ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Ар арвижин дэлгэрэх

Архангай аймаг Эрдэнэбулган Сум 3-р баг, Цагдуулт 08-801

98714523

bayarmagnai.caad@gmail.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

Ар Арвижин дэлгэрэх хоршоон нь 2011 онд Архангай аймгийн Малчдын холбооны гишүүн малчдын санаачилгаар байгуулагдсан бөгөөд 2012 оноос франц улсад сарлагийн боловсруулсан хөөвөр экспортлож эхэлсэн. Архангай аймагтаа бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, гар ээрмэл, гар нэхмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.

Эрхэм зорилго

Сарлагийн хөөврийн нэмүү өртгийн сүлжээг хөгжүүлж, малчдын соёл иргэншлийг дэлхийд таниулах хоршооны гишүүн малчдын ашиг орлогыг нэмэгдүүлэх, шаардлагатай сургалт мэдээлэл өгч, гишүүдээ мэдлэгжүүлэх, хоршооны хөгжлийн таатай орчинг хөгжүүлэхэд оршино.

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Малын аж ахуйн гаралтай түүхий эдийг гадагш худалдан борлуулах, малын эмийн худалдааа, сургалт сурталчилгаа явуулах

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Дарга, нягтлан, цехийн ажилтан, цаашид цехийн ажилтан сүлжигч, кителчингийн орон тоо нэмэгдүүлнэ.

Компанийн свот шинжилгээ

Манай бүтээгдэхүүний давуу талууд: Бага насны сарлагын хөөврөн бүтээгдэхүүн, зөөлөн дулаахан, хямд, чанартай

Сул талууд: Тоног төхөөрөмжийн дэвшил, импортын хямд чанаргүй бараа бүтээгдэхүүн их байдаг.

Гаргасан амжилт

Манай амжилтууд:

-2014 онд Хөвсгөл аймгийн Хангайн бүсийн түншлэлд "Экспортод чиглэсэн бүтээгдэхүүн" батламж цом

-2016 онд Архангай түншлэл-2016 шилдэгийн шилдэг ГРАНПРИ

-2017 онд Архангай түншлэл-2017 Орон нутгийн бренд бүтээгдэхүүн үйлдвэрлэгч

-2017 онд Монгол улсын шилдэг хоршоогоор шалгарсан

 

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Ээлтэй /экологийн бүтээгдэхүүн/

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Францын AVSF / Хил хязгааргүй малын эмч нар ба агрономичид ТББ/-ын дэмжлэг, буцалтгүй тусламжаар  214 мкв, агуулах офисс, үйлдвэрлэлийн зориулалттай барилга баригдсан. Өөрийн бага оврын уурын зуух, гүний худагтай, цэвэр бохироо төвийн шугаманд холбогдоогүй.

Компанийн нийгмийн хариуцлага

Нийт гишүүн өрхүүд малчдын өрхийн орлогыг нэмэгдүүлэх, үндэсний өв соёл, зан заншилаа дэлхийд сурталчилах, орон нутгийн хөгжилд бодитой хувь нэмэр оруулах

Ирээдүйн зорилт

Хөөвөр бэлтгэлийн хэмжээг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны чиглэлээ өргөжүүлэх, үйлдвэрлэлийн байр өргөтгөх, зах зээлээ тэлэх, baby yak нэрийн бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нэвртүүлэх

Байгууллагын хаяг
Архангай аймаг Эрдэнэбулган Сум 3-р баг, Цагдуулт 08-801
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Билэгөрнөх 88015255 caad.urnukh@gmail.com
Сүлжмэл эдлэл-ноолуур
282260: Сүлжмэл эдлэл-ноолуур "сарлагийн хөөврөн өмд"

Эрэгтэй эмэгтэй бүх насныханд зориулагдсан дулаанхан, зөөлхөн, бага насны сарлагийн чанартай өмдийг хар бор, цайвар бор өнгөний сонголттой.

Сүлжмэл эдлэл-ноолуур Сүлжмэл эдлэл-ноолуур Сүлжмэл эдлэл-ноолуур Сүлжмэл эдлэл-ноолуур
282260: Сүлжмэл эдлэл-ноолуур "сарлагийн хөөврөн цамц"

Бүх насныханд зориулсан Эмэгтэй цамцнууд: Задгай нимгэн урт, Нөмрөг малгайтай, малгайгүй, товчтой болон цахилгаантай, бүстэй цамцнууд, Эрэгтэй битүү захтай, цахилгаантай, товчтой, сорочкан захтай зэрэг бүх размерийн цамцнууд.

Сүлжмэл эдлэл-ноолуур
282260: Сүлжмэл эдлэл-ноолуур "сарлагийн хөөврөн ороолт"

эрэгтэй эмэгтэй, өргөн нарийн болон, шаалин ороолт, хар бор болон цавар бор өнгөтэй

Угаасан ноолуур
261604: Угаасан ноолуур "Сарлагийн боловсруулсан хөөвөр"

Бид Архангай аймгийн сарлагтай малчдын самнасан хөөврийг гишүүдээсээ бэлтгэн Улаанбаатар хотын үйлдвэрүүдээр угаалгаж, самнуулж Франц улсын Техсидор сүлжмэлийн үйлдвэрт худалдан борлуулж байна.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ