгийн иргэдийн хэрэгцээг хангана. эрүүл  хүнс хэрэглэх нөхцлийг бүрдүүлэхэд хувь нэмэрээ оруулж,  эрүүл мэндэд ээлтэй хүнсний сонголтыг ихэсгэж байна.

Компанийн нийгмийн хариуцлага

Иргэдэд чанарын шаардлага хангасан экологийн эрүүл хүнс нийлүүлэх аливаа татвар даатгалыг байнга төлдөгмонголчуудын хүнсний хэрэглээнд эрүүл  хүнс хэрэглэх нөхцлийг бүрдүүлэхэд хувь нэмэрээ оруулж,  эрүүл мэндэд ээлтэй хүнсний сонголтыг ихэсгэж байна

Ирээдүйн зорилт

Монголын бренд болгох

Байгууллагын хаяг
Говь-Алтай аймаг Чандмань сум 2-р баг, Өлзийбулаг Гүвь-Алтай Чандмань сумын Хан-уул 1-3 тоот
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Нансалмаа 88908004 nansalmaa_1988@yahoo.com
Арвайн гурил Арвайн гурил Арвайн гурил
231201: Арвайн гурил "хөх тарианы гурил"

Хүрхрээн долгио хоршоо нь хөх тариаг тариалж үйлдвэр, гар аргаар боловсруулан иргэдэд хийлүүлдэг ямар нэгэн нэмэлт орц байхгүй байгалийн экологийн цэвэр бүтээгдэхүүн. Уутыг цаасан утаар хийдэг.

Хөх тариа боловсруулах үйлдвэрийн технологи үйл ажиллагаа нь хөх тарианы цөм хэсгийг аль болох цэвэр байдлаар ялгаж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгыг агуулдаг. Хөх тарианы гурил нь тод ногоон саарлаас  цайвар саарал туяатай цагаан өнгөтэй харилцан адилгүй 2-25 хүртэл хальсан давхарга орсон байх учраас химийн хувьд бага хэмжээний уураг их хэмжээний нүүрс-ус агуулдаг.

Хөх тарианы гурилыг хүнсэндээ хэрэглэх нь  хүний биед олон талын ашиг тустай. Үүнд: 

  • Биед хуримтлагдсан элдэв хорт бодисыг гадагшлуулах
  • Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах
  • Илчлэг багатай, гадна биеийн жинг бууруулдаг гээд тоочоод байвал олон ач тус хөх тарианы гурилд байдаг. 
  • Өтгөн ялгаралтыг нэмэгдүүлснээр ходоод, гэдэсний замаас хортой бүтээгдэхүүнийг богино хугацаанд гадагшлуулж, цэвэршүүлэх нөлөөтэй
  • Гэдэсний ханын цусны судаснаас шингэнийг татан авч, өтгөнийг шингэрүүлж, хатахаас сэргийлнэ.
  • Ялангуяа өөх тосны шимэгдэлтийг бууруулах замаар цусан дахь өөх тосны (холестерин) түвшинг багасгаж, улмаар зүрх судасны өвчин, тархины цус харвалтаас сэргийлнэ.


ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ