Бүртгүүлсэн үйлдвэр
Бүтээгдэхүүн
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

"ЦОНХ КОНСТРАКШН" ХХК 2004 оноос хуванцар цонх , хаалганы үйлдвэрлэлийг дагнан эрхлэн явуулж байгаа туршлагатай компани юм.

Бид танд хэд хэдэн төрлийн цонх , хаалга , хаалтуудыг иж бүрдлийн өргөн сонголттойгоор санал болгож байна. Мөн бид цонхтой холбоотой үйлчилгээний цогц шийдлийг нэг дороос авах боломжийг олгож байна.

Бидний үйлдвэрлэж буй цонх, хаалганы угсралтын технологи нь манай улсад өнөөдөр мөрдөж байгаа стандарт MNS 5830-2007 "Барилгын хуванцар /PVC/ цонх , хаалга технологийн ерөнхий шаардлага"-ыг бүрэн хангасан ба MNS6266-2011 "Барилгын хана цонхны уулзварын угсралтын заадал- Техникийн ерөнхий шаардлагын дагуу цонхыг суулгаж байна.

Манай цонхнууд нь өөр хоорондоо үндсэн хийц материал болох хуванцар цувимал хийцүүдийн зохиомж , тэдгээрийн хэмжээс мөн дулаан тусгаарлах чадавхи зэрэг хүчин зүйлүүдээрээ ялгаатай.

Монголын анхны хуванцар цувимал хийц  материалын үндэсний үйлдвэрлэгч "БЕЙЕР ПЛАСТИКС" ХХК-ийн Монгол улсын стандарт MNS5874-2008 Цонх хаалга поливнил хлорид хэлбэржүүлсэн цувимал эдлэхүүн- Техникийн шаардлагын-ын дагуу үйлдвэрлэж буй хуванцар цувимал материалуудаар үйлдвэрлэгдсэн цонх, хаалгануудыг бид танд санал болгож байна.

Үүнд:

- Стандарт 60 /4 таславчтай /

- Евро 70 /5-н таславчтай/

- Сибирь 100 /6- таславчтай/

- Слайд 63 /Гүйдэг систем/

Энэхүү хуванцар материалууд нь Монгол улсын үндэсний тохиролын тэмдэгтэй . Мөн ОХУ-ын чанарын сертификаттай.

Манай компани нь 2011 онд Турк улсын КАБАН фирмийн хуванцар болон металл цонх хаалганы үйлдвэрлэлийн хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр угсаргааны цехээ тоноглосон.

Тиймээс манай цонхны үйлдвэрийн ажилчдын ур чадвар сайжирч , бүтээгдэхүүний чанар дээшилснээр хуванцар цонх , хаалганы үйлдвэрлэлийн салбарт сүүлийн жилүүдэд хэд хэдэн шинэ санаа , санаачлага, технологи шинэлэг бүтээгдэхүүнийг нэвтрүүлж ажилласан нь хэрэглэгчдийн болон салбарын яам агентлагийн талархал, сайшаалыг удаа дараа хүртэж ирсэн.

Бид Монголд анх удаа доорхи үйлчилгээнүүдийг хэрэглэгчиддээ хүргэж ирсэн.

- 2006 оноос Герианы RENOLIT өнгөт хуулгыг нааж , дан цагаан биш өнгөт цонх нийлүүлж ирсэн.

- 2005 оноос цонх болон ОХУ-ын дотор амалгаа, дотор тавцангаа хэрэглэгчиддээ нэг дороос авах боломжийг бүрдүүлсэн

- 2011 оноос MNS-6266-2011 Барилгын цонх хаалганы угсралтын заадал- Техникийн ерөнхий шаардлага-ын дагуу хуванцар цонх, хаалгаг стандартын дагуу суулгаж эхэлсээн.

- 2015 оноос металл цонх, хаалга, шилэн фасадны чиглэлээр ОХУ-ын хөнгөн цагаан металл хийц үйлдвэрлэлийн тэргүүлэгч компани СИАЛ групын СЕГАЛ үйлдвэртэй хамтран ажиллаж СИАЛ системийн КПТ74 хөнгөн цагаан бэлдэцийг ашиглан шилэн хаалга, цонх, хаалт, шилэн хана болон барилгын гадна фасадын ажлыг хийж гүйцэтгэн хэрэглэгчиддээ нийлүүлж байна.

- 2016 оноос хуванцар цонхыг Щвейцарийн FEYCO өнгөөр будаж, цонхыг өнгөний өргөн сонголттой нийлүүлэх боломжийг бүрдүүлсэн.

Эрхэм зорилго

Чанартай бүтээгдэхүүниийг хэрэглэгчидэд хүргэх.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд
Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт
Компанийн свот шинжилгээ
Гаргасан амжилт

1. 2005 он "Стройка -2005" Улаан-үд хот /Алтан медаль/

2. 2005 он  Иркутск Сибэкспо Центр  /Диплом/

3. 2005 он  БХБЯ  /Батламж/

4. 2005 он БХБЯ, МБМҮХолбоо  /Өргөмжлөл/

5. 2006 он БХБЯ  /өргөмжлөл/

6. 2006 он БХБЯ  / өргөмжлөл/

7. 2007 он Хэрэглэгчдийн найдвартай түнш өргөмжлөл

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгаль орчин , эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц
Компанийн нийгмийн хариуцлага

Манай компани нь ажилчдынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд ихэд анхаарч ажилладаг.

Нийгмийн даатгалд хамруулах, цалингийн зээл олгох, байшин барих, хашаа авах, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл авах, авто машин авах зэрэгт компаниас тодорхой хэмжээний тусламж дэмжлэг үзүүлдэг. Нийгэмдээ хандаж олон талт хамтын ажиллагаа явуулдаг.

Манай компаний явуулж буй хуванцар эдлэлийн үйлдвэрлэл нь байгальд ээлтэй үйлдвэрлэл юм. Сүүлийн жилүүдэд ойн бүс ихээр багасч байгальд сөрөг үр дагавар бий болгох болсон. Харин хуванцар цонх , хаалга нь мод модон материалыг орлосон бүтээгдэхүүн юм. Мөн бусад цонхны үйлдвэрүүдээс гарч байгаа тайрдас хаягдал материалуудыг авч дахин боловсруулалтанд оруулж байгальд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ ашиглаж байна.

Ирээдүйн зорилт
Байгууллагын хаяг
Орхон аймаг Баян-Өндөр сум 11-р баг, Цагаанчулуут 14-02 тоот
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Батжаргал 88252828 sugarragchaa06@gmail.com
Хуванцар хүрээтэй хаалга, цонх
369502: Хуванцар хүрээтэй хаалга, цонх "хуванцар цонх хаалга"

Энэ хуванцар цонх нь цулгай бор, хоёр талаараа Германы Renolit хуулгатай учир модны мэдрэмж төрүүлдэг.

Модон цонхыг илүү чанартайгаар, өнгө үзэмжтэйгээр орлох технологи  Монголд төрлөө.

ЦОНХНЫ ШИНЭ ЭРИН ҮЕ

Иймд бид Монголд анх удаа цонхны хуванцар материалыг

- 2006 оноос Германы өнгөт хуулга нааж,

- 2005 оноос ОХУ-ын хуванцар амалгаа, дотор тавцан оруулж ирж,

- 2011 оноос MNS6266-2011 стандартын дагуу хуванцар цонх, хаалгыг суулгаж,

- 2015 оноос Бейер Пластикс үйлдвэрийн өөрөөсөө цулгуй бор профиль материал дээр бор хуулганы наалттай Дүбэн бор цонхыг иргэд аж ахуй нэгжийн захиалгаар хийж гүйцэтгэж байна.

Дүбэн бор цонхны давуу талууд:

- Өөрөөсөө цулгуй бор , мөн гадна дотор талдаа дүбэн бор хуулгатай учир модны мэдрэмж төрүүлж, гэрийн гадаад болон дотоод үзэмжид чимэг нэмдэг.

- Ренолит хуулга нь цонхны чанарт муугаар нөлөөлдөггүй бөгөөд хүнд ямар ч хоргүй.

- Ренолит хуулга нь цаг уурын -80 хэмээс +130 хэмд тэсвэртэй.

- Нарны гэрэлд өнгөө алддаггүй.

- Байгалийн үзэгдэл цас, бороо болон шороонд тэсвэртэй.

- Ахуйн хэрэглээний бодисоор угааж цэвэрлэж болно.

- Он удаан жилийн эдэлгээтэй.

- Модон цонх мэт харагддаг.

- Гоёлын чамин тансаг харагдана.

Бүтээгдэхүүн

ҮНДЭСНИЙ ХӨГЖЛИЙН ГАЗРЫН ЦАХИМ МЭДЭЭЛЛИЙН САНД НИЙТ БҮРТГЭГДСЭН ҮЙЛДВЭРИЙН ТОО

  • Архангай аймаг
    54
  • Баян-Өлгий аймаг
    52
  • Баянхонгор аймаг
    79
  • Булган аймаг
    53
  • Говь-Алтай аймаг
    47
  • Говьсүмбэр аймаг
    42
  • Дархан-Уул аймаг
    180
  • Дорноговь аймаг
    28
  • Дорнод аймаг
    58
  • Дундговь аймаг
    34
  • Завхан аймаг
    70
  • Орхон аймаг
    159
  • Өвөрхангай аймаг
    31
  • Өмнөговь аймаг
    84
  • Сүхбаатар аймаг
    30
  • Сэлэнгэ аймаг
    146
  • Төв аймаг
    40
  • Увс аймаг
    88
  • Ховд аймаг
    65
  • Хөвсгөл аймаг
    85
  • Хэнтий аймаг
    61