ЦАХИМ МЭДЭЭЛЭЛИЙН САН


жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг холбох хэрэгсэл


Хайх: Компаниар Бүтээгдэхүүн дэлгэрэнгүй хайлт

КОМПАНИУД

Категори
Байршил

Дельта эйр кондейшн ххк

Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 7-р хороо хувьсгалчдын гудамж 12-334 тоот

88200520

dek.delta@yahoo.com

  • Бидний тухай
  • Бүтээгдэхүүн
Түүхэн замнал

2009 оны 12 сард 5 ажилтантай анх байгуулагдаж байсан. Одоогийн байдлаар 10 ажилтантай ххк болон үйл ажиллагаагаа явуулж байна. Анх үүсгэн байгуулагдсанаас одоог хүртэл томоохон харьлцагч байгууллагуудтай , байнгын захиалагчтай үйл ажиллагаа тогтмол болсон. 

 

Эрхэм зорилго

Манай компани нь бараа бүтээгдэхүүнээ  дотоодын томоохон үйлдвэрүүдээс авч гар ажиллагаагаа түлхүү шингээн захиалагчын хүсэл сонирхолд нийцүүлэн барилгын салхивч, агааржуулалтын хоолойг монголдоо төдийгүй гадны улс орнуудруу сурталчилан экспортлох зорилго тавин ажиллаж байна.    

Үйл ажиллагааны чиглэл, бизнесийн салбарууд

Манай компани нь сантехникийн, ариутгах татуургын, агааржуулалт-хөргөлтийн, гэрэлтүүлгийн, зуух цэвэрлэгээний, турбин цэвэрлэгээний, ахуйн үйлчилгээний гэсэн 7 бригадын зохион байгуулалттайгаар БХБЯ болон ЭХЯ-наас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу сантехникийн тоног төхөөрөмжийн угсралт, барилгын гадна дотор шугам хоолойн угсралт, барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгааны хангамж болон холбоо дохиоллын монтаж, хөргөлтийн төхөөрөмжийн угсралт, ашиглалт, засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна. Мөн ахуйн болон эрчим хүчний үйлдвэрийн барилга байгууламжийн гэрэлтүүлэг, цэвэрлэгээ үйлчилгээг хийж гүйцэтгэн ажиллаж байна.

Дотоод бүтэц зохион байгуулалт, хүний нөөцийн төлөвлөлт
Компанийн свот шинжилгээ

Компанийн свот шинжилгээ

Давуу тал:

  • Олон жилийн ажлын дадлага туршлагатай
  • Сэтгэл ханамжийн 100% баталгаа
  • Үүнийг тодорхой хугацаанд тогтвортой барьж ажилладаг
  • Шилдэг дэвшилтэт техник технологитой
  • Урамшуулал болон нэмэлт бүтээгдэхүүн
  • Аюул занал:

  •  Татварын өсөлт
  •  Бүтээгдэхүүний үнийн өсөлт
  •  Салбарын шалгуур өндөр болсон
  •  Орлох бүтээгдэхүүний борлуулалт өсөх (хиймэл дуурайлгаж хийсэн)
Гаргасан амжилт

2016 онд БХБЯ-ны Улсын шилдэг 10 АА нэгжээр шалгарсан

2014 онд шилдэг татвар төлөгч

Байгаль орчин, эрүүл мэндэд ээлтэй эсэх

Боловсруулсан түүхий эдээр бүтээгдэхүүн хийж байгаа тул байгаль орчин, эрүүл мэндэд хор нөлөөгүй.

Бүтээн байгуулалт, дэд бүтэц

Өөрийн гэсэн үйлдвэрийн салбар байртай болох, ирээдүйд зорилт тавин ажиллаж байна.

Компанийн нийгмийн хариуцлага

Улсын болон аймгийн хэмжээнд зохион байгуулсан нийтийг хамарсан ажилд жил бүр идэвхитэй оролцдог.

Компанийн ажилчдад мөнгөн болон эд материалын туслалцааг хүсэлтийн дагуу үзүүлсэн. Мөн хууль ёсны дагуу татвар шимтгэлийг тогтсон хугацаанд сар бүр төлж явдаг.

Хүмүүнлэгийн болон нийгмийн арга хэмжээнд идэвхитэй оролцдог. 

Ирээдүйн зорилт
  • Дэлхийд өрсөлдөх монгол бренд үйлдвэрлэх.
  • Тус салбарт тодорхой орон зайг бий болгон чанартай бараа бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийн хүрээг хамрах. 
  • Зах зээлийн худалдан авах чадварыг харгалзан нэрийн барааны дэлгүүр нээж хэрэглэгчдийн гар дээр шууд очих үйлчилгээг явуулах.
  • Бүтээгдэхүүн бүрийн сав баглаа боодолдоо стандартыг дагаж мөрдөх. 
  • Энэ чиглэлээр цар хүрээгээ тэлснээр зах зээлд зохих хувь нэмрээ оруулж хэрэглэгчдийн хэрэгцээнд хямд үнтэй бүтээгдэхүүн нийлүүлэх.
  • Бусад үйлдвэрлэгчид болон импортын бараатай өрсөлдөх, энэ төрөлдөө өөрийн өвөрмөц загвар хийцтэй болох зорилт тавин ажиллаж байна.
Байгууллагын хаяг
Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 7-р хороо хувьсгалчдын гудамж 12-334 тоот
Холбоо барих
Нэр Утас Цахим хуудас
Мөнхзул 88200520 dek.delta@yahoo.com
Барилгын хаалга, цонх Барилгын хаалга, цонх Барилгын хаалга, цонх Барилгын хаалга, цонх
316002: Барилгын хаалга, цонх "агааржуулалтын хоолой"

Агааржуулалтын салхивч 



ТАНАЙ КОМПАНИ БҮРТГҮҮЛЭЭГҮЙ БАЙНА УУ?

NЛҮҮ ИХ ЛАВЛАГАА АВАХЫН ТУЛД ӨӨРИЙН ХҮРЭЭГЭЭ ТАНИЛЦУУЛААРАЙ