ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Хантайбаян ХХК

Орхон аймаг Баян-Өндөр сум 1-р баг, Зэст 1-4-49 тоот

99759038

munkhbaatar_luvsanjambaa@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

"Хантай баян" ХХК нь 2000 онд газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр байгуулагдсан бөгөөд 2005 онд гурил, тэжээлийн үйлдвэр худалдан авч, одоогоор гурил, буудайн болсон гурил, хивэг, улаанбуудайн болон халтар арвайн гурил зэрэг бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 6 хүнийг тогтмол, гэрээгээр жилд 4 хүнийг  ажлын байраар ханган ажиллаж байна. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний 70 гаруй хувийг аймгийнхаа зах зээлд, 30 хувийг Улаанбаатар хотын "Талх чихэр", "Бамбууш", "Өгөөж" зэрэг томоохон хүнсний үйлдвэрүүд болон "Барс" худалдааны ьөвийн А5, А6 дугаар лангуунд байнгын гэрээтэй борлуулдаг.

Эрхэм зорилго

Усалгаатай газар тариаланг хөгжүүлэх, гурил үйлдвэрлэлийн техник технологийг шинэчлэн зах зээлд өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрийг бий болгох

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Хүнсний болон газар тариалангийн үйлдвэрлэл. Арвайн гурил, тэжээл, үр тариа тариалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг:

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт

Захирал-1, Менежер-1, технологийн ажилтан-4, нийт 6 ажилтантай.

Компанийн свот шинжилгээ

Түүхий эдийнхээ 70 хувийг өөрсдөө үйлдвэрлэдэг, борлуулалтын сувгийг нэмэгдүүлэх

Гаргасан амжилт

2013 онд Орхон аймгийн тэргүүний тариаланч хамт олон

 

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Байгаль орчинд сөрөг нөлөөлөл байхгүй.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Ажлын байр нь төвлөрсөн шугамд холбогдсон. 2014 онд Жижиг дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр хөнгөлөлттэй зээлд хамрагдсанаар үйлдвэрийн байр, тоног төхөөрөмжөө шинэчлэн засварлаж, түүхий эд хадгалах агуулахын багтаамжаа нэмэгдүүлсэн.

Компанийн нийгмийн хариуцлага

Баянцагаан багаас болон компаний зүгээс ажилчдадаа чиглэсэн санхүүгийн болон эд материалын дэмжлэг, ажилчдын ажиллах ажлын байрны нөхцлийг дээшлүүлэх чиглэлээр ажлуудыг зохион байгуулан ажиллаж хэвшсэн.

Ирээдүйн зорилт

Усалгаатай газар тариаланг хөгжүүлэх, гурил үйлдвэрлэлийн техник технологийг шинэчлэх

Байгууллагын хаяг
Орхон аймаг Баян-Өндөр сум 1-р баг, Зэст 1-4-49 тоот
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Мөнхбаатар 99759038 munkhbaatar_luvsanjambaa@yahoo.com
Арвайн гурил
231201: Арвайн гурил "Улаанбуудайн арвайн гурил"

Арвайн гурилын ач холбогдол нь хоол боловсруулах эрхтэний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах, сахарыг тэнцвэржүүлэх, өтгөн хаталтын эсрэг, зүрх, судас, хавдар зэрэг өвчнийг анагаах, сэргийлэх  онцгой нөлөөтэй экологийн цэвэр бүтээгдэхүүн юм.

Гурил хөх тарианы
231105: Гурил хөх тарианы "Хөх тариан халтар арвайн гурил"

Халтар арвайн гурилын ач холбогдол нь хоол боловсруулах эрхтэний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулах,сахарыг тэнцвэржүүлэх,өтгөн хаталтын эсрэг,зүрх, судас,хавдар зэрэг өвчнийг анагаах, сэргийлэх  онцгой нөлөөтэй экологийн цэвэр бүтээгдхүүн юм. Тус арвайн гурилын чийглэг нь 6.62%, тос 0.72%, уураг 13.5 %, нүүрс ус 74.1 %, эслэг 2.45 %.илчлэг чанар нь 364.3 ккал байдаг.



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ