ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Эко ноос

Дархан-Уул аймаг Дархан сум 13-р баг Үйлдвэрийн хэсэг өөрийн байр

99108435 94447469

mopi_mcp@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

ЭКО НООС" ХХК монгол хонины ноосыг ашиглан экологийн цэвэр бүтээгдэхүүн болох хонины ноосон барилгын дулаан тусгаарлах материалыг үйлдвэрлэж зах зээлд нийлүүлэх төслийг хэрэгжүүлж эхэлжээ. Тус компани хэрэглэгчдэд эрчим хүчийг хэмнэх, дулаан алдагдлыг бууруулах, гал дэмждэггүй, дуу чимээ тусгаарлах, байгальд ээлтэй, хүний эрүүл мэндэд хоргүй экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглэх боломж олгож байна.

Бүтээгдэхүүний чанар

Хортон шавьжнаас хамгаалагдсан - Хортон шавьжнаас сэргийлэх байгалийн жамц давсыг ашигласнаар бага хэмжээгээр өндөр үр нөлөө үзүүлнэ. 

Химийн гаралтай бүтээгдэхүүн байхгүй - Хонины ноосон барилгын дулаан тусгаарлах материал нь дотор агаарт тавилга эд зүйлсээс ууршин тархсан формалдегид болон бусад химийн элементүүдийг өөртөө шингээн авч, цэвэршүүлэгчийн үүргийг гүйцэтгэдэг. 

Хонины ноос нь гал тэсвэртэй тул амархан шатдаггүй - Ноосны ширхэг нь гал дэмждэггүй. Энэ шинж чанар өндрөөр үнэлэгдэж Боинг компаний агаарын хөлгийн доторлогоо, хурдан галт тэргийн шал болон сандал, өндөр зэрэглэлийн зочид буудлын хөшиг зэрэгт ашиглагдаж байна.

Ноос нь дулаан тусгаарлах чадвартай - Хонины ноос нь агаарыг ихээр агуулах бөгөөд дулаан тусгаарлах чадвар өндөр тул дотоод агаар гадаад орчноос ирэх агаарын урсгалыг тусгаарласнаар дулаан хадгалах чадварыг нэмэгдүүлэг.

Норсон ч түргэн хатна - Барилгын явцад норсон ч хурдан хатдаг, хэлбэрээ алддаггүй. Хонины ноос нь агаар солилцоо сайн учраас амьсгалдаг материал юм.

 

Эрхэм зорилго

Эрхэм зорилго: Эх орныхoo хөдөө аж ахуйн баялгийг ашиглан хүн, байгаль дэлхийд ээлтэй экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэж дэлхийн брэнд болгох.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Манай компани "Хонины ноосоор барилгын дулаалгын материал үйлдвэрлэх үйлдвэр", Ноос боловсруулах үйлдвэрүүдийг эх орондоо нутагшуулан үйл ажиллагаагаа эхлэж байна. Бид эхний ээлжинд хонины ноосоор барилгын дулаан тусгаарлах хонины ноосон материал үйлдвэрлэж байна. Цаашдаа үйлдвэрлэх бүтээгдэхүүний нэр төрлийг төрөлжүүлэн үйлдвэрлэлээ өргөжүүлэхийн зэрэгцээ "Дулаан тусгаарлах хонины ноосон материал"-аа брэнд бүтээгдэхүүн болгох зорилт тавин ажиллаж байна.

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Манай компаний нийт ажиллах хүчний 87 хувийг 18-40 насны залуучууд эзэлдэг. Бид залуу эрч хүчтэй, нийгмийнхээ үүрэг хариуцлагыг ухамсарласан, нийгмийн идэвхитэй, бүтээлч хамт олонг бий болгох хийгээд ажилчдынхаа чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх тал дээр ихээхэн анхаарлаа хандуулж ажиллаж байна.

    Иймд залуусын дуу хоолойг нийгэмд хүргэх, нийгмийн идэвхийг дэмжих, тэднийг хөгжүүлэх зорилгоор бид өөрийн компани дээр Дархан-Уул аймгийн Монголын Залуучуудын Холбооны салбар зөвлөл байгууллаа. Биднийг найрсагаар дэмжин хүлээн авч, хамтран ажиллахаар болсон Дархан-Уул аймгийн Монголын Залуучуудын холбоондоо баярлаж талархсанаа илэрхийлье. Залуус бид хамтдаа зүтгэвэл зөв хүн, зөв нийгмийг цогцлоож чадна. Олны хүч оломгүй далай.

Компанийн свот шинжилгээ

Давуу тал: Барилгын дулаан тусгаарлагч хонины ноосон материал нь хүний эрүүл мэндэд хоргүй, эрчим хүчийг хэмнэх, байгаль орчинд ээлтэй зэрэг чухал.

Сул тал: Ажиллах хүч хомс

Боломжтой тал: Зах зээл байгаа

Аюултай тал: Өрсөлдөөн нэмэгдэх талтай, Орлох бүтээгдэхүүн их

Гаргасан амжилт

Барилгын үйл ажиллагааны өрсөлдөх чадварыг дэмжин судлах нийгэмлэгээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ТОП СТАНДАРТ цомын эзнээр барилгын чиглэлээр үйл ажиллагаагаа тогтмол явуулж байгаа аж ахуй нэгжийг шалгаруулан урамшуулдаг. Энэ удаагийн ТОП СТАНДАРТ-2015 цомын эзнээр 5000 гаруй аж ахуй нэгж, байгууллагаас 50 аж ахуй нэгжийг шалгаруулсан юм.     Манай хамт олны хүч хөдөлмөр хийгээд Монгол эх орондоо стандартын хэрэглээг нийтэд түгээн дэлгэрүүлэх, үйлдвэр үйлчилгээний чанар стандартыг сайжруулахад оруулсан хувь нэмэр, нийгмийн сайн сайханд зөв өөрчлөлт бүтээхэд гаргасан идэвхи зүтгэлийг минь өндрөөр үнэлж ТОП СТАНДАРТ цомын эзнээр тодрууллаа.

 

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Барилгын дулаан тусгаарлагч хонины ноосон материал нь хүний эрүүл мэндэд хоргүй, эрчим хүчийг хэмнэх, байгаль орчинд ээлтэй зэрэг чухал давуу талуудыг агуулсан бүтээгдэхүүн юм.

Химийн гаралтай бүтээгдэхүүн байхгүй

Хонины ноосон дулаалгын материал нь химийн гаралтай бодис огт агуулаагүй бөгөөд харин эсрэгээрээ химийн элементүүдийг өөртөө шингээн авч цэвэршүүлэх үүргийг гүйцэтгэж цэвэр агаарыг л гадагшлуулдаг байна.

Хортон шавьжнаас хамгаалагдсан

Дулаан тусгаарлах материалыг хортон шавьжнаас хамгаалах зорилгоор далайн давс ашигласан. Өндөр үр нөлөөтэйгээр хортон шавьжнаас сэргийлэх далайн давс нь хүн ба байгальд аюулгүй, хортон шавьжийг устгагч бус сэргийлэгч юм.

Дулаан тусгаарлах өндөр чадвартай

Монгол хонины ноосны бүтцийн онцлог нь хөндий голтой үсний ширхэгүүд их хэмжээтэй байдаг учраас дулааныг сайн тусгаарладаг. Нэг килограмм хуурай ноос 960 килоджоул дулаан ялгаруулдаг.

Ноос нь дуу чимээ тусгаарлана

Өрөөний гадна ба дотоод чимээг сайн тусгаарладаг. Хонины ноосон дулаалгын материал нь дуу чимээг 21 дицбаллаар бууруулдаг. Энэ бусад материалтай харьцуулахад 20%-аар үзүүлэлт юм.

Хэрэв норсон ч түргэн хатна

Ноос нь ус нэвтрүүлдэггүй чанартай тул хуурай байдлыг хадгалж чаддаг. Норсон үед ч хурдан хатаж хэлбэрээ алддаггүй. Хонины ноосоор дулаалсан хананд цанталт явагдаггүй.

Ноос нь галын тархалт дэмждэггүй

Ноосны шатах температур нь 560°-аас 600°С байдаг нь хүчилтөрөгчтэй орчинд ноос бүрэн шатах боломжтой гэсэн үг юм. Цэвэр ноос нь дөллөн асаж шатдаггүй, харин хуйхлагддаг.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

2016 оны 1-р улиралд Дархан сумын 2-р багийн нутаг дэвсгэр Ширээ нуруунд байрлах 13-р цэцэрлэгийн салбар бүлгийн дулаалгын ажлыг Чехийн "Хөгжлийн агентлаг" байгууллагатай хамтран хийж гүйцэтгэнэ хүүхэд багачуудыг дулаан тохитой орчинд сурч хүмүүжих орчныг бүрдүүлсэн.

Компанийн нийгмийн хариуцлага

2016 оны 1-р улиралд Дархан сумын 2-р багийн нутаг дэвсгэр Ширээ нуруунд байрлах 13-р цэцэрлэгийн салбар бүлгийн дулаалгын ажлыг Чехийн "Хөгжлийн агентлаг" байгууллагатай хамтран хийж гүйцэтгэн хүүхэд багачуудыг дулаан тохитой орчинд сурч хүмүүжих орчныг бүрдүүлсэн.

Ирээдүйн зорилт

Манай үйлдвэр нь эх орны баялаг, нөхөн сэргээгддэг түүхий эд болох монгол хонины ноосыг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт технологиор боловсруулан хүн, байгаль, экологид ээлтэй хамгийн цэвэр бүтээгдэхүүнийг өөрийн орны болон гадаадын зах зээлд нийлүүлэх болно.

Байгууллагын хаяг
Дархан-Уул аймаг Дархан сум 13-р баг Үйлдвэрийн хэсэг өөрийн байр
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Бат-Эрдэнэ 99108435 info@ecowool.mn
Хөнжил Хөнжил
271101: Хөнжил "Ноосон хөнжил 1 хүний"

ЭКО НООС" ХХК-ны Хонины ноосон хөнжил гудас
Мөн Дан, давхар мишок

Хөнжил Хөнжил Хөнжил Хөнжил
271101: Хөнжил "Ноосон хөнжил 2 хүний"

ЭКО НООС" ХХК-ны Хонины ноосон хөнжил гудас
Мөн Дан, давхар мишок

Гудас, матрас Гудас, матрас
271802: Гудас, матрас "Матрас 2 хүний"

"Эко ноос" ХХК Хонины ноосон хөнжил болон өргөн орны матрасны гудас үйлдвэрлэж эхэллээ.

Гудас, матрас
271802: Гудас, матрас "Матрас 1 хүний"

"Эко ноос" ХХК Хонины ноосон хөнжил болон өргөн орны матрасны гудас үйлдвэрлэж эхэллээ.

Угаасан ноос Угаасан ноос Угаасан ноос Угаасан ноос
261300: Угаасан ноос "Хаан ноос"

Хонины ноосоор хийсэн экологийн цэвэр бүтээгдэхүүн болох хонины ноосон барилгын дулаан тусгаарлах материал сүүлийн жилүүдэд дэлхий нийтэд эрэлт хэрэгцээ ихтэй байна. 

Ийм учраас манай компани хонины ноосон барилгын дулаалгын материал “ХААН НООС-ДУЛААН ТУСГААРЛАГЧ”-ийг хэрэглэгчдэд санал болгож байна.

 Хонины ноосон барилгын дулаалгын материал нь галд дэмждэггүй, чийг шингээлт сайтай, хортон шавьжнаас хамгаалсан боловсруулалт хийгдсэн, дулаан болон дуу шингээлт сайн, хүний эрүүл мэндэд хортой химийн гаралтай бүтээгдэхүүн агуулаагүй, хамгийн гол нь экологийн цэвэр байгаль дэлхий болон хүний эрүүл мэндэд гаж нөлөө үзүүлдэггүйгээрээ бусад барилгын дулаалгын материалуудаас онцлог давуу талтай бүтээгдэхүүн юм.

Та манай бүтээгдэхүүнийг сонгон хэрэглэснээр:

  • Өөрийн байшин барилгадаа тав тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэхээс гадна эрчим хүчний үр ашгийг дээшлүүлэх ба халаалтын зардлыг хэмнэхэд тусална.
  • Хэрэглэхэд хялбар учир цаг хугацаа эдийн засгийн хэмнэлттэй.


ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ