ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Эрдсүлж ХХК

Орхон аймаг Баян-Өндөр сум 13-р баг, Баянцагаан Тагнуулын байрны урд

99351945

msccis08@gmail.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

1 Компанийн танилцуулга

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн охин компани болох Эрдсүлж ХХК нь үйлдвэрийн  нийт ажиллагсадын ажлын тусгай зориулалтын хувцас, үйлдвэрт шаардлагатай оёмол бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх зорилготойгоор анх 1991 оны 1-р сард Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн оёдлын цех болон байгуулагдсан. Тухайн үед 39 ажиллагсадтай, үйлдвэрийн цэцэрлэгүүдэд ашиглагдаж байсан оёдлын машиныг ашиглан анхны үйлдвэрлэлээ эхэлсэн. Мөн ондоо БНХАУ-аас тоног төхөөрөмж авч үйлдвэрлэлээ өрөгжүүлэн 90 гаруй ажиллагсадтай болон өргөжиж, 2 ээлжээр ажиллан 20 гаруй нэр төрлийн 240,0 сая төгрөгийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байв.  1994 онд өргөтгөл хийж Чех улсаас тусгай зориулалтын тоног төхөөрөмж, даавуу материал татан иргэдийн хэрэгцээт бүтээгдэхүүнийг оёх тасаг нээн ажиллуулж эхэлсэн түүхтэй. Улмаар 1999 оноос үйлдвэрийн ажиллагсадын тоо болон ХАБ-ын хувцасны хугацааны өөрчлөлтөөс хамааран 60 гаруй ажиллагсадтайгаар нэг ээлжээр бие даасан аж ахуйн тооцоотой ажиллаж эхэлсэн. 2006 оны 10 сараас эхлэн үйлдвэрийн харъяа охин компани болон ажиллаж байна.

 Одоо компанийн бизнесийн үйл ажиллагаа нь : 

  1. Ажлын хувцасны үйлдвэрлэл
  2. Хүнд даацын шуудайны үйлдвэрлэл
  3. Оёмол бүтээгдэхүүний бөөний болон жижиглэнгийн худалдаа

 

2017 оны 1-р сарын 25-аас Монгол улсын уул уурхайн хагас боловсруулсан бүтээгдэхүүн болох баяжмал савлаж, ачих даацийн уутны  зах зээлд  Баяжмал ачиж, савлах уутыг оёх цехийг байгуулж БНХАУ-ын GB6-1 маркийн даацын уут оёх зориулалтын машин 20, бага оврын пресслэгч  тоног төхөөрөмжтэйгээр гэрээт 16 оёдолчин, хариуцсан мастер, чанар шалгагч, пресслэгч-ачигч нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж эхэлсэн. Мөн түүнчлэн 2-р сард мастер багшийг Улаанбаатар хотоос урьж 15 хоногийн сургалтыг явуулж оёдолчин, мастер-чанар шалгагчдыг давтан сургалтанд хамруулж, улмаар 2017 оны 7-р сарын 10 –ны өдөр Баяжмалын уутны үндсэн материалыг эсгэх, бүтээгдэхүүнд хаяг шошго тавих лого принтерийн суурь машин, тусгай зориулалтын оёдлын 26 машинтайгаар сар бүр  10000-13000 ширхэг баяжмалын уут оёх хүчин чадалтай үйлдвэрийг компанийн ашиглагддаггүй байсан үндсэн хөрөнгө болох ангаарын барилгыг сэргээн засварлаж үйл ажиллагаа нь жигдрэн ажиллаж байна.

2017 оны 1-р сард  Эрдэнэт үйлдвэр ХХК-с бусад байгууллагуудын захиалгат ажлын хувцас, захиалгат оёмол бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх захиалгат оёдлын тасгийг 5 оёдлын машин, хэрээсний 1 машин бүхий тоног төхөөрөмжтэйгээр гэрээт 5 оёдолчинтой эхлүүлсэн. Одоогоор загвар зохион бүтээгчээр ахлуулан лазер принтерийн эсгүүрийн машинтай 8 оёдолчинтой ажиллаж байна. 2017 оны  IV улиралд ажлын төрөл бүрийн нэхмэл бээлий үйлдвэрлэх жижиг хэмжээний цехийг ашиглалтанд оруулахаар тоног төхөөрөмж худалдан авах, боловсон хүчин сургах асуудлыг БНХАУ-ын ИВҮ хотын аж ахуйн нэгж байгууллагуудтай хамтарч туршилтын үйлдвэрлэл эхлүүлээд байна.

Эрхэм зорилго

                 Шинэ загвар, шинэ  техник, технологийг  үйлдвэрлэлд нэвтрүүлэх, зах зээлийн эрэлт, нийлүүлэлтэд тулгуурлан үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэлийн ашигт ажиллагааг тогтмол өсгөх бодлого баримтална.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                 

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Манай компани өнөөдрийн байдлаар ажлын хувцас үйлдвэрлэх цехэд  шулуун оёдлын 43 машин, тусгай зориулалтын 23 машин, гар эсгүүрийн 2 машин, хатгамлын 1 толгойтой оёдлын машин, лазерын эсгүүрийн машин, баяжмалын уутны үйлдвэрт баяжмалын эсгүүрийн суурь машин, уутны лого принтерын суурь машин, баяжмалын уутны пресслэх машин 2, даацийн уут оёх тусгай зориулалтын 57 оёдлын машин, ажлын бээлий үйлдвэрлэх цехэд бээлий сүлжмэлийн 4 машин нийт 1 532 511,4 мян.төгрөгийн үндсэн хөрөнгө, 1 379 695,1 мян.төгрөгийн эргэлтийн хөрөнгөтэй, 120 үндсэн ажиллагсадтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

     2018 онд Монгол улсад эрчимтэй хөгжиж буй уул уурхай, зам барилгын салбарын ажилчдын хөдөлмөр хамгааллын хувцсыг манай орны цаг уурын эрс тэс уур амьсгал болон улирлын чанартай, гадаа үйлдвэрлэл явуулдаг зэрэг онцлогт зохицуулан, үйлчлүүлэгчдийн  ажлын байранд нь хүрч, үйлчлүүлэгч тус бүрийн биеийн хэмжээс болон ажлын байрны онцлог, хэрэгцээнд нийцүүлэн дотоодын үйлдвэрүүдийн үндсэн түүхий эд болох  нэхий, илэг, тусгай зориулалтын прован  боловсруулалт бүхий даавуу, бусад материал ашиглан оёдлын үйлдвэрлэл явуулах, технологийн уян хатан нөхцөлд тохируулан  дотоодын зах зээлд оёж нийлүүлэх зорилт тавин ажиллаж байна.

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Гүйцэтгэх захирал 1

Санхүү маркетингийн албаны дарга 1

Үйлдвэр, технологийн алба дарга 1

Нягтлан бодогч 1

Эдийн засагч 1

Маркетингийн менежер 1

ХАБ инженер 1

ХНМ 1

Бичиг хэргийн ажилтан 1

Ахлах мастер 1

Мастер 3

Нярав 2

Чанар шалгагч 2

Манаач 4

Сантехникч 1

Цахилгаанчин 1

Ачигч 4

Эсгүүрчин 7

Туслах 2

Засварчин 2

Жолооч 2

Үйлчлэгч 4

Оёдолчин 76

 

 

 

Компанийн свот шинжилгээ

ДАВУУ ТАЛ

  • Туршлагатай, мэргэжлийн зэрэгтэй оёдолчид
  • Ажлын хувцасны болон баяжмал савлаж, ачих уутны өөрийн компанийн гэх технологийг бий болгож чадсан
  • Эрдэнэт үйлдвэр ХХК – д бүтээгдэхүүний үйлдвэрлэл чиглэгдсэн
  • Зориулалтын үйлдвэрийн байр
  • Зах зээлийн уян хатан үнээр бүтээгдэхүүн оёх захиалгын тасагтай

Бэлэн бүтээгдэхүүн хадаглагддаггүй шууд хэрэглэгчдэд хүрдэг

СУЛ ТАЛ

  • Тоног төхөөрөмж хуучирсан
  • Үйлдвэрлэлийн зардал өндөр
  • Үндсэн ба туслах материал шууд үйлдвэрлэгчээс нь бус дотоодын компаниудаас худалдаж авдаг
  • Захиалгаас шалтгаалан цөөн нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг
  • Эрдэнэт Үйлдвэр ХХК –с нийт борлуулалтын  96% - г олдог тул орлогоор хараат
  • Тоног төхөөрөмж дутмаг

2015, 2016,2017  онуудад үндсэн ба туслах материалын үнэ өссөн боловч Эрдэнэт Үйлдвэр ХХК – д нийлүүлж байгаа ажлын хувцасны нэгжийн үнэ  сүүлийн 3 жил огт  өсөөгүй.

БОЛОМЖ

  • Орхон аймаг болон бусад орон нутгийн ажлын хувцас, баяжмалын уутны  зах зээлд нэвтрэх
  • Бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх боломжтой
  • Полипропилен /баяжмал савлаж, ачих уутны материал/ үйлдвэрлэх
  • Онлайн захиалга

PROBAN технологи -галд өндөр тэсвэртэй, хайлдаггүй,

ЭРСДЭЛ

  • Боломжит өрсөлдөгч нарт зах зээлээ алдах
  • Ашгийн өсөлт удаашрах мөн зогсох
  • Инфляци өсөх
  • Үндсэн ба туслах материалын үнэ өсөх
  • Дотоод үйл ажиллагаатай холбоотой техникийн болон санхүүгийн эрсдэл
  • Гадаад орчин, нөхцлөөс үүдэлтэй эрсдэл
  • Валютын ханшийн өсөлт
  • ХХААХҮЯ-д төлөх өр төлбөр

Бусад хувьсах зардал өсөх

 

Гаргасан амжилт

2005 он          Орхон аймгийн ХАҮТ-аас “Дэвшилтэт технологитой бүтээгдэхүүн”

2006 он          УБ хотын Олон улсын үзэсгэлэн яармагаас “Шинэ технологитой бүтээгдэхүүн”-р галын аюулаас хамгаалах хувцас

2006-2008 он “Гоёл” наадмуудаас “Тусгай байр”, “Өсөх ирээдүйтэй дизайнер” шагналуудыг жил бүр хүртэж байсан.

2007 он          Орхон аймгийн найдвартай татвар төлөгч байгууллага

2008 он          УБ хотод болсон “Монголд үйлдвэрлэв” үзэсгэлэнгээс “Шилдэг бүтээгдэхүүн” гэрчилгээ  авсан.

2009 он           Орхон аймгийн ХАҮТанхимаас зохион байгуулсан “Төвийн бүсийн түншлэл 2009” үзэсгэлэн яармагт оролцож ажлын хувцасны “Экстрим” загвараар “Орон нутгийн шилдэг бүтээгдэхүүн” цом хүртсэн.

2009 он          Орхон аймгийнХАҮТанхим, МХГ, СХЗГ-аас хамтран зохиосон “Оны шилдэг” шалгаруулах үзэсгэлэн яармагт оролцож аялалын хувцасаар “Чанарын цом” хүртсэн.

2010он           2010 оны 2 сард жил бүр уламжлал болгон зохиогддог “Монголд үйлдвэрлэв 2010” үзэсгэлэн яармагт оролцож бүтээгдэхүүнээ сурталчиллаа.

2010 он          2010 оны 3 сард Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Захиалгат оёдлын үйлдвэрийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулсан “Ажлын болон дүрэмт хувцас үйлдвэрлэгч, захиалагчдын улсын анхдугаар зөвлөгөөн, үзэсгэлэн”-д оролцов. Мөн дээрхи зөвлөгөөний хүрээнд ажлын хувцас үйлдвэрлэгчдэд тулгамдаад байгаа бэрхшээлүүд, хууль эрх зүйн асуудлуудыг хэлэлцсэн.

2010 он          2010 оны 4 сард Уул уурхайн ассоциаци болон Уул уурхайн нэгдсэн портал www.miningmongolia.mnнарын хамтран зохион байгуулсан уламжлалт “MineTech 2010”үзэсгэлэнд оролцлоо. Уг үзэсгэлэнгийн хүрээнд Монголын үйлдвэрлэгчид хэрхэн амжилттай ажиллаж байгааг харуулж “Эрдэнэт үйлдвэр” ХХК болоод өөрийн цехийн үйл ажиллагааг сурталчлахын зэрэгцээ “Хариуцлагатай уул уурхай” нэвтрүүлэгт оролцож дотоодын үйлдвэрлэгчидээ дэмжихийг уриалсан.

2010 он           “Монгол-999” компаниас  зохион байгуулсан “Өрсөлдөх чадвартай монгол”  үзэсгэлэн яармагт амжилттай оролцож чанарын цом хүртэв.

2010 он          “Эрдэнэтэд үйлдвэрлэв”  үзэсгэлэн яармагт  оролцож технологи нь тогтворжсон шилдэг бүтээгдэхүүнээр тодров.

2011 он          Орхон аймгийн “Шилдэг аж ахуйн нэгж”, “Хэрэглэгчдийн найдвартай түнш байгууллага”

2012 он           “Тэргүүний татвар төлөгч” байгууллага

2013 он           Орхон аймгийн шилдэг аж ахуйн нэгж

2014 он           БНХАУ-ын Эрээн хотноо болсон Орос, Монгол, БНХАУ-ын хамтарсан жижиг дунд үйлдвэрлэгчдийн “Эрээн-2014” үзэсгэлэнд оролцов. Үзэсгэлэнд Монгол наадам болон Соёмбо гэсэн лого бүхий манай үйлдвэрийн футболкууд олны анхаарал татаж Өвөрмонголчууд худалдан авч байснаас гадна манай ажлын хувцасыг оёдол, загварын хувьд маш сайн болсон гэсэн үнэлгээ авсан юм.

2014он            Орхон аймгийн хэмжээнд зохион байгуулагдсан “Эрдэнэт түншлэл-2014” үзэсгэлэнгээс  “Орон нутгийн шилдэг бүтээгдэхүүн” цом авав.

2015 он  ОХУ-ын Буриад улсын нийслэл Улаан-Үүд хотод зохиогдсон Олон улсын үзэсгэлэн яармагт амжилттай оролцож бүтээгдэхүүнээ олон улсын зах зээлд сурталчилсан. Үзэсгэлэн худалдааг зохион байгуулагчдаас амжилттай оролцсоныг үнэлж өргөмжлөл олгосон.

2015 он          Орхон аймагт зохион байгуулагдсан “Хангайн бүсийн түншлэл-2015” үзэсгэлэнд өөрийн үйлдвэрийн үндсэн бүтээгдэхүүнээс гадна өөдөс ашиглаж хийсэн төрөл бүрийн бүтээгдэхүүнүүдээрамжилттай оролцож “Өвлийн хослол” ажлын хувцас нь орон нутгийн шинэлэг шийдэлтэй шилдэг бүтээгдэхүүнээр шалгарсан.

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгаль орны үнэлгээгээр байгаль орчинд сөрөг нөлөөгүй хэмээн тодорхойлуулсан. Хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, биед эвтэйхэн чанар сайтай материалаар санарын өндөр түвшинд үйлдвэрлэж байна.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

  Нийт ажилчдын тоо           120

Мэргэжлийн дундаж зэрэг 3,6

Дундаж нас                           25-45

Хүйсийн харьцаа                 60% эмэгтэйчүүд

 

Хүний нөөцийн шилжилт хөдөлгөөн бага, тогтвор суурьшилтай ажиллаж байгаа ба ажилчдын мэргэжлийн зэрэг 3-4дүгээр зэрэг зонхилж  байна.

Бүтцийн хувьд ИТА-9, албан хаагч-15, үйлчилгээний ажилтан-20, мэргэжлийн ажилчин-76,  гэсэн бүрэлдэхүүнтэй үйлдвэрлэлийн нэг ээлжээр ажилладаг. Үндсэн хүчин чадлаар 2 ээлжээр ажиллах боломжтой.

Компанийн нийгмийн хариуцлага

—      “Эрдсүлж” ХХК нь Оёдлын үйлдвэрлэл эрхэлдэг бөгөөд Оёдлын салбар нь цэвэр хүний бүтээмж дээр тулгуурладаг, бүтээгдэхүүний нийт өртгийн 60% нь хүний хөдөлмөрийн зардлаас бүтдэг, ажлын байр олон байдаг, нийгмийн хариуцлага өндөр хүлээдэг онцлогтой салбар юм.

—        Тэр ч утгаараа манай компани байгуулагдсан цагаасаа эхлэн ажилтан сонгож авахдаа чадварлаг хүний нөөцийг бүрдүүлэхийн зэрэгцээ хувь хүний хөгжлийг хангах, буурай амьдралтай, өрх толгойлсон болоод тахир дутуу иргэдийг ажлын байраар хангах, цаашид сурган хөгжүүлэх, амьдралын баталгаатай болгох бодлого баримталсаар ирсэн.Монгол улсад хүүхдийн байгууллага үүсч хөгжсөний 85-н жилийн ойн арга хэмжээний хүрээнд 2010 онд Орхон аймгийн 18-р цэцэрлэгийн 30 хүүхдэд орны цагаан хэрэглэл зэрэг 450 000 төгрөгийн бүтээгдэхүүн, Хүүхдийн төлөө төвийн дэргэдэх “Туурайн төвөргөөн” хамтлагт 175 290 төгрөгийн тоглолтын хувцас зэргийг хийж хандивлав.

Хөдөлмөрийн хуулинд зааснаар нэгж албан байгууллага 1-с доошгүй хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ажлын байраар хангах үүрэгтэй байдаг ба манай компани 2 ажлын байранд ажилтан авч халуун дулаан уур амьсгал бүхий гэр бүл болон ажиллаж байгаа юм.  Орхон аймгийн Баянцагаан багийн ядуу 1 өрхийн 3 хүүхдэд хичээлийн иж бүрэн дүрэмт хувцас болон 45 000 төгрөгийн хичээлийн хэрэгсэл бэлэглэв.

—2010 онд “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Залуучуудын холбоо, “UBS” Телевизтэй хамтран “Мөрөөдөл биелдэг юм” нэвтрүүлгийг Орхон аймагт бэлтгэн хүргэсэн ба тус нэвтрүүлгийн ээлжит оролцогч нэгэн ядуу өрхөд Байшин барьж, тохижуулж өгсөн.

—   Уг үйл ажиллагаанд манай компаниас өөрсдийн бүтээгдэхүүн болох матрацууд бэлэглэн гар бие оролцсон.Эдгээрийн зэрэгцээ бид компанийнхаа ажилчдаас хамт олны тусламж дэмжлэг хэрэгцээтэй ажилтанд туслах ажлуудыг хийсээр ирсэн. 2015 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн эх үрсийн баярыг тохиолдуулан Орхон аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн Төрөх тасагт өөрсдийн хандиваар 50 ширхэг гудасны өнгө, эмч нарын өрөөг тохижуулж өгөв.2015 онд ой хээрийн түймэрт өртөж орон гэргүй болсон айл өрхөд өргөн хэрэглээний бараа, материал 44 ширхэг  4035 788 төгрөгийн хандив үзүүлсэн гэх мэт тусламж хандивын аян байнга зарлан нийгмийн хариуцлагаа ухамсарлан ажиллаж байна.

Ирээдүйн зорилт

“Эрдсүлж” ХХК нь “Эрдэнэт үйлдвэр”ХХК-ийн  алтан түнш байж  үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн ажиллагсдыг улсын стандартад нийцсэн  ажлын хувцсаар хангах, ажлын хувцасны брэнд бий болгох, цаашлаад өдөр тутмын хувцсаар  хэрэглэгчдийг хангахаас гадна гадаад зах зээлд нэвтрэн гарч санхүүгийн хувьд бие даан ажиллах зорилготой ажиллана.Мөн

  • Ажилтнуудын мэргэжлийн сургалт, бие даан хөгжих бололцоогоор хангах
  • Үйлдвэрийн тоног төхөөрөмжийг шинэчлэх
  • Ажлын хувцасны технологи, загварыг байнга сайжруулж нэр төрлийг олшруулах (баяжмалын уут, цув, төрөл бүрийнзориулалтын нэхмэл бээлий гэх мэт )
  • Нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж ажлын хувцас, хүүхдийн хувцас, өдөр тутмын хувцас гэсэн чиглэлээр үндэсний брэнд болгон хөгжүүлэх
  • Гадаад зах зээл рүү нэвтэрч оёмол бүтээгдэхүүн экспортлох
  • Нано боловсруулалт хийсэн даавуугаар бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилтуудыг тавин ажиллаж байна.
Байгууллагын хаяг
Орхон аймаг Баян-Өндөр сум 13-р баг, Баянцагаан Тагнуулын байрны урд
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Батхишиг 99354024 oombiish@yahoo.com
Мөнхтулга 89009909 sh.munkhtulga@yahoo.com
Ажлын хувцас Ажлын хувцас Ажлын хувцас Ажлын хувцас
282318: Ажлын хувцас "Ажлын хувцас"

Хүнд үйлдвэрийн ажиллагсад, гагнуурчид, автотээврийн байгууллагын ажилтнуудын ажлын тусгай хувцсыг чанар, стандартын дагуу үйлдвэрлэж байна. Энэ чиглэлийн байгууллагуудын ажилчдын хувцасыг үйлдвэрлээд тодорхой хугацаа болсон ба эдэлгээ чанарыг мэдрүүлсний үндсэн дээр орон нутгийн дулааны цахилгаан станц, хот тохижуулах газар болон бусад нийтийг хамарсан масс хувцаснуудыг үйлдвэрлэх захиалга аваад байна.

Ажлын хувцас Ажлын хувцас Ажлын хувцас Ажлын хувцас
282318: Ажлын хувцас "Ажлын хувцас"

Хүнд үйлдвэрийн ажиллагсад, гагнуурчид, автотээврийн байгууллагын ажилтнуудын ажлын тусгай хувцсыг чанар, стандартын дагуу үйлдвэрлэж байна. Энэ чиглэлийн байгууллагуудын ажилчдын хувцасыг үйлдвэрлээд тодорхой хугацаа болсон ба эдэлгээ чанарыг мэдрүүлсний үндсэн дээр орон нутгийн дулааны цахилгаан станц, хот тохижуулах газар болон бусад нийтийг хамарсан масс хувцаснуудыг үйлдвэрлэх захиалга аваад байна.

Уул уурхайн зориулалтлай уут, шуудай
364103: Уул уурхайн зориулалтлай уут, шуудай "Баяжмал савлаж, ачих уут"

Хүнд даацын бүх төрлийн баяжмал ачиж, савлах уут

Уул уурхайн зориулалтлай уут, шуудай
364103: Уул уурхайн зориулалтлай уут, шуудай "Тэсэлгээний уут"

Тэсэлгээний уут

Уул уурхайн зориулалтлай уут, шуудай
364103: Уул уурхайн зориулалтлай уут, шуудай "Дээжний уут"
Мэдээлэл байхгүй байна


ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ