ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Нью Глобал

Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 4-р хороо Барилгачдын талбай Төрийн өмчийн 5 байр 405

91909075

d_nemekh@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Манай компани нь 1999 онд гадаад худалдаа, үйлдвэр үйлчилгээ, зуучлал, төслийн бизнесийн зөвлөх, маркетингийн чиглэлээр байгуулагдан үйл ажиллагаа явуулж байна.

Одоо манай компани нь нийслэл Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу НИТХТ-ийн 2008 оны 47-р тогтоолоор батлагдсан Сүхбаатар дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэр дэх Ж хэсгийн 1,4 га газарт үйлчилгээ, цэцэрлэг, ногоон бүс бүхий 1100 айлын орон сууцны бичил хороолол байгуулах “Шинэчлэл” төсөлд бизнесийн зөвлөх үүрэгтэйгээр ажиллаж байна. Энэхүү төсөл нь нийслэл  Улаанбаатар хотын хөрсний болон агаарын бохирдлыг бууруулах, эко орчныг бүрдүүлэх чиглэлд хийгдэж байгаа олон ажлуудын нэг билээ.

Эрхэм зорилго

Бидний эрхэм зорилго бол  "Шилдэг эко  технологи  бүхий үйлдвэрийг байгуулан,   эко бүтээгдэхүүнийг  үйлдвэрлэн,  дэлхийн ногоон хөгжлийн чиг баримжааг эх орондоо нутагшуулахад өөрсдийн хувь нэмрийг оруулна. 

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Үйлдвэр, үйлчилгээ, төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Тус компани нь бүтцийн хувьд  ХХКомпаний сонгодог хэлбэрийг хадгалах ба  цаашид нийгмийн хөгжлийн дагуу паблик хэлбэрийг авахыг эрмэлзэж ажиллана. Өөрөөр хэлбэл гэр бүлийн компаниас олон нийтийн нээлттэй компаний засаглалыг хуулийн хүрээнд хэрэгжүүлэхийг эрмэлзэнэ.  Хөрвөх чадвар сайтай мэрэгжлийн боловсон хүчинг тухайн хэрэгжүүлж байгаа төслийн хүрээнд байнгын болон гэрээт хэлбэрээр ажиллуулж төслийн эдийн засгийн үр ашигтай байдлыг дээшлүүлэн ажиллахаас гадна, байнгын тогтвортой ажлын байрыг үе шаттайгаар нэмэгдүүлэн ажиллана.

Компанийн свот шинжилгээ

Давуу тал

Сул тал

  • Дэвшилтэт технологи
  • Зах зээлийн хангагдаагүй эрэлт
  • Бүтээгдэхүүний хадгалалтын хугацаа урт
  • Сонголт ихтэй
  • Бүтээгдэхүүний чанар илүү
  • Бусад компаниудтай харьцуулахад ажилласан туршлага бага
  • Зах зээлд бүтээгдэхүүнээ нэвтрүүлэх, сурталчлахад зардлын хэмжээ харьцангуй их гарах

Боломж

Аюул занал

  • Хэрэглэгчдийг нэмэгдүүлэх боломжтой
  • Шинэ, шинэчлэсэн бүтээгдэхүүнийг Нийлүүлэх
  • Үйлдвэрийн газрын эдийн засаг, санхүүгийн үр ашгийг дээшлүүлэх
  • Өрсөлдөгчдийн тоо, үйлажиллагааных нь цар хүрээ нэмэгдэх
  • Түүхий эдийн хомсдол бий болох
Гаргасан амжилт

Одоо манай компани нь нийслэл Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний дагуу НИТХТ-ийн 2008 оны 47-р тогтоолоор батлагдсан Сүхбаатар дүүргийн 10-р хорооны нутаг дэвсгэр дэх Ж хэсгийн 1,4 га газарт үйлчилгээ, цэцэрлэг, ногоон бүс бүхий 1100 айлын орон сууцны бичил хороолол байгуулах “Шинэчлэл” төсөлд бизнесийн зөвлөх үүрэгтэйгээр ажиллаж байна. Энэхүү төсөл нь нийслэл  Улаанбаатар хотын хөрсний болон агаарын бохирдлыг бууруулах, эко орчныг бүрдүүлэх чиглэлд хийгдэж байгаа олон ажлуудын нэг билээ.

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Био дизель түлшний давуу тал

  • Цетан тоо өндөртэй эрдсийн түлш нь 50-52 хувь бол био дизель түлшнийх 56-58 хувь байдаг.
  • Биологийн хоргүй, эрдсийн тостой харьцуулахад 1 литр эрдсийн тос 1 сая литр ундны усыг бохирдуулаад флор, фауныг үхүүлдэг бол биодизель нь усанд орсноор ургамал, амьтанд хор нөлөө үзүүлдэггүй гэдэг нь туршилтаар батлагдсан.
  • Үүнээс гадна алдагдсан биодизелийн 99 хувь нь 28 хоногийн дараа бичил биетүүдийн нөлөөгөөр бүрэн задардаг учир гол нууруудын бохирдлыг бууруулах боломж бүрдэнэ гэж үзэж байна.
  • Биодизель нь нүүрстөрөгчийн хувьд саармаг юм. Биодизелийн шаталтын үед дизелийг анх гарган авахад шаардагдсан хэмжээний нүүрсний ислийг ялгаруулдаг. Эргэлт битүү явагддаг.
  • Биодизелээр ажилладаг хөдөлгүүр нь моно оксид нүүрстөрөгч, нүүрсхүчлийн хий, шатдаггүй нүүрс устөрөгч, азотын ислүүд, угаарын хий зэргийг бага ялгаруулдаг.
  • Биодизель нь эрдсийн дизель түлштэй харьцуулахад хүхэр бараг агуулдаггүй. /<0,001%, эрдэс< 0,02%/
  • Катализаторын тусламжтайгаар хорт бодисын хаягдлыг бууруулах боломжтой – оксикат, нүүрстөрөгч, усан дахь нүүрстөрөгчийн исэл, нүүрсний ислийн хий. Оксикат нь түлшинд хүхэр байвал хаягдлын хэмжээг ихэсгэдэг. Иймээс катализаторын ашиглалтын хугацааг уртасгаснаар хорт бодисын хаягдлын хэмжээг бууруулах боломжтой.
  • Түрхлэг шинж чанар сайн. Эрдсийн дизель түлшнээс хүхэрт нэгдлийг салгаснаар түрхлэг шинж чанар нь алдагддаг. Биодизель нь хүхрийн оролцоогүйгээр түрхлэг шинж чанар өндөртэй байдаг. Энэ нь биодизелийн химийн найрлага биодизель дэх хүчилтөрөгчийн найрлагаар тодорхойлогдоно.
Бүтээн байгуулалт, дэд бүтэц

 

 

Компанийн нийгмийн хариуцлага

Бид компаныхаа нийгмийн хариуцлагыг доорхи байдлаар харж байна

  • Монгол улсад түлш, шатахууны үнэ өсөхөд бүх юмны үнэ нэмэгдэж хүмүүсийн амьдралд дарамт болж байна. 100 хувь шатахууны хараат байдалд байгаа манай улсын хувьд бага ч болов дотоодын тодорхой эх үүсвэр, бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг жижиг үйлдвэрүүд гарцаагүй шаардлагатай байгаа энэ үед бид энэ төслийг хэрэгжүүлсэнээр улс орныхоо өмнө тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж байна гэж үзэж байна
  • Монгол улс нь жилдээ  олон мянган тн мах бэлтгэгдэж, үүнээс дийлэнхи хэсэг нь Улаанбаатар хотын иргэдийн хүнсний хэрэгцээнд зориулагдан  гарч байна.. Эдгээрээс гарах өөхөн тос, дотор өөх нь иргэдийн хоолох зуршил, эрүүл зөв хооллолтонд анхаарал хандуулах болсонтой холбоотойгоор их хэмжээгээр үргүй хаягдаж эдийн засгийн үргүй зардлыг гаргаж байна. Хүнсний үйлдвэрүүд, сүлжээ зоогтийн газруудад  хэрэглэгдсэн  их хэмжээний ургамлын тос нь мөн ямарч боловсруулалтгүй хаягдаж, байгал орчин хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж байдаг. Бид жэнэхүү төслөө хэрэгжүүлсэнээр дээрхи асуудлуудыг шийдэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулна.
  • Биодизель түлш үйлдвэрлэлтийн талаар олон улсын туршлагыг судлах, түүний үр дүнг Монгол улсад нэвтрүүлэх талаар идэвхитэй ажиллах
  • Биодизель түлш үйлдвэрлэлтийн дэвшилтэт техник технологийн шинэчлэлтийг судлах болон үйлдвэртээ нэвтрүүлэх зэрэг болно.
Ирээдүйн зорилт

Ургамлын болон амьтаны гаралтай анхдагч болон хоердогч тосноос биодизель түлш боловсруулах өндөр технологи бүхий иж бүрэн үйлдвэрлэл хийх цогцолбор үйлдвэр байгуулах

Байгууллагын хаяг
Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 4-р хороо Барилгачдын талбай Төрийн өмчийн 5 байр 405
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Нэмэхбат 91909075 d_nemekh@yahoo.com
Газрын тос
120100: Газрын тос "Биодизель түлш"

Биодизель гэдэг нь ургамлын болон амьтны гаралтай тосноос химийн урвалын үр дүнд гарган авсан шатах шинж чанартай метил эсвэл этилийн эфир юм. Ургамлын тосноос метилийн эфирийг гарган авахдаа метонал, мөн түүнчлэн катализаторын зориулалтаар их биш хэмжээний шүлтийг нэмж өгдөг.

            Холимогийн тусгай зориулалтын химийн үр дүнд завсрын бүтээгдэхүүн буюу глицерин үүсдэг. Метилийн эфирийг био дизель болгон хэрэглэдэг бол завсрын бүтээгдэхүүн болох глицеринийг эмийн болон будаг лакны үйлдвэрт ашиглана. Гарган авсан эфир нь дөл авалцах шинж чанар сайн, цетан тоо өндөртэй байна.

            Эрдсийн гаралтай дизель түлшний үзүүлэлт нь 50-52 хувь, метилийн эфир нь 56-58 хувь цетан агуулдаг. Энэ нь дизель хөдөлгүүрт бусад дөл авалцах бодисгүйгээр шатахболомжийг бүрдүүлдэг. Уг шинж чанар нь ургамлын тос, өөхнөөс метил гарган авах үндэс болдог.

Дизель болон биодизель түлшний чанарын үзүүлэлт

Үзүүлэлт

ДА сэрүүн

ДЗ өвлийн

ДЛ     зуны

Био

дизель

1

Цетан тоо, багагүй

45

45

45

56-58

2

Фракцын бүтэц:

-50% буцлах хэм, °С, ихгүй

-96% буцлах хэм, °С, ихгүй

 

240

330

 

250

340

 

280

360

 

3

Кинематик зуурадлага, 20 °С-н хэмд, мм²/с

1,5-4

1,8-5

3-6

 

4

Дөл үүсгэх хэм, °С,  /битүү тигельд/ багагүй

30

35

40

>100

5

Царцах хэм, °С, ихгүй

-55

-35-45

-10

 

6

Булингартах хэм, °С, хэмгүй

-

-25

-5

 

7

Хүчиллэг, мг/100мл, түлшинд, ихгүй

5

5

5

 



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ