ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Тулга-Алтай

Говь-Алтай аймаг Есөнбулаг сум 2-р баг, Баяншанд Үйлдвэрийн тойрог

99110349

tulga_altai2@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Манай компани нь 1944 онд “Хүнсний үйлдвэр” нэртэйгээр байгуулагдсан цагаасаа эхлэн аймаг орон нутаг болон бус нутгийн иргэд хөдөлмөрчдөд төрөл бүрийн талх нарийн боов, архи дарс, савангийн үйлдвэр, нийтийн хоол зэрэг өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүнүүдээр үйлчилж ирсэн ба 1992 оноос “Тулга-Алтай” ХХК болон өөрчлөгдөн зохион байгуулагдаж дараах үйл ажиллагаануудыг эрхлэн үйлдвэрлэлийнхээ цар хүрээг өргөтгөн ажиллаж байна. Үүнд:

1.    Талх, нарийн боов, сүү сүүн бүтээгдэхүүн, цэвэр усны үйлдвэрлэл

2.    Чацарганын дарс, чацарганын тос, чацарганын шүүс

3.    Гадаад дотоод бөөний болон жижиглэнгийн худалдаа

4.    Зочид буудал, рестораны үйлчилгээ

5.    Гурилын үйлдвэрлэл

6.     Барилга угсралт, засварын ажлууд

         Барилгын материал буюу тоосгоны үйлдвэрлэл зэрэг үйлчилгээтэйгээр “Хэрэглэгч та хаан” гэсэн зарчмыг баримтлан аймгийн болон бүс нутаг, улсын хэмжээнд иргэдийн хэрэгцээнд зориулан хууль дүрэм, стандартын дагуу үйлдвэрлэл, үйлчилгээ, гадаад дотоод худалдаа эрхлэн “Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага” Монгол улсын “Найдвартай татвар төлөгч аж ахуйн нэгж” аймгийн “ТОП аж ахуйн нэгж”-ээр удаа дараа шалгаран үйл ажиллагаагаа явуулж байна.

         2011 онд ЖДҮХСангийн хөнгөлөлттэй зээлд хамрагдан үйл ажиллагаагаа өргөжүүлсэн

1995 онд Архи, дарсны үйлдвэр 2003 онд Гурилын үйлдвэр 2008 онд Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр

2008 онд Тоосгоны үйлдвэр зэрэг үйлдвэрүүдийг тус бүр ашиглалтад оруулан ажиллуулж байна.

 Үйлдвэрүүдийн хүчин чадлын хувьд,

1.    Чацарганы дарсны үйлдвэрийн хүчин чадал:

Жилдээ дарс 150000 литр Тос 700 литр Шүүс 100000 литр

2.     Гурилын үйлдвэрийн хүчин чадал: Хоногт: I гурил 5.0 - 5.2 тн

      Талх нарийн боовны үйлдвэрийн хүчин чадал:

Хоногт: Талх: загасан талх 10ООш     

              Формтой талх 800ш

                                           Нарийн боов: Жигнэмэг 300 кг

                                           Бусад төрөл 400 кг

3.     Сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах, үйлдвэрлэх хүчин чадал:

Хоногт: Сүү 500 - 1000 литр   

             Тараг 100-200литр

4.    Тоосгоны үйлдвэрийн хүчин чадал:

                                             Жилдээ: Тоосго 2,5 - 3,0 сая ширхэг

Үүний зэрэгцээ үйлдвэрлэлээ өргөтгөх, тоног төхөөрөмжөө шинэчлэхэд анхаарч Итали улсаас 65.0 сая төгрөгийн өртөг бүхий нарийн боовны орчин үеийн автомат тоног төхөөрөмж худалдан авч нарийн боовны чанарыг сайжруулах, нэр төрлийг олшруулан шинээр 3-4 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаад байна.

Монгол улсын Стандарчлал хэмжилзүйн төвийн тохирлын тэмдгийг “Овъёост боов”, “Алтай талх” “Чацарганатай жигнэмэг”-ээр авсан ба Овъёост боов, Торт кекс, Өндөгт боов, Алтай талх, Буриад талх, хар талх гэх мэт бүтээгдэхүүнийг шинэчилсэн болон технологийн сайжруулсан аргаар үйлдвэрлэж байна.

Эрхэм зорилго

Бид үйл ажиллагаа явуулж байгаа салбар бүрдээ үйлчлүүлэгчдийнхээ эхний сонголт нь байж бүс нутгийн хэмжээнд жишиг үйлвэр болох,  үндэсний тэргүүлэгч компани болох

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

1.    Талх, нарийн боов, сүү сүүн бүтээгдэхүүн, цэвэр усны үйлдвэрлэл

2.    Чацарганын дарс, чацарганын тос, чацарганын шүүс

3.    Гадаад дотоод бөөний болон жижиглэнгийн худалдаа

4.    Зочид буудал, рестораны үйлчилгээ

5.    Гурилын үйлдвэрлэл

6.     Барилга угсралт, засварын ажлууд

         Барилгын материал буюу тоосгоны үйлдвэрлэл

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Бид тоосго болон газар тариалангийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн хүчин чадлыг нэмэгдүүлэн ажилчдаа сургаж мэргэжил дээшллүлэхийн зэрэгцээ шинээр тоосгоны үйлдвэрт ажилтан аввахаар төлөвлөж байна.

Компанийн свот шинжилгээ

Инженер техникийн ажилчид, технологийн ажилтнуудыг мэргэжлийн сургалтанд хамруулж, үе удам дамжин сурган ажиллуулдаг тул идэвхи санаачилга, өөрийгөө дайчлах чадвар нь дээшилж тогтвор суурьшилтай ажиллаж байна.

Хэрэглэгчдийн эрэлт, хэрэгцээг судалсны үндсэн дээр  нарийн боовны нэр төрөл, хэлбэр хэмжээнээс гадна хэрэглээг өөрчилөн, жор, орц найрлагыг байгалийн гаралтай, амин дэмээр баялаг нэмэлт түүхий эдээр баяжуулан эрүүл мэндэд ашиг тустай, зохицуулах үйлчилгээтэй хүнс үйлдвэрлэдэг

Бүтээгдэхүүн үйлдвэрлэх технологийн горимд тавих хяналт нь компьютерийн хяналтад байдаг тул бүтээгдэхүүний гарц нь тогтмол, бүтээмж өндөр  байдгаараа давуу талтай.

Гаргасан амжилт

          “Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага” Монгол улсын “Найдвартай татвар төлөгч аж ахуйн нэгж” аймгийн “ТОП аж ахуйн нэгж”-ээр удаа дараа шалгарч байсан ба орон нутгийн болон бүс улсын санартай үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцож бүтээгдэхүүн үйлчилгээрээ шалгарч шагнагдаж байсан .

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Бид байгаль орчинд хор нөлөөтэй үйл ажиллагаа явуулдаггүй

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Компаний дэд бүтэцийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн бөгөөд 2016 онд тоосгоны үйлдвэрийн тоног төхөөрөмж газар тариалангийн үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжүүдийг шинэчлээд байна. 

Компанийн нийгмийн хариуцлага

           “Эрүүл хүнс” өдөр бүр таны гэр бүлдээ барих бэлэг уриатайгаар өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг эрүүл ахуйн чанар стандартад нийцүүлэн үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэж байна.  Мөн манай компани техник технологийн шинэчлэлд хөрөнгө оруулалт хийгээд зогсохгүй компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхэд чиглэсэн олон үйл ажиллагааг зохион байгуулж, ивээн тэтгэж ирсэн. Тухайлбал:

          Үйлдвэрийн хашаанд  цэцэрлэгт хүрээлэн байгуулах төсөл боловсруулж жил бүр шинээр мод суулган, тохижуулах ажлыг тогтмол хийж байна. Ингэснээр үйлдвэрийн ажилчид болон үйлдвэрийн ойролцоох байрнуудын оршин суугчид цэвэр агаараар амьсгалах, хүүхэд, хөгшчүүд цэцэрлэгт хүрээлэнд амралт чөлөөт цагаа өнгөрөөх цэвэрхэн, аюулгүй орчинг бүрдүүлж байгаа юм. Үйлдвэрлэлийн шинэчлэлийг тогтмол хийж хүний эрүүл мэндийг дэмжсэн, цэвэр үйлдвэрлэлийг хэрэгжүүлж Зохицуулах үйлчилгээтэй болон Баяжуулсан талх, нарийн боов шинээр үйлдвэрлэснээр хүний бие махбодид  дутагдалтай байгаа эрдэс бодис, амин дэмийг өдөр тутам хэрэглэж буй хүнсээр нь дамжуулан нөхөх боломжийг бүрдүүлсэн.

Ирээдүйн зорилт

Бид  бүсийн том аж ахуйн нэгж болох зорилтыг тавьж байна. 

Байгууллагын хаяг
Говь-Алтай аймаг Есөнбулаг сум 2-р баг, Баяншанд Үйлдвэрийн тойрог
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Адъяа 99738794 tulga_altai2@yahoo.com
Батжаргал 99110349 tulga_altai@yahoo.com
Талх
234300: Талх "Алтай"

Хөх тарианы талх нь өвөрмөц, тааламжтай үнэр, амттай, зөөлөн хэсэг нь бор саарал өнгөтэй, жигд сийрэгжилттэй, чийглэг болдог давуу талтай. Гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулснаар гэдэсний халдвараас урьдчилан сэргийлдэг. Өтгөн хаталтыг зогсоож, чихрийн шижинтэй, даралт ихтэй, таргалалт ихтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Мөн цөсний хана зузааралттай хүмүүс хэрэглэхэд нэн тохиромжтой.

Нарийн боов
234201: Нарийн боов "Хэвийн боов"

Шар тосыг эх орны хөрсөнд  ургасан алтан тарианы дээд гурилд багсарч, шар тосонд чанадаг. Хэвийн боовны орцонд шар тос, элсэн чихэр, масло, сод зэрэг бүтээгдэхүүн ордог бөгөөд дээд зэргийн амт чанартай бүтээгдэхүүн юм. 

Нарийн боов
234201: Нарийн боов "Чацаргант"

Хэрэглэгчдийн эрүүл мэндийн хэрэгцээнд зориулж хар талх, луувантай талх, эрдэнэшиштэй талх, үйлдвэрлэдэг. Амин дэм эрдэс баялагаар дүүрэн чацарганатай жигнэмэг юм. Хавдар, чихрийн шижин, болон зүрх судасны өвчнөөс сэргийлэхэд ач холбогдолтой. Цусан дахь холестериний хэмжээг бууруулж эрт хөгшрөхөөс хамгаална.

Жүүс /цай/
249903: Жүүс /цай/ "Чацарганы шүүс"

: Монгол орны үзэсгэлэнт байгальтай Алтай нутгийн их говийн нарны илч шингэсэн шилмэл сортын чанцарганаар үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн юм.  Чацаргана жимс нь найрлагандаа А, Е, С, В1, В2, Р гэсэн натурал витаминуудыг их хэмжээгээр агуулсан бөгөөд чацарганаас шууд шахсан энэхүү шүүс нь бүх төрлийн амин дэмийг хадгалсан байдаг. 

Нарийн боов
234201: Нарийн боов "Овъёост"

Хэрэглэгчдийн эрүүл мэндийн хэрэгцээнд зориулж  үйлдвэрлэдэг. Амин дэм эрдэс баялагаар дүүрэн овъёостой жигнэмэг юм. Хавдар, чихрийн шижин, болон зүрх судасны өвчнөөс сэргийлэхэд ач холбогдолтой. Цусан дахь холестериний хэмжээг бууруулж эрт хөгшрөхөөс хамгаална.

Гурил I зэрэг
231102: Гурил I зэрэг "Баянтоорой"

Бид эх орны хөрсөнд ургасан улаан буудайг орчин үеийн дэвшилтэт технологиор боловсруулан олон улсын стандартад нийцсэн цэвэр органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгч та бүхэндээ өргөн барьж байна. Өдөр тутмын хоол хүнсэнд өргөн хэрэглэгдэхээс гадна талх, нарийн боов, бууз банш хийхэд тохиромжтой. Айл өрх бүрийн эзэгтэй нарын өдөр тутмын хэрэглээнд зориулагдсан бүтээгдэхүүн юм

Тосон эм, чацарганы тос
352606: Тосон эм, чацарганы тос "Чацарганы тос"

Монгол орны үзэсгэлэнт байгальтай Алтай нутгийн их говийн нарны илч шингэсэн шилмэл сортын чанцаргана жимснээс гаргаж авсан байгалийн цэвэр бүтээгдэхүүн юм. Зүрх судасны системийн өвчин, зүрхний титэм судасны хатуурал, элгэнд өөх тос хуримтлагдах болон элэгний өвчин, ходоод, 12 нугалаа гэдэсний шархлаа, бамбай булчирхайн өрөвсөл, амны хөндий, чих хамар, хоолойн өвчин, эмэгтэйчүүдийн савны амсрын улайлт шархлаа, шулуун гэдэсний шархлаа, хөлдөлт, түлэгдэлт, цацраг туяаны хордолт зэрэгт маш өндөр ач холбогдолтой байгалийн цэвэр жимснээс шууд шахан гаргасан органик бүтээгдэхүүн юм. 

Улаан тоосго
375402: Улаан тоосго "Улаан тоосго"

2015 онд шинэ хатаах зуухыг ашиглалтанд оруулсан бөгөөд энэхүү хатаах зуухыг ашиглалтанд оруулснаар байгаль орчны сөрөг нөлөөллийг бууруулсны зэрэгцээ хатаах зуухны технологийн өөрчлөлтөөр дамжлагууд механикжиж, хөдөлмөрийн нөхцөл эрс сайжирч хөдөлмөр хөнгөвчлөгдлөө. Мөн хаягдлын хэмжээ багасах, материал хэмнэх, тоосго хатаах хугацаа багасах, хэрэглэгчдийг чанартай тоосгоор хүссэн хугацаанд нь бүрэн хангах зэрэг боломжийг бүрдүүлж өгч байгаагаараа давуу талтай юм. Бид одоо хатаах, шатаах зуух бүхий  жилд 2,0 сая ширхэг тоосго үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрээр MNS 138:2010 стандартын шаардлага хангасан тоосго үйлдвэрлэж байна.

Гурил II зэрэг
231103: Гурил II зэрэг "Баянтоорой"

Бид эх орны хөрсөнд ургасан улаан буудайг орчин үеийн дэвшилтэт технологиор боловсруулан олон улсын стандартад нийцсэн цэвэр органик бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгч та бүхэндээ өргөн барьж байна. Талх, гоймон, үндэсний гурилан бүтээгдэхүүн хийхэд нэн тохиромжтой

Гурил хөх тарианы
231105: Гурил хөх тарианы "Арвайн гурил"

Арвайн гурил хүнсний ислэгээр баялаг. Хүнсний ислэг нь хүний бие организмд олон талын ач тустай. Үүнд:  

  • Цөсний суваг, бүдүүн, нарийн гэдэсний үйл ажиллагааг сайжруулдаг
  • Бодисын солилцоо, цусны найрлагыг хэвийн байлгана.
  • Бие махбодийг элдэв хорт бодисоос цэвэрлэнэ
  •  Чихрийн шижин өвчний үед цусан дахь сахарыг тогтворжуулна
  •  Өлсөх мэдрэмжийг бууруулж цатгалан байлгадаг.
  • Илүүдэл жин, таргалалтаас сэргийлэх ач холбогдолтой.
  • Холестриныг гадагшлуулж, судас  нарийсах буюу хатууралтаас сэргийлнэ
  • Цусны даралт ихсэлт, зүрхний шигдээс зэрэг зүрх судасны өвчлөлөөс    

           сэргийлнэ.

  • Цусны найрлагын баяжилтыг сайжруулна
  • Өтгөн хаталтаас сэргийлнэ.
Нарийн боов
234201: Нарийн боов "Нархан "

Талх, нарийн боовны үйлдвэр нь тоног төхөөрөмжөө  Итали улсаас, орц найрлагаа ОХУ-аас оруулж ирснээр зохицуулах үйлчилгээг үзүүлэх эрдэнэшиш, бүхэл үр, гүнждийн үр, чинжүү, хивэг, маалингийн үртэй бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж эхэллээ. Энэ үйлдвэрлэлийг явуулах нь үйлдвэрлэж байгаа бүтээгдэхүүний чанарыг сайжруулснаар манай компанид ашигтай ч эцсийн үр дүн нь бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж, халдварт бус өвчнөөс сэргийлэх зэрэг олон талын ач холбогдолтой.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ