ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Түмэн мяндас хоршоо

Увс аймаг Улаангом сум 4-р баг 4-р баг 8-52

99456893

altantsetseg903@gmail.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Д.Алтанцэцэг нь хөнгөн үйлдвэрийн техник технологийн мэргэжилтэй бөгөөд ахуйн үйлчилгээний салбарт технологичоор ажиллаж байгаад 1991 онд ахуйн үйлчилгээний салбар хувьчлагдахад хувийн салбарт ажиллаж эхэлсэн. Гэр бүлийн хүний хамт 1992 оноос Говь-алтай аймгаас эсгий зөөж зарж эхэлсэн. Зах зээлд эсгийний эрэрлт хэрэгцээ их байсан, мөн өөр аймгаас эсгий татахад зардал өндөр гарч байсан учир өөрсдөө эсгий үйлдвэрлэх санаа анх төрсөн.2002 оноос өөрсдөө эсгий үйлдвэрлэж эхэлсэн бөгөөд одоо үйлдвэрлэлээ өргөтгөн аж ахуйн нэгжийн хэлбэрт шилжин ажиллаж байна.

Эрхэм зорилго

орон нутгийн хэрэглэгчдийн хэрэгцээ шаардлагыг хангасан чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлдвэрлэлээ өргөтгөх

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Эсгий үйлдвэрлэхийн сацуу газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. 

20130816_120245.jpg

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Одоогийн байдлаар 11 ажилчинтай үйл ажиллагаа явуулж байна. Үйлдвэрлэлээ өргөтгөх санхүүжилт авч чадвал ажиллах хүчний тоог нэмэгдүүлэн ажиллах төлөвлөгөөтэй байна.

Компанийн свот шинжилгээ

Компанийн үйл ажиллагаа эрхлэхэд учирч болох эрсдэл болон  давуу сул талын шинжилгээг байнга хийж байна

Гаргасан амжилт

Гаргасан амжилт бүтээл:Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтэсээс зохион байгуулсан “Ажилтай орлоготой Монгол хүн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх үйлсэд амжилттай оролцон тул 2016 онд Өргөмжлөл-өөр шагнасан мөн Аймгийн засаг даргын Талархал-аар 2015 онд, Хүнс хөдөө аж ахуйн яамнаас зохион байгуулсан “Намрын ногоон өдрүүд 2015” нэгдсэн арга хэмжээнээс Шилдэг жимсчин номинацаар шалгаран өргөмжлөл мөнгөн шагналаар 2015 онд шагнагдсан, Улаангом сумын 2014 оны  Шилдэг үйлдвэрлэгч-ээр тус тус шагнагдсан байна. Хоршооны гишүүн Д.Мягмар нь 2015 оны аймгийн үйлдвэр Үйлчилгээний салбарын Тэргүүний ажилтан болсон байна.

 

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

ээлтэй үйлдвэрлэл эрхэлж байна.Хашаандаа төрөл бүрийн мод тарьж байна

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

ажлын байрыг төвөөс гаргаж төвлөрсөн үйлдвэрийн байршилд ажиллах сонирхолтой

Компанийн нийгмийн хариуцлага

Байгаль орчинд ээлтэй мод ургуулах ажлыг байнга хийж байна.

Ирээдүйн зорилт

үйлдвэрлэлээ өргөтгөж ажлын байр нэмэгдүүлэх зорилготой

Байгууллагын хаяг
Увс аймаг Улаангом сум 4-р баг 4-р баг 8-52
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Алтанцэцэг 99456893 Altantsetseg903@gmail.com
Эсгий оймс, шаахай
279214: Эсгий оймс, шаахай "эсгий шаахай"

Эсгий шаахай улавч, бэлэг дурсгалын зүйлс үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэн үйлчилж байна.Жилдээ 500-600 ш шаахай үйлдвэрлэж байна

Эсгий Эсгий Эсгий Эсгий
279211: Эсгий "эсгий"

Манай хоршоо нь уламжлалт гар аргаар эсгийг бага оврын төхөөрөмж ашиглан үйлдвэрийн аргаар бэлтгэн хэрэглэгчдэд нийлүүлэн үйлдвэрлэл явуулж байна. Жилдээ 300 гаруй гэрийн бор цагаан эсгий үйлдвэрлэхээс гадна 200 гаруй гутлын дотор үйлдвэрлэн орон нутгийн гутлын үйлдвэрлэл эрхлэгчдэд тогтмол нийлүүлэн ажиллаж байна, Эсгий нягтруулах тоног төхөөрөмж, эсгий угаах ус шавхуурдах төхөөрөмж,эсгийрүүлэх барабан зэргийг өөрсдөө үйлдвэрлэн үйлдвэртээ нэьтрүүлэн ажиллаж байна.

Үхрийн нүд чацарганы суулгацаар дагнан үрсэлгээ хийж зах зээлд нийлүүлэн ажилаж байна. Жил бүр зохион байгуулагддаг үзэсгэлэн худалдаа намрын ногоон өдрүүд зэрэг үйл ажиллагаанд суулгац нийлүүлэх, мод тарих, арчлах ургуулах ажлыг нарийн заан заавар зөвлөгөө өгөн ажиллаж байна.Жилд 10000-15000 ш суулгац тариалан зах зээлд нийлүүлж байна.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ