ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Тэнгэрийн түмний хийморь

Булган аймаг Булган сум 5-р баг, Жаргалант Хас банкны хажууд

99348758

borte_2015@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Манай сүлжмэлийн үйлдвэр нь 2012 оны 11-р сард байгуулагдан мэргэжлийн багш нарыг урьж боловсон хүчнээ сургаж бэлтгэн Булган аймгийн Булган суманд Хөдөө аж ахуйн газрын хуучин байранд сүлжих машин 1ш, уурын индүү2ш угаалгын машин болон бусад багаж, тоног төхөөрөмжтэйгээр үйлдвэрийн ерөнхий менежер1, сүжигч1, кителчин 1, индүүчин 1, чанар шалгагч 1 нийт 6 хүний орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн аймгийн хэмжээнд өөрийн салбартаа анхдагч үйлдвэрийн нэг юм. Манай сүлжмэлийн үйлдвэр нь ямааны ноолуур, тэмээ, торомны ноос хонины ноос, сарлагын хөөврөн утсаар сүлжмэл цамц, өмд, ороолт, малгай зэргийг хэрэглэгчдийн таашаалд нийцсэн загвараар үйлдвэрлэдэг

Эрхэм зорилго

Аймгийнхаа иргэдэд өнгө үзэмж сайтай загварлаг бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорьж байна.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Нэхмэл хувас үйлдвэрлэх, орон нутгийн томоохон дэлгүүрээр худалдаалах

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Одоогоор өөрийн гэсэн байргүй түрээсийн байртай байна. Цаашид өөрийн ажлын байртай болж үйлдвэрлэлээ өргөжүүлэхээр ажиллаж байна.

Компанийн свот шинжилгээ

Өрсөлдөгч байхгүй

Зах зээл бэлэн байна.

Ажлын байргүй

 

Гаргасан амжилт

2013 онд Булган сумын "Бүтээлч эзэн"

2013 онд Булган хангайн түгшлэлээс "Хэрэглэгчийн таашаалд нийцсэн бүтээгдэхүүн"

2014 онд Аймгийн "Шилдэг бүтээгдэхүүн"

2014 онд Аймгийн "Үйлдвэр үйлчилгээний салбарийн шилдэг ажилтан"

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Хүний биед ээлтэй байгаль орчин хор нөлөөгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц
Компанийн нийгмийн хариуцлага

Баярын үеэр урамшуулалт худалдааг зорион байгуулдаг

Ирээдүйн зорилт

Өөрийн байртай болж, гадаадад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ гаргах.

Байгууллагын хаяг
Булган аймаг Булган сум 5-р баг, Жаргалант Хас банкны хажууд
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Амгалан 99348758 borte_2015@yahoo.com
Ноолууран майк, путболька
282238: Ноолууран майк, путболька "майк"

Төрөл бүрийн майк болон ноосон цамц таны биед эвтэйхэн өнгө үзэмжтэй сайтай захиалга авч хийнэ.

Эмэгтэй хүүхдийн формын хувцас Эмэгтэй хүүхдийн формын хувцас
282353: Эмэгтэй хүүхдийн формын хувцас "форм"

Сурагчийн форм, жилэтиг захиалгын дагуу хүссэн хэмжээгээр хийж байна. Зөөлөн бөөстөхгүй, хүний биед эвтэйхэн, дулаан байдгаараа онцлог юм.

Өмд
282332: Өмд "ноосон өмд"

Ноолуур өмд, оймс хүүхдийн том хүнд тохируулан олон төрлийн өнгөны сонголттой хийнэ.

Ноосон цамц Ноосон цамц Ноосон цамц Ноосон цамц
282224: Ноосон цамц "цамц"

Олон төрлийн өнгөтэй загварын өргөн сонголттой таны захиалгын дагуу хийнэ.

Өвлийн малгай Өвлийн малгай Өвлийн малгай Өвлийн малгай
282622: Өвлийн малгай "малгай"

Өнгө үзэмж сайтай таны захиалгын дагуу чихтэй, хос, судалтай гэх мэт янз бүрийн малгай хийнэ.

Ноосон плате, банзал Ноосон плате, банзал Ноосон плате, банзал
282218: Ноосон плате, банзал "плате"

Цэвэр ноос утасаар нарийн технологоор нэхэж үйлдвэрлэсэн хүний хөнгөн, дулаан, эвтэйхан чанартай өнгө үзэмж сайтай загварлаг бүтээгдэхүүн юм



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ