ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Дуган цахир

Говь-Алтай аймаг Чандмань сум 3-р баг, Эрдэнэ-Уул хан уул 4-5 тоот

89870024

birwaa_d@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Дуган цахир ХХК нь 2013 оны 05 сарын 30- ны өдөр захирал Д.Бирваагийн санаачлагаар үүсэн байгуулагдаж үйл ажиллагаагаа явуулж байна. Анх 2 хүн нэг зуурагч машинаар зуурч, гар аргаар хэвлэн блок үйлдвэрлэж байгаад 2014 оноос эхлэн бүрэн тоноглогдсон техникийн шийдэл гаргасан үйлдвэрийг бий болгосон.Өөрийн сумын иргэдийн хэрэгцээг ханган ажиллаж байна. 

Дуган цахир ХХК нь барилгын блок, явган зам, боржур үйлдвэрлэн гаргадаг. Туслах үйл ажиллагаа нь тавилга үйлдвэрлэл, талх талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой байгаа.

 

Эрхэм зорилго

Иргэдэд чанартай бүтээгдэхүүн нийлүүлж хөгжлийг авчрах

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Дуган цахир ХХК нь барилгын блок, явган зам, боржур үйлдвэрлэн гаргадаг. Туслах үйл ажиллагаа нь тавилга үйлдвэрлэл, талх талхан бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилготой байгаа.

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Одоогоор байнгын орон тоо захиралын орон тоотойгоор үйл ажиллагаа явуулж байгаа. Үйл ажиллагаа нь улирлын чанартай учраас ажилчидаа гэрээтээр авч ажиллуулдаг. 2017 оноос эхлэн туслах ажилчидаа гэрээтээр ажиллуулах бус үндсэн ажилтан болгон ажиллуулах төлөвлөгөөтэй байгаа. Манай байгууллага нь мэргэшсэн 5-6 ажилтантай болох төлөвлөгөөэй байгаа.

Компанийн свот шинжилгээ

Сумд ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж байхгүй. Манай бүтээгдэхүүн нь чанар хийцээрээ эрс давуу. хэрэглэгчдээ өөртөө татсан.

Гаргасан амжилт

2013 онд алтайн түншлэл үзэсгэлэн худалдаанаас өрхийн үйлдвэрлэлийн шилдэг бүтээгдэхүүн,

2014 онд шилдэгийн шилдэг бүтээгдэхүүн зэрэг шагналууд авч байсан.

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгалиас шороог авахдаа газрын нөхцөл байдлыг харгалзан авдаг. Блок үйлдвэрлэлийг байгаль орчинд зохистой зохион байгуулалтаар үйлдвэрлэхгүй бол байгаль орчинд ээлгүй үйл ажиллагаа болно. аль болох байгальд ээлтэй байхаар үйл ажиллагаагаа явуулдаг.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Сумд баригдаж байгаа байшин барилга, мөн бусад сумд баригдаж байгаа барилгууд манай үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээр баригдаж байгаа болно. Мөн аливаа сум орон нутагт зохион байгуулагдаж байгаа үйл ажиллагааг ивээн тэтгэж орлцдог.

Компанийн нийгмийн хариуцлага

Манай аж ахуй нэгж нь гэрээтээр улирлын чанартай ажилтан авч ажиллуулдаг ба ажилчдынхаа нийгмийн даатгалын шимтгэл эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг байнга төлдөг. Мөн татварыг байнга төлж ажилладаг. аймгийн баялаг бүтээгчдийн холбоонд байдаг
 

Ирээдүйн зорилт

Ирээдүйд аж ахуй нэгжээ өргөтгөн барилгын чиглэлийн томоохон компани болох зорилготой байгаа.

Байгууллагын хаяг
Говь-Алтай аймаг Чандмань сум 3-р баг, Эрдэнэ-Уул хан уул 4-5 тоот
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Бирваа 89870024 birwaa_d@yahoo.com
Хүрмэн блок Хүрмэн блок Хүрмэн блок
375403: Хүрмэн блок "блок"

Барилгын блок, явган зам, боржур үйлдвэрлэж өөрийн сум болон тойргийн сумд нийлүүлдэг. блокийг нутгийн элс хайрганд дээр цемент хийж тусгай дамжлагааар дамжуулан үйлдвэрлэж хатаадаг. Цементээ Улаанбаатар хотоос татдаг. Түүхий эд, материалынхаа хадгалалт, хамгаалалтыг тогтмол хянадаг. 



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ