2013 оны 12 сард 5 ажилтантай анх байгуулагдаж байсан. Одоогийн байдлаар 8 ажилтантай ххк болон үйл ажиллагаагаа явуулж байна. Анх үүсгэн байгуулагдсанаас одоог хүртэл томоохон харьлцагч байгууллагуудтай , байнгын захиалагчтай үйл ажиллагаа тогтмол болсон.
Манай компани нь бараа бүтээгдэхүүнээ дотоодын томоохон үйлдвэрүүдээс авч гар ажиллагаагаа түлхүү шингээн захиалагчын хүсэл сонирхолд нийцүүлэн барилгын салхивч, агааржуулалтын хоолойг монголдоо төдийгүй гадны улс орнуудруу сурталчилан экспортлох зорилго тавин ажиллаж байна.
Манай компани нь сантехникийн, ариутгах татуургын, агааржуулалт-хөргөлтийн, гэрэлтүүлгийн, зуух цэвэрлэгээний, турбин цэвэрлэгээний, ахуйн үйлчилгээний гэсэн 7 бригадын зохион байгуулалттайгаар БХБЯ болон ЭХЯ-наас олгосон тусгай зөвшөөрлийн дагуу сантехникийн тоног төхөөрөмжийн угсралт, барилгын гадна дотор шугам хоолойн угсралт, барилгын дотор гэрэлтүүлэг, цахилгааны хангамж болон холбоо дохиоллын монтаж, хөргөлтийн төхөөрөмжийн угсралт, ашиглалт, засвар үйлчилгээг чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэж байна. Мөн ахуйн болон эрчим хүчний үйлдвэрийн барилга байгууламжийн гэрэлтүүлэг, цэвэрлэгээ үйлчилгээг хийж гүйцэтгэн ажиллаж байна.
Боловсруулсан түүхий эдээр бүтээгдэхүүн хийж байгаа тул байгаль орчин, эрүүл мэндэд хор нөлөөгүй.
Өөрийн гэсэн үйлдвэрийн салбар байртай болох, ирээдүйд зорилт тавин ажиллаж байна.
Улсын болон аймгийн хэмжээнд зохион байгуулсан нийтийг хамарсан ажилд жил бүр идэвхитэй оролцдог.
Компанийн ажилчдад мөнгөн болон эд материалын туслалцааг хүсэлтийн дагуу үзүүлсэн. Мөн хууль ёсны дагуу татвар шимтгэлийг тогтсон хугацаанд сар бүр төлж явдаг.
Хүмүүнлэгийн болон нийгмийн арга хэмжээнд идэвхитэй оролцдог.
Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 16-р хороо согоотын 88, 1286 а тоот
421902: Барилгын арматур төмөр "агааржуулалтын хоолой"
Агааржуулалтын хоолой