ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Тунгалаг уст шураг

Ховд аймаг Эрдэнэбүрэн сум 5-р баг, Хар ус Сумын төвд

89433928

nyamsurenSh0213@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Ирээдүйн зорилт

Цаашид ойжуулалтын үйл ажиллагааг эрчимжүүлж байгалиа хамгаалан эрүүл хүнс үйлдвэрлэн экспортод гаргах 

Түүхэн замнал

“Тунгалаг  уст шураг” Хоршоо  нь  1997 онд  “Булаг” нэртэй  ХЭАА  хэлбэрээр  байгуулагдсан ба  2005 онд 9  гишүүнтэйгээр   “Тунгалаг  уст  шураг” хоршоо  болон  өргөжиж    Ховд аймгийн Эрдэнэбүрэн  сумын  төвд  үйл  ажиллагаагаа  явуулдаг. 

            Тус хоршоо нь 17  дахь  жилдээ  чанар стандартын өндөр  түвшинд  үйлдвэрлэл үйлчилгээгээ  явуулан  сумын ард  иргэд  болон хоршооны гишүүддээ  үйлчилж байна.

            Тус  хоршоо нь     100%   хувь нийлсэн  хөрөнгө оруулалттай  ба  2011 оноос гишүүдийн  эгнээг өргөтгөн одоо 162 гишүүнтэй ба  гишүүддээ  ногдол  ашиг,урамшуулал  олгодог.

           МАА –газар тариалангийн ажил хослон эрхэлдэг.       Мөн  үйлдвэрлэл   үйлчилгээ явуулж  МУ-ын засгийн газар ,аймаг сумын засаг дарга нарын  үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан зорилтуудыг амьдралд бүтээлчээр хэрэгжүүлж  ,хөдөө орон нутагт  жижиг дунд үйлдвэрлэлийг амжилттай хөгжүүлж  7-13 хүнийг тогтмол  ажлын байраар ханган ажиллаж  байна.

Эрхэм зорилго

Сумын ард иргэдийг  талх, нарийн боов, цэвэр чацарганы шүүсээр хангахын зэрэгцээ  аймгийн төвийн ард иргэд, зэргэлдээ аймгийн хэрэглэгчдийг эрүүл аюулгүй хүнсийн бүтээгдэхүүнээр хангах, ажлын байрийг олноор бий болгох, мал аж ахуй, газар тариалан эрхэлсэн загвар аж ахуй бий болгох зорилт тавин ажиллаж байна.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Газар тариалан, мал аж ахуй, сүү, сүүн бүтээгдэхүүн, талх, нарийн боов чацарганы шүүс, тос үйлдвэрлэж байна.

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Найм.Хүний нөөцийн чадавхжуулалт:

  • 2009,2010 онд хоршооны   талх  нарийн  боовны цехэд  ажилчидыг дадлагажуулах ,чадамжийн  сургалтыг  Ховд аймгийн  Мерси Кор ОУБ- тай  хамтран   явуулж  ажилчин  Нямтогтох, С.Даариймаа нар  оролцож   чадамжийн гэрчилгээ  авсан
  • Мөн  няравын мэрэгжил олгох  сургалтанд  хоршооноос Б. Амарсайхан, зайрмагны  мэргэжил  эзэмшүүлэх  баучиртай  сургалтанд  хоршооны  ажилчин  Ц.Оюунчимэг нар  суралцаж  чадамжийн гэрчилгээ  авсан.
  • 2011 онд  Хоршооны  талх нарийн  боовны  цехийн  ажилчин   М.Ауган  суралцаж   чадамжийн   гэрчилгээ  авсан
  • 2010-2011,2012,2013 онуудад  малчид  гишүүдэд  малчдын  хоршооны  бүтэц зохион байгуулалт,арьс шир түүхий эдийг стандартын дагуу  бэлтгэх ,МИД-ийн  тухай  сургалтуудыг  малчдын  бүлэг   ,багуудаар  явж  хийсэн
Компанийн свот шинжилгээ

Дауу тал: Олон жил ажилласан туршлагатай

Сул тал: Улирлын чанартай

Аюул:Суманд гэнэт тог тасарч бүтээгдэхүүний үйлдвэрлэл чанарт нөлөөлдөг 

Боломж: Зах зээлээ өргөтгөх, ажлын байраа хадгалах, нутгийн брэнд бүтээгдэхүүн бий болгох

Гаргасан амжилт
  • 2006  онд  Сүү сүүн  бүтээгдэхүүн  үйлдвэрлэлээр   “Сумын  шилдэг  бүтээгдэхүүн” үйлдвэрлэгч  Өргөмжлөл ,Цом,  мөнгөн  шагналаар
  • 2006 онд  Их  Монгол  улс байгуулагдсаны   түүхт  800 жилийн    ойгоор  Entrepreneur-2006 арга  хэмжээний  хүрээнд  “Бичил  бизнес  эрхлэгч ААН” –ээр
  • 2006  онд  сумын  “Шилдэг аж ахуйн  нэгж”-ээр  шалгарсан
  • 2007  онд   “Тэргүүний  татвар  төлөгч  ААН”-ээр
  • 2007 онд  “Ховдод  үйлдвэрлэв”  бүтээгдэхүүний  үзэсгэлэн  худалдаанд   цөцгий  үйлдвэрлэлээр  Хүрэл  медаль,Өргөмжлөлөөр
  • 2007онд  Ховд  аймгийн   “Эд хэрэглэгчидийн  найдвартай түнш-ААН”-ээр
  • 2008 онд  “Сумын  тэргүүний  үйлдвэрлэн  бүтээгч ААН”-ээр шалгарч Өргөмжлөл  мөнгөн  шагналаар
  • 2008 онд  “Ховд  түншлэл -2008”  зах зээлийн өдөрлөг  ,үзэсгэлэн  худалдаанаас сүүсүүнбүтээгдэхүүнээрээ”Шилдэг бүтээгдэхүүн” Өргөмжлөл,Алтан  медалиар
  • 2010  онд  “Ховд түншлэл-2010 “зах зээлийн өдөрлөг  ,үзэсгэлэн  худалдаанаас сүү сүүн бүтээгдэхүүнээрээ”Шилдэг бүтээгдэхүүн” Өргөмжлөл,Алтан  медалиар
  •  
  • 2011 онд  “Сумын тэргүүний  хоршоо” –гоор  шалгарсан
  • 2012 ондсумын “Хамгийн олон төрлийн  таримал  бүтээгдэхүүн  үйлдвэрлэгчААН”-ээр шалгарч Өргөмжлөл мөнгөн шагналаар
  • 2012 онд  улсын  шилдэг  хоршоогоор  105 хоршоо  шалгаруулахад  шилдэг  хоршоогоор  шалгарч  урамшуулалд  хамрагдаж байсан
  • 2012 оны 8 дугаар сарын 16  нд   Өлгий хотод болсон   Баруун бүсийн хоршоологчдын зөвлөгөөнд хоршооны  дарга оролцсон
  • Зөвлөгөөнд Увс, Баян-Өлгий, Ховд,Говь-Алтай аймгийн хоршоологчид, орон нутгийн удирдлагууд, Монголын Хөдөө Аж ахуйн Хоршоологчдын Үндэсний Холбоо,Ногоон алт хөтөлбөрийн төлөөлөл нийт 70 хүн оролцон 3 хоног зөвлөлдөв.

  • 2013 оны  8 сард   Дуут  суманд болсон  Баруун бүсийн хоршоологчдын зөвлөгөөнд амжилттай оролцсон. 
    2013 оны 8 сард  Дуут суманд болсон  баруун  бүсийн  семинар зөвлөгөөнд  болон  Хоршоодын  кйлдвэрлэсэн бүтээгдэхүүн  үзэсгэлэн   худалдаанд   оролцож   Хоршооны  сүү сүүн  бүтээгдэхүүний  цехэд  үйлдвэрлэсэн  “Хандгай”  хорхой ааруул “Шилдгийн шилдэг бүтээгдэхүүн” –ний    дэд  байрын шагнал Өргөмжлөл  мөнгөн  шагналаар тус тус шагнагдсан .
  • 2014 онд   Монголын  Үндэсний Хоршоологчдын  Холбооны   “ТЭРГҮҮНИЙ  ХОРШОО”-гоор  шалгарсан.
  • 2014   оны  10 сард  Улаанбаатар хотноо болсон Монголын Хоршоодын Үндэсний  Холбооны  7-р Их хуралд    Хоршооны  дарга  Ш.Нямсүрэн  төлөөлөгчөөр оролцсон
  • 2015 оны  2 сард “УЛСЫН  ТЭРГҮҮНИЙ  ХОРШОО”-гоор  шалгарсан
Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгальд ээлтэй. 2005 оноос эхлэн Ховд аймгийн Эрдэнэбүрэн суманд ойжуулалтын үйл ажиллагааг явуулж, нөхөн сэргээж  байна.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

          Тунгалаг  уст  шураг  хоршоо нь   12  га  газарт  төмс  хүнсний  ногоо  болон  тэжээлийн  ургамал  тариалж   жилд дуджаар   8-10тн төмс, 4 тн лууван, 1-2.0 тн манжин ,сонгино ,4-8 тн хивгэн  тэжээл  үйлдвэрлэж байна.

           2011 онд сумандаа  газар тариалангийн техникийн  парк  бий болгож  ногоочдын хөдөлмөр хөнгөвчлөх, хадлан тэжээлийн  фонд  бий болгох  зорилгоор дунд оврын тракторыг  иж  бүрдэлтэй нь  худалдан авч газар  тариалангийн ажлыг  механикжуулж  чадсан..

Компанийн нийгмийн хариуцлага

           2015 онд чацарганы  бүтээгдэхүүн үйлдвэрлэж иргэдэдээ  нийлүүлэх  зорилгоор  2 га  газарт 2000 ш чацарганы  суулгац тариалж, түр  ажилласан  15 ажилчинд НДШ-ийг  нь төлж дэвтэртэй болгосон

Байгууллагын хаяг
Ховд аймаг Эрдэнэбүрэн сум 5-р баг, Хар ус Сумын төвд
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Nyamsuren 89433928 nyamsurenSh0213@yahoo.com
Нарийн боов Нарийн боов
234201: Нарийн боов "жигнэлтийн боов"

Эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд дээд зэргийн гурилаар амт чанартай нарийн боов үйлдвэрлэж сургуулийн үдийн цайнд тогтмол нийлүүлж байна.

Нарийн боов
234201: Нарийн боов "чаналгын боов"

Эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд дээд зэргийн гурилаар амт чанартай нарийн боов үйлдвэрлэж сургуулийн үдийн цайнд тогтмол нийлүүлж байна.

Талх
234300: Талх "талх"

Дээд зэргийн гурилаар бүх төрлийн талх үйлдвэрлэж байна. Сумын иргэдийг шинэхэн талхаар тасралтгүй хангаж байна.

Жүүс
249902: Жүүс "Цамбагарав ЧАЦАРГАНЫ ШҮҮС"

Тунгалаг уст шураг  хоршоо өөрийн тариалсан чацарганыг боловсруулж цэвэр тос  үйлдвэрлэн 0,1 граммаар савлаж хэрэглэгчдэд нийлүүлж байна. Чацарганы тос нь ил шарх болон ходоодны шарханд ууж хэрэглэдэг. 

Жүүс
249902: Жүүс "чацарганы тос "

Тунгалаг уст  шураг хоршоо өөрийн тариалсан чацарганыг боловсруулж цэвэр шүүс үйлдвэрлэн 0,5 граммаар савлаж хэрэглэгчдэд нийлүүлж байна. Чацарганы шүүсийг буцалсан халуун усаар шингэлж халуунаар нь уувал ханиад томуунаас сэргийлнэ



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ