ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Живэртийн оргил ХХК

Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 13-р хороо Шувуун фабрик 64/2

99009378

info@shardoctor.mn

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Живэртийн оргил ХХК-ийн хамт олон 2011 онд өдөрт 5 тонн чацаргана боловсруулах хүчин чадалтай Монголын хамгийн том чацаргана боловсруулах үйлдвэр ашиглалтанд оруулсан .

2012 оны зургадугаар сараас "Шар доктор“ нэрийн чацарганы бүтээгдэхүүнийг Япон улсад экспортолж эхэлснээс хойш 10 орчим тонн цэвэр шүүс, 300 орчим кг тос гаргаад байна.  

Энэ хүрээнд МҮХАҮТ, Чацарганы холбооны шугамаар Япон улсын "Такаражима жапан" компани дистрибьюторын үүрэг хүлээхээр тохиролцож, "Yellow Doctor Japan" гэсэн брэндийг Японд  таниулах ажлыг эхлүүлсэн байна. 

Монгол оронд чацаргана яаж ургадаг, яаж үйлдвэрлэдэг гэдгийг очиж үзэх сонирхолтой хүмүүс Японд нэмэгдэж байгаагийн зэрэгцээ "Шар доктор“ нэрийн  шилтэй 750 болон 330 мл-ээр савласан жүүс, 50 мл болон 100 мл-ээр савласан тос зэрэг бүтээгдэхүүнүүд Япон улсад эрэлттэй байна.

Эрхэм зорилго

100% ОРГАНИК бүтээгдэхүүнийг ямар нэг хольцгүй 100% жимсээр нь үйлдвэрлэнэ.

Технологи, мэргэжилтний хүчин чадалд тулгуурлан ургацын арвин гарцтай тариаланд түшиглэсэн үйлдвэрлэл явуулж хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцүүлэн чацарганы бүтээгдэхүүний чанар, үзэмжийг дээдлэн үйлдвэрлэж гадаад дотоодын зах зээлд өөрийн гэсэн Brand-ыг бий болгон улсын хөгжилд нөлөөлөхүйц үйлдвэр болно.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Чацаргана боловсруулах үйлдвэрлэл, худалдаа

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт
Компанийн свот шинжилгээ

Давуу тал

1.    Бүтээгдэхүүний  борлуулалтын түүх болон эдийн засгийн орчны судалгаанаас хэрэглэгчдийн худалдан авах чадвар нэмэгдэх, шинэ хэрэглээ бий болох боломжит зах зээлүүд.

2.    Макро эдийн засгийн тогтворжилт.
3.    Засгийн газрын бодлого ба хууль тогтоомж. Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр, тоног төхөөрөмж, экспортын чиглэлийн түүхий эдийн импортыг татвараас чөлөөлөх, татварын шатлалыг бууруулах.
4.    Зар сурталчилгаа, идэвхжүүлэлтийг боловсронгуй сайн хийж борлуулалтыг нэмэгдүүлэх.
5.    Маркетингийн үйл ажиллагааг идэвхтэй хийх.
6.    Шинэ технологитой чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэж экспортод гаргана.
7.    Бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэх.
8.    Чадварлаг мэргэжилтнээр хангах.
9.    Хөрөнгө оруулалтыг дэмжих боломж.
10.    Шинэ бүтээгдэхүүний зах зээлийн орон зай бий.
11.    Борлуулалтын сүлжээний хэлбэрийг ашиглах.
12.    Түүхий эдийг эцсийн шатанд хүртэл ашиглаж хорогдлыг багасгах.
 Сул тал

1.    Дэлхийн зорилтот зах зээлд хандсан бүтээгдэхүүн, хаяг, савлалт, баглаа боодол гаргаж чадах эсэх.
2.    Өрсөлдөгч, орлуулагч бүтээгдэхүүний идэвхтэй эхэлж буй үйл ажиллагаа.
3.    Чацарганы түүхий эд бэлтгэлд өрсөлдөгчийн аюул.
4.    Дотоод зах зээлийн хязгаарлагдмал байдал.
5.    Цаашдаа технологийн хоцрогдол, чанар дээр илэрдэг.
6.    Түүхий эдийн онцлог, тоног төхөөрөмжийн хоцрогдол.
7.    Глаболь эдийн засгийн орчны өөрчлөлтийг зөв үнэлж дүгнэх, гадаад бүтээгдэхүүний зах зээлийн судалгаа, оновчтой хувилбаруудыг олох.
8.    Монголд ургаж буй чацарганы сортын бүтээгдэхүүний гарц бага, хаягдал ихтэй.
9.    Түүхий эд бэлтгэлийн оновчтой хувилбартай эсэх.
10.    Зорилтот гадаад зах зээлд гарах боломж эрсдэлтэй.
11.    Дотоодын шинэлэг мэргэжлийн боловсон хүчин дутмаг, хуучин арга барилтай.

 

12.    Цахилгаан, уур ус, түлш шатахуун, түүхий эдийн үнэ нэмэгдсэн нь бүтээгдэхүүний өртгийг нэмэгдүүлэхэд хүргэнэ.
13.    Экологийн хүчин зүйлийн таагүй нөлөөллийг зөв тооцох.
14.    Хөрш орнуудын импортын өндөр татвар.
15.    Гадны хөрөнгө оруулалт, Засгийн газрын дэмжлэгээр өрсөлдөгч компани бий болох.

      

 

Гаргасан амжилт

Хан-Уул дүүргийн шилдэг татвар төлөгч

Экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Гран При

ХХААЯ-ны Экспортийн шилдэг бүтээгдэхүүн

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгаль орчинд ээлтэй, хаягдалгүй үйлдвэрлэл

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Шинэ үйлдвэрлэл бүтээн байгуулалт

Компанийн нийгмийн хариуцлага

Нийгмийн хариуцлагын хүрээнд

  • 2016 Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар, Хан-Уул дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс “Ахмадаа дээдэлье” хөтөлбөрөөр дүүргийн нийт 720 ахмадуудыг чацарганын халуун шүүсээр дайлан үйлдвэрийн байрандаа хүлээн авч, үйлдвэрлэл үйл ажиллагаагаа танилцуулж ажилласан.
  • Мөн ХУД-ийн 13-р хороо Туул тосгоны Ажлын алба, Ахмадын зөвлөлтэй  хорооныхоо эмзэг бүлгийн өндөр настан, азай буурлууддаа Шар Доктор брэндийн гарын бэлэг, тавгийн идээ хандивлан жил бүр хамтран ажиллаж байна.
  • ЛАНТУУН ДОХИО ТББ-с Улаанбаатар хотын хамгийн захын гэр хорооллоор явж хүүхэд багачуудаа баярлуулдаг “Ид шидийн уут” аянууд болон "Ид шидийн орон" хүүхэд хамгаалал хөгжлийн төвийн бүтээн байгуулалтын ажилд 20 сая төгрөгийн мөнгөн тусламж болон тус төвийн хүүхдүүдэд бараа бүтээгдэхүүнээ хандивлаад байна.
  • Хүүхэд залуучууд, бүх нийтийн дунд тулгамдаж буй ясны сийрэгжилт, амин дэмийн дутагдал, сахарын өвчин зэрэгээс сэргийлэх зорилгоор хүн бүрийн өдөр тутмын хэрэглээ болгох “Чацарганын шүүсийг хав халуун болон хүв хүйтнээр нь шууд уух боломжтой автомат машин байршуулах” төслийг хэрэгжүүлж, олон нийтийн үйлчилгээний байгууллагуудтай Нийгмийн эрүүл мэндийн төлөө хариуцлагатай хамтран ажиллаж байна.
Ирээдүйн зорилт

Үйл ажиллагааны зорилгуудыг биелүүлж эхлэхээс өмнө  тодорхой
 зорилтуудыг биелүүлсэн байх шаардлагатай.

-    Төсөл хийж үйл ажиллагааг явуулахад шаардлагатай нарийвчилсан тооцоо судалгаа, төлөвлөгөө стратегийг тусгана.  
-    Тоног төхөөрөмжийн судалгаа хийж, гэрээ хийхэд бэлдэнэ.
-    Үйлдвэрлэл явуулах байрыг тоноглож, үйл ажиллагаанд тавигдах шаардлагад нийцүүлэн нөхцөл бүрдүүлнэ.
-    Үйлдвэрлэлийн технологийг нарийвчлан судлана.
-    Энэ чиглэлийн үйл ажиллагааг эхлүүлэхэд тавигдах шаардлага, лицензи зөвшөөрлийн нөхцөлийг бүрдүүлнэ.
-    Бүтээгдэхүүний нэр төрөл, онцлогийг тодорхойлох.
-    Хаяг, савлалтын дизйныг гаргаж, төрөлжүүлэн, баталгаажуулах.
-    Бүтээгдэхүүнд анализчилсан судалгаа хийх.
-    Бүтээгдэхүүний борлуулалтын хувилбаруудыг тодорхойлох.Сүлжээг ашиглах.
-    Үнийг судлах.
-    Түүхий эдийн нийлүүлэлтийн гэрээг урьдчилан хийх.
-    Мэргэжилтний судалгаа хийж, хүнээ төлөвлөх.
-    Санхүүжилт, хөрөнгө оруулалтын эх үүсвэрээ тодорхойлох.


      

 

Байгууллагын хаяг
Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 13-р хороо Шувуун фабрик 64/2
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Сайнжаргал 99009378 info@shardoctor.mn
Энхмандал 80227070 marketing@shardoctor.mn
Тосон эм, чацарганы тос
352606: Тосон эм, чацарганы тос "Чацарганын тос"

Чацарганын тос

Амтат ус, ундаа Амтат ус, ундаа Амтат ус, ундаа
249900: Амтат ус, ундаа "Чацарганы ундаа"

Чацарганын шууд уух зориулалттай шилэн болон пет лонхтой шүүс

Жүүс Жүүс Жүүс Жүүс
249902: Жүүс "Чацарганы цэвэр жүүс"

Чацарганын шингэлж уух зориулалттай шилэн болон пет лонхтой чихэртэй чихэргүй шүүс



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ