ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН

жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл

Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

ЖАЙЖЭД

Өмнөговь аймаг Даланзадгад сум 6-р баг, Начин Их-Уул 16-4 тоот

89227660

bat_baatar2002@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

2010 онд анхлан өрхийн хэмжээнд "БУМБАТ" мужаан цехээ нээж ажиллуулж эхэлсэн. 2011 оноос Оюу Толгой ХХК-ий ханган нийлүүлэгч болж, үйлдвэрлэлийн тоног төхөөрмжөө шинэчлэн ажилласан. 2013 онд "ЖАЙЖЭД" ХХК-ийг байгуулан одоог хүртэл үйл ажиллагаа нь хэвийн явагдаж байна.

Эрхэм зорилго

"ЖАЙЖЭД" ХХК-ий эрхэм зорилго нь орон нутагтаа энэ салбартаа тэргүүлэгчдийн нэг байж, өндөр чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэгч захиалагч нартаа нийлүүлэх.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Цэвэр модон тавилга үйлдвэрлэл,

Модон эдлэл, тавилгын худалдаа,

Гэрийн мод үйлдвэрлэл,

Барилгын дуусгах шатны ажлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Одоогоор 2 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ажлын ачаалалтай үед ажлын түр байранд ажилтан авч ажиллуулдаг.

Политехникийн Коллежийн оюутнууд үйлдвэрлэлийн дадлага тогтмол хийдэг бөгөөд төгсөгчид мэргэжлээрээ ажиллах боломжоор бүрэн хангадаг.

Компанийн свот шинжилгээ

Давуу тал (дотоод)

Сул тал (дотоод)

  • Мэргэшсэн чадварлаг ажиллах боловсон хүчинтэй
  • Бүтээгдэхүүнүүд зах зээлд бүрэн танигдсан
  • Эрүүл мэндэд хоргүй түүхий эд материал ашигладаг
  • Гадаад, дотоодын байнгын захиалагч нартай
  • Өөрийн эзэмшлийн ажлын байртай
  • Өөрийн борлуулалтын сувагтай
  • Хаягдлаа бүрэн ашиглаж чадахгүй байгаа.

Боломж (гадаад)

Аюул (гадаад)

  • Хэрэглэгчийн хэрэглээний хандлага өөрчлөгдөж байгалийн гаралтай бүтээгдэхүүнийг хэрэглэх хүсэлтэй болсон
  • Бүтээгдэхүүний зах зээл байнга өсөн нэмэгдэж байгаа
  • Төрөөс жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж байгаа
  • Гаалийн албан татвар болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөгдсөн тоног төхөөрөмжийг худалдан авах
  • Хэрэглэгчдийн худалдан авах чадвар буурах
  • Түүхий эдийн олдоц муудах

Гаргасан амжилт

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Говь Фестиваль", болон орон нутагт болдог үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцдог.

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Өмнөговь аймгийн Байгаль орчны Газартай хамтран ажиллах "Экологийн хариуцлагын гэрээ" байгуулан ажилладаг бөгөөд байгаль орчин, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй ээлтэй үйлдвэрлэл явуулдаг.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Өөрийн эзэшлийн газарт Цехийн үйлдвэрлэл, үйл ажиллагаагаа явуулах зориулалтын 72,8 м2 талбайтай үйлдвэрийн байр, түүхий эд материалын агуулах, будгийн өрөөтэй 80 м2 талбайтай агуулах, өөрийн нэрийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулах 80 м2 дэлгүүрийн барилгыг 2014 оны 2,3-р улиралд багтаан барьж ашиглалтанд оруулсан. Төв замаас хамгийн багадаа 85 м зайтай, Аймгийн төвийн цэвэр усны шугаманд холбогдох зөвшөөрлөө авсан ба 2016 оны 3-р улиралд холбогдоно.

Компанийн нийгмийн хариуцлага

Дээд зэргийн чанартай орон нутгийн шинэ технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаснаар чанаргүй төрөл бүрийн тавилга, модон эдлэлүүдийг зах зээлээс шахан гаргаж, иргэд захиалагчдын эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилттой ажиллаж байна.Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран ажилладаг ба Банкуудтай хамтран санхүүгийн түрээсийн үйлчилгээг үзүүлдэг.

Ирээдүйн зорилт

Тодорхой зорилтот бүлгүүдэд зориулсан бус өөрийн нэрийн брэнд бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргана. Үйлдвэрлэлдээ шинээр гарч байгаа технологийг шуурхай нэвтрүүлэн салбартаа тэргүүлэгч болохыг төлөө шаргуу ажиллана. 

Байгууллагын хаяг
Өмнөговь аймаг Даланзадгад сум 6-р баг, Начин Их-Уул 16-4 тоот
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Батбаатар 89227660 bat_baatar2002@yahoo.com
Модон сандал Модон сандал Модон сандал Модон сандал
381123: Модон сандал "тавилга"

Түшлэгтэй,түшлэггүй сандал нь хамгийн сүүлийн үеийн хийцтэй, бөх бат, өндөр чанартай, өнгө, хэлбэр хэмжээний өргөн сонголтоойгоор үйлдвэрлэгдэн гарч байна.

Өнгөний сонголт нийт 22 өнгийн лакан өнгөлгөө, хүний биед хор нөлөөгүй, модыг мөөгөнцөр, чийгнээс хамгаалагч түрхлэг ашиглан бүтээгдэхүүний насжилтыг уртасгана.

Бүтээгдэхүүнд 1 жилийн үйлдвэрийн баталгаа өгнө.

Гал тогооны өрөөний модон тавилга Гал тогооны өрөөний модон тавилга Гал тогооны өрөөний модон тавилга Гал тогооны өрөөний модон тавилга
381300: Гал тогооны өрөөний модон тавилга "тавилга"

Таны орон сууц, барилгын хэмжээ том жижиг нь хамаагүй бид тааруулаад загварыг нь гаргаж, цэвэр модон тавилгыг орчин үеийн технологиор чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ.

Өнгөний сонголт нийт 22 өнгийн лакан өнгөлгөө, хүний биед хор нөлөөгүй, модыг мөөгөнцөр, чийгнээс хамгаалагч түрхлэг ашиглан бүтээгдэхүүний насжилтыг уртасгана.

Бүтээгдэхүүнд 1 жилийн үйлдвэрийн баталгаа өгнө.

Модон авдар хайрцаг, тавиур Модон авдар хайрцаг, тавиур Модон авдар хайрцаг, тавиур Модон авдар хайрцаг, тавиур
317001: Модон авдар хайрцаг, тавиур "тавилга"

Өнгөний сонголт нийт 22 өнгийн лакан өнгөлгөө, хүний биед хор нөлөөгүй, модыг мөөгөнцөр, чийгнээс хамгаалагч түрхлэг ашиглан бүтээгдэхүүний насжилтыг уртасгана.

Бүтээгдэхүүнд 1 жилийн үйлдвэрийн баталгаа өгнө.

Албан тасалгааны модон тавилга Албан тасалгааны модон тавилга Албан тасалгааны модон тавилга Албан тасалгааны модон тавилга
381222: Албан тасалгааны модон тавилга "тавилга"

Өнгөний сонголт нийт 22 өнгийн лакан өнгөлгөө, хүний биед хор нөлөөгүй, модыг мөөгөнцөр, чийгнээс хамгаалагч түрхлэг ашиглан бүтээгдэхүүний насжилтыг уртасгана.

Бүтээгдэхүүнд 1 жилийн үйлдвэрийн баталгаа өгнө.

Модон ор Модон ор Модон ор
381401: Модон ор "тавилга"

210*90*70 хэмжээтэй лакан өнгөлгөөтэй цэвэр модон ор

Технологийн дагуу хатаасан нарсан банзаар төрөл бүрийн өнгө загварын өргөн сонголттойгоор хүссэн хэмжээгээр тань хийж өгнө.

Өнгөний сонголт нийт 22 өнгийн лакан өнгөлгөө, хүний биед хор нөлөөгүй, модыг мөөгөнцөр, чийгнээс хамгаалагч түрхлэг ашиглан бүтээгдэхүүний насжилтыг уртасгана.

Бүтээгдэхүүнд 1 жилийн үйлдвэрийн баталгаа өгнө.

Гэрийн бусад модон тавилга Гэрийн бусад модон тавилга Гэрийн бусад модон тавилга Гэрийн бусад модон тавилга
381403: Гэрийн бусад модон тавилга "тавилга"

Орчин үеийн гэрийн төрөл бүрийн модон эдлэлийг өнгө загварын өргөн сонголттой хийж гүйцэтгэнэ.

Өнгөний сонголт нийт 22 өнгийн лакан өнгөлгөө, хүний биед хор нөлөөгүй, модыг мөөгөнцөр, чийгнээс хамгаалагч түрхлэг ашиглан бүтээгдэхүүний насжилтыг уртасгана.

Бүтээгдэхүүнд 1 жилийн үйлдвэрийн баталгаа өгнө.

Барилгын хаалга, цонх Барилгын хаалга, цонх
316002: Барилгын хаалга, цонх "хаалга"

Өнгөний сонголт нийт 22 өнгийн лакан өнгөлгөө, хүний биед хор нөлөөгүй, модыг мөөгөнцөр, чийгнээс хамгаалагч түрхлэг ашиглан бүтээгдэхүүний насжилтыг уртасгана.

Бүтээгдэхүүнд 1 жилийн үйлдвэрийн баталгаа өгнө.

Албан тасалгааны модон ширээ Албан тасалгааны модон ширээ Албан тасалгааны модон ширээ Албан тасалгааны модон ширээ
381221: Албан тасалгааны модон ширээ "тавилга"

Ширээний хөл нь токарьтай, шулуун, майга хөлтэй загвар нь үндэсний болон энгийн мөн классик загвартай ширээнүүдийг хатаасан цэвэр модоор таний хүссэн өнгө загвараар мэргэжлийн өндөр ур чадвартай баг хамт олон түргэн шуурхай хийж гүйцэтгэнэ.

ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ