ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Хөтөл мөнхийн зул ХХК

Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 13-р хороо Туул тосгонд өөрийн байр

99118895

d.naranchimeg@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Эрхэм зорилго

Бид орчин үеийн шилдэг техник, технологийн шийдлээр ирээдүйн бүхий л бүтээн босголт, айл өрхүүдийн барилга байгууламжийн инженерийн шугам сүлжээг бий болгохын тулд чадварлаг ажиллагсадтай, шилдэг инноваци нэвтрүүлэгч, нийгмийн хариуцлагатай компани байхыг зорино.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Манай компани үйл ажиллагаагаа өргөжүүлэн, дараахь ажлуудыг мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэж байна. Үүнд:

  1. Төмөр бетон эдлэлийн үйлдвэрлэл
  2. Барилгын засвар, засал чимэглэл
  3. Цутгамал болон угсармал төмөр бетон, мод өрөгт ба бүтээцэн барилгын угсралт, өргөтгөл шинэчлэлийн ажил /1-5 давхар хүртэл/
  4. Цутгамал болон угсармал төмөр бетон, арагт бүтээцэн болон иж бүрэн цутгамал бүтээцэн, барилгын ажил /1-9 давхар хүртэл/ Ган бүтээцэн барилгын ажил /фирмийн алгасал нь 18 м, баганын өндөр нь 6 м хүртэл
  5. Барилгын дотор халаалт, салхивч, ус хангамж, ариутгах татуургын шугам сүлжээ, тэдгээрийн тоног төхөөрөмж, гадна салбар шугам сүлжээний угсралт
  6. Ариутгах татуургын гол /магистраль/ шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт
  7. Дулааны усан усан хангамжийн гол /магистраль/ шугам сүлжээ, түүний тоног төхөөрөмжийн угсралт
  8. Нефтийн агуулах, шатахуун түгээх байгууламжийн тоног төхөөрөмжийн угсралт
  9. Лаборатори

    Бид орчин үеийн тоон системт үзүүлэлт бүхий тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон өөрийн лабораториор бүтээгдэхүүнээ шинжилж,  Бетон зуурмагийн чанарын сорьцын хяналтыг “Барилга Архитектур Корпораци”,  “Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дэргэд Барилгын материалын сорилт шинжилгээний лаборатори”, Авто замын хяналт, эрдэм шинжилгээ, судалгааны төвийн итгэмжлэгдсэн лабораториор хийлгэдэг.

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Capture.JPG

Компанийн свот шинжилгээ

2.1 Зах зээлийн ангилал

Бидний үйлдвэрлэж хэрэглэгчдэд хүргэхээр зорьж буй бүтээгдэхүүн үйлчилгээ нь барилгын материалын зах зээлийн бетон, төмөр бетон үйлдвэрлэлийн зах зээлд хамаарна. Өөрөөр хэлбэл барилгын голлох материал болох бетон, төмөр бетон эдлэлийг үйлдвэрлэж барилгын компаниудад нийлүүлнэ.

2.2 Зорилтот зах зээл

Барилга угсралтын ажлыг хийхэд барилгын материалын зардал нь хамгийн өндөр буюу нийт барилгын зардлын 70-80% нь байдаг. Үүнээс бидний зорилтот зах зээл болох

бетон, төмөр бетон эдлэл, угсралтын зардал нь нийт барилгын зардлын 40-50% байдаг.

2.3 Зах зээлийн хэрэгцээ шаардлага

 Манай улсын байгаль орчны хувьд эрс тэс уур амьсгалтай буюу жилийн 4 улиралтай тул дулааны улиралд барилга орон сууц барих, их бүтээн байгуулалтын ажлууд эрчимтэй хийгддэг. Гэвч ихэнхи барилгууд нь жил дамнан баригддаг бөгөөд энэ нь орон сууцны үнэ өсөх нэг том шалтгаан болсоор байна.

/Өөрөөр хэлбэл -50C-ээс хүйтэн нөхцөлд цутгалт хийхийг хуулиар хориглосон байдаг/

􀁸 Барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхэд барилгын талбай дээр хучилтыг цутгах процесс явагддаг бөгөөд энэ үйл ажиллагаа явагдахад хэв, хашмал, тулаас гэх зэрэг дайвар бүтээгдэхүүнийг ихээр хэрэглэдэг ба хавтангийн гадаргуу далий болох буруу цутгагдах зэрэг эрсдэл гарах өндөр магадлалтай байдаг. Үүнээс үүдэн заслын баг энэхүү алдааг засварлах үүднээс их хэмжээний зардал, цаг хугацааг зарцуулах шаардлагатай болдог нь барилгын нэмэлт зардлыг ихээр нэмэгдүүлдэг. Мөн төмөр бетон эдлэл болон цутгамал бетон нь барилга угсралтын ажлын хамгийн өндөр зардалтай хэсэг байдаг. Энэхүү зардлыг бууруулж чадвал орон сууцны үнийг бууруулах нэг боломж нээгдэнэ.

 

 

Гаргасан амжилт
Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Бид компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхдээ хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөхгүй, байгаль орчныг бохирдуулахгүй, нийгэмд сөрөг нөлөө авчрахгүй ил тод, харилцагч, түншүүд, ажиллагсадынхаа өмнө хүлээх хариуцлага, чиг хандлагаа тодорхойлсон хэм хэмжээнүүдийг бизнесийн үйл ажиллагаандаа баримтлан ажиллах замаар байгууллагадаа баялгийг бүтээн бий болгож, нөгөө талаар улс орныхоо нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад хувь нэмрээ оруулах зарчмыг баримтална

Бүтээн байгуулалт, дэд бүтэц
Компанийн нийгмийн хариуцлага

Бид компанийн нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэхдээ хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөлөхгүй, байгаль орчныг бохирдуулахгүй, нийгэмд сөрөг нөлөө авчрахгүй ил тод, харилцагч, түншүүд, ажиллагсадынхаа өмнө хүлээх хариуцлага, чиг хандлагаа тодорхойлсон хэм хэмжээнүүдийг бизнесийн үйл ажиллагаандаа баримтлан ажиллах замаар байгууллагадаа баялгийг бүтээн бий болгож, нөгөө талаар улс орныхоо нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад хувь нэмрээ оруулах зарчмыг баримтална

Ирээдүйн зорилт

Улаанбаатар хотын хөрсний бохирдлыг арилгах үүднээс гэр хорооллын бүх айлуудын бохирыг эко худагтай болгоно.

Түүхэн замнал

 “Хөтөл Мөнхийн зул” ХХК-ийн Бетон зуурмагийн үйлдвэр ньУлаанбаатар хотын ХУД-ийн 13-р хороонд 150-р Цэргийн ангийн урд байрладаг.  Манай үйлдвэр нь цагт 50 м3 бетон зуурмаг, хоногт 800-1200 м3 төмөр бетон эдлэл үйлдвэрлэн өндөр даралтын зуухаар шарж боловсруулж байна. Бид өөрийн гүйцэтгэж байгаа төсөл, тендерийг хэрэгжүүлэхэд хэрэгцээт бетон, хийц эдлэлүүдийг үйлдвэрлэхээс гадна захиалгат барилгуудын дулаан, цэвэр бохир усны бетон эдлэлийг үйлдвэрлэн, нийлүүлэхээр ажиллаж байна.

Бетон зуурмагийн үйлдвэр нь нь үйлдвэрийн барилга, бүрэн автоматжуулсан зуурмагийн узель, 9,0 мян.м3 элс болон 8,0 мян.м3 хайрга хадгалахад зориулагдсан түүхий эд материалын задгай агуулах, 6.0 мян.м3 бетон эдлэл хадгалах талбайтай бэлэн бүтээгдэхүүний агуулах зэргээс бүрддэг.  Бид зам, барилга, дэд бүтцийн төмөр бетон хийц, өндөр хүчдэлийн шугамын суурийг стандартын дагуу, бусдаас илүү хямд өртгөөр үйлдвэрлэж, найдвартай цөөн харилцагчидтай урт хугацаанд хамтран ажиллахыг гол үндэс болгох зорилт тавьж ажиллаж байна. 

Байгууллагын хаяг
Улаанбаатар хот Хан-Уул дүүрэг 13-р хороо Туул тосгонд өөрийн байр
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Мөнхзул 80080807 munhzul0223@gmail.com
Төмөр бетон эдлэл Төмөр бетон эдлэл Төмөр бетон эдлэл Төмөр бетон эдлэл
375504: Төмөр бетон эдлэл "төмөр бетон эдлэл "

Барилгын шугам сүлжээний хучилтат хавтан 



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ