Говь сүмбэр аймгийн хэмжээнд оёдлын үйлдвэр байдаггүй, ихэвчлэн ганц нэгээрээ гэрээр болон захиалгаар оёмол хувцас үйлдвэрлэдэг. Энэ нь манай үйлдвэрийн хувьд ихээхэн давуу тал болдог.
Сүлжмэл бүтээгдэхүүний хувьд сүүлийн үеийн тоног төхөөрөмж ашиглан хэрэглэгчийн сонирхолд нийцүүлэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргаж байна. Манай аймагт өөр бас сүлжмэлийн үйлдвэр байдаг.
2017 онд (Хөдөлмөрийн харилцаа, төр хувийн хэвшлийн түншлэл, хөгжлийн төлөө) уралдааны дэд байр
2018 онд ( Бидний бахархал) үзүүлбэрт Монгол үндэсний хувцас коллекцоор тэргүүн байр
2018 онд ( Шилмэл мал шилдэг бүтээгдэхүүн) үзэсгэлэнд аймгийн брэнд бүтээгдэхүүн
2018 онд Аймгийн онцлох байгууллагаар
Оёмол болон сүлжмэл бүтээгдэхүүн нь байгаль болоод хүний эрүүл мэндэд хор нөлөө багатай. Байгаль орчинд хор нөлөөтөй гэдэг үүднээс гялгар торыг халж даавуун торыг өөртөө болон аймгийн томоохон супермаркетад нийлүүлээд байна.
Нийгмийн хариуцлагын хүрээнд хэн нэгэнд нэг удаагын тусламж хүргэх биш байнгын орлоготой байлгах үүднээс аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвтөй хамтран ажлын байранд одоогоор 3 хүнийг хамруулаад байна.
Говь Сүмбэр аймагт оёдол болон сүлжмэлийн томоохон үйлдвэр байгуулах, 10 жилийн хүүхдүүдийн дүрэмт хувцасыг бүрэн хангах, ойролцоох аймаг сумдуудад үйл ажиллагаагаа тэлэх түүнчлэн сүлжмэл бүтээгдэхүүнээ гадаад зах зээлд нийлүүлэх
Бүрэн Урлан ХХК нь 2015 онд анх үүсгэн байгуулагдсан. Оёдол болон сүлжмэл бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Манай компани нь одоо нийт 15 ажиллагсадтай бөгөөд жилд дунджаар 30 гаруй нэр төрөлийн 6000 гаруй ширхэг бүтээгдэхүүн үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэж байна. Түүнчлэн хэрэглэгчдийн хүсэл сонирхолд нийцүүлэн биенээс хэмжээ авч тухайн хүний биеийн онцлогт тааруулан эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн гаргадаг.
Бүрэн Урлан ХХК нь хэрэглэгч харилцагчдынхаа сэтгэл ханамжийг өндөр байлгах чанартай бүтээгдэхүүн үйлчилгээгээр ханган, ажиллагсадынхаа хувьд үнэ цэнэтэй, технологийн шинэчлэлтэй хөл нийлүүлэн алхсан эрч хүчтэй, бүтээлч байгууллага байна.
Оёдол болон сүлжмэл эдлэлийн үйлдвэрлэл худалдаа
Говьсүмбэр аймаг Сүмбэр сум 4-р баг нарангын 24-4 тоот
282318: Ажлын хувцас "өвлийн куртик өмд"