ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Хүслийн наран ХХК

Говь-Алтай аймаг Есөнбулаг сум 4-р баг, Харзат 13-16 тоот

99487597

duck_161619@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

“Хүслийн наран” ХХК нь 1990 оноос эхлэн хувиараа бүх төрлийн гутал үйлдвэрлэж эхэлсэн, 1996 онд “Хүслийн оргил” хоршоо, 2002 онд “Хүслийн жигүүр” хоршоо байгуулан ажиллаж, 2009 оноос өөрийн үйлдвэрлэлийг өргөтгөж “Хүслийн наран” ХХК-ийг 12 ажилтантайгаар байгуулан үндэсний, европ загварын гутлыг шат дамжлага бүрээр үйлдвэрлэн зах зээлд нийлүүлж байна. 2011 онд ЖДҮХСангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдан үйл ажиллагаагаа өргөжүүлсэн

Манай хамт олон “Өнгө, үзэмж сайтай, хөлд эвтэйхэн, хөнгөн дулаан, жилийн 4 улиралд өмсөхөд тохиромжтой” гутлыг үйлдвэрлэдэг.

Эрэгтэй, эмэгтэй ээтэн гутал

Эрэгтэй, эмэгтэй цагаан ултай гутал

Эрэгтэй, эмэгтэй ботинк

Эрэгтэй, эмэгтэй хүүхдийн гутал

Эрхэм зорилго

Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлж бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулан чанаржуулж, санхүүгийн чадавхийг дээшлүүлж, хөдөлмөрийн үнэ цэнийг өндөрүүлж хэрэглэгчдэд хөнгөн шуурхай үйлчилж бизнесийн таатай орчинг бүрдүүлэхэд оршино.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Манай хамт олон “Өнгө, үзэмж сайтай, хөлд эвтэйхэн, хөнгөн дулаан, жилийн 4 улиралд өмсөхөд тохиромжтой” гутлыг үйлдвэрлэдэг.

Эрэгтэй, эмэгтэй ээтэн гутал

Эрэгтэй, эмэгтэй цагаан ултай гутал

Эрэгтэй, эмэгтэй ботинк

Эрэгтэй, эмэгтэй хүүхдийн гутал

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлж, өргөтгөн, өөрийн үйлдвэрийн ажилчдыг сургаж мэргэшүүлэх зорилго тавин ажиллаж байна.

Компанийн свот шинжилгээ

Манай гутлын давуу тал

  • Гутал хийхэд ордог, дотоодын үйлдвэрийн болон ОХУ-аас ирсэн чанар сайтай материалууд
  • Уян хатан чанартай, хугардаггүй резинэн ул
  • Дотор уллагааны ширэн болон эсгий ул
  • Сайн чанарын боловсруулсан булгаар, хром, шиврон арьсаар хийгдсэн
  • Хэрэглэгчдийн хүссэн өнгө материалаар түргэн шуурхай хийгдсэн
  • Орчин үеийн тоног төхөөрөмжөөр гутлын үйлдвэрлэл, засварын үйлчилгээ явуулдаг
Гаргасан амжилт

Алтайн түншлэл 2015 үзэсгэлэн худалдааны гран при

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгаль орчинд хортой үйл ажиллагаа явуулдаггүй.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Өөрийн үйлдвэрийн байрыг өргөтгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Компанийн нийгмийн хариуцлага

Үйлдвэрийн ажилчдын нийгмийн асуудлыг байнга анхааран ажиллаж байна. Ажилчдын нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгал төлөхийн зэрэгцээ, хөдөлмөрийн эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын байраар хангаж байна. Ажилчдад баяр ёслолын үеэр тусламж дэмжлэг үзүүлж байна. Мөн аймаг орон нутгаас зохион байгуулж байгаа үйл ажиллагаанд тогтмол идэвхитэй оролцож байна.

Ирээдүйн зорилт

Ирээдүйд өөрийн үйлдвэрийн санхүүгийн нөөц боломжыг нэмэгдүүлэх, үйлдвэрийн байрыг өргөтгөх, бүтээгдэхүүний тоо хэмжээг нэмэгдүүлэх, нэр төрлийг олшруулах, ажилчдыг сургаж мэргэшүүлэн өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг гадаад экспортлох зорилго тавин ажиллаж байна.

Байгууллагын хаяг
Говь-Алтай аймаг Есөнбулаг сум 4-р баг, Харзат 13-16 тоот
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Даринчулуун 99487595 duck_161619@yahoo.com
Буриад гутал Буриад гутал
293202: Буриад гутал "Буриад гутал"

Бүх насны хүмүүст зориулсан хар, бор, үхрийн шир хромон арьстай дотор уллагаа нь ширээр болон эсгийгээр хийгдсэн учир чийг татахгүй. өнгө үзэмж сайтай, хөлд эвтэйхэн, хөнгөхөн, дулаахан, хүний биед сөрөг нөлөөгүй, жилийн 4 улиралд өмсөхөд тохиромжтой,  бүтээгдэхүүн юм

Савхин гутал, ботинк Савхин гутал, ботинк Савхин гутал, ботинк Савхин гутал, ботинк
293305: Савхин гутал, ботинк "савхин гутал, ботинк"

Хүүхэд болон эрчүүдэд зориулсан гоёлын болон өвлийн савхин гутал. хар, бор, хромон арьстай дотор уллагаа нь ширээр болон эсгийгээр хийгдсэн учир чийг татахгүй. Өнгө үзэмж сайтай, хөлд эвтэйхэн, хөнгөхөн, дулаахан,хүний биед сөрөг нөлөөгүй, жилийн 4 улиралд өмсөхөд тохиромжтой,  орчин үеийн хийц загвартай бүтээгдэхүүн юм. 



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ